iNet.mn дагах

Шувууны зурагчин Л.Жаргалсайхан: Би одоо л завгүй, сонирхолтой амьдарч байна

Угсруулж тавьсан хоёр ширээний нэгэнд зургийн аппарат, суурин компьютер байх бөгөөд олон зүйлийн шувуу, шавжны зургийг жирийтэл нь ангилан архивлажээ. Залгаа ширээнд жижиг шилэн хоргоноо уусмалд хийсэн шавж, хайрцганд хатгасан эрвээхэй байх нь биологич эрдэмтний лаборатори гэлтэй. Энэ бол шувууны гэрэл зурагчин хэмээн алдаршсан Л.Жаргалсайхан гуайн ажлын өрөө. Фэйсбүүк хэрэглэгчид түүнийг “Jargal’s Bird Photo хуудсаар нь сайн мэднэ.
     Тэрбээр Төв аймгийн Бороо дахь Бороо гоулд” компанийн уурхайд 20 жил ажиллажээ. Өдрийн 12 цагийг уурхай дээр өнгөрөөдөг ажилтай. Хариуцдаг алба нь Байгаль орчны нөхөн сэргээлтийн хэлтэс, уурхайд тогтмол нөхөн сэргээлт хийнэ. Бороогийн уурхайд хөрсийг хэсэгчлэн хуулдаг. Нөхөн сэргээлт хийсэн эхний жилээсээ л зэрлэг ургамал их ургаж, хөрс сайн бэхжин, уугуул өвс ургамал төлжиж эхэлсэн байна. Үүнийг дагаад бичил биетэн өсөж үржээд, хорхой шавьж, шувуу, амьтад ирж экосистем тэнцвэржих нөхцөл бүрдэж эхлэв. Тэр үеэр байгаль орчны эрдэмтэд шувууны зураг дарж байхыг хараад ихэд сонирхжээ. Тэгээд тэдэнд өөрийн сонирхлоо тайлбарлаж ярилцан ном гаргахаар тохиролцсон байна. Хамгийн анх Дорнод аймаг руу 10-аад хоногийн турш шувууны зураг авч явж. Улмаар уурхайн ажлынхаа хажуугаар шувууны зураг авдаг болов. Долоо хоногийн сүүл болмогц шинэ содон шувууны сургаар хөдөө гарна. Эргээд бүтэн сайны орой ирж, маргааш өглөөний ажилдаа бэлтгэж хонодог байсан гэнэ.  
- Таны үндсэн мэргэжил ингэхэд юу юм бэ. Биологич уу?
Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд дипломатч мэргэжлээр суралцаж төгссөн. Гадаад явдлын яам, элчин сайдын яамдуудад нийт 15 жил ажилласан байна. Гадаад яамны нэгдүгээр хэлтэс буюу Хөрш орнуудын газарт үүрэг гүйцэтгэдэг байлаа. 1990-ээд онд нийгэм өөрчлөгдсөнөөр Бороогийн уурхайд томилогдон очсон. Тэнд нийтдээ 20 жил ажиллажээ.   
- Гэрэл зураг сонирхоод хэдэн жил болов. Таныг шувуучид мэргэжлийн гэрэл зурагчны зэрэг зиндаанд тавьж үнэлдэг юм билээ?
- 12 жил болжээ. Энэ хугацаанд 28 амьтны ном, танин мэдэхүйн лавлахад зургаа оруулсан байна. Эхний таван жилд дарсан зургаа архивлаж байсан ч хард дискээ алдаж, бүх зураг маань үгүй болсон. Яахав, тэр үед бол сонирхлоороо зураг дардаг байсан болохоор сайн муу янз бүрийн л юм байсан байх, харамсаагүй. Тэгж явсаар Биологийн хүрээлэнгийн судлаачидтай 2011 онд танилцсанаар сонирхлоо улам хөгжүүлж эхэлсэн дээ. Ч.Ууганбаяр гэж шувуу судлаач багштай анх Дорнод руу шувууны зурганд 10 хоног явж байлаа. Өөр бусад судлаачидтай ч цөөнгүй лавлах номонд хамтарчээ. Дипломатчаар ажиллахдаа олж авсан суурь хүмүүжил минь аливаа ажлыг утга учиртай хийх явдал учраас амьтны гэрэл зураг дарахдаа ч чанарыг эрмэлздэг болсон байна.  

