iNet.mn дагах

Т.СҮХБААТАР: МОНГОЛ ЦЭРГИЙН ТҮҮХ ЗУУН ЖИЛ БИШ, 8000 ЖИЛИЙН ТЭРТЭЭГЭЭС ЯРИГДАНА

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн даргадоктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.

-Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны тэгш ой энэ жил тохиож байнаТиймээс монгол цэргийн түүхээс ярилцлагаа эхэлье?
-Монгол цэргийн түүх 100 жилээр хязгаарлахгүй. Монгол Улсад хүн амьдарч байсан ул мөр МЭ найман мянган жилийн тэртээгээс үүсэлтэй. Үүнийг хэлж байгаа шалтгаан нь, судлаачид МЭ найман мянган жилийн тэртээ Монголд төрт улс үүссэн юм биш үү гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Төрт улс байна гэдэг нь зэвсэгт хүчинтэй байна гэсэн үг. Тиймээс монгол цэргийн түүх гээд яривал найман мянган жилийн тэртээгээс ярина. Гэхдээ үүнийг эд өлгийн зүйл, археологи, олдвороор нотлох ёстой. Иймээс яг баттай нотлогдсон түүхээс ярья. МЭӨ 2228 жилийн тэртээ Хүннү гүрэн байгуулагдсан. Хүннү гүрэн өөрийн гэсэн хүчирхэг цэрэг, армитай байсан. Түүнийхээ хүчээр өөрийн улсын тусгаар тогтнолыг хамгаалж эртний Хятадын Хан улсын удаа дараагийн дайралтыг няцаасан түүхтэй. Ингэхдээ Хан улс буюу умард зүгийн зэрлэгүүд бус өөрийн гэсэн төртэй, цэрэг арми, бодлоготой улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн анхны төрт улс. Энэ ч (төрт улсын) үүднээс анхны гэрээгээ байгуулсан байдаг. Тэр нь Цагаан хэрмээс урагш газар нутгийг Хан, хойших нутгийг Хүннү гүрэн захирна гэж хувааж авсан. Энэ нь хоёр улсын хоорон дахь анхны гэрээ. Энэ үеэс монгол цэргийн түүх эхэлж байгаа юм.

Халх голын дайнд Монголоос нэг айлын найман хүү оролцож байсан" | News.MN
Ер нь “Дэлхийн түүх бол Монголын түүх. Монголын түүх бол монгол цэргийн түүх” гэж гадаад, дотоодын олон судлаачид хэлдэг. Учир нь, Хүннү гүрэн дайн байлдаан, тулалдааны үр дүнд бий болсон. Тиймээс ийн хэлдэг. Хүннү гүрнээс эхэлж төр цэргийн хосолмол бодлогыг чадварлагаар хэрэгжүүлж улс орноо захирч байсан. Нэг бодлого нь л алдагдахад улс орон уруудан буурч, мөхдөг. Тухайлбал, бид яагаад манжид эзлэгдэв. Тэр үед төр бутарч зэвсэгт хүчнээ орхигдуулснаас Чин гүрний нөлөөнд орсон. Цэргийн бодлогогүй учраас л цэрэггүй төр манжид амархан эзлэгдсэн. Тиймээс төр, цэргийн хосолсон чадварлаг бодлого монголчуудыг нэгтгэж, хүчтэй болгодог.
-Та сая “Дэлхийн түүх бол Монголын түүхМонголын түүх бол монгол цэргийн түүх” гэлээЭнэ омгорхол ууУгтаа “Дэлхийн талыг эзэлсэн” гэдэг шүү дээНөгөөтэйгүүрэнэ үгнээс монгол цэрэг хэзээнээс л олон улсад зэвсэгт хүчний үлгэр дуурайлалтом нөлөөллийг үзүүлж байжМанай улсын зэвсэгт хүчний олон улсад нөлөөлөх нөлөөлөл юу байв?
