Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар ТОМИЛЛОО
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ч.Улааныг МАН-ын Удирдах зөвлөлөөс ХХААХҮ-ийн сайдаар томилох шийдвэр гарч, бүлэг, байнгын хороогоор дэмжигдсэн ч чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүйгээс үүдэн хойшлоод байсан юм. Өнөөдөр уг томилгоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд нэр дэвшигээс асуулт асууж, саналаа хэлсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: Долоон удаа сайдаар томилогдсон учраас ажиллаж чадах байх аа. Хичээж зүтгэнэ гэж хэлэх нь чамлалттай байна л даа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар зорилт нь хэрэгжихгүй байгааг хэлж өгөөч. Цаашдаа ямар бодлогыг илүү анхаарч ажиллах вэ. Хамгийн их тулгамдсан асуудал нь махны асуудал болоод байна. 66 сая мал тоолуулсан атлаа махны үнэ өсч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, НЭР ДЭВШИГЧ Ч.УЛААН: Хичээж зүтгэнэ гэхээр чамлалтай байж магадгүй. Бүхий л хүчээ дайчлан ажиллая. Томилогдоно гэснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Баталсан хууль, гаргасан тайланг уншиж танилцсан. Энэ салбар бол дэндүү том салбар. ДНБ-ий 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт анхаарч ажиллана. Нөөцөлсөн махны асуудлыг судалж үзнэ. Мөн махны үнэ өсч байгаа асуудлыг судалж, мэдье.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: Өмнөх сайдын үед нэлээд ажил хийгдсэн. Энэ салбар бол Монгол Улсыг зуун зуун жил тэжээж ирсэн хамгийн чухал салбар. Тийм учраас би энэ салбарт Ч.Улаан гишүүнийг томилох саналыг тавьсан. Миний санал болгосон сайд сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна, дэмжиж өгөхийг хүсье.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжих саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 94.5 хувь нь дэмжлээ. Ингэснээр Ч.Улаан ХХААХҮ-ийн сайдаар томилогдлоо. Өнөөдөрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

18 сэтгэгдэл