- Энэ хугацаанд та мэргэжлийн гэрэл зургийн сургалт, зөвлөгөө авч байв уу?
 - Эхэндээ надаас онцгүй л зураг гардаг байсан юм билээ. Шувууны зургаар сайн гэгддэг хоёр, гурван зурагчинтай уулзаж үзсэн. Тэд нар тоймтой юм хэлж байгаагүй. "Сайн байна, аваад байгаарай" л гэдэг. Тэр үедээ шувууны зураг дардаг тусгай техникийг нь мэдээгүй явсан байгаа юм. Дараа нь аялал жуулчлалаар мэргэшсэн Түмэндэлгэр гэдэг хүнтэй танилцаж, зургаа яаж сайжруулах талаар зөвлөгөө хүстэл камер хэрэгслээ зориулалтын тоног төхөөрөмжөөр шинэчлэх хэрэгтэй гэдгийг хэлж өгдөг юм. Шувууны зураг дарья гэхэд энгийн камер шаардлага хангахгүй байжээ. Тусгай тоног төхөөрөмж, өндөр үнэтэй мэргэжлийн камер авах хэрэгтэй болсон, авсан. 
- Шувууны гэрэл зураг таны сонирхлыг юугаараа татсан юм бэ?
 - Нэгэнт л дорвитой юм эхлүүлье гэж бодсон учраас гурван зорилго тавьж байлаа. Нэгдүгээрт, Монгол нутагт байгаа шувуу, амьтдын гэрэл зургийг олон улсын түвшинд хүргэх. Гадаадаас хүмүүс ирээд манай оронд байгаа шувуудын зургийг маш гоё дараад, үзүүлээд байдаг. Тэгвэл монгол хүн яагаад эх орондоо байгаа амьтдын зургийг чанартай дарж болохгүй гэж? Манай оронд Англи, Оростой адил амьтан судлал, шувуу судлалын олон зуун жилийн түүх төдийлөн байхгүй. Хоёрдугаарт, шувуу гэдэг амьтныг чинь хүмүүс сайн мэддэггүй юм байна. Ядаж шувууны төрөл зүйлийг хүмүүст таниулахыг хүссэн. Хүмүүс болжмор гэхээр мэдэхдээ мэднэ, гэхдээ төрөл зүйл гээд явахаар таг болдог, ижил төстэй өөр шувуунаас ялгаж мэдэхгүй. Өнгөөр ялгая гэхэд бор, шар, цагаан шувуу гээд л болоо. Ялангуяа хүүхэд залуучуудад байгаль амьтныг танин мэдэх хэрэгцээ их, зориулсан ном, лавлах байх хэрэгтэй. Гуравдугаарт, тархиа үргэлж сэргэг байлгахыг зорьсон. Өөрийнхөө эрүүл мэндийг өөд нь татаж сонирхолтой, завгүй амьдрахыг хүссэн. Одоо шувуучид, гэрэл зурагчид холбоо бариад, шувуунд гарья гэвэл хэзээ ч байсан гараад л очдог.  

- Шувууны зураг авахад байршил гэж чухал юм байдаг байх, тийм үү?
- Байршлын тухайд судлаачдаас мэдээлэл авна. Нутгийн ардаас асууна. Тэгж байж ажил урагшилна. Энэ бүхнээс аливаа ажилд хамтын хөдөлмөр оршиж, нийгмийн мэдлэг бий болдгийг хамгийн сайн ойлгосон.   
- Сайн гэрэл зургийн эрэлд гарахад учирч болох гол бэрхшээл нь юу байдаг вэ?

- Шувууны зурганд жилдээ 70-80 удаа гарна. Нэг өдөр мянга гаруй кадр дарлаа гэж бодоход жилдээ хэдэн зуун мянган зураг болдог. Түүнээс шигшээд, сайн гэсэн 10 зурагтай л үлдэнэ. Нэг удаа хойлогны зураг дарахаар Алтайн оргилыг зорилоо. Өндөрлөг рүү арайхийн дээш гарсан ч буухдаа нэлээд сандарлаа. Даралт ихсээд, толгой эргээд ирэв. Нэлээд хэвгий уул болохоор уруудахдаа тэнцвэр алдаж, хөл алдчих гээд маш эвгүй. Хажууд явсан хүнээ л түшиж, гулсаад явчихаа шахсаар нэг юм бууж билээ. Нэг удаа намагтай нууран дээгүүр явж байлаа. Том дурангаа үүрээд явж байтал гэнэт цөмөрчихдөг юм. Нуурын ус хүзүүгээр татаж байв. Хайртай дурангаа хаячих хэцүү болохоор яахаа мэдэхгүй хэсэг цочирдсон. Гүрийгээд гарья гэж бодоод нуурын зах руу хоёр гар дээрээ дурангаа чилтэл өргөсөөр гарсан даа. Ер нь харна гээд зорьсон шувуутайгаа таарах магадлал бага байдаг. Зургийг нь авсан ч дутуу санагдана. Бараг л шувуугаа сандал дээр суулгаж байгаад тухтайхан авах юмсан гэж бодно. 
- Одоогоор нийтдээ хэчнээн зүйлийн шувууны зураг дараад байна вэ. Таарч байсан хамгийн сонин шувуу гэвэл?
- 380 орчим зүйлийн шувууны зураг дарсан байна. 2016 онд Архангай аймгийн Өгий нуурын ойролцоо ягаан нал буюу бидний мэддэгээр фламингогийн зургийг буулгаж байлаа. 1984 онд Улаан тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бас харсан байдаг. Цагаан сараар Архангайн Цэнхэрийн голд явж байтал нарийхан булгийн дэргэд цагаан өнгөтэй шувуу байж байна. Төө хэрийн биетэй. Өвөл байсан болохоор эргийн шувуу бүгд нүүдэллэсэн баймаар. Гэтэл нэг ийм огт танихгүй ганц шувуу. Юутай ч зургийг нь авья гэж шийдээд 60-70 удаа дарж байж 5-6 сайн зурагтай болж байлаа. Өнөө шувуугаа мэдэхийн хүслэн болж олон газар руу зургийг нь явуулж асуулаа. Тэгтэл Герман, Оросоос хариу ирж байна. Бөмбөрцгийн нөгөө талд байдаг шувуу Монголд ирчихсэн байж таарчээ. Хойд Америкт өвөлждөг шувуу. Дэлхийг 180 градус тойроод Монголд төөрөөд ирчихсэн нь тэр. Шинжлэх ухаан хөгжсөн сүүлийн 90 жилд дөрвөн удаа л үзэгдсэн шувуу гэж байгаа юм.
Та шувууны зургаа дараад Монгол орноо тойров уу?

