О.Отгонтуяа: Сар хүрэхгүй хугацаанд 200 торгон цүнх хийж үзэсгэлэнд оролцож байлаа
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор GoGo.mn сайт Гарааны бизнес булангаараа КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн ЗДТГ болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төсөлтэй /БЭЭТ/ хамтран цуврал ярилцлага хүргэдэг билээ.
Энэ удаад бид “Гүн үйл” нэрийн торгон цүнх урладаг О.Отгонтуяаг урьж ярилцлаа. Тэрбээр 2012 онд Технологийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос энэхүү бизнесээ хийж эхэлсэн байна.
-Загварын салбарт ажиллахад тань юу нөлөөлсөн бэ?
-Бага байхаасаа гутал цүнхний дизайнер болох хүсэлтэй байлаа. Наймдугаар ангиа төгсөөд Урлах эрдэм дээд сургуулийн лицейд элсэх гээд очтол тэр жил нь хичээллэхгүй гэж байсан. Найзыгаа дагаж яваад тухайн үед тэс ондоо мэргэжил сонгож билээ. Би зочид буудлын удирдлагаар төгссөн. Миний эзэмшсэн мэргэжил гоё л доо. Төгсөөд нягтлангаар хоёр жил ажиллаад, хүүхдээ асарч байхдаа янз бүрийн юм оролдож хийж үзсэн юм. Гэртээ сууж байхдаа хүн өөрийгөө олдог гэдэг үнэн юм билээ. Гэр бүлийнхэн маань юм оёдог хүмүүс учраас гэртээ суух үедээ олон зүйл хийж оролдож үзсэн.
-Торгон цүнх хийж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Монгол үндэсний хувцас, дээлэн дээр барих цүнх ховор байдаг. Янз бүрийн зохицоогүй цүнх үүрчихээр болхидуу санагддаг байлаа. Манай эмээ, ээж, том эгч бүгд удам дагасан оёдолчид. Хөх хотод урилгаар ажилладаг эгч маань нэг удаа ирэхдээ дээлэн дээр үүрвэл зохицохоор цүнх авчирч билээ. Тэрийг хараад цүнх хийх санаа төрсөн.
-Олон эмэгтэй гэртээ суух үедээ бизнесийн санаагаа олсон байдаг юм билээ...
-Том хүүхдээ төрүүлээд гэртээ суухдаа толгойн гоёл, ээмэг зүүлт, хатгамал оролдож байлаа. Хийсэн бүтээлээрээ үзэсгэлэнд ч оролцож байсан. 2017 онд хүүгээ төрүүлчихээд гэртээ сууж байхдаа ээж, эгч хоёрынхоо оёж байгаа дээлийн товч шилбийг хадаж өгдөг байсан.
Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвөөс ээж эгч хоёрыг 2018 оны тавдугаар сард Манжуурт болох үзэсгэлэнд оролцох уу гэж залгасан байсан. Манай ээж, эмээ эрсдэлээс айдаг юм шиг санагддаг. Тэгээд би “ер нь оролдоод үзье” гэж шийдээд торгон цүнхээр оролцохоор болсон юм.
Үзэсгэлэн тухайн оны 7-р сард болох байсан тул бидэнд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байлаа. Энэ хугацаанд 200 цүнх хийж, “Гүн үйл” гэж нэр өгсөн. “Гүн үйл” гэдэг нь сайхан сэтгэлээр урлахуй гэсэн утгатай. Бариул, их бие хоёроо нэг бүрчлэн гараар холбож оёдог болохоор 90 настай эмээ маань хүртэл оролцсон.
Зөвхөн Монголд гэлтгүй Азийн торго хэрэглэдэг Япон, Хятад, Солонгос, Тайланд, Энэтхэг зэрэг улсын үндэсний хувцсан дээр маш сайхан зохицдог.Ээж эгч хоёр оёдолчин учраас торгоны илүүдэл гардаг. Загвар бүрээ дахин давтахгүй нэг хувь байлгах дуртай тул материалаа ч багаар авдаг. Торго байгальд шингэдэггүй 400 жил болдог юм билээ. Тиймээс байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх зорилгоор торгоны өөдөс, үлдэгдлээр бүтээгдэхүүнээ хийж байна.
-Дээр үед ийм хэлбэртэй цүнхнүүд гардаг байсныг тодхон санаж байна. Танай бүтээгдэхүүн түүнээс юугаараа онцлогтой вэ?
-Орчин цагт материалын сонголт их болсон. Зөвхөн үндэсний хувцас гэлтгүй, үдшийн даашинз, өдөр тутмын хувцсанд тохирохоор загварууд гаргадаг. Бариул, чимэг, тоноглолууд ч содон. Зөвхөн Монголд гэлтгүй Азийн торго хэрэглэдэг Япон, Хятад, Солонгос, Тайланд, Энэтхэг зэрэг улсын үндэсний хувцсан дээр маш гоё зохицдог. Тиймээс жуулчид их сонирхдог юм. Мөн гадагшаа бэлгэнд их авч явдаг. Наадмын үзэсгэлэнд хоёр жил дараалж оролцоход европчууд их сонирхож байсан.