-Дэлхийн түүхийг харвал, тэр дундаа XIII зууны түүх Монголын түүх байдаг. Учир нь, монголчууд Чингис хааны удирдлага дор 1206 онд Их Монгол Улсаа байгуулж, Ази болон Европ руу аян дайн хийсэн. Ингээд Ази, Европ тэр чигээрээ монголчуудаар амьсгалж байсан. Монголчууд Евразийн тал нутгаар буюу Болгар, Кевчак, Оросыг эзлээд цаашаа Атлантын далайн эрэг рүү дөхсөн байгаа юм. Бүр газар дундын тэнгис рүү ч явсан. XIII зуунд дэлхийд гоц содон юм байгаагүй гэхэд болно. Тэр үед монголчууд гарч ирсэн. Чингис хааны байлдан дагуулалт XIV зууныг хүртэл үргэлжилсэн. Хубилай хаан япон руу дайрсан, азийг тэр чигт нь эзэлсэн. Монголчууд дэлхийн талыг эзэлсэн гэж ярьдаг. Энэ бол андуу үг.
Бид дэлхийн талыг бус дэлхийг эзэлсэн. Учир нь, тухайн үед дэлхий гэх ойлголтод австрали, америк тив нээгдээгүй байсан. Зөвхөн европ, ази, хятад, африкийн хойд хэсэг египет гэсэн улс орны хэдхэн нэршил байсан. Африкаас урагшаагаа явдаггүй, хэн байгаа нь мэдэгддэггүй эзэнгүй газар байсан. Африкийн өмнөд хэсэг боолын наймаагаар л сүүлд нээгдсэн шүү дээ. Тиймээс монголчууд дэлхийг эзэлсэн хэмээн хэлж байгаа юм. Монголчууд зуун дамжиж (XIII-XIV) байлдан дагуулалт хийсэн болохоор “Дэлхийн түүх бол Монголын түүх юм байна” гэж европын эрдэмтэд үздэг л дээ.
-Одоогийн монгол цэргийн хөгжил хэр байгаа юм бэ?
-Монгол цэрэг хүннү гүрнээс эхэлж хөгжиж ирэхдээ хөгжлийн олон үе шатыг туулж ирсэн байдаг. Мэдээж мандан бадарч, уруудан доройтож ирсэн. Хүннү гүрний үед мандан бадарч хүчирхэг хан улсыг ялсан. Тэгээд аажимдаа Сяньби, Нирун гүрний үед уналтын үед орсон. 1206 онд Чингис хаан Их Монгол Улс, хишигтэн цэргээ байгуулснаар Монголын зэвсэгт хүчин хөгжлийнхөө оргил үед ирсэн. Энэ нь хубилай, Бат хааны үед улам өргөжиж, япон, европ руу дайрсан. ази болон Европын улсуудад монгол цэрэг дийлдэшгүй, тэдний хувьд хар салхи шиг байсан. Монгол цэргийн дайралтыг яаж зогсоохоо мэдэхгүй байсан.
-Мэдээж улс орон бүр л өөрийн гэсэн хүчирхэг цэргийн хүчинтэй шүү дээГэхдээ монгол цэргийн ямар бодлого нь дэлхийг атгандаа байлгахад нөлөөлсөн юм бэ?
