iNet.mn дагах

Еврей үндэстний суу заль

МУСГЗ, зохиолч Л.Пүрэвдоржтой ярилцлаа. Тэрбээр саяхан Израил улс яваад иржээ. Элгэн нутгаасаа хөөгдөж, 2000 жил Европоор тарсан еврей үндэстэн улсаа хэрхэн байгуулж, цэцэглэн хөгжиж буй түүх бас л сэтгэл татам тул, энэ эрхэмтэй олзуурхан уулзсан юм.
-Ямар ажлаар Израил яваад ирэв?
-Зохиолч хүний хувьд, хоёр улсад очихсон гэсэнэртний мөрөөдөлтэй байлаа. Нэг нь Энэтхэг, нөгөөх нь Израил юм. Энэтхэг бол,Буддын шашны соёл иргэншлийн агуу их өлгий нутаг шүү дээ. Д.Пүрэвдорж гуай,
Үлэмжийн баян тансаг
Үнэхээрийн ядуу хоосон
Энэтхэг хүний хувь заяа
Эрээн алаг нь хэцүү юм гэж шүлэглэсэн байдаг шүү дээ.
Израил бол Хүн төрөлхтөний том гурван шашин болох загалмайтан, лал, иүдэй гурвуулаа үүссэн газар. Байгуулагдсан нь бас их сонин орон юм.
Саяхан өвөл над руу нэг залуу утасдсан. Хуульч, бизнесч, Иүдэйн соёл иргэншлийн талаар их юм уншсан залуу байв. Миний бүх зохиолыг уншжээ. Би чинь 10 роман 30, 40 тууж, өгүүллэг цоохорлосон амьтан юм шүү дээ. Таны хоёр романд еврей нар гарч байна гэж байна. Нээрэн, Монголд ажиллаж байсан Оросын еврей нар, нөгөө нь Шанхайн еврей нарын удам, Хятадын тагнуулын газар ажилладаг хятад бүсгүй романд минь гардаг. Тэгээд ярьж байгаад, намайг Израил явуулна гэсэн. Би үнэмшээгүй л дээ. Тэгсэн чинь үнэхээр хамаг зардлыг минь дааж, 12 хоног яваад ирлээ.
-Энэ үндэстэнд онцгой гэмээр, бусдыг бахархуулж, заримынх нь атааг хүргэж гайхашрал төрүүлээд байдаг “нууц” бий. Энэ тухай олон сонин сайхныг та ярих байх. Энэ орноос санаа сэдэл авах асар их юм бий болов уу?
-Улс байгуулахаасаа л өмнө их сургуулиа байгуулж байсан түүхтэй үндэстэн шүү дээ. Алберт Эйнштейн эд нар нь оролцсоор, арай гэж 1925 онд байгуулсан. Тэгэхдээ эхлээд номын сангийнхаа байшинг барьсан гээд бод доо. Номын сангаа барьсан чинь, их сургуулиа барих мөнгөгүй 10 хэдэн жил болсон гэж байгаа. Францын Рошель /еврей хүн/ мөнгө гаргасан. Тэнд нь буюу одоогийн Йерусалимын их сургуулийн номын санд бид уулзалт хийсэн. Дайн байлдаантай байсан учир газар дор, газар дээрх хэсэгтэй. Ер нь еврей нарын түүх, хувь заяаг судлах хэрэгтэй. Үнэхээр сонин үндэстэн шүү.
-Тэд ер нь яаж цуглав аа гэдгээс яриагаа эхлэх үү?
-Үнэхээр, 2000 жил уугуул нутгаасаа хөөгдөж тараад алга болчихсон, долоо найман сая хүнийг яаж цуглуулав гэдэг их сонин. Монголчуудаараа бодоход, Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува урианхай нар гээддөрөв тав тасарчихсан сууж байна шүү дээ. Тасраад 300 – 400 жил болж байгаа юм уу даа. Ингээд харахад, бидний зарим нь мөхөж алга болж байна. Буриадууд хэлгүй болсон. Тувагийн БНУ, Халимагийн БНУ гээд байна шүү дээ. Тэгэхэд Еврей нар тийм улс ч үгүй болтлоо, Европоор нэг тарсан байсан.
-Францад амьдардаг нь бараг францаар, Орост байсан нь мөн оросоор, польшийнх нь польшоор ярьдаг болчихсон байсан гэсэн үг?
