iNet.mn дагах

Н.АРИУНБОЛД: Цэц төрийн эсрэг гэмт хэрэг хийлээ

АН-ын гишүүн, хуульч Н.Ариунболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцээс “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг эцэслэж, дүгнэлтээ гаргаад байна.  Парламент ээлжит бусаар хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэн шийднэ.  Хуульч хүний хувьд таны байр, суурь ямар байна вэ?
-Цэц төрийн эрхийг хууль бусаар авахыг завдаж байна.  Учир нь цэцээс  УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүн байж болох тухай шийдвэр гаргаж, Үндсэн хуулийг хүчингүй болголоо.  Энэ нь асуудлыг  Үндсэн хуулийн хүрээнд шийдэж байгаа мэт боловч цаагуураа төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хууль бус аргаар авахаар завдаж үйлдэл юм. Өөрөөр хэлбэл,  цэц ингэж өөрт байгаа эрх мэдлээ хэрэгжүүлж, ашиглуулан ийм шийдвэр гаргасан учраас төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзнэ. Хуульд зааснаар Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрчлөх боломжтой байтал зөвхөн Үндсэн хуулийг хүчингүй болгох замаар Засгийн газрын кабинетын гишүүдийг магадгүй цаашлаад Ерөнхий сайдыг өөрчилж болзошгүй үйл ажиллагаа өрнөж байна. Энийг судлаачид, хуульч нар энэ талын мэдлэг мэдээлэлтэй хүмүүс хүлээн зөвшөөрөх боломжгүй.
-Яагаад боломжгүй гэж үзэж байна вэ?
-2016-2020 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан парламент Үндсэн хуулийг өөрчилсөн. Та бүхэн санаж байгаа бол 2017 оноос эхэлсэн Зөвлөлдөх ардчиллын хүрээнд миний ойлгосноор Монгол Улсын 300 гаруй мянган иргэн саналаа нэгтгэж, тусгайлсан 5000 орчим иргэн зөвлөлдөх саналд нь оролцож, дээрээс нь улс төрийн намууд,  Ерөнхийлөгчийн институт, ТББ-ууд маш олон зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байдаг.  Одоо бид  ард түмэнд Засгийн бүх эрх мэдэл байдаг гэсэн Үндсэн хуультай. Үүнийг ард түмний төлөөлөгчдийн танхим буюу Үндсэн хуульд зааснаар парламент эдэлдэг.  Ингэж ард түмэн эрхээ эдлээд, УИХ буюу парламентаар Үндсэн хуулийн асуудлыг өөрчилсөн байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх есөн үүнийг  хүчингүй болгож байгаа нь ноцтой гэмт хэрэг.  Энэ бол Үндсэн хуулийн эрх зүйн маргаанаас хальсан асуудал. Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Үндсэн хуулийн эрх мэдлийг хууль бусаар авахыг шууд бусаар хориглож заадаг. Энэ нь өөрөө эрүүгийн хуульд бас тусгайлан хориглож заадаг. Гэтэл энэхүү заалтын үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэц өөрт байгаа бүрэн эрхээ ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлж, хуйвалдааны аргаар Үндсэн хуулийг хүчингүй болголоо.  Дээрээс нь та бүхэн мэдэж байгаа Цэц хууль болон УИХ-ын бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг. Онолын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт хууль гэж мөрдөгддөггүй, Үндсэн хуулийн нэг хэсэг буюу үндсэн хууль гэж үздэг. Гэтэл манай цэц хуулийн нэгэн адил Үндсэн хуулийн өөрчлөлтийг агуулгын хувьд хянаж, шийдвэр гаргаж байгаа нь өөрт олгогдоогүй эрх мэдэл гэж үзэж байгаа. Үүнээс гадна богино хугацаанд нэг удаагийн шийдвэр буюу Их суудлаар шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэж харж байгаа.
-Дунд суудлаар өмнө нь хэлэлцсэн асуудал шүү дээ?