-Тооны хувьд монгол цэргүүд асар бага байсан. Монголын эзэнт гүрний хэмжээнд армийн нийт хүний тоо 100 мянга орчим. Гэтэл Хорезмын хаант улс л гэхэд нэг сая цэрэгтэй байсан. 100 мянган монгол цэрэг өөрөөсөө хүч давуу хорезмыг ялсан. Энэ нь монгол цэргийн байлдах чадвартай холбоотой. Өөрөөр хэлбэл, байлдааны стратеги, тактик, зэвсэг, байлдааны аргууд байна. Үүнээс гадна ийм цөөхөн цэрэг яаж дэлхийг яаж эрхшээв гэхээр дээр хэлсэнчлэн төр, цэргийн хосолсон бодлого л доо. Цэргийн бодлогоор ялсныхаа дараа төрийн бодлогоо хэрэгжүүлсэн. Монголчууд дэлхийд шинэ дэг журмыг тогтоосон. Энэ журам нь дэлхийд энх тайван байдлыг бий болгосон. Одоогийн НҮБ-ын явуулж байгаа бодлогыг тэр үед монголчууд гүйцэтгэсэн. Исламын хөлсний алуурчдыг монголчууд устгаж үгүй хийсэн. аль нэг улс орон нөгөө улс гүрнээ эзэлсний дараа шашны хүчтэй мөргөлдөөн үүсч, ялсан нь манай шашныг шүт хэмээн тулгадаг байхад монголчууд шашин шүтэх эрхийг нээлттэй үлдээсэн. Аливаа улс орны шашин шүтэх эс шүтэх нь одоогийнх шиг л эрх чөлөөтэй байв. Тэр байтугай Монголын нийслэл Хархорин хотод христос, будда, ислам, үнэн алдартны сүм бүгд эв найртайгаар нэг дор оршиж байсан. “Дэлхийн өөр хаанаас ч ийм зүйлийг хараагүй” хэмээн жуулчид бичиж тэмдэглэсэн байдаг. Зөвхөн Монголын хархоринд л хоорондоо тэрсэлдэж, загалмайтны аян дайныг хийсэн ислам, христ нэг дор энх тайван оршиж байсан. Төрийн энэ бодлогод бусад улс орон талархдаг байсан. Учир нь, шашин тулгахгүй, худалдаа эдийн засгийг дэмждэг. Тиймээс худалдаа хийж байгаа юм чинь татвар төлөх нь зүй ёсны хэрэг гэж хүлээж авдаг байв. аллага хядлага байхгүй байсан.
-Өнөөгийн хөгжлийн тухайд?
-Хубилай хааны үеэс буюу Юань гүрэн задрахад Монголын зэвсэгт хүчин уналтад орсон. XV зуунд улс төрийн бутралын үе үүссэн. Учир нь Монгол Улс задарч хаад нь хаан ширээний төлөө тэмцэлдсэнээс төрийн бодлого үгүй болж цэрэг, төрийн уялдаатай бодлого алдагдсан. Ингээд Манжийн нөлөөнд 200 жил байсан. Үүний дараа XX зуун гарахад Монголын орчин цагийн зэвсэгт хүчний шинэ үе эхэлсэн.
Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг явж эхэлснээр зөвхөн Монголынх бус дэлхийн цэрэг болсон. Монголын цэрэг бол дэлхийн цэрэг гэх үг гарсан. Учир нь, манай улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд хамгийн идэвхтэй, хамгийн сайн үүрэг гүйцэтгэдэг улс. Давхардсан тоогоор 20 мянган хүн үүрэг гүйцэтгэсэн. Дээрээс нь маш олон энхийг дэмжих ажиллагаанд явж байна.
Тэртээ Чингис хаан даян дэлхийд энх тайвныг тогтоож байсан бол 800 жилийн дараа монголчууд тэр үүргээ гүйцэтгэж монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд явж байна. Ямар нэг улс болон эвсэлд нэгдэхгүй өөрийгөө батлан хамгаалах мэргэжлийн бөгөөд цомхон чадварлаг зэвсэгт хүчнийг бий болгохын төлөө явж байна.
-Манай улс дэлхийн улс оронтой энхийн гэрээтэй НҮБ-ын гишүүн оронЭнэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд ихээхэн идэвхтэй манлайлж оролцдог гэдэг шүү дээЕр нь хэдэн улс руу энхийг сахиулах ажиллагаанд явж байна?
-Одоогоор 10 гаруй улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Энхийг дэмжих ажиллагаанаас гадна ажиглагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүрээндээ эмнэлгийн тусгай багийг энхийг дэмжихээр илгээж байна. Өмнөд Суданд монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо дүрвэгсдэд зориулсан эмнэлэг, сургууль, өөрсдөө байрлах байр барьж байна.
