iNet.mn дагах

Монголын тусламжийг хүргэх МИАТ-ын онгоц АНУ-ыг зорилоо

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-д хандивлаж буй 1 сая ам.долларын үнэ бүхий 60 мянган ширхэг хамгаалалтын хувцас хэрэгслийг АНУ-ын Сиэтл хотноо хүргэх МИАТ компанийн тусгай онгоц өнөөдөр өглөө Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор үндэсний үйлдвэрлэгч "Мөнхийн тун" болон "ExMed" ХХК-д үйлдвэрлэсэн 18 тонн хувийн хамгаалалтын хэрэгслийг АНУ-д хүргэнэ. Онгоц буцахдаа Сиэтл хотоос 250 иргэнээ авчрах бөгөөд энэ нь манай иргэний агаарын тээврийн компанийн АНУ руу үйлдэж буй анхны шууд нислэг болж буйгаараа онцлогтой.

Нислэгийг зохион байгуулахад багагүй хугацаа, хүчин чармайлт шаардсан бөгөөд цаашид Монголоос АНУ руу шууд нислэг үйлдэх эхлэл тавигдаж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв.



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, "Бие биенээ дэмжих зам ганц урсгалтай байж болохгүй. Өнөөдөр бид сэтгэлээ шингээсэн тусламжийг АНУ-д хүргүүлж байна. Нөгөөтэйгүүр энэ нь АНУ руу хийж буй манай анхны иргэний агаарын тээврийн нислэг болж буйгаараа онцлогтой. Цаашдаа МИАТ компанийн тив алгасаж АНУ руу нислэг үйлдэх зам нээгдэж байна гэж үзэж байна. Нислэгийн зөвшөөрлийг авах, захиргааны шинж чанартай тохиргоог хийхэд амаргүй байсан ч АНУ-ын талтай хамтран амжилттай зохион байгуулж чадлаа" хэмээв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, "Монгол Улсын энэхүү санаачилга, түүнийг бодитоор хэрэгжүүлсэн төрийн байгууллагуудад маш их талархаж байна. Энэ нислэгийг зохион байгуулах нь харагдаж байгаа шигээ амархан байсангүй. МИАТ компанийн АНУ руу хийж буй энэхүү анхны шууд нислэг бидний цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэж итгэж байна. Түүнээс гадна АНУ-д байгаа олон монгол иргэд энэ онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон нь чухал ач холбогдолтой. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд маш сайн харилцаатай байсаар ирсэн. Харин сүүлийн хоёр жилд стратегийн түншлэлийн хүрээнд харилцаа хамтын ажиллагаа маань улам гүнзгийрч байна. Стратегийн түншлэл бол үзэл санаа. Түүнийг хоёр улсын ард түмний тусын тулд бодитой үйл хэрэг болгож хэрэгжүүлэх нь чухал. Монгол Улс, АНУ цар тахалтай тэмцэхэд харилцан тусламж үзүүлж буй нь стратегийн түншлэлийн бодит тод жишээ болж байна" гэлээ. 



АНУ руу шууд нислэг үйлдэхийн тулд тодорхой шалгуур хангасан байх шаардлагатай. МИАТ компани энэ чиглэлээр ИНЕГ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд Боинг 787 онгоцоо авсны дараа 2021 оноос АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Харин энэ удаагийн нислэгийн зөвшөөрлийг ГХЯ-аар дамжуулан дипломат шугамаар авсан байна.

Монгол Улсын тусламжийг АНУ-д хүргээд буцахдаа иргэдээ авчрах Улаанбаатар-Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцны ахмадаар Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Мөнх-Очир ажиллаж байна. Түүний хувьд Боинг 767 онгоцыг 2012 онд Сиэтл хотоос Монголдоо жолоодон ирж байсан туршлагатай юм. 



скачать dle 12.0

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

3/11/2026, 19:23

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

3/11/2026, 19:21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа

3/11/2026, 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

3/11/2026, 19:15

Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

3/11/2026, 19:13

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

3/11/2026, 19:09

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

3/11/2026, 19:07

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

3/11/2026, 19:06

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3/11/2026, 19:05

Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ

3/11/2026, 19:01

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

3/11/2026, 19:00

Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ

3/11/2026, 18:59

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд-

3/11/2026, 18:55

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3/11/2026, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

3/11/2026, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19