-Дунд суудал УИХ-аас гаргасан шийдвэр, хуулийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Үүний дараа УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудал эцсийн шийдвэрийг гаргадаг. Гэтэл шууд энэ асуудлаар цэц эцсийн шийдвэрийг гаргаж байгаа нь богино хугацаанд Засгийн эрх нэн ялангуяа гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн бус аргаар авах гэж байгаа завдалт, яаралтай хийж байгаа хууль бус үйл ажиллагаа гэж анзаарч байгаа. Иймд миний бие энэ асуудлаар ТЕГ-т, хэргийн харъяаллынх нь хүрээнд өргөдөл гаргаж байгаа.
Шалгах ёстой, шалгаад ямар нэг хариу гарах байх. Төрийн эсрэг гэмт хэрэг гэдэг бол хөөн хэлэлцэх хугацаа доод тал нь 12 жил байдаг. Үүнээс хойш 12 жилийн хугацаанд нэлээдгүй сайн шалгах байх гэж ойлгож байгаа.
-Өнгөрсөн хугацаанд цэцээс давхар дээлтэй холбоотой ямар шийдвэрүүд гарч байсан бэ?
-Давхар дээлтэй холбоотой асуудлаар  30 жилийн хугацаанд маш олон шийдвэрийг цэц гаргаж байсан. Энгийн жишээ хэлэхэд  УИХ-ын тухай хуульд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг хамтран эрхэлж болох тухай 1996 онд буюу одоогоос 26 жилийн өмнө цэц шийдвэр гаргаад нэгэнт тогтоосон.  Тухайн үед юу шийдсэн бэ гэвэл УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл болдгийн хувьд Засгийн газрын гишүүний эрх үүрэг УИХ-ын гишүүний эрх үүрэгт хамаарахгүй байна гэж 1992 онд бүх нийтээрээ баталсан Үндсэн хуульд заасан байдаг. Үүнтэй холбоотой заалтыг 1996 онд хүчингүй болгож байсан. Үүнээс хойш уг заалтыг үндэслэн 1990-2000 онд УИХ-аас мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Үндсэн хуулийг хамтарч ажиллах болох тухай Үндсэн хуулийн заалт зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөн баталсан байдаг. Үүнийг цэц мөн хянасан. Гэхдээ агуулгын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг хэсэг учраас бид энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянахгүй гэдэг эцсийн шийдвэрээ 1990-2000 онд гаргасан байгаа. Гэтэл цэцээс удаа дараа эцсийн шийдвэрээ агуулгын хувьд гаргасан байхад өнөөдрийн цэцийн бүрэлдэхүүн ҮХЦ-ийн эцсийн байдаг шийдвэрүүдийг илтэд зөрчин хуйвалдаж, эрх мэдлээ ашиглан, хууль бус бусармаг үйл ажиллагаа явуулсан нь Үндсэн хууль судлаач миний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас ТЕГ-т өргөдөл гаргаж байгаа юм.   Хэрхэн шалгахыг харж байгаад дахин Үндсэн хуулийн цэцэд мөн  өргөдөл, мэдээлэл гаргана.  Яагаад гэвэл энэ удаагийн цэцийн  шийдвэр маш муу үр дагавар үүсгэж байгаа юм. Агуулгын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянаж эхэлнэ гэдэг нь магадгүй өнөөдрийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгоно гэсэн заалтыг баталсан. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд хоёр удаа дөрвөн жилийн хугацаатай сонгогддог заалт сэргээгдвэл яах вэ. Цаашлаад парламентын засаглалттай байна гэдэг Үндсэн хуулийн өөрчлөлт чинь буруу юм байна цэц  шийдвэрлэвэл яах вэ зэрэг маш олон ноцтой асуудлыг үүсгэж мэдэхээр байна. 
-Үндсэн хуулийн цэцийг шал­гуу­лахаар ТЕГ-т өргөдөл гаргасан юм байна. Агуулгын хувьд ямар гомдол мэдээлэл гаргав?