Манай улс хүн ам цөөтэй. Нэг хүнд ногдох энхийг сахиулагчийн тоо, эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоороо азид их дээгүүр ордог. хүн амын тоогоор нь харьцуулбал хамгийн их энхийг сахиулагчийг илгээснээрээ дэлхийд эхний 10-т ордог. Нэг талаар цэргийн албанд хэрэгтэй ч нөгөө талаас энхийг сахиулах ажиллагаанд явснаар их зүйлийг сурч байна. Тухайлбал, гадаадад үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэх, төрөл бүрийн сургалт, монгол хүний бие физиологид тохирсон судалгааг хийж байна, хэл устай болж байна, нийгмийн баталгаагаа шийдүүлж байна, мөн дээр нь удаан хадгалсан зэвсгээ ажиллуулж байна.
Ер нь НҮБ-ын дарга ч тэр, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бусад улс орныхон ч тэр монголчуудыг зоригтой, хатуужилтай, чадвартайг хэлдэг. хамгийн наанадаж л та бүхэн дуулсан л байлгүй “тэнд гарсан ийм халдлагыг монгол цэргүүд зогсоожээ” гэх мэдээ их гардаг шүү дээ. Тиймээс манай зэвсэгт хүчнийхэн үүрэг гүйцэтгэх чадвар өндөр, хаана ч дасан зохицох чадвартай байдаг. Иймээс ч НҮБ манай зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдыг өндрөөр үнэлдэг.
-Та түрүүн хэлсэнмонгол цэрэг эрт үеэс л манлайлж ирсэн гэжОдоо ч олон улсад улсын нэр алдрыг өргөж байнаМонгол цэргийн энэ манлайлал юутай холбоотой байдаг юм бэМонгол хүнтэй юу эсвэл бодлоготой юу?
-Монгол цэргийн эртний өв уламжлалаас хамааралтай. Бид хэрвээ бахархах түүхгүй байсан бол өнөөдрийн түвшинд байхгүй болов уу. Бид бахархах арвин түүхтэй болохоор монгол цэргүүдээр омогшдог. Мөн эх орон ч үзэл, хүмүүжил, бахархал төрдөг. Бахархах түүхтэй болохоор эзэн Чингис хаан, хубилай хааны үед байсан монгол цэргийн нэр хүндийг бид гутаах эрхгүй. Жаран жарнаар өртөөлсөн монгол цэргийн суу алдрыг түүчээлэн авч явж ирээдүй хойчдоо үлдээх ёстой л доо.
-Төр цэргийн бодлогын уялдаа холбоо одоо хэр байгаа вэ?
-Сүүлийн үед төр болон монгол цэргийн бодлогын уялдаа холбоо эрс сайжирч байгаа. Сүүлийн жилүүдэд монгол цэрэг бүтээн байгуулалтад орж байна. Гэхдээ хүмүүс үүнийг “Цэргүүдээр бүтээн байгуулалт хийлгэлээ. Цэргүүдийг ажиллуулж болохгүй, зарц биш” ч гэдэг юм уу энэ мэт яриа гарах болсон. Энэ бол андуу яриа. Монгол цэрэг аль ч үеийн түүхэнд улс орны бүтээн байгуулалтад оролцсоор ирсэн. Тэртээ Чингис хааны үед Хархорин хотыг байгуулахад монгол цэрэг оролцож л байсан. Стратегийн зам гүүр, чухал объектыг барихад ч оролцож л байсан. XX зуун гарч нийслэл хүрээг ардын журамт цэрэг чөлөөлж, байшин барилга, орон сууцнууд барьсан. Үүнийг дагаад дэд бүтэц хөгжиж байгаа юм. 1960, 1970-аад оны үед Монголын барилгын цэргүүд маш олон юм хийсэн. Улс орны хэмжээний бүх үйлдвэрийг барихад гар бие оролцсон. Төрийн ордон, Зайсан толгой, их дээд сургуулиуд, гурилын үйлдвэр гэх зэргээр дурдаж болно. ер нь цэргийн үүргийг зөвхөн байлдаанаар төсөөлөх нь өрөөсгөл. Аль ч улс оронд барилгын цэрэг гэж тусдаа заавал байх ёстой. Дайн байлдааны үед барилгын цэргүүд байлдааны объектыг барьдаг. Энгийн барилгачнаар бариулах нь наанадаж цэргийн стандарт, цаашлаад цэргийн нууцтай холбоотой асуудал яригдана.
