С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон
Тал нутгийн салхийг зүсэж, түүхийн мянган жилийг туулж ирсэн адуу…Хүн төрөлхтний соёл иргэншлийн зам мөрийг харахад, нүүдэлчдийн ахуй соёлын олон өнгөний дотор адууны хүч, тэсвэр, үнэнч чанар онцгой юм. Нэн ялангуяа монголчуудын хувьд, адуу бол зүгээр нэг уналга эдэлгээний амьтан биш байв. Тэр бол төрт ёс, цэрэг дайны хүч чадал, ахуй соёл, зан заншил, урлаг, анагаах ухаан, үндэсний дархлаа, бүр цаашлаад монгол хүний оршихуйн салшгүй хэсэг байсаар ирснийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор, профессор С.Цолмон тодотголоо.
-Дэлхийн адууныөдөр нь монголчуудын үндэсний дархлаа болсон үндэсний их баяр наадамтай давхцаж байгаа нь монголчуудын хувьд ахуй соёл, ёс заншлаа дэлхийд сурталчлахад ихээхэн ач холбогдолтой. Та бидний өнөөдрийн яриа хүн төрөлхтний өнгөрсөн болон одоо цагийн амьдралд адууны гүйцэтгэж ирсэн үүргийн тухай байх юм. Юуны өмнө монголчуудын адуу эдлэх соёлын түүхэн уламжлалын талаар яриагаа эхлэх үү?
-2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн“Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилгад 56 орон хамтран зохиогчоор нэгдсэнээржил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг хэлэлцэн баталсан билээ. Энэ бол монголчуудын үндэсний өв соёлоо хойч үедээ уламжлан өвлүүлэх хөгжүүлэхэд,маш чухал юм.
2026 он бол НҮБ-ын 80 жил,Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойн жил, энэ баяраа өргөн хүрээтэй тэмдэглэх нь дамжиггүй.Хүн төрөлхтөн адууг гаршуулсан үеэс нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд адуу тодорхой үүрэг гүйцэтгэжээ.
Монголчууд аргамаг хүлгийнхээ хүчээр хоёр их эзэнт гүрнийг байгуулж, олон улс орныг эрхшээж явсан түүхтэй. Тухайлбал, Хүннүгийн шаньюй нар агт морьдынхоо зүсээр ижилсүүлсэн хүчирхэг морин цэрэгтэй байсан бол Их Монгол улсаа тунхаглан зарласан Эзэн Чингис хааны үед улсаа удирдан захирах, шинэ мэдээлэл, технологийг дамжуулах гол хэрэгсэл нь морин өртөө байж, агт морьдоо Их засаг хуулиараа хамгаалж байв.
Монгол адуу эхээс төрмөгц хөл дээрээ тэнцэн босож, хөлгийн шандас шалгасан тал нутагт хөндлөн гулд давхиж өссөн тул холыг туулах чадвартай, хоол тэжээлээ өөрөө олоод идчихдэг, хүйтэнд тэсвэртэй, өл даах чадвартай. ТиймээсЕвроазийн уудам тал нутгийг хамарсан 24 сая км кв нутагтай их эзэнт гүрнийг байгуулахад үүрэг гүйцэтгэсэнхүчин зүйлийн нэг ньяах аргагүймонгол морь байсан билээ.
Өгөдэй хаан 1235 оны Далан давааны хуралдайгаар морин өртөөний үйлчлэх цар хүрээг өргөтгөж эзлэгдсэн орны төвүүдтэй холбож байв.Хубилай сэцэн хааны үед Адуун засгийн яамтай байж төрийн бодлогоор өсгөж үржүүлж, хамгаалж, ашиглаж байжээ.Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон билээ. Энэ бүгдээс харахад адуу бол төрийн бодлогыг хэрэгжүүлэх гол хүчин зүйлийн нэг байсан байна.
-Монголчуудын дунд “монгол хүн морьгүй бол далавчгүй” гэсэн үг байдаг ньайл бүрд адуу чухал хэрэгцээтэй байсан гэдэг нь ойлгогддог. Монголын түүхэн сурвалж, гадны элч төлөөлөгчдийн тэмдэглэлд ч морь нь монгол айл бүрийн аминчухал хэрэглээ байсныг дурдсан байдаг. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг судлаачид харин хэрхэн тайлбарладаг вэ?