-Зарим судлаачид ярьдаг.  Үндсэн хууль өөрчлөх асуудлыг агуулгын хувьд хянахгүй бол буруу зөрүү ардчиллын эсрэг Үндсэн хууль батлаад байвал яах вэ гэдэг. Мэдээж хэрэг ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүд Ардчиллын эсрэг, Ардчилсан Үндсэн хуулийн эсрэг өөрчлөлтийг хийсэн бол ардчилсан сонгуулийнхаа дагуу хариуцлага тооцох эсэх нь ард түмэнд нээлттэй. Гэтэл үүнээс эсрэгээр ардчиллын эсрэг есхөн хүн,  парламенттайгаа нийлж байгаад Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байгаа нь маш буруу уршигтай.  Тийм  учраас тэсэж чадалгүй холбогдох харъяаллынх нь дагуу ТЕГ-т өргөдөл гаргалаа. Цаашид АТГ-т өргөдөл гаргана гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын зарим гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайд гэсэн албан тушаалаар авлигадаж, хээл хахууль олгох гэж байгаа ийм нөхцөл байдал байж болзошгүй учраас энэ асуудлыг ТЕГ, АТГ цаашилбал ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж ойлгож байна. Энэ нь өөрөө маш ноцтой үр дагавартай. Та бүхэн мэдэж байгаа Цэцээс сонгуулийн порпорцинал тогтолцоогоор хоёр янзын шийдвэр гаргаад гурав дахь удаагаа хүчингүй болгосон. “Давхар дээл”-ийн асуудлаар гурав дахь удаагаа шийдвэр гаргалаа. Магадгүй хоёр жилийн дараа бүрэлдэхүүн нь өөрчлөгдөөд энийгээ дахиад хүчингүй болговол яах юм бэ.  Энэ нь өөрөө Үндсэн хуулийн тогтвортой байдлыг алдагдуулдаг юм.
-Ер нь Үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөн батлах нь хэр оновчтой юм бол?
-Үндсэн хууль нь төрийн эрх мэдлийг хувиарладаг, ялангуяа хувиарлалтын эрх мэдэлтэй холбоотой асуудлаар хөдөлгөөнгүй байх ёстой хуулийн зохицуулалт. Үүнийг бүх ард түмнээрээ, олонхоороо маш удаан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Гэтэл  Үндсэн хуулийн цэцийн тогтоолын шийдвэрийг уншиж үзлээ. Ерөнхий сайдын бүрэн эрхийг зөрчсөн гэж үзсэн байх юм. Миний  ойлгож байгаагаар Цэцэд Үндсэн хуулийн эрхзүйн анхны хичээл дээр заадаг мэдэгдэхүүн ч алга байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар төр ард түмний гэрээ буюу үндсэн хуулиар төрийн эрх бүхий байгууллагуудын эрх мэдлийг тогтоож, хязгаарлах асуудлыг шийдвэрлэдэг.  Өөрөөр хэлбэл, Засгийн газарт ерөнхий сайдын эрх мэдлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлаж, дөрвөн сайд УИХ-д давхар дээлтэй байна гэсэн хязгаарлалтыг хийсэн байхад энэ хязгаарлалт Үндсэн хууль зөрчсөн байна  гэжээ. Үндсэн хууль Ерөнхий сайдын төлөө байдаггүй юм аа. Харин Ерөнхий сайд Үндсэн хуулийн төлөө байдаг. Ерөнхий сайд гэдэг чинь өнөөдрийн эрх баригч МАН-ын дарга гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Үндсэн хууль эрх баригч намын улс төрийн байгууллагын эрх мэдлийн төлөө үйлчилдэг ийм эрх зүйн акт биш. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуулийн дээгүүр алхаж байна гэлээ. Энэ шийдвэрийг гаргасан цэцийн гишүүд хариуцлага хүлээх үү?