-Орчин цагийн зэвсэгт хүчний түүх 1911 оноос эхлэлтэй гэж үзэх хэсэг ч байдагЭнэ ямар учиртай юм бэ?
-Зарим хүмүүс “1911 онд Богд хаант монгол улс байгуулагдахад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдчихаагүй юм уу. Яагаад улстөржүүлээд 10 жилийг хасаад хаячхав. 110 жилийн ой биш үү. Тэр үед нум сумтай байлдаж байсан юм уу” гэдэг. Энд тайлбар өгөхөд Монгол Улсын орчин цагийн зэвсэгт хүчин 20 зуунаас тэр тусмаа 1911 оноос эхэлж байгаа юм. 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаж хаант оростой гэрээ үзэглэж, цэргийн сургууль байгуулж орчин цагийн зэвсэгт хүчин бий болсон. Ийн өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй болж таван замын байлдаан, ховдыг чөлөөлөх дайнд ялалт байгуулсан. Орчин цагийн зэвсэгт хүчний үргэлжлэл 1921 онд байгуулагдсан. яагаад 100 жил гэж байгаа юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлая. хүүхэд олсон цагаас бус төрсөн цагаас нэг ой хүрлээ хэмээн үздэг. Үүнтэй адил 1911 онд орчин цагийн зэвсэгт хүчний үндэс, өв хөврөл бий болсон. 1921 оноос батажсан.
-Манайх дотооддоо сумаа үйлдвэрлэх боломжтой юуБусад жижиг улсууд сумаа өөрсдөө үйлдвэрлэдэг шүү дээ?
-Зарим улсууд дотооддоо зэвсгээ үйлдвэрлэдэг. Энэ нь нэг төрлийн бизнес л дээ. Зэвсгийн экспорт гэж байна. Манайд зэвсэг үйлдвэрлэж болно. Гэхдээ технологи, мөнгө, зах зээл хэрэгтэй. Бид зэвсгийн наймаа эрхэлдэг Швейцарь, ОХУ шиг зэвсэг үйлдвэрлэлээ гэхэд зарах зах зээлээ судлах хэрэгтэй. Өөрийн гэсэн брэнд бий болгож, зэвсгээ зарах хэрэгтэй. Гэхдээ бид Чингис хааны үеэс өөрсдөө зэвсгээ хийж байсан. Тухайлбал, нум сум, жад, сэлэм байна. Монгол цэргийн сумны зэв, илдний ир маш хурц байсан. 1921 оноос хойш өнөөг хүртэлх 100 жилийн хугацаанд зөвхөн хойд хөршөөс зэвсгээ авч байна.
-Дэлхий нийт даяаршижхувьсан өөрчлөгдөхийн хэрээр үүнийгээ дагаад дайн байлдаан гэдэг зүйл ч өөрчлөгдөж байнаОдоо өмнөх шигээ буузэвсэг бариад бус техник технологид суурилсан дайн бий болно гэгддэгИйм үед манай зэвсэгт хүчин ямар бэлтгэлтэй байх юм бэ?