- Еврей нартай очоод ярихад, зөвхөн хэл, бичиг хоёр л энэ үндэстнийг аварсан байна. Еврей хэлийг мөхсөн гээд байсан мөхөөгүй байсан байна шүү.Орост байсан, Польшид байсан еврей нар гэр орондоо, овог ах дүүсээрээ дандаа еврейгээр ярьдаг байсан байна. Харин үндэсний бичиг нь мөхсөн байсан. Бичиг нь нөгөө Тора буюу Библийн хуучин гэрээс гэдэг хэсэгт нь л үлдсэн байсан. Эрдэмтэн мэргэд нь эхлээд, бид ер нь цуглаж чадах уу, үгүй юу гэж бодож байжээ. Элгэн нутагтаа цуглаад улсаа байгуулна гэдэг бол мөрөөдөл, зүүд шахуу байсан гэж байна шүү. Арга ч үгүй 2000 жилийн дараа шүү дээ.
-Яагаад заавал балартаж бүдгэшсэн, хуучны бичиг ээ гэж, орчин үеийн аль нэг бичиг авч болно оо доо?
-Ер нь, еврей үндэстнээ цуглуулж, улс байгуулсныхаа дараа иүдаизмынхаа соёл иргэншлээр дамжуулаад, еврей хүн болгох арга гэж үзсэн байна л даа. Иүдейн соёл иргэншил нь нэгдүгээрт шашин, хоёрдугаарт философи нь юм байна.
Еврей бичиг нь арабаас эрт үүсчээ. Библи еврей хэлээр байна гэдэг чинь тэр байхгүй юу. Түүнийг дагаад Христосынн шашныханд еврей үг асар их орсон. Яагаад гэхээр, еврей бичиг бол 2000 жилийн өмнө асар хүчтэй бичиг байсан. Латины дараа гарч ирээд латинтай өрсөлдсөн гэж байна. Библийн ном судар еврей хэлээр байдаг, манай хэл дэлхийн том хэл ээ гээд одоо даналзаж сууна шүү дээ.
-2000 жил Европоор нэг тарахдаа мөхвөл мөхчихөөр дөө, мөн гайхалтай яа?
- 19-р зуунд Английн колони байлаа шүү дээ. Францын том хөрөнгөтөн Рошель зүгээр л газар худалдаж аваад байсан. Эхлээд улс байгуулна гэж хэлээгүй. Еврей хүн газраа худалдаагүй. Арабууд нь өндөр үнэ хэлэхээр газраа худалдаад байсан. Рошель худалдаж авсан бүх газраа Израилд өгсөн. Тэгээд газартай болж авснаар, Израил улсаа байгуулсан. Гадна талдаа мундаг хүчтэй, тэд нь тусалдаг. АНУ-ын банкны эздийн ихэнх нь еврей. Нөгөө л тэсэж үлддэг чадвараараа яаж ийж байгаад банкны эзэд болсон байна л даа. Гусинский,Березовский, Гутман, Вексельберг, ХодорковскийгээдОросын олигархууд мөн л еврей. 1948 онд 600 мянгахан хүнтэй байгуулагдсан Израил улс одоо долоо найман сая хүнтэй болжээ.
-Ер нь, ямархуу улс байх юм?
- Израил улс хоёр үндэстэнтэй, еврей, араб. Араб нь 22 хувь юм уу даа. 7-8 сая хүний хоёр сая нь Оросоос очсон. Жуулчид автобус, автобусаар л бууна. Гадаад хүнийг ад үзэх, гайхах юм огт байхгүй. Хууль нь хатуу. Гэм хийвэл шууд буцаагаад явуулдаг.Ад үзэгдэж, боолын боол, монголоор босгоны шороо хамаж байсан улс болохоор ажилсаг. Нэг технологийн мэргэжлийн хүнтэй уулзан ярилцаж байлаа. Сайн цалинтай байх. Тэгэхэд, авгай нь үндсэн ажлаа хийчихээд хоёр айлын гэр цэвэрлэдэг гэнэ. Еврей хүн зүгээр хэвтэж байна гэж ерөөс байхгүй. Израилийн иргэний дундаж цалин 3000 доллар гэж байна.
- Яагаад тийм олон еврей хүн Нобель авав. Тэдний ай кю өөр байна уу ?