- Би 21 аймгаас ганцхан Баян-Өлгийн төв л орж үзээгүй юм байна.
Сонирхол нэгт нөхдийн хамт
- Залуучуудыг бодвол та одоо харьцангуй ахмад хүн. Хөдөөгүүр шувуу хөөцөлдөж явахдаа хэр алжааж байна вэ?
- Эсрэгээрээ, миний амралтын хэв маяг бол шувууны зураг дарах, ном унших. Хүмүүс аялал зугаалгын үед нуур, далайтай газар очихдоо хийцгүй амардаг юм шиг харагдсан. Очоод майхнаа хатгаж, шорлог, сархадаа тойруулсан болоод нэг усанд орно, тэгээд "Энэ хавиар өөр үзэх юм юу байна ах аа?" гэсэн хүнтэй олон таарч байсан. Яг үнэндээ байгальд маш олон янзын амьтан, ургамал бий. Тэр бүгдийг сонирхож, танин мэдэх шиг сайхан амралт байхгүй.
Шувууны зураг авч эхлэхдээ таны тавьсан зорилгоос одоо биелсэн зүйл бий юу?
- Сүүлд Гүн галуутайн тийш Байдас бэрх уул руу гарав аа. Тэгэхэд нэг л хөл хөнгөн бууж ирж байна. Даралт тогтворжоод, амьсгаадах юмгүй болж. Зорилго минь биелж л явна. Би одоо л завгүй, сонирхолтой амьдарч байна.
 - Та 2017 онд "Шувууны Жаргал ба түүний нөхөд" нэртэй үзэсгэлэн гаргаж байжээ?
- Үзэсгэлэнд шувуу судлаач, байгаль хамгаалагч, шувуу ажиглагч, шувууны аялал зохиогч зэрэг шувуутай холбоотой 12 хүний жараад зураг дэлгэсэн юм. Танин мэдэхүйн зорилготой үзэсгэлэн тул үзэгчид тухайн шувууны зан төрх, амьдрах арга, онцлогийг харах, сонсох, мэргэжлийн хүмүүстэй хамт шувууны өдрийн аялалд явах, тэднээс туршлага судлах боломжтой байхаар зохион байгуулсан. Сүүлийн үед авсан дан шинэ зургууд дотор Монголд анх удаа бүртгэгдсэн шувууд ч орсон. Энэ ч ялгаагүй миний зорилгын л нэг хэсэг юм даа.
- Та олон улсын сайтуудад зургаа оруулсан гэж байсан. Тэр тухайгаа яриач.
- “Википедиа” нэвтэрхий тольд дарсан зургаасаа 10 гаруйг нь өгч байсан юм байна. Өөр бусад оронд үзэгддэггүй шувуудын зургийг ч гадаадын судлаач, сонирхогчид сайтдаа байршуулах санал тавьдаг. Гэрэл зургийн Flickr гэж том сайтад шувуудын зургаа байршуулдаг. Тэнд нэг зураг тавихад 80 мянган үзсэн байх жишээний. Энэ нь нэг талаараа Монголын амьд байгаль, шувуудыг дэлхийд сурталчлах хэлбэр болж байгаа юм. Хэдэн сарнисан зураг буулгахыг хэн ч чадна. Эгзэгийг нь тааруулж бодит мэдрэмж төрүүлэх агшны төлөө л суралцсаар явна. Амьтан, шувуу судалдаг мэдлэг нь судлаачдад байдаг бол надад гэрэл зургийг нь авах чадвар нь байна гэж боддог болсон доо.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19