-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэц гэдэг Үндсэн хуулийн шүүх юм. Шүүхэд эрх зүйн дээд зэргийн ухамсартай, мэдлэгтэй хүмүүс байдаг. Энэхүү ухамсрын хүрээнд асуудлаа шийдвэрлэж хүчингүй болгоно байх гэж найдаж байна. Хариуцлагын хүлээлгэх асуудлын хүрээнд цаашид шалгаж, тогтоогоод хариуцлага тооцоод явах байх. Энэ асуудал өөрөө улс төрийн хувьд эрх баригч парламентад олонх байгаа улс төрийн байгууллага нь хэнийгээ сайд болгоно тэдний дотоод асуудал. Гэтэл үүнийг зөвхөн Үндсэн хуулийг хүчингүй болгох, хууль бусаар өөрчлөх замаар хандаж байгаа нь буруу гэж үзэж байна. Магадгүй цаашилбал, үүн дээр чадваргүй, албан тушаалыг хээл хахууль, авилгал маягаар авсан, тэнд очсон албан тушаалтан Засгийн газрын гишүүний сайдын бүрэн эрхийг ард түмний төлөө биш өөрийнхөө хувийн ашиг сонирхол, тойрон хүрээлэгчдийнхээ төлөө ашиглахгүй, хэрэглэхгүй байх магадлал шинээр нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, Засгийн газар нэг талаас хуулийг баталчихаад нөгөө талаас хэрэгжүүлээд явна гэдгийг цэц зөвшөөрч байгаа нь маш харамсалтай. Тийм учраас эрх зүйт төр, ардчилсан нийгэм байгаа бол төрийн холбогдох институт нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудалд хандах ёстой гэж найдаж байна. Үүнээс гадна бусад улс төрийн хүчнүүд ашгүй би улс төрийн гишүүн болчих юм бол сайд болох юм байна гэж хувийн ашиг сонирхлоо өөрт нааж бодолгүйгээр илүү том, илүү өргөн хүрээтэй асуудалд хандах байх гэж найдаж байна.  Мэдээж хэрэг Үндсэн хууль зөрцсөн цэцийн гишүүдийг эргүүлэн татах ёстой. Их сургуулийн танхимд оюутнуудад эрдмийн их далай болгож, Үндсэн хуулийн эрхзүй бусад эрхзүй заадаг багш нар ийм зүйлд оролцож, гарын үсэг зурдаг нь харамсалтай. Миний хувьд багш нарыг дэмжээгүй байх гэж найдаж байна. Сургуулийн танхимд нэг зүйл ярьчихаад яг шийдвэр гаргахад өөр зүйл ярьж болохгүй. Энэ бол эрхзүйн наад захын соёл, ухамсаргүй байдал гэж олгож байгаа. Тийм учраас энэ тал дээр илүү санал болгосон байгууллагууд нь эгүүлэн татах асуудлыг дэвшүүлэх ёстой. УДШ, Ерөнхийлөгчийн институт ч тэр.  Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн юм уу, үгүй юм уу.  Миний хувьд бол зөрчсөн гэж харж байгаа. 30 жилийн хугацаанд ҮХЦ агуулгын хувьд 1992 оны Үндсэн хуулийг ямар ч хөдөлгөөнгүйгээр хамгаалж ирсэн. Гэтэл өнөөдрийн ҮХЦ-ийн дахин дахин гаргаж байгаа буруу шийдвэр үнэхээр харамсалтай. Тэгэхээр эргүүлэн татах, магадгүй үнэхээр ухамсартай юм бол гишүүдээ хүсэлтээрээ өргөдлөө өгөөд чөлөөлөгдөх ёстой. Нөлөөлөл байсан бол нөлөөлөл байна гээд байхгүй байсан ч гэсэн ямар ч тохиолдолд боломжгүй гэдгээ хэлэх ёстой. Гэтэл заавал энэ асуудлыг Үндсэн хуулиар шийдвэрлэж байгаа нь миний хувьд буруу гэж үзэж байгаа. Эгүүлэн татах асуудал нь өөрөө Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэц яг энэ чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл үндсэн хуулийг илтэд зөрчиж шийдвэр гаргаж байгаа нь өөрөө ийм санал гаргах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй зөвхөн хуйвилдаанаар эрх баригч, УИХ, олонх гэсэн шийдвэр гаргаад байна.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 161 (6893)скачать dle 12.0

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Өчигдөр, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

Өчигдөр, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

Өчигдөр, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Өчигдөр, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

Өчигдөр, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19