iNet.mn дагах

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсад чухал нэгэн үйл явдал болсон нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён айлчилсан явдал байв. Тус айлчлалын хүрээнд ямар асуудал хөндөгдөж, шийдэгдэв гэдэг нь манай улсын хувьд чухал юм. Товчхондоо, өдгөө монголчууд олноороо БНСУ-д ажиллаж амьдардаг, тэр хэрээр визнээс эхлээд хоёр улсын дунд яригддаг асуудал цөөнгүй. Мөн БНСУ-ын зүгээс манай улсад тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, тэр нь биелэх боломжтой цөөн улсын нэг юм. Хамгийн гол нь БНСУ Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь Төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Тиймээс И Жэ Мён Ерөнхийлөгчийн энэхүү айлчлалаар яригдаж, хөндөгдсөн, шийдэгдсэн асуудлууд ажил хэрэг болно гэсэн үг.
Юутай ч хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, тэр хүрээнд хоёр талын хариуцсан субьектүүд хамтын ажиллагааны хэд хэдэн санамж бичиг, гэрээг байгуулав.
Хэлэлцээ, хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Та бид манай хоёр улсын өнгөрсөн 36 жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх “Хамтарсан тунхаглал” гаргалаа.
Төрийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотноо болох “Монгол-Солонгосын бизнес форум”-д 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.
БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв байгуулах” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ төсөл нь хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны чухал эхлэл болж байгаа бөгөөд энэ чиглэлээр байгууллага хоорондын 3 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Эдүгээ БНСУ-д амьдарч, сурч, ажиллаж буй 60 мянган монгол иргэн хоёр орны найрамдал, нөхөрлөл, хамтын ажиллагааны гүүр болж байгааг онцлон тэмдэглэе. Айлчлалын хүрээнд жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх тухай хэлэлцээр, Консулын хэлэлцээр зэргийг байгуулсан нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих чиглэлд гарч буй том дэвшил болж байна. И Жэ Мён Ерөнхийлөгч Та болон танай засаг захиргааны зүгээс өөрийн улсдаа хөдөлмөр эрхлэн аж төрж буй гадаадын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр онцгой анхааран ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж, Танд талархал илэрхийлж байна. Эрхэм Ерөнхийлөгч Таны энэхүү бодлого, үйл ажиллагаа Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй манай улсын иргэдэд эерэг сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хоёр орны ард түмний зан заншил, соёл, өв уламжлалыг харилцан сурталчлах зорилгоор соёл, спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагааг 2030 он хүртэл хөгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөрийг холбогдох яамд хэрэгжүүлнэ.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар олон чухал төсөл, хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж манай ард түмэнд ач тусаа өгч байгаад Солонгосын төр, засаг, ард түмэнд гүн талархал илэрхийлье. Тухайлбал, “Солонго 1, 2 орон сууцны хороолол”, “Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт суурилуулсан орчин үеийн оношилгоо, эмчилгээний төв” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Өнөөдөр эрхэм Ерөнхийлөгч Таны айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, манай улсад нэн шаардлагатай “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд БНСУ-ын Засгийн газар, иргэд, аж ахуйн нэгж олноор нэгдэж, бодит хувь нэмэр оруулж ирсэнд гүнээ талархаж байна. Хоёр улсын Засгийн газар 2006 оноос “Ногоон хэрэм” төслийг өдгөө 3 дахь шатандаа амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн дараагийн шатыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлье” гэв. 
Харин БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён “Монгол Улс бол манай улсын үндэсний эрх ашигт суурилсан прагматик гадаад бодлогын чухал түнш орон бөгөөд БНСУ нь Монгол Улсын хамгийн итгэлтэй стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Энэ мессеж хоёр улсын ард иргэдэд сайн хүрээсэй гэж хүсэж байна” гээд “Энэ удаагийн албан ёсны хэлэлцээний хамгийн том үр дүн бол хоёр улсын төрийн тэргүүн “Солонгос, Монголын харилцааны Алтан үе”-ийг хамтдаа нээх алсын хараагаа тодорхойлж, харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тусгасан Хамтарсан тунхаглал гаргасан явдал юм. Энэ тунхаглал нь хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн хугацааны нөхөрлөл, итгэлцэлд тулгуурлан ирээдүй цаг үеийг “Солонгос, Монголын харилцааны Алтан үе” болгон хөгжүүлэх чухал ач холбогдолтой болж байна. Солонгос, Монгол хоёр улс нь энэ хамтарсан тунхаглалд суурилан хоёр орны ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэжээ. 