-Би бас түүнийг их сонирхдог байсан. Оросын Нобель авсан дөрвөн зохиолчийн хоёр нь, дэлхийн аварга шатарчдын гурав дөрөв нь еврей л байдаг. Одоо Израил улсын 14 иргэн Нобелийн шагналтай. Дэлхийн Нобелийн шагналтны 20 хувь нь еврей гаралтай хүн байдаг гэнэ. Физик, хими, биологи, анагаах ухааны эрдэмтэн, зохиолч нийлээд 164 еврей Нобелийн шагнал хүртсэн байдаг. Дэлхийд арваадхан сая еврей байдаг гэдэг. Яг монгол үндэстэнтэй адил. Гэтэл Нобелийн шагналтай монгол хүн бий билүү?
Иүдейн Таван номт ёс гэж нэг юм байдаг. Тора гэдэг ном. Шинэ гэрээсийг нь сүүлд нэмэж бичсэн. Эхнийх нь бүр хуучны еврейн домог. Түүнд, Бурхан тэнгэр Синайн уулын оргил дээр бууж ирээд еврей Моисейтэй уулзаад, хүн төрөлхтөн яаж аж төрвөл зохих гэрээс айлджээ. Еврей нар Бурхнаас айлдварыг хүн төрөлхтөнд дамжуулах гэрээстэй үндэстэн угсаатан гэсэн домогтой. Түүгээр нь бусад угсаатан, ялангуяа Европын Загалмайтны шашинтнууд ад үзсэн.
Нээрэн бурхан Моисей гэдэг хүнд чинь ном айлдчихаад л, та нар ингэж лут яваад байдаг юм уу гээд илэн далангүй ярьсан л даа. Тэгэхээр,“Домог шүү дээ, үндэстэн болгонд л домог байдаг” гэх юм билээ.
Ер нь өмнө нь еврей хүнээр гутал л засуулдаг, өөдтэй ажил хийлгэдэггүй байсан. Тариа тария гэхээр газар өмчлөх эрхгүй. Их зовоод ирэхээр еврей хүн болгонд өөрийгөө хамгаалах зөн совин үүссэн. Тийм зөнгүй нь алга болсон гэж ярьж байна билээ.
-Еврей хүнийг их зальтай гэдэг...?
- Тэдний заль бол муу заль биш, суу заль. Яагаад гэвэл, еврей хүн хүнээр ажил хийлгэсэн бол мөнгийг нь заавал өгнө. Монголчууд ярьж байна, манайхан чинь харлачихсан, шүүхээр явж мөнгө нэхэж чадахгүй улс шүү дээ. Хүнээр ажил хийлгэчихээд мөнгийг нь өгөхгүй байхыг еврей хүн ойлгохгүй гэнэ.
“Еврей хүн ажил муу хийх авьяас байхгүй, араб хүнд ажил сайн хийх авьяас байхгүй” гэдэг онигоо байдаг гэнэ. Араб гэр бүл дунджаар найман ам бүлтэй. Эмэгтэй хүнээ ажил хийлгэдэггүй, ганц эрэгтэй нь ажил хийдэг. Тийм учраас араб нь ядуувтар гэнэ. Гэхдээ манай ядуутай зүйрлэх юм биш, наад зах нь хоёр давхар байшинтай л байх жишээтэй.
-Тэр элсэн цөлд тэгээд яаж хөгжөөд байна вэ?
-Израил манайхантай харьцуулбал, байгалийн баялаг багатай бололтой юм аа. Харин саяхнаас газрын тос илэрсэн байна. Одоо газрын тос хямдхан. Нэг торх /баррель/ нь 98 доллар хүрч байж ашигтай болно гэнэ. Еврей хүн хэзээ ч ашиггүй юм хийхгүй гэж байна. Ашигтай болох хүртэл нь үйлдвэрлэхгүй хүлээж байна.
Боловсролынхоо чанарыг маш сайжруулсан. Одоо АНУ, Германы өмнө орж, дэлхийд боловсролын чанараар тэргүүлж байна. Израилд их сургууль төгссөн гэвэл том корпорацууд шууд ажилд авдаг. Израилд аль болох манай олон хүн суралцах, ажиллах хэрэгтэй байна.