-Манай зэвсэгт хүчин алсыг харж кибер аюулгүй байдал, тусгай хүчний командлалтай болж байгаа. Дэлхий нийтийн чиг хандлага кибер аюулгүй байдал руу чиглэж байна. Мөн үүнээс гадна биотехнологи, биологийн дайн руу чиглэж байна. Ямар ч сайн зэвсэгтэй улс байлаа гээд биологийн дайны өмнө бууж өгч байна. Барууны судлаачид “Биологийн дайн эхэлчихсэн юм биш үү” гээд байгаа юм. Улс орныг цэргийн хүчээр эзлэхээс гадна цар тахлын нөлөөгөөр эдийн засгийг нь сөхрүүлж, байлдах чадамжийг нь бууруулж байна гэж ч үзэж байгаа. Манайх гэлтгүй дэлхий нийт аюулгүй байдал гэдгийг өөрөөр харж эхэлж байна. Зэвсэгт хүчнээ биотехнологиос хамгаалсан бодлого, шийдвэр, хувцас хэрэглэл, тоноглолтой байх хэрэгтэй. Гэхдээ үүнийг надаас илүү биотехнологи, кибер аюулгүй байдлын чиглэлээр судалдаг хүмүүс хариулах байх.
-1937 оны их хэлмэгдүүлэлтэд зэвсэгт хүчнийхэн ч өртсөн гэдэг шүү дээЭнэ тухайд?
-хх зуун гарснаас хойш монгол цэргийн түүхэнд гарсан нэг том хар зүйл нь 1937 оны их хэлмэгдүүлэлт. Улс төрийн хэлмэгдүүлэлт тухайн үеийн хувьсгалт цэргээс эхэлсэн байдаг. Монгол ардын хувьсгалт цэргийн дарга удирдлагуудаасаа эхлээд хэлмэгдүүлэлтэд өртсөн. Одоогийн генерал цолтой дүйх хэмжээний цолтой, дээд түвшний бүрэлдэхүүний нийт 80 хувийг цаазаар авч, хэлмэгдүүлсэн. Мөн эгэл жирийн цэргүүд ч хэлмэгдүүлэлтэд өртсөн. Үүний уршгаар монгол цэргийн байлдах чадамж алдагдсан. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэхээр 1939 оны халх голын хил хамгаалах байлдааны эхний үед Монгол ардын хувьсгалт цэргийн байлдах чадвар суларсан. Бараг л даргагүй, удирдах бүрэлдэхүүнгүй орж туршлагагүйтэж байсан. Хэлмэгдүүлэлтийн үед чадвар, байлдааны стратегитай дарга нарыг цаазалсан. Ингээд ОХУ-д цэргийн сургуулиа дөнгөж төгсөж ирсэн, байлдааны туршлагагүй, танхимын мэдлэгтэй генералуудаар удирдуулсан. Гэхдээ хэдийгээр хамаг сор болсон дарга, цэргээ алдсан ч Халх голын дайнд Монголын зэвсэгт хүчин эх орон, нутгаар тогтнолоо батлан хамгаалж чадсан. Дараа нь энэ алдаа дээрээ суралцаж 1945 оны чөлөөлөх дайнд дайснаа дарж, энхийг сахиулах ажиллагаа гэж хэлж болохуйц Хятадын зүүн хойд хэсгийг Японы кавантений армиас чөлөөлж дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахад гар бие оролцсон. Иймээс түүхчид “Дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөхөд монгол цэргийн оруулсан хувь нэмэр асар их” гэдэг. хоёрдугаар дайны үед ЗхУ-д 53 танк, 12 нисэх онгоц, хувцас хунар, хоол унд гээд маш их зүйлээр дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан, ялагч холбоотон гүрний талд зогссон учраас 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-д элсэхэд төхөм болсон. Учир нь бид дайтагч биш, энх тайвныг бий болгоход гар бие оролцсон гэдэг утгаараа НҮБ-ын гишүүн, эх орны тусгаар тогтнолоо олж авсан.
-Хэлмэгдүүлэлтийн үед монгол эрэгтэйчүүдийн дийлэнх хувь лам байсан гэдэгУчир нь лам болбол татвар төлөхгүймөн нийгмийн баталгаа илүү өндөр байсан болохоор залуучууд лам болох нь элбэг байсанТэр үед зэвсэгт хүчинд зүтгэх дотоодын цэргээ яаж бүрдүүлдэг байсан бэ?
