Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдөр, Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Шагнал гаруулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Өнөөдөр Наурызын баяр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор манлайлагч иргэддээ төрийн шагнал, цол олгож байна. Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад гоцлол дуучнаар олон жил ажилласан Лхамхүүгийн Батсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгож байна. 1972 оноос хойш урлагт зүтгэсэн Л.Батсүрэнгийн олон сайхан дуу байдгаас “Эрийн сайхан хийморь” дуу нь 1990-ээд онд ихэд түгсэн дууны нэг болж байв.
2009 онд Наурызын баярыг “ЮНЕСКО” соёлын биет бус өв хэмээн бүртгэж авчээ. 2011 онд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар Наурызыг “Олон улсын өдөр” болгон тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-аас энэ үеэр Наурызын баярыг тэмдэглэдэг улс орнуудын Наурызтай холбоотой соёл, уламжлал, ёс заншлыг хамгаалж, хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэлд баяр хүргэсэн байдаг. Монгол Улсад энэ баярыг казах түмний хамгийн том баяр хэмээн хүндэтгэн үзэж иржээ. Наурызын өдөр болбоос байгаль орчин, ан амьтан ичээнээс сэрж амь ордог өдөр, шөнө тэнцдэг мөчлөг тохиодог. Тийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ. Энэ баярыг угтуулан казах иргэд, манлайлагчид Жантөмөрийн Онгар, Хабисатын Хадаан нарт Монгол Улсын гавьяат малын эмч, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг олгож байна. Жантөмөрийн Онгар гуай 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, малын их эмч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж байсан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах чиглэлээр олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн юм. Хабисатын Хадаан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаас өгсүүлээд захирал хүртэл тасралтгүй 38 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган хүнд эрдэм боловсрол олгох үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн юм. Хадаан малчны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүйн тулд хөдөө бригадад хоёр ч бага сургууль байгуулан хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хичээн ажилласан байгаль орчноо хайрлах тохижуулах үйлсийг түгээн дэлгэрүүлсэн багш билээ. Та бүхэнд мөн Монгол цэргийн өдөр, Наурыз баярын халуун мэндийг дэвшүүлж, Казахын уламжлалт ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгарыг шагнав. Харин Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэнг шагнасан бол, Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнасан юм.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн, хурандаа Нарын Пүрэвдорж, Цэргийн гавьяаны одонгоор Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн бригадын захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамба нарыг шагнав.
Мөн Алтангадас одонгоор “Жайка” олон улсын байгууллагын жолооч Сэрээтэрийн Алтанхүү, Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Данаажавын Оюунцэцэг нарыг шагнасан юм.
Цэргийн хүндэт медалиар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн багш, ахмад Лувсангийн Одмаа, Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Алтангэрэлийн Энхболд нарыг шагнасан бол, Шударга журам медалиар Онцгой байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадын аврагч, ахлагч Данзанхүүгийн Отгонбаатарыг шагнав.

26 сэтгэгдэл