-Үнэхээр агт морь монгол айл бүрийн, монгол хүмүүсийн амин чухал хэрэглээ байсан. Юуны өмнө улс орон, аюулгүй байдлаа хамгаалах, харилцаа холбоо барихад цэргийн агт аргамаг хурдан хүлэг, аж ахуйгаа эрхлэх ан гөрөө хийхэд уналганы морь, мөн эмчилгээний болон хүнсний хэрэгцээг хангахад чухал хэрэглээ, мөн төлбөрийн хэрэгсэл ч болж байв.
Төрийн их ёслолдоо шандас сайт хөлгүүдээ уралдуулан, тайлга тахилгадаа адуугаа сэтэрлэн өргөж, найр хуримдаа морин хуураа уянгалуулан сэтгэлийн цэнгэл эдэлж баярлан наадаж, оршуулгын зан үйлдээ ч агт морьдоо хаан язгууртан, баатар эрсийн хамт оршоож байв. Тэгэхээр монгол хүнийг агт морьдгүйгээр төсөөлөх аргагүй. Адуугаа эмчлэн сэргээх, үүлдэр угсааг нь сайжруулах эрдэмтэн мэргэд нь ардынхаа дундаас төрж, нутаг нутгийн онцлогтой адууны шинжийн судраа бичиж тэмдэглэн, торгоор баринтаглан хойч үедээ өвлүүлдэг байв.
-"Номоо торгонд баринтаглаж" гэснээс музейн үзмэрт агт морьдын алтан мөнгөн чимэглэл их харагддаг. Тэдгээр нь агт морьдоо дээдэлж байсны бас нэг илэрхийлэл, баримт нь гэж хэлж болох уу?
-Бололгүй яах вэ. Монголчуудын аливаа юманд хандах хандлага, үнэлэмж их өөр санагддаг. Өөрсдөө торго дурдан өмсөж эдлэхээсээ урьтан номоо торгоор баринтагладаг. Амьдралын гол хэрэгцээ болсон адууныхаа эмээл хазаар, духавч, худрагыг алт, мөнгөөр урлаж шандаст хурдан хүлгийнхээ дэл хөхлөөр төрийнхөө сүлдийг үйлдэн тахидаг. Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг “Цагаан сүлд”-ийг Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болгон тайж тахиж, төрийн орд өргөөнөө өргөмжлөн залсаар ирсэн. “Хар сүлд”-ийг ч мөн адууны дэл, сүүлээр үйлдэж монгол цэргийн сүр хүчний бэлгэдэл болгон догшуулсаар ирсэн.Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өнөөгийн Монгол Улсын сүлдэнд ч аргамаг хөлөг нь дээдлээстэй байгаа билээ.
-Та түрүүн алт мөнгөн чимэглэлтэй морины эмээл, хазаар чимэглэлийн тухай цухас дурдлаа. Хамгийн үнэ цэнтэй, гайхалтай олдвор дурсгалуудаас нэрлэнэ үү?
-Одоогоор олдоод байгаа агт морьдтой холбоотой үнэт олдворууд гэвэл, Монгол Улсын Үндэсний музей, 21 аймгийн орон нутгийг судлах музейнүүдэд бараг бүгдэд нь байгаа. Харин онцгой үнэт дурсгалууд нь Чингис хаан үндэсний музейд бий. Тэдгээрээс дурдвал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Гол мод-II-оос Хүннүгийн язгууртныоршуулга дагуул 30 булшны хамт олдсон юм. Тус булшнаас олон чухал ховор олдвор гарсны дотор нарийн хийц уртай эмээлийн хударга, хөмөлдрөгний алт, мөнгөн чимэглэлүүд байсан нь өнөөгийн судалгаанд он цагийн хувьд хамгийн эртнийх болж байгаа юм. Мөн адууны шүдний цөгцийг зөгийн үүр мэт зургаан талт дүрс болгон чимэглэсэн XIII-XIV зууны эмээл,XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрстэй алтан эмээл зэргийг дурдаж болно.