-Манжийн үеэс Монголд шарын шашин нэлээд хөгжсөн. Монголчуудын ихэнх нь лам болж эхэлсэн. Гэхдээ тухайн үед айл бүр хоёр хүүтэй бол нэгийг нь лам нөгөөг нь цэрэг болгоно гэдэг байсан. Тухайн үед лам их болсон тиймээс төрийн бодлогоор цэрэгт элсүүлэх ажлыг зохицуулж байсан. Тухайн хүрээ хошуу, жас хийдэд квот өгдөг. Энэ жил тэдэн хүн цэрэгт татна гэдэг. Цэрэгт яваагүй үлдсэн нь хүмүүсийн зарим нь лам болдог. Гэхдээ хүмүүсийн ярьдаг шиг тухайн үед толгой дараалан лам болгож үсийг нь хусаад байсан гэвэл үгүй. Өөрсдийнх нь сонголт байсан.
-Зэвсэгт хүчний дэлхий нийтийн цаашдын хөгжлийг хэрхэн харж байнаМанайх альхан талд нь байна?
-Манай улсын эдийн засаг ямар байгаа билээ. Мөн зэвсэгт хүчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт ямар байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй. Манайх ДНБ-ийхээ хоёр хувьд ч хүрдэггүй. Дээрээс нь нийгэмд зэвсэгт хүчин баялгийг бүтээхгүй байна, хэнтэй байлдах гээд байгаа гэдэг ч юмуу энэ мэтээр буруу талаас харах нь байдаг. Энэ буруу л даа. Учир нь зэвсэгт хүчин нь сул улс орон гадны нөлөөнд амархан автаж сүйрч, мөхдөг.
-Социализмын үед цэргийн алба гурван жил байсанОдоо нэг жил болсонГурван сарын хугацаатай оюутан цэрэг гэж байнаҮүнтэй холбоотойгоор зарим хүмүүс “Иймхэн хугацаанд юу сурах юм бэ” гэж шүүмжилж харагддагЭнэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Тухайн үеийн онцлогоосоо л шалтгаалж байгаа юм. Социализмын үед яагаад цэргийн алба гурван ажил байв. Тухайн үед олон улсын нөхцөл байдал капиталист, коммунист гэсэн хоёр хэсэгт хуваагдчихсан. Мөн дээр нь социалист систем нь дотроо бас хуваагдчихсан. Орос хятад хоёр хоорондоо муудалцаж, Монголд Зөвлөлтийн 39 дүгээр арми байрлаж байсан. Монголын хилийн цаанахан Хятадын цэргийн томоохон бүлэглэл байсан. Ийм хүнд хэцүү, түгшүүртэй үе. Хэзээ ч дайн гарчхаж болзошгүй байсан. Тиймээс хэрлэн 73, Говь 77 хээрийн сургуульд бэлтгэл хийж байсан. 1990 он гарч энх тогтож, манайх эдийн засгийн үүднээсээ ч цэргийн алба хаах хугацааг богиносгосон. Цэргийн хоол унд, хувцасны зардал гэж байна шүү дээ. хүмүүс цэрэгт яваагүй байж нэг жил юу сурах юм бэ гэдэг. Нэг жил байтугай нэг сард ч бид хангалттай сургаж чадна. Оюутан цэргүүд гурван сарын хугацаанд хангалттай сайн сурч байгаа. Манай зэвсэгт хүчнийхэн эдийн засгийн асуудлаа өөрсдөө шийддэг. Зарим улс оронд иргэн та нэг жилийн албыг заавал хаах ёстой. Ингэхдээ таван жилийн хугацаанд хааж болно гэсэн байдаг юм байна лээ. Тэгэхлээр тухайн хүн эхний жил хоёр сар, дараагийн жил нь гурван сар ч гэдэг юмуу таван жилийн хугацаанд хаасан байх ёстой. Энэ нь тухайн иргэнд ч амар, улс орны эдийн засагт ч хэмнэлттэй байдаг юм байна. Энэ мэтээр янз бүрийн систем байна. Солонгост л гэхэд урлаг соёлын одод нь заавал алба хаах ёстой. Үүгээрээ эх орны өмнө хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой гэдэгт алдар нэртэй хүмүүс нь үлгэрлэл болж өгдөг. Гэтэл манайхан ял мэтээр хүлээж авах юм. Уг нь эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд гар бие оролцоно гэдэг бол бахархам зүйл шүү дээ. Бид эрх яриад үүргээ ухамсарлахгүй байна.