-Бүтээгдэхүүний нэр төрлөөс танилцуулахгүй юу?
-Материал болон бариулнаасаа хамаараад 10 гаруй төрөл байна. Жишээ нь шувуутай бариул нь бусад загваруудаас илүү содон, хамгийн их эрэлттэй, худалдан авагчийн харааг булаадаг загвар Бүгдийг гараар оёдог учраас ур хийц сайтай. Жижиг зоосон мөнгөний цүнхийг зоос хэрэглэдэг Азийн улс орнуудын хүмүүс их сонирхдог. Би өөрөө уруулын будаг, түлхүүр, чихэвч гэх мэт жижиг зүйлээ хийж явдаг юм.
Мөн утас, карт зэргээ хийх зориулалттай, жижиг цүнх бий. Үдшийн даашинз, хүлээн авалт, хүндэтгэлийн үйл ажиллагаанд барих боломжтой clutch загварууд ч байна. Бүгд гинжтэй учраас үүрэх боломжтой.
-Үнийг нь сонирхож болох уу?
-Том цүнх маань 119 мянга, дундаж хэмжээтэй цүнх 69-89 мянга, жижиг зоосны цүнх 22 мянган төгрөгөөр худалдаалагддаг.
-Гэнэт шийдээд л цүнхээ хийсэн гэхээр өмнө нь дотроо бодоод яваад байсан хэрэг үү?
-Гэнэт шийдээд л бор зүрхээрээ хийж эхэлсэн. Бизнес гэж ямар байдгийг мэдэхгүй, ямар ч туршлагагүй орчихсон. Энэ тал дээр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтуудад хамрагдаад, бизнес гэж юу вэ, зах зээлд хэрхэн гарах вэ, бүтээгдэхүүний сав баглаа ямар байх вэ гэх мэтчилэн олон талын мэдлэг олж авсан.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүүгийн тогтвортой байдал, борлуулалт, сав баглаа боодол, барааны тэмдэгтийн гэрчилгээ маш чухал юм билээ. Цүнхээ хийхээ л бодоод яваад байсан болохоос цаашдаа бизнесээ яаж тогтвортой үргэлжлүүлэх вэ гэдгийг мэддэггүй байсан.
Хааяа нэг эргэлзэх үе бий. Гэхдээ тууштай байх нь чухал гэж боддог. Надад бууж өгье, больё гэсэн бодол байдаггүй. -Өмнө оролцсон бизнес эрхлэгч маань санхүүгийн талын чухал мэдлэгтэй болсон талаар ярьсан...
-Би бизнестээ зориулж данс гаргасан ч заримдаа картаа уншуулаад л хэрэглэчихдэг байсан. Гэтэл сардаа нэгээс хоёр удаа өөртөө ажилтанд өгч байгаа юм шиг цалин өгөх ёстой юм билээ. Маркетинг, түрээс, бараа материал, түүхий эдийн зардлаа тусад нь төлөвлөх ёстой. Өмнө нь өөртөө цалин гэж авдаггүй, орж ирсэн мөнгөө буцаагаад зарцуулдаг байсан. Одоо бүгдийг төлөвлөж, хуримтлал үүсгэх ёстой гэдгийг ойлгоод хэрэгжүүлж байна.
-Хэрэглэгчдэдээ илүү хүрсэн, танигдсан, чанартай бүтээгдэхүүн хүргэхийг хүсэж байна. Би зөвхөн гар хийцийн цүнхний төрөлжсөн дэлгүүртэй болохыг хүсдэг. Миний бүтээгдэхүүн цаашдаа хөгжиж төрөлжих боломжтой. Би шинэ загвар дээр ажиллаад суухаар ажил маань тасалдчих гээд байдаг учраас түр хойш тавьсан. Онцгой юм хайдаг, сонин содон зүйлд дуртай хэрэглэгчийн эрэлтэнд нийцсэн бүтээгдэхүүн гаргах болно. Мөн дунд сургуулийн охид, чамин хээнцэр юм сонирхдог бүсгүйчүүд рүү чиглэсэн бүтээгдэхүүн ч гаргах төлөвлөгөө бий.
Хүмүүс гар хийцийн бүтээгдэхүүний үнэ цэнийг ойлгож эхэлж байна. Орчин цагт үндэсний хувцсаа их өмсдөг болчихсон учраас торгон цүнх маань эрэлттэй байна.
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төсөлд хамрагдсан уу?
-2020 оны нэгдүгээр сард БЭЭТ-ийн төсөлд шалгараад хамрагдсан. Өмнө нь сургалтуудад нь сууж байлаа. Төсөлд хамрагдахаар тоног төхөөрөмжийн тусламж үзүүлдэг. Анх ээж, эгч хоёрынхоо дэргэд бизнесээ эхлүүлсэн болохоор надад өөрийн гэсэн тоног төхөөрөмж байгаагүй. Төслийн сүүлийн сард тоног төхөөрөмжөөр хангадаг болохоор автомат оёдлын машин, жижиг ширээний хатгамлын машин, пресс индүү авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр миний ажил хөнгөрч, бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэнэ. Бид БЭЭТ-ийн эмэгтэйчүүд болон гэртээ суудаг, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, чимэглэл хийдэг хүмүүстэй хамтран ажиллах сонирхолтой байгаа.