Даян дэлхийд энх тайвныг тогтоох их үйлсэд ч монгол морьд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Аугаа их эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армийн бат ар тал болж байсан монголчуудаас фронтод нийлүүлсэн тусламжийн хамгийн чухал нь монгол морьд байсан юм. Давжаа биетэй боловч эцэж цуцахыг мэдэхгүймонгол морьдцас мөс тэсгим хүйтэн жаврыг сөрж, халуун наранд халж дайсны суман мөндрийг сөрөн их буу чирж Берлин хүрсэн. Дайны ялалтад оруулсан монгол морьдын гавьяаг мөнхжүүлсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө Москва хотын Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд бий. Угхөшөөн дээр “Монголын ард түмэн Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээсэн дурсгалын бичгийг байршуулсан байдаг.
-Адууны баяр ньмонгол оронд олон орны зочид төлөөлөгч, жуулчид ирдэг,үндэсний дархлаа болсон баяр наадамтай давхцаж байгаагаараа олон учир, агуулгыг бэлгэдэж буй болов уу?
-Дэлхийд ганцхан наадмаа олон улсын зочид төлөөлөгчид, аялагч жуулчдад үзүүлж эх орныхоо түүх соёлыг сурталчлах зорилготой байсан нь мэдээж. Ер нь үндэсний их баяр наадам нь нүүдэлчин монголчуудын идээ цагаа дэлгэрч,үндэснийхээ өв соёлыг үзүүлэн таниулахад тохиромжтой цаг.
Эрийн гурван наадам нь монголчуудын аж ахуйн онцлог, амьдралын шаардлагаас үүдэн гарчээ. Эрхэлдэг аж ахуйгаасаа хамааран бэлчээр даган тархан нүүдэллэж амьдардаг монголчууд дотоодын болон гадны дайснуудын гэнэтийн довтолгоонд өртөх нь их байж л дээ. Тэр үед юун түрүү агт морьдынхоо хүчээр зугатан гарч, эргэж дайлалдах үед нум сумаар цэц мэргэнээ сорин тулалдаж, гардан байлдаанд шуудорсон үед биеийн чадал, уран мэхийн хүчээр дайснаа ялдаг байсан нь монголчуудын эрийн гурван наадмын суурь болсон гэж үздэг.
-Ерөнхийлөгчийг НҮБ-д дэлхийн адууны өдөртэй болох саналаа өргөн барьж байх үед дэлхийд 56 сая адуу байгаа тухай статистик мэдээ гарч байсан. Цахимд буй мэдээллээр, Монгол Улс адууны тоо толгойгоор дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна. Сүүлийн жил адууны тоо толгой өсөхөд ямар хүчин зүйлс онцгой нөлөөтэй вэ?
-Энэ тухай бол би тодорхой тоо баримт хэлж чадахгүй байна. Харин адууны тоо толгой өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлс улам бүр нэмэгдэж байгаа нь тодорхой. Байгалийн бэрхшээл цас, зуд, хотжилт, мал махыг экспортод гаргах зэрэг нь адууны тоо толгойд нөлөөлдөг үзүүлэлтүүдтэй холбож үзэж болох байх гэж санах юм.
-Шандас сайт аргамаг хүлгүүдийн түүхэнд оруулсан хувь нэмрийг хураангуйлан энэ удаагийн ярилцлагыг жаргаамаар байна?
-Монголчуудын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийнөв соёл, монголчуудын хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр, өвөг дээдсийн аугаа их түүх нь нүүдэлчдийн адуу эдлэх соёлтой салшгүй холбоотой.Эзэн Чингис хааныг минь II мянган жилийн түүхэн хүн, өнөөгийн ертөнцийг үндэслэгч хэмээн дэлхий нийтээр зүй ёсоор үнэлдэг бөгөөд энэ их алдрыг олоход хөлөг мориных нь тус их байсан нь тодорхой.
-Дэлхийн адууны өдрийн тухай санал бодлоо хуваалцаж монголчуудын амьдрал, улс орны түүхэн хөгжлийн үед гүйцэтгэсэн үүргийн талаар сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Морь бол монголчуудын хувьд олон мянган жил оршин тогтнож ирсний баталгаа, үндэсний бахархал үнэт зүйл нь билээ.

