Б.Батцэцэг: ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг албаны түвшинд яриагүй
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурийг иргэд илэрхийлж байна. Энэ асуудлаар Та ямар байр суурьтай байна вэ?
-ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлэх нь зүй ёсны хэрэг юм. Бид чинь ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байна шүү дээ. Харин энэ асуудлыг хэт улстөржүүлээд байна уу даа гэж болгоомжилж байна. Эл байдалтай холбогдуулан ГХЯ-наас саяхан мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар эерэг, сөрөг талаас нь ярилцах нь зөв, гэхдээ хөршүүд рүүгээ элдэв байдлаар дайрсан үг солилцох нь зохимжгүй. Гадаад бодлогын асуудлыг хэтэрхий улс төрийн маргааны талбар болгох нь бусад улс орныг эмзэглүүлэх эрсдэлтэй.
-Зарим хүн ШХАБ-д элсэх нь Орос, Хятадын эрхшээлд оруулах мэтээр зүйрлүүлэн ярьж, бичих явдал ч байна шүү дээ.
-ШХАБ-д элсэх, элсэхгүй асуудлаар баталгаа нотолгоотой, ул үндэслэлтэй ямар ч саналыг бид талархан хүлээн авах болно. Харин хэтэрхий таамаг, төсөөллийн чанартай хэлэлцүүлэг өрнүүлэх нь ташаа дүгнэлт рүү хөтөлнө.
Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай, ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлалтай. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог.
ОХУ, жишээлбэл, манай улсын тусгаар тогтнолд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ жил бид Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэж байна. Оросууд цэргүүдийнхээ амийг өргөн байж Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг манай цэрэг, батлан хамгаалах хүчний хамт баталгаажуулж өгсний тэгш ой. Ийнхүү тусгаар болгочихоод өнөөдөр түүнийгээ нураахыг хүсэн мөрөөдөөд байгаа мэтээр л яриа өрнүүлээд байна.
Үүнийг хөршүүд маань сонсоод гайхаж байгаа шүү дээ. Бид тусгаар тогтнолыг чинь устгах биш, сэргээж өгөхөд тусалсан шүү дээ гэж бодож байхыг үгүйсгэхгүй. БНХАУ ч гэсэн манайхыг хүлээн зөвшөөрсөн эхний 4-хөн орны нэг. Тийм ч учраас энэ жил өмнөд хөрштэй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж байна.
Бид харилцаандаа сайн, муу бүх л зүйлийг үзсэн ч манай тусгаар тогтнолыг хүндэтгэн үздэгээ бүх түвшиндээ тогтмол нотолж, дэмжин хамтарч ажилласаар ирсэн. Эдгээр хүчин зүйлийг харгалзаад бид гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр оронтойгоо эн тэргүүнд тэнцвэртэй харилцахаар заасан байдаг. Стратегийн түншүүд шүү дээ. Гэтэл тийм хэмжээнд түншилж байна гэчихээд аль болох муугаар хардсан байдалтай хандахаар бас гайхах байлгүй дээ. Тэгэхээр манай яам бол хэлэлцүүлгийг дэмжинэ, харин хөршүүдээ үндэслэлгүйгээр харлуулаад байгаад болгоомжилж байгаа юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар хийж буй ажлаа та танилцуулна уу?
-Өнгөрсөн онд ШХАБ-ын асуудлаар манай яаманд үүрэг өгсний дагуу бид МАН-ын бүлэг, УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан. Энэ бол танилцуулга л байсан. Бид ийнхүү асуудлыг танилцуулах үүрэг авсан, түүнийгээ биелүүлсэн. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Чиндаод болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШХАБ-тай харилцах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн хуралдаанд оруулсан. Энэ бүгдийн дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус байгууллагын дээд хэмжээний хуралд уг асуудлыг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд” буй тухайгаа мэдэгдсэн.
