Улаанбаатар хотноо Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойг тэмдэглэв
Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойн баярыг Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өчигдөр үдэш Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд ёслон тэмдэглэв.
Түүхт ойн ёслолд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс, Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, дипломат корпусын төлөөлөгчид зэрэг нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцлоо. Монол Улс, Кувейт улсын хооронд 1975 оны зургадугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улс ЭСЯ-аа 2009 онд Эль-Кувейт хотноо, Кувейт Улс ЭСЯ-аа Улаанбаатар хотноо 2010 онд нээсэн байна.
Хоёр улсын харилцан айлчлал, хамтын ажиллагааны талаар сонирхуулахад,Монголын талаас: Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 онд, Ерөнхий сайд С.Батболд 2011 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд, УИХ-ын дарга М.Энхболд 2016 онд Кувейт Улсад албан ёсны айлчлал, Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1996 онд, Гадаад хэргийн сайд Н.Энхболд 2007 онд, ГХЯ-ны ТНБД Г.Цогтсайхан 2012 онд, Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 онд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 онд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 онд Кувейт Улсад тус тус айлчилсан байна.
Харин Кувейт улсаас: Кувейт Улсын Эмир Шейх Жабер Аль-Ахмед Аль-Сабах 1995 онд, дараагийн Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах 2007 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Мөн Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах 2008, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 онд манай улсад хувиараа зочилсон байна.
Өнөөдөр Монгол Улсаас Кувейт Улсад Элчин сайд З.Чинтүшиг, Кувейт Улсаас Монгол Улсад Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри тус тус үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж байна. Монгол, Кувейт улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 23-24-нд Эль-Кувейт хотод зохион байгуулсан. УИХ-дахь Монгол, Кувейтийн Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байгаа юм.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: “Кувейт улс тусгаар тогтносны 58 жил, чөлөөлөгдсөний 28 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Кувейт улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Кувейт улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын алсын хараатай, ухаалаг бодлогын үр дүнд тус улс хэдхэн 10 жилийн дотор үсрэнгүй хөгжиж бүс нутаг болон олон улсын түвшинд чухал байр суурь эзлэх болсныг тэмдэглэхэд таатай байна. Үүний тод жишээ нь Кувейт улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон амжилттай ажиллаж байгаа явдал юм.
Хатагтай, ноёд оо. Манай улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудаас хамгийн анх Кувейт улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ хугацаанд манай хоёр орны харилцаа олон улсын харилцааны үндсэн зарчим, хөгжлийн дагуу идэвхтэй хөгжиж, бидний улс төрийн найрсаг сайхан харилцаа нь эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурь болж байгааг онцлоход таатай байна. 2020 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохионо. Энэ хүрээнд бид тодорхой ажлуудыг эртнээс төлөвлөж эхлээд байгаа. Манай хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд дээд түвшний харилцан айлчлал тогтмолжоод байна. Миний бие өнгөрсөн оны 12 дугаар сард Кувейт улсад албан ёсны айлчлал хийж Кувейтийн Эрхэм дээд Эмир болон Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад харилцааны сайдтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийсэн. Айлчлалын хугацаанд намайг найрсаг дотно хүлээн авсан Кувейтийн талд энэ ялдамд дахин талархал илэрхийлье.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан манай улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөнгөлөлттэй зээл өгч, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт буцалтгүй тусламж олгосонд Монголын ард түмэн талархаж байдаг. Энэ бол манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны нэг тод илрэл юм.
Кувейт улсын Засгийн газрын 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төв барих төсөл амжилттай хэрэгжиж барилгын ажил 60 гаруй хувьтай байгаа бөгөөд 3 дугаар улиралд ашиглалтанд орох гэж байна. Энэ оны дөрөвдүгээр сард хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Тус уулзалтаар хоёр орны улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал болон бүс нутгийн талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ хоёр улсын бүх талын хамтын ажиллагааны суурь асуудлаар байр сууриа харилцан илэрхийлсэн өндөр ач холбогдолтой уулзалт болно гэдэгт итгэлтэй байна. Кувейт улсын НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ажиллаж байгаа туршлагаас нь манай улс суралцаж цаашид энэ хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Бид цаашид эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт болон бүх талаар хамтран ажиллах болно.
Эрхэмсэг ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри болон танай ЭСЯ-ны хамт олонд дахин баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Монгол Улс, Кувейт улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний тусын тулд өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Монгол Улс, Кувейт улсын хамтын ажиллагааны гол салбар, чиглэлийн талаар товч сонирхуулж байна.Өнөөдрийн байдлаар Кувейт Улс Монгол Улсад нийт 78.04 сая ам. долларын зээл олгож, 17.24 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.
Үүнээс томоохон тусламж, зээлийг дурдвал: Кувейтийн Сангийн санхүүжилтээр 1996-2010 онд Дархан-Эрдэнэтийн хооронд 181 км, Эрдэнэт-Булган-Уньтын хооронд 146 км, Уньт-Тариалангийн хооронд 88 км, нийт 415 км авто замыг барихад 58.26 сая ам.доллар олгожээ. Мөн Говь Алтай аймагт Тайширын усан цахилгаан станцыг барихад 19.78 сая ам.долларын зээл олгосон. Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд зориулж 3.5 сая ам.долларын буцалгүй тусламж олгох тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрт 2018 оны 7 дугаар сарын 18-нд гарын үсэг зурсан. Энэ онд уг ажлыг эхлүүлэх юм.
Кувейт улсаас 2018 онд манай улсад 110 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хоёр улсын иргэд харилцан зорчихдоо дипломат болон албан паспорт эзэмшигчид визгүй, энгийн паспорттой иргэд визтэй зорчдог. Кувейт улс мэргэжлийн боловсролын сургуулиудад жилд 5 тэтгэлэг олгодог бөгөөд одоогийн байдлаар манай улсаас 1-2 оюутан сурдаг. Кувейт улсад өнөөдөр Монгол Улсын 15 орчим иргэн амьдардаг.
Дашрамд сонирхуулахад,Баруун өмнөд Азид орших Кувейт улс нь 1961 онд Их Британийн ивээлээс гарч тусгаар тогтносон бөгөөд 1990 онд Иракт эзлэгдэн, нэг жилийн дараа буюу 1991 онд чөлөөлөгдөж байсан юм. Персийн булангийн умард үзүүрт байрлах Кувейт улс хуурай газраар Ирак, Саудын Арабтай хиллэдэг. Нийт 17.8 мянган км кавдрат газар нутагтай, 4.3 сая хүн амтай. Хүн амын 60 хувь нь араб угсаатан, нутгийн уугуул иргэн 30 хувийг эзэлдэг. Албан ёсны хэлээр араб хэлийг ашигладаг бөгөөд муслим шашин зонхилдог. 1938 оноос газрын тос ихээр олборлож, нэг хүнд ноогдох орлогоор дэлхийд эхний 10-т ордог амьжиргааны түвшин өндөртэй улс юм.

50 сэтгэгдэл