Хахир өвлийн хатууг давахад махыг нь хүнсэнд хэрэглэж, архаг өвчнийг эдгээх, дархлаа дэмжихэд айргийг нь хүртэж ирсэн учраас түүх сударт монгол улсыг "айргаар цэнгэгчийн орон" хэмээн нэрлэж байв.
Төрийн их ёслолдоо шандас сайт хөлгүүдээ уралдуулан, тайлга тахилгадаа адуугаа сэтэрлэн өргөж, найр хуримдаа морин хуураа уянгалуулан сэтгэлийн цэнгэл эдэлж баярлан наадаж, оршуулгын зан үйлдээ ч агт морьдоо хаан язгууртан, баатар эрсийн хамт оршоож байв. Тэгэхээр монгол хүнийг агт морьдгүйгээр төсөөлөх аргагүй. Адуугаа эмчлэн сэргээх, үүлдэр угсааг нь сайжруулах эрдэмтэн мэргэд нь ардынхаа дундаас төрж, нутаг нутгийн онцлогтой адууны шинжийн судраа бичиж тэмдэглэн, торгоор баринтаглан хойч үедээ өвлүүлдэг байв.
-"Номоо торгонд баринтаглаж" гэснээс музейн үзмэрт агт морьдын алтан мөнгөн чимэглэл их харагддаг. Тэдгээр нь агт морьдоо дээдэлж байсны бас нэг илэрхийлэл, баримт нь гэж хэлж болох уу?
-Бололгүй яах вэ. Монголчуудын аливаа юманд хандах хандлага, үнэлэмж их өөр санагддаг. Өөрсдөө торго дурдан өмсөж эдлэхээсээ урьтан номоо торгоор баринтагладаг. Амьдралын гол хэрэгцээ болсон адууныхаа эмээл хазаар, духавч, худрагыг алт, мөнгөөр урлаж шандаст хурдан хүлгийнхээ дэл хөхлөөр төрийнхөө сүлдийг үйлдэн тахидаг. Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг “Цагаан сүлд”-ийг Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болгон тайж тахиж, төрийн орд өргөөнөө өргөмжлөн залсаар ирсэн. “Хар сүлд”-ийг ч мөн адууны дэл, сүүлээр үйлдэж монгол цэргийн сүр хүчний бэлгэдэл болгон догшуулсаар ирсэн.Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өнөөгийн Монгол Улсын сүлдэнд ч аргамаг хөлөг нь дээдлээстэй байгаа билээ.
-Та түрүүн алт мөнгөн чимэглэлтэй морины эмээл, хазаар чимэглэлийн тухай цухас дурдлаа. Хамгийн үнэ цэнтэй, гайхалтай олдвор дурсгалуудаас нэрлэнэ үү?
-Одоогоор олдоод байгаа агт морьдтой холбоотой үнэт олдворууд гэвэл, Монгол Улсын Үндэсний музей, 21 аймгийн орон нутгийг судлах музейнүүдэд бараг бүгдэд нь байгаа. Харин онцгой үнэт дурсгалууд нь Чингис хаан үндэсний музейд бий. Тэдгээрээс дурдвал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Гол мод-II-оос Хүннүгийн язгууртныоршуулга дагуул 30 булшны хамт олдсон юм. Тус булшнаас олон чухал ховор олдвор гарсны дотор нарийн хийц уртай эмээлийн хударга, хөмөлдрөгний алт, мөнгөн чимэглэлүүд байсан нь өнөөгийн судалгаанд он цагийн хувьд хамгийн эртнийх болж байгаа юм. Мөн адууны шүдний цөгцийг зөгийн үүр мэт зургаан талт дүрс болгон чимэглэсэн XIII-XIV зууны эмээл,XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрстэй алтан эмээл зэргийг дурдаж болно.
Гүюг хааныг хаан өргөмжлөх их хуралдай 1246 онд болоход түүнд оролцсон Ромын Пап ламын элч Плано Карпини аяллынхаа тэмдэглэлд, "Хуралдайд цугларсан хаад язгууртнуудынх нь эмээл хазаарын алтан чимэглэл лавтай 25 алтан марк хүрнэ" гэсэн байдаг.