“О.Дөлгөөнд зориулсан хандивт одоогоор 150 сая төгрөг цуглаад байна”
Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-н Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэрээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Бид түүний биеийн байдал болон хандивын аяны талаар түүний эгч болох О.Энхзаяатай холбогдлоо.
“ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ХАГАЛГАА НЬ 900 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЮМ”
-Сайн байна уу. Дүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Дүү маань АНУ-н Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь муу, ухаангүй байгаа. Тухайн эмнэлгийнхээ хамгийн хүнд өвчтөн нь юм. Түүний комд орсон шалтгааныг элэгний B вирус биш гэсэн дүгнэлт гарсан.
Мөн насанд хүрсэн хүнд салхин цэцэг гэдэг өвчин маш хүнд тусдаг юм байна. Биеийн хамаг дотоод эрхтэнг үрэвсүүлж, бага зэрэг өвчлөлтэй байсан эрхтний ажиллагааг шууд зогсоодог. Бүхий л төрлийн шинжилгээг хийж, шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна гэж эмч нар нь хэлсэн. Сүүлд авсан шинжилгээний хариу энэ долоо хоногийн сүүлээр гарна. Элэг шилжүүлэн суулгуулах өвчтнүүдийн нэгдүгээрт нэр нь бичигдэж байгаа. Донор олдох хүртэл эхлээд биеийн байдлыг нь хагалгааны үйл явцыг даах хэмжээний болтол тэнхрүүлэх шаардлагатай байна.
-Одоогоор хажууд нь ойр дотны хэн байгаа вэ?
-Бид өнгөрсөн баасан гарагт л мэдлээ. Яаралтай виз авах гээд хүсэлтээ өгчихсөн байгаа. Ярилцлагад орох цагаа л хүлээж байна. Одоо дэргэд нь найз охин нь байгаа, тэнд сурдаг байсан юм.
-Эмчилгээ, хагалгааны зардалд нийт хэдэн төгрөг цуглаад байгаа вэ?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь өөрөө 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөг болно. Мөн тухайн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа эхний хоёр хоногт л 30 мянган ам.долларын эмчилгээг хийсэн байсан. Ингээд бодохоор эмчилгээ, хагалгааны зардал нийлээд нэг тэрбум гаруй төгрөг болох юм. Даатгалаар хөнгөлөхийг хөөцөлдөж байгаа гэсэн. Одоогоор 150 гаруй сая төгрөг цуглаад байна. Хандив цуглуулах аянг дасгалжуулагч, баг хамт олон нь маш сайн идэвхтэй зохион байгуулж байгаа.
“САЙН ТАМИРЧИНД БАЙХ ЁСТОЙ БҮХ ШИНЖ ТҮҮНД БИЙ”
#Pray4Dulguun хэмээх аян сошиал орчинд өрнөөд байна. Бид энэ талаар түүний дасгалжуулагч О.Баярцогттай холбогдлоо.
-#Pray4Dulguun хэмээх аян сошиал орчинд өрнөөд байна. Энэ яг ямар байдлаар хандив болж хүрэх вэ?
-Сошиал орчинд #Pray4Dulguun гэсэн үгийг хүмүүс хэдий чинээ их оруулна төдий чинээ О.Дөлгөөн маань Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагаас хандив авах магадлал ихэснэ. Өмнө нь тус байгууллагаас буурай орны өсөх ирээдүйтэй тамирчин хүнд өвчилж хагалгаанд орох төлбөрийг төлж байсан тохиолдол хэд хэд байдаг.
-Донор олдох магдлал хэр байна вэ?
-Донор олохоос өмнө гэр бүлийнхнийг нь дэргэд нь байлгах хэрэгтэй байна. Биеийн байдал нь хүнд хүний ар гэр, яаралтай гээд Гадаад хэргийн яамнаас тоот бичиг аваад очихоор заавал дотоод журмын дагуу визэд хамрагд гээд байгаа юм. Тиймээс гэрийнхэн нь ярилцлагын цагаа хүлээсээр л байна. Биеийн байдал нь маш муу байгаа. Уг нь зургаадугаар сарын 15-нд надтай, 16-нд ээжтэйгээ видео дуудлагаар яриад инээгээд зүв зүгээр сууж байсан. Гэтэл 2-3 хоногт эрс муудсан. Энэ оны дөрөвдүгээр сард Оюутны лиг дууссаны дараа шарлаад Халдвартын эмнэлэгт хэвтээд гарсан. Америк явахдаа эмчийн зөвшөөрөл авсан байсан юм.
-Та дасгалжуулагч хүний хувьд шавиа тодорхойлбол...?
-Хамгийн их найдвар тавьдаг 2-3 тоглогч шавийн маань нэгд ордог. Сайн тамирчинд байх ёстой бүх шинж түүнд бий. Талбай дээр болон талбайн гадна биеэ их зөв авч явдаг хүүхэд. Миний хайртай шавь маань байгаа юм.
Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л.Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/
Жич: Хандивын албан ёсны данс нь зөвхөн дээрх бөгөөд хандивын хуурамч дансаас сэргийлж нягтлахыг хүсье.

53 сэтгэгдэл