-Цүнхтэйгээ хослуулаад ээмэг, зүүлт хийлгэх сонирхолтой хүн ч гарах байх?
-Тийм. Бодоод суухаар маш олон гоё санаа орж ирдэг. Хэрэглэгчидтэй санал бодлоо хуваалцаж, сонин содон юм хийдэг хүмүүстэй ярилцахаар олон шинэ санаа төрдөг.
-Цүнхнээс өөр юм хийх төлөвлөгөө бий юу?
-Олон хүн надаас ингэж асуудаг. Ойрын хоёроос гурван жилдээ цүнхээрээ дагнаж ажиллах төлөвлөгөө байна. Одоогоор өөрийн хүссэн хэмжээндээ хүртэл энэ бизнесээ хөл дээр нь босгож чадаагүй байна. Цүнх урлалын чиглэлээрээ хийх юм маш их бий.
Зарим хамаатан, найз нөхөд маань “Чи юм хийгээд л байх юм. Ашиг олдог юм уу? Наад цүнхийг чинь хүн авах уу” гэх мэт сөрөг хандлагатай асуулт тавьдаг. Нэгэнт зориглоод эхэлчихсэн учраас надад хаях хүсэл байдаггүй.
Бага багаар дөнгөж алхаад гарч байтал шантраад эсвэл санхүүгийн асуудлаас болоод унах тохиолдол их байдаг. Тэр үед үүний ард юу байгаа вэ гэсэн чин сэтгэлийн, тууштай байдал их хэрэгтэй. Хааяа нэг эргэлзэх үе бий. Гэхдээ тууштай байх нь чухал гэж боддог. Эмээ, эгч, ээж гээд дандаа тууштай, шаргуу зан чанартай хүмүүсийн хүрээлэлд өсчихсөн, тэднээсээ их зүйл сурч байгаа учраас надад бууж өгье, больё гэсэн бодол байдаггүй. Ийнхүү асууж буй хүмүүс хэсэг хугацааны дараа ойлгох байх гэж боддог. Толгойдоо байгаа бүх санаагаа биелүүлэхийг л хүсэж байна.
Одоо БЭЭТ-ийн сургалтанд суугаад, төсөлд нь хамрагдаад, мундаг мэргэшсэн хүмүүстэй харилцаа тогтоож, дутагдаж байгаа ур чадвараа нөхөж байна. Миний хийж байгаа юмыг ойлгохгүй хүмүүстэй харилцсаны дараа “больдог ч юм уу” гэсэн бодол төрөх үед чиглүүлэгч ментортойгоо ярилцдаг.
-Зарим эмэгтэйчүүд гэртээ суухдаа юм болгоныг хийж үздэг. Гэхдээ удалгүй өөр салбар руу орчихсон байдаг. Гол шалтгаан нь хурдан үр дүн хүсээд байдаг юм шиг санагддаг.
-Би яг тэгж байсан. Гоёлын ээмэг зүүлт, хүүхдийн хувцас гээд хийж үзээгүй юм надад байхгүй. Тэдгээр эмэгтэйчүүд одоохондоо өөрийгөө олоогүй байж магадгүй. Уг нь Монголын зах зээлд нэвтрэхэд амархан ч дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд шууд өрсөлдөн, байр сууриа олох хэцүү.
Бага багаар дөнгөж алхаад гарч байтал шантраад эсвэл санхүүгийн асуудлаас болоод унах тохиолдол их байдаг. Тэр үед үүний ард юу байгаа вэ гэсэн чин сэтгэлийн, тууштай байдал их хэрэгтэй. Яг ийм үед тухайн гарааны бизнес эрхлэгчийн нөхцөл байдлыг нь ойлгодог, дэмждэг БЭЭТ-ийн төсөл шиг хөтөлбөрт хамрагдах нь чухал санагдсан.
Хүмүүс намайг Фэйсбүүкт пэйж ажиллуулдаг уу гэж асуудаг. Би ажиллуулдаггүй. Gallery Ulaanbaatar, УИД, Гүмүда концепт, Nature Outlet гэсэн дөрвөн дэлгүүрээр цүнхээ худалдаалдаг. Пэйж нээхгүй байгаа шалтгаан нь бүтээгдэхүүнийг хуулбарлаж хийх магадлалтай, мөн хийж байгаа бүтээгдэхүүнээ үнэ цэнэтэй байлгах зорилготой. Маш их цаг хугацаа ордог тул цүнхээ олон тоогоор үйлдвэрлэх дургүй. Гар урлалын цүнх тул загвар бүрийг нэг хувь, дахин давтагдахгүй өнгө, дизайны шийдэлтэй байхаар бодож, урлана. Цөөн тохиолдолд тухайн загвараас хоёр ширхгийг гаргадаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Гэрэл зураг: Д.Жавхлантөгс
Эх сурвалж: Gogo.mn