Мөн тэрээр “Өнөөдрийн хэлэлцээний гол үр дүнг танилцуулъя.
Нэгдүгээрт, хоёр тал улс төрийн болон дипломат итгэлцлээ улам бэхжүүлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирлоо.
Хоёрдугаарт, хоёр улсын иргэдэд үр ашиг нь мэдэгдэхүйц, ирээдүйд чиглэсэн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхээр тохирлоо. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ, “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг зарчмын хувьд тохиролцлоо. 2030 он гэхэд худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө хамтран ажиллана. Хиймэл оюун, цахим шилжилт, шинжлэх ухааны дэвшилтэт технологи, логистик, дэд бүтэц, газар тариалан, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг салбарт харилцан ашигтай, тогтвортой хөгжих хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхээр боллоо. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын иргэд шууд үр өгөөжийг нь мэдрэх боломжтой салбар. Иймээс “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төсөл зэргээр дамжуулан Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
Гуравдугаарт, хоёр улсын найрсаг харилцааны үндэс болсон соёл, иргэдийн солилцоог улам өргөжүүлэхээр тохирлоо. Аялах, сурах, хөдөлмөр эрхлэх, соёлын солилцоо зэрэг чиглэлээр иргэдийн солилцоог эрчимжүүлж, “Иргэдийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны замын зураглал”-д тулгуурлан хоёр улсын иргэдийн эрх ашиг, харилцан ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. Хоёр улсын харилцааны чухал тулгуур болсон консулын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, иргэдийн солилцоог илүү чөлөөтэй, идэвхтэй болгох орчин бүрдүүлнэ.
Дөрөвдүгээрт, хоёр улсын түүхэн холбоо, харилцааны туршлагыг ирээдүй хойч үед өвлүүлэхийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Тавдугаарт, хоёр улс олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр тохирлоо. Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, хөгжлийн төлөөх хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд хуримтлуулсан хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн уламжлалыг хадгалж, бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжил зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар нягт хамтран ажиллана.
Олон улсын байгууллага, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын шүүх зэрэг олон улсын байгууллагын сонгуулийн үйл явцад ч хамтран ажиллах болно.
Миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай Засгийн газраас дэвшүүлсэн Солонгосын хойгийн энх тайван, хамтын ажиллагааны талаарх санаачилгыг танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын ач холбогдлыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоохын төлөөх манай Засгийн газрын хүч чармайлтыг ямагт дэмжихээ илэрхийлсэн Ерөнхийлөгч Танд дахин талархал илэрхийлье” гэсэн байна. 
Эндээс үзэхэд БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа БНСУ-д ажиллаж, амьдарч буй манай улсын иргэдэд эерэг сайн нөлөө үзүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2030 он гэхэд худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэх зэрэг хүлээлтийг үлдээлээ. Харин манай улс Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын ач холбогдлыг бүрэн дэмжиж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоохын төлөөх БНСУ-ын Засгийн газрын хүч чармайлтыг ямагт дэмжихээ илэрхийлсэнд талархснаа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён илэрхийлээд буцлаа. Б.Баяр ЗМ сонин

скачать dle 12.0

Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ

Өнөөдөр, 13:56

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

Өнөөдөр, 13:54

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

Өнөөдөр, 13:52

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

Өнөөдөр, 13:50

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

Өнөөдөр, 13:44

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

Өнөөдөр, 13:40

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026, 19:58

Домогт "боохой” Данзан

29/06/2026, 16:13

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

29/06/2026, 16:07

Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт

29/06/2026, 16:03

“Unlock the Mongolian economy” хуралдаанд хөрөнгө оруулагчид оролцлоо.

29/06/2026, 16:00

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Германы Саксони мужийн Кемниц хотноо монголчууд наадлаа

23/06/2026, 17:04

Сурын харвааны улсын аварга шалгаруулах харвааг анх удаа аймагтаа зохион байгууллаа

23/06/2026, 17:02

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19