Ер нь, тэд хэд хэдэн юмаар нэгдүгээр байр эзэлж байна. Еврей хүний дундаж нас нь 84, зуу хүрсэн хүн зөндөөн гэнэ. Өндөр настан асар их. Зарим нь босож чадахаа байсан, тэргэнцэр дээр суулгаад, асрагч нь бололтой залуу хүүхэн түрчихсэн явна. Зарим нь түрж байгаа асрагчаараа ном уншуулаад явж байна. Манай хөгшид хүнээр ном уншуулдаг билүү.
За тэгээд, Израил оюунаа гурван янзаар худалдаж байна. Санаа боловсруулаад бэлэн болгосон тэр үзэл санаагаа худалддаг. Төхөөрөмж хийгээд худалддаг. Нөгөө нэг нь очиж ажилладаг. Үүнийгээ харин улсаасаа зөвшөөрөл авдаг бололтой юм билээ.
-Тухайлбал, яаж технологи худалдах уу?
-Тээврийн том онгоцууд байна шүү дээ. Синайн хойг дээр Египет онгоцыг сөнөөж 200-аад хүн үхсэн гэх мэт пуужингаар сөнөөчихдөг юм гарч байна шүү дээ. Тэгээд Герман, Франц хоёр тус тусдаа энэ аюулаас хамгаалах лазерын төхөөрөмж боловсруулж байжээ. Израил тэднээс түрүүлж хийгээд, Францад олон тэрбум еврогоор худалдсан байх жишээтэй. Түүнийхээ дөрвөн тэрбумыг нь хийсэн эрдэмтдэд нь хуваагаад өгсөн. Нэг хүнд 200-гаад сая евро өгсөн байх гэж байна билээ. Ийм журамтай байхад чинь эрдэм чадартай хүн Израилд юм бүтээлгүй яах вэ.
-Дэлхийн хоёрдугаар дайны үед маш хүнд бэрхийг туулсан ард түмэн бол еврей үндэстэн. Цэргийн албыг бүгд хаадаг гэсэн байх аа?
-Бүх хүн хаана, гологдсон хүн л хаахгүй, арабууд бараг хаахгүй гэж байна. Тэгэхдээ сайн арабууд хаадаг гэж байна. Яг зургадугаар ангид ороход нь цэргийн тусгай хүн ирээд судалдаг. Салан задгай байна уу, нямбай байна уу, хашир байна уу гээд л сэтгэл зүйг нь судалдаг юм байна. Тэгээд дунд сургуулиа төгсөнгүүт нь нөгөө судалснаараа тийм ийм ангид гээд аваад явдаг. Цэрэг нь өндөр технологи ашигладаг учир тэр л дээ. Тухайлбал, “F35” АНУ-ын зэвсэглэлд ороод хоёр гуравхан жил болж байна. Мундаг онгоц л доо. Ер нь түүнийг барьж авч устгаж чаддаггүй. Оросын“S400” гэдэг пуужин лчадаж магадгүй. Нэг онгоц нь 3-4 тэрбум доллар байх гэж байна. Тэр онгоцны тусгай анги байгуулсан байдаг гэж байгаа. Израил бүс нутагтаа хамгийн цөөхөн хүнтэй атлаа, хамгийн хүчирхэг цэрэгтэй. Манай цэрэг тоогоороо тэднийхээс олон дахин цөөн, гэхдээ чадвараараа долоо дахин хүчтэй гэж ярьж байна.
-Манайхан хамтарч ажиллах боломж байна уу?
-Манайх хамтарч ажиллах анхны юм хийж байгаа юм билээ.Технологийн аюулгүй байдал, технологийн халдлага Монголд эгзэгтэй байдаг. Үүнээс хамгийн сайн хамгаалдаг нь Израил гэнэ. Саяхан нэг дунд зэргийн албан тушаалтан очоод энэ асуудлыг яриад ирсэн байх аа.
-Израил ээж хамгийн хатуу гэж дуулсан. Израилын боловсрол яагаад мундаг байна вэ?
-Израилд сургалт хатуу гэж жигтэйхэн гэнэ. Сургуулийн хүүхэд даалгавар хийхгүй байх аргагүй. Сургууль, эцэг эх гэж хоёр аюултай ертөнц байгаа юм чинь хийхээс яадаг юм гээд хөхрөлдөж байна. Гэр бүл, сургууль нийлээд л үзчихдэг. Еврей хүний хүүхэд сургуулийнхаа хажуугаар заавал хөгжмийн хичээл, уран зурагт ч юм уу, нэг юманд явна.