-Манайх хоёр том гүрний дунд байгаа ардчилсан улсИймээс цэргийн бодлого өөр байх ёстой юу?
-Ер нь зэвсэгт хүчин улс орны хөгжлийн бодлогоор тодорхойлогдож байдаг. Эдийн засаг нь сул улс орны төр нь тогтворгүй болдог. африкийг жишээ болгож хар л даа. Үе үе төрийн эргэлт гарч байна шүү дээ. Төр нь хямралтай, эдийн засаг нь сул, цэргүүд нь хэнд ч худалдагдахад бэлэн байна. Цэргүүддээ цалинг нь өгч чадахгүй байна. Иймээс хүчээр авах гэж үзэж тохиолдол ч гарч байна. Тиймээс улс орны эдийн засаг сайн байх тусам зэвсэгт хүчин тэр хэрээр сайн байдаг. АНУ-ыг жишээ болгож харж болно. Эдийн засаг нь сайн байгаагийн хэрээр зэвсэгт хүчин нь ч сайн байна шүү дээ.
-Манай улсын зэвсэгт хүчин хэр бат бөх байна вэ?
-Маш сайн. Энхийг эрхэмлэсэн. Өөрийгөө хамгаалах. яамны нэр нь л гэхэд Батлан хамгаалахын яам гэж байгаа шүү дээ. Өөрсдийгөө батлан хамгаалж чадна. Бидний ирээдүй итгэлтэй, тодорхой байна. Монголчууд мөрөөдөлтэй байна. Иргэд тайван бүтэн нойртой амарч чадаж байна, нийгэмд айдас алга. Жишээ хэлье л дээ. Саяхан Нигерт дунд сургуулийн 300 охин алга боллоо. африкт 13-хан настай хөвгүүдийг цэрэг болгож байна. Бас Сири. Саяхан нэг бичлэг сошиалд тавигдсан байсан. Сирийн дайны үеэр нэг сэтгүүлч сурвалжлага хийж явахдаа нэг хүүхдээс “Миний дүү юу хүсч байна хэмээн асуухад “Би талх л идмээр байна” гэж хариулж байна шүү дээ. Ирээдүй нь баталгаагүй байна.
Бид мөрөөдөлтэй байхын баталгаа нь Монголын зэвсэгт хүчин. Монголын зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалж байна. Иргэд гудамжаар амар тайван алхаж, бүр жагсаж байна. ард талыг нь Монголын зэвсэгт хүчин бүрэн дааж байна. Монголын зэвсэгт хүчин үеийн үед улс орноо хамгаалж ирсэн, хамгаалсаар ч байна. 1921 оноос өнөөдрийг хүртэлх 100 жилийн хугацаанд Монголын зэвсэгт хүчин бат бөх, тогтвортой байж үүргээ гүйцэтгэж ирсэн. Үр дүнд нь иргэд айх аюулгүй, амар тайван, ирээдүйд итгэлтэй, мөрөөдөлтэй байна. Тиймээс ч дайн болно гэх төсөөлөл иргэд алга. Зэвсэгт хүчин цаашид батлан хамгаалах үүргээ гүйцэтгэж, хөгжсөөр байх болно.
Р.ХИШИГЖАРГАЛскачать dle 12.0

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19