ГХЯ өнөөдөр олон улсын түвшинд дээд түвшиндээ хийгдсэн энэ мэдэгдлийн хүрээнд нарийвчилсан судалгааны ажлаа явуулж байгаа. Бид эрдэмтэн судлаачдыг Энэтхэг, Төв Азийн орнууд, хоёр хөрш оронд явуулан судлуулах ажлыг л эхлүүлэх гээд яриа хэлэлцээ хийж байна. Түүнээс өөрөөр энэ асуудлаар тулгамдаж, яарсан энэ тэнд асуудал хэлэлцүүлэх гэж тэвдсэн ямар ч асуудал байхгүй.
Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх, эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-ыг үүссэн цагаас нь хойш бид байнгын анхааралдаа байлгаж, судалж ирсэн. ШХАБ-д дэлхийн хамгийн том парламентын ардчилсан засаглалтай улс болох Энэтхэг, Пакистан улс нэгдсэнээр тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдөж, судалгааны ажлаа үүнтэй шинээр уялдуулах шаардлага гарч ирсэн. ШХАБ-ын өнөөгийн дүр төрх, хамтын ажиллагааны чиглэл, зорилго, цаашдын хандлага нь хурдацтай өөрчлөгдөж буй олон улсын харилцааны нөхцөл байдалтай хэрхэн уялдан зохицож байгаа, цаашдын хөгжлийн хандлага нь хэрхэн өөрчлөгдөж байгаа зэрэг асуудал байна.
Манай яам судалгааны өргөн хүрээтэй ажил хийж байгаа бөгөөд асуудалд нээлттэй хандаж байгаа. Эрдэмтэн мэргэдтэйгээ саналаа хуваалцаж ирсэн. 2018 онд ГХЯ-нд эрдэмтэд судлаачдыг урьж, энэ асуудлаар тусгайлан хэлэлцүүллээ. Түүнчлэн бусад холбогдох байгууллага, судалгааны хүрээлэнгүүдэд хэлэлцүүлэг явуулж байна. Судалгаа, шинжилгээний байгууллагатай хамтарч болон тэднээр судалгаа, шинжилгээ хийлгэж байна.
Судалгааг дуусгаж, дүгнэлт гаргахад багагүй л хугацаа шаардагдана. Эдгээрийн дүн гарсны дараа л элсэх, элсэхгүй асуудал яригдана шүү дээ.
-Олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын ШХАБ-д элсүүлэх асуудлыг өнөө маргаашгүй шийдчих гээд байгаа мэтээр яриад байгаад та хэрхэн хандаж байна вэ?
-Яг өнөөдрийн байдлаар, ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг албаны түвшинд идэвхийлэн, шуурхайлан энэ тэнд яриагүй байгаа. Дээр хэлсэнчлэн бид ул суурьтай бүрэн судалж дууссаны дараа л элсэх эсэх асуудал яригдах боломжтой болно. Тэр үед ярих гэрээ хэлэлцээрийн асуудлууд л гэхэд цөөнгүй юм болно шүү дээ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой гэдгийг дахин хэлье. Аливаа зүйлийг нээлттэй, ул суурьтай судлаад байр сууриа эцэслэх нь төрт ёсны л асуудал. Энэ байгууллагад элсэх асуудал амаргүй процесс байдаг. ШХАБ-д аливаа орныг элсүүлэх процедур эхэлсний дараа түүний гэрээ хэлэлцээрийг тухайн улсын парламентаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, тэдгээр нь тухайн улсын эрх ашигт нийцэх, харшлах зүйл байгаа, эсэхийг нарийвчлан тогтоох шаардлага гарна. Тэгээд тус байгууллага тухайн орныг хүлээн авах, эсэхээ бас эцэслэн хэлдэг. Орох хүсэлт гаргаад дэмжлэг аваагүй байгаа орон ч бий. Түүнээс өнөө маргаашгүй шийдчих гээд байгаа зүйл биш юм. Ийм боломж ч байхгүй.

1 сэтгэгдэл