Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа БНСУ-ын тал мэдэгджээ
Иргэний агаарын тээврийн салбарт Улаанбаатар- Сөүлийн чиглэлд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж буй талаар саяхан мэдээлсэн. Үүнээс гадна дээрх чиглэлд хоёрдогч агаарын тэээрлэгчийг оруулж ирэхээ БНСУ-ын талаар мэдэгдээд байна.
Энэ талаарЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэнмэдээлэхдээ, “Манай улсын иргэд БНСУ-ыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Сөүлийн чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.Үүнтэй холбоотойгоорБНСУ-ын Сөүл хотноо хийсэн хоёр талын уулзалт, хэлэлцээний дүнд агаарын харилцаан дахь хамтын ажиллагаа улам тэлэх нөхцөл бүрдээд байна. Хэлэлцээрийн хүрээнд шийдсэн нэг зүйл бол БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч агаарын тээвэрлэгчийг оруулахаа мэдэгдсэн явдал юм.БНСУ-ын талаас хоёрдогч агаарын тээвэрлэгч орж ирснээр нийлүүлэлт нэмэгдэж зах зээлд гаргах нэгж суудалд оногдох зардлыг бууруулах бөгөөд зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болон үнэ тариф тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна” гэв.
Улаанбаатар-Сөүл чиглэлээс гадна Бусанычиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх үүднээсэнэчиглэлийн нислэгийг долоо хоногт 2 удаагийн давтамжтай, 162 хүртэл суудалтай“”Боинг-737”,“Эйрбас-А320, А321”агаарын хөлгөөр үйлддэг байсныг хоёр талаас тус бүр нэг давтамжаар нэмэгдүүлж долоо хоногт 3 удаагийн давтамжтай, 195 хүртэл суудалтай агаарын хөлгийн загварыг харгалзахгүй үйлдэхээр харилцан тохиролцоод байна.Дээрх чиглэлийннислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлсний дүнд энэ чиглэлд нислэгийн суудал хоёр талаас жилдээ нийт 10 мянгаар нэмэгдэх аж. Түүнчлэн хоёр улсын гадаад худалдаа, экспортын бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн нэр төрлийг нэмэгдүүлж хөгжүүлэх зорилгоор, мөн энэ оны долдугаар сараас Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан дан ачаа тээврийн нислэгийг Улаанбаатар-Сөүл чиглэлд энэ удаагийн хэлэлцээрээр долоо хоногт тав хүртэл давтамжтай байхаар шинээр харилцан тохироод байна.

55 сэтгэгдэл