iNet.mn дагах

Сэтгүүлч ёс зүйтэй байж, уран бүтээлээ чанаржуулснаар хуурамч мэдээллийг хязгаарлах боломжтой гэв

СУИС, Балдорж сан хамтран “Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Сэтгүүл зүйн салбар байнга шинэ сайн сэтгүүлчдийн эрэлд байна.
Монголын хөгжлийн төлөө чин зүрх, чин үнэмшлээсээ ур чадвараа сорих, мэдлэгээ дайчлах хүмүүс гарна гэж итгэдэг.
Сэтгүүлчид нийгэмд болохгүй зүйлийг гаргаж ирэх үүргээ сайн биелүүлдэг.

Болохгүй байна гээд хар бараан тал руу явж байгааг эргэцүүлэн тунгааж дүгнэх ёстой гэж боддог”-оо СУИС-ийн ректор, доктор, профессор Э.Сонинтогос хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ тодотгосон юм.


Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь хэвлэл мэдээллийн 38 байгууллагын 97 сэтгүүлчээс хиймэл оюуны хэрэглээний тухай судалгаа авчээ.
Хамрагдагсдын 53 хувь нь хиймэл оюуныг анхан шатанд, голдуу мэдээлэл хайх, бичих, түгээх, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчтэй харилцахад ашигладаг гэжээ. Ингэснээр чухал мэдээллийг шуурхай боловсруулах хурд нэмэгдсэн хэмээн 64 хувь нь хариулжээ. Хиймэл оюуныг ашиглахад 53 хувь нь мэдээллийг үнэн зөв эсэхийг хянадаг, 24 хувь нь бусдын бүтээлийг ашиглахгүй байхад анхаардаг, 13 хувь нь хүнлэг, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг хэмээснийг тус сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш Д.Оюунбат “Сэтгүүл зүй дэх хиймэл оюуны хэрэглээ” илтгэлдээ дурдав. Тэрбээр, -Судалгаагаар сэтгүүлчид хиймэл оюуныг сонирхдог ч ашиглах мэдлэг нь хангалтгүй байна. Цаашид ёс зүйн үр дагаврыг таамаглаж, бүтээлчээр ашиглах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сэтгүүл зүйд хиймэл оюуныг мэдээ бичих, орчуулах, хоолойн бичлэгийг бичвэр болгох, зураг, дүрс үүрсгэх, харьцуулах, сэтгэгдлийг зохицуулах, баримт шалгах, зэрэгт ашигладаг. Манай сургууль хиймэл оюуны чиглэлээр хичээл орохыг судалж байгаа” хэмээв.

Монгол Улсад цахим аюулгүй байдал, хуурамч мэдээллээс сэргийлэх систем байхгүй, иргэдийн ухамсар боловсрол, мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадвар сул, аль нь ОНМХ аль нь олон нийтийн сүлжээ гэдгийг ялгадаггүйг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Г.Мэндхүү ярилаа. Тэрбээр, “Цахим орчинд хуурамч мэдээллийн тархалтыг хязгаарлах боломж”-ийн талаар илтгэхдээ, “Өдөрт 1-2 хуурамч мэдээлэл гарч буй судалгаа бий. Үүний шалтгаан нь тухайн улс орны иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ итгэх итгэл бага, реклам сурталчилгаа их байгаатай холбоотой. Иймд үндэсний онцлогтоо тохирсон арга зам олох хэрэгтэй. Манайд хэвлэл мэдээллийн байгууллагыг магадлан итгэмжлэх, сошиал медиаг хаах нь тохирохгүй. Тиймээс иргэдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, редакц уран бүтээлээ чанаржуулах, сэтгүүлчид ёс зүйтэй байх нь хуурамч мэдээллийг хязгаарлах тохиромжтой арга” гэдгийг онцоллоо.

“Цахим орчин дахь хуурамч мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ”-г СУИС-ийн КТМУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Г.Мөнхбаяр танилцуулахдаа, “Хуурамч мэдээ бичиж, үүнийг нь мэдсээр байж түгээх дутагдал түгээмэл байна. Цахим хуурамч мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийг баримтаар нягталдаг Баримт шалгах төвийг 2020 онд байгуулсан. Мэдээллийг баримтаар нягталж, үнэн худлыг нь нотлоод, Мета зэрэг байгууллагад илгээдэг. Ихэвчлэн эдийн засаг, боловсрол, хүний эрх, байгаль орчны салбар, мөн зохиомлоор олны анхаарал татах, тэдэнд нөлөөлөх, хэт хандалт авч буй мэдээллийг сонгодог. Дөрвөн жилийн хугацаанд 1232 мэдээг нягталжээ. Өнгөрсөн онд гэхэд 428 хуурамч мэдээлэлд 6 төрлөөр дүн шинжилгээ хийхэд 276 нь худал, 106 нь төөрөгдүүлсэн, 29 нь бүрэн бус, 4 нь егөөдсөн, 2 нь эвлүүлсэн байв. Хуурамч мэдээлэл голдуу эрүүл мэнд, цахим залилан, хүнс, экологи, соёл урлагийн сэдэвтэй. Заримыг нь айлган сүрдүүлсэн, сэтгэл хөдөлгөж, омогшуулсан өнгө аясаар бичсэн байна. Эдгээр мэдээлэл 1.9 сая хандалт авч, 656 хүн лайк дарж, 246 сэтгэгдэл бичиж, 1 сая 30 мянган хүн цааш нь түгээсэн”-ийг дурдлаа.

Тухайлбал, хамгийн их хандалт, сэтгэгдэл авсан нь, “86 гэдэг тоонууд дундаас өөр цифр олсон хүнд машин олгоно”, “Цалин, тэтгэвийг нэмэхийг дэмжиж байвал +1 гэж бичнэ үү”, “Өндөг, нимбэг, Жонсоны тосыг хольж түрхвэл цагаан үс арилна” гэсэн мэдээ байв. Хуурамч мэдээллийг түгээх нь сэтгүүл зүйн нэр хүндийг унагах, итгэлийг багасгах аюултай. Мөн онлайн дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнийг эрүүл мэнд талаас нь худал мэдээлж, их хандалт авч байна. Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд худал мэдээллэлтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах цаг ирснийг Г.Мөнхбаяр онцолжээ.


Хэлэлцүүлгийн үеэр цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн хараат бус байдал, мэдээллийн технологийн нөлөөгөөр олон нийтийн мэдээлэл харилцаанд тулгамдаж буй асуудал, шүүмжлэлт цахим орчин, медиа бичвэр ба дискурс зэрэг сэдвээр ярилцаж, “Сэтгүүлч зүйн бүтээлийн шүүмж уралдааны шагнал гардууллаа.скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19