Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын томилгоо
УИХ-ын ээлжит бус чуулганаар “шүүгчийн эрх зүйн байдлын тухай “, “Поркурорын тухай”, “Авилагын эсрэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Парламент уг хуулийг батлахдаа батлагдсан өдрөөс(2019 оны гуравдугаар сарын 27-нд)эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх заалттай баталсан. Хуулиудын нэмэлт өөрчлөлт нь хугацаа(зургаан жил)-тай томилогддог Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч(гурван жил)-ийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх тухай байв. Тухайн албан тушаалтныг өөрчлөх болохоор завсар гаргахгүй байх үүднээс мөрдөх өдрийг нь тодорхой зааж өгсөн биз. Тэр дагуу ямар нэг завсар оруулахгүйгээр Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл(ҮАБЗ)-ийн зөвлөмжийн дагуу зарлиг гарган Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг огцрууллаа. Гэвч Дээд шүүхийн ерөнхий шүүгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг Ерөнхийлөгч зарлиг гарган ёсоор болгосон билээ.
Тэгвэл тэдний оронд горилогсодын нэр (албан бусаар) тодорч, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэллээ. Дээд шүүгчийн ерөнхий шүүгчид тус шүүхийн шүүгч нар хуралдан хоёр нэр дэвшигч өрсөлдөн Дээд шүүхийн эрүүгийн хэргийн тэнхимийн шүүгч Д. Ганзориг гэдэг хүний нэрийг хуралдаанд оролцсон шүүгч нарын олонхи нь дэмжсэн байна. Одоо хуулийн дагуу шүүхийн ерөнхий зөвлөл(ШЕЗ) авч хэлэлцээд Ерөнхйлөгчид өргөн барина. Ерөнхийлөгч зарлиг гарган Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалд томилно.
Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Ерөнхийлөгч УИХ-д нэрийг нь оруулан хэлэлцүүлж зөвшилцнө. Ерөнхийлөгч зарлиг гарган томилно. Хууль ийм болохоор энэ томилгоо УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар шийдвэрлэгдэнэ. Гэвч Монгол улсын ерөнхий прокурор, түүний орлогчид горилогсдын нэр (албан бусаар) тодорч байна. Энэ албан тушаалд Улсын ерөнхий прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б. Жаргалсайханы нэр яригдаж эхэллээ. Орлогчид нь Э. Амарбат гэнэ. Тэрбээр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурорт очсон гэдгийг олон хүн хэлж байна. Тэдний хувьд маргааш(2019оны дөрөвдүгээр сарын 5-нд)нээгдэх УИХ-ын хаврын чуулганын эхний өдрүүдэд шийдэх болов уу гэсэн таамаглалыг хэвлэл мэдээллийнхэн дэвшүүлжээ.
АТГ-ын дарга, дэд даргын талаар эрх зүйн шинэ орчин үүссэнтэй холбогдуулан хугацаанаас нь өмнө огцруулахад хүрвэл ҮАБЗ зөвлөмжөө УИХ-д хүргүүлж эцсийн шийдвэрийг парламент гаргана.
Дээрх хуулиудад орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой үйл явдалыг өнгөрсөн хугацаанд ажиглахад Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын хэмжээний 511 шүүгчийн дотроос, тэр тусмаа Дээд шүүхийн шүүгчдын дундаас хайлаа. Улсын прокурор түүний орлогч нарын хувьд прокурорын системд ажиллаж байгаа 433 прокурорын дундаас гаргаж ирэх нь тодорхой боллоо. Энэ бол хууль хяналтын байгууллагын удирдлагад тохиолдолын гэх юм уу гадны хүн(өмгөөлөгч М. Алтанхуяг, улстөрч Д. Дорлигжав, цагдаа М. Энх-Амгалан)томилогддог, гэнтийн үйлдэл давтагдахгүй бололтой.
Хуулийн байгууллагын томилогдсон албан тушаалтантай хугацаанаас нь өмнө хариуцлага тооцох эрх зүйн шинэ орчинг богино хугацаанд цаг алдалгүй бүрдүүлж чадсан. Гэвч улстөрчид, хуульчид байр сууриа илэрхийлж өргөн хүрээтэй оролцлоо. Тэдний байр суурь ийм алхам хийх нь зөв буруу гэдэг дээрээ харилцан адилгүй байв. Нэг үгээр хэлбэл зөрүү маш их байсан. Харин зарчим дээр маргах явдал маш бага ажиглагдсан гэж зарим хуульчид ярилаа. Энэ бол шүүх хуулийн байгууллагын удирдлагын арга барил, аливаад хандах хандлага хөшүүн хойрогбайсан(том хэрэг шийдээгүй удсан)-тай салашгүй холбоотой байсан байх магадлалтай. Тойргийн гаднах(шүүгч, прокуророос бусад)хуульчид байр суурь илүү сонирхолтой илэрхийлж байв. Тэднээс хамаагүй өндөр дуугаар байр сууриа илэрхийлэгчид нь улстөрчид байсан гэж хэлж болно. Эцсийн шийдвэр(эрх зүйн орчныг шинэчлэх)-ийг тэд(парламент)гаргасантай холбоотой бололтой. Одоо томилгоог шийдвэрлэхэд мөн оролцоно. Гэхдээ хууль, хуулийн байгууллагуудын үндсэн чиг үүргээс гажсан шийдвэр гаргахгүй гэж найдаж болох бололтой.
Эдгээр байгууллагууд шинэ удирдлагатай болсны дараа “шүүгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн хүрээнд (авилга, ёс зүйн доголдолд орсон)шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал гарч ирнэ. Түүнийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэн шийдвэрлнэ. Ерөнхийлөгч зарлиг гаргана.

17 сэтгэгдэл