Бас нэг их гайхмаар юм байна. Юнескогийн гаргасан мэдээгээр, жилд хэвлэсэн, борлуулсан номын тоогоороо Израил улс АНУ-ын дараа орж байна. Еврей хүн болгон ном уншдаг.Их, дээд сургуулиуд оюутныхаа 10 хувьд хүрэх хэмжээний ном худалдан авдаг. Багшийн унш гэсэн номыг оюутан уншихгүй бол хөөгдөнө гэнэ. Аль нэг их сургууль 6000 орчим оюутантай гэвэл, нэг номыг 600 ширхгийг худалдаж авах нь байна шүү дээ. Тэгэхэд манай их сургууль хоёрхон ном худалдаж авч байна. Израилд ном асар үнэтэй. Сургуулийнхаа номын сангаас л очерлож байж ном авна. Ном авах мөнгөөр захирал өндөр ширээ аваад тавьчихвал ажлаас халагдана гэнэ.
-Ном нь ямар үнэтэй байх вэ?
-Би хоёр ном худалдаж авсан. Нэг нь Тора. Израилийн нууц товчоо гэсэн үг. Орос хэлээр байсныг худалдаж авсан. Нимгэн хавтастай ном, цаас нь их сайн биш ээ, дунд зэргийн цаастай 86 доллар. Хатуу хавтастай бол 110, 120 хэдэн доллар болоод явчихна. Хамгийн хямд нь 30 хэдэн доллар. Такси бас үнэтэй. Асар олон сая жуулчин ирдэг учир түүнээс мөнгө олохын тулд, цалингаа ихэсгээд юмныхаа үнийг өсгөн, улсдаа ашигтай болгосон бололтой юм уу даа.
- Үндсэндээ дайсагнадаг 350 сая арабуудын дунд амьдарч байгаа улс. Иргэд нь аюулгүй байдалдаа хэр санаа зовох юм ?
-Дайны байдалтай, тэгэхдээ сурчихаж. Өглөө үүрээр ниснэ гэж байхад, урьд орой нь Тель-Авивт хоёр пуужин унасан. Арабууд харвасан гэж байсан. Нэгийг нь электрон систем нь илрүүлээд агаарт нь устгасан. Нөгөөх нь аз болж хүнгүй газар унасан. Түүнийг 10 -20 хан минутын дотор видеогоор үзүүлж байх жишээний. Бүгдээрээ камерын хяналттай гэж байгаа. Яваандаа юу болох вэ гэдэг бас түгшүүртэй. Монголчууд бид АНУ-ын сонирхлыг буй болгохгүйгээр Орос биднийг Хятадаас хамгаална гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй юм даа. Израил тэгэж Америкаар хамгаалуулж чадаж байгааг болох нь ээ харж байна шүү дээ. Бид хэрээ мэдэхгүй, анти американизмд оролцож савсганах огт хэрэггүй юм.

-Монгол хүмүүс байна уу, ер нь еврей нар монгол хүнд хэрхэн хандах юм?
-Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр 10 гаруй оюутан байна. Миний очсон нийгмийн ухааны институтэд бол монгол оюутан байгаагүй. Монгол эмэгтэй израил хүнтэй суугаад, сайхан гэр бүл болчихсон байдаг л юм байна. Харин тэнд иргэншил авах амархан бололтой шүү. Нөгөө еврей хүн энэ бүсгүйтэй хамт амьдардаг гэж бичиг хийгээд, Монголынхоо зөвшөөрөл авчихвал иргэншил олгодог юм байна.1990-2000 он хүртэл монгол хүн огт очдоггүй байсан тул эхлээд ямар ч төвөггүй оруулаад байжээ. Гэтэл, жуулчилж очсон нь харлаж алга болоод, зарим нь хулгай хийсэн байна. Тэгээд монгол хүнд жаахан хатуувтар болсон гэнэ. Намайг хүртэл нэлээд удаан суулгасан. Хоргоогоод байсан ч юм байхгүй, асууж ярилцчихаад компьютер нэгжчих юм билээ. Тэдний компьютерын банк нь их сайн гэнэ. Тэгээд асууж байгаа нь их сонин. Огт танихгүй монгол эмэгтэйн зураг үзүүлээд, таних уу гэв. Шалгадаг арга нь тэр байхгүй юу. Би танихгүй л гэж хэлсэн. Зарим хүн бол танина гэж худал хэлээд хөөгддөг юм байна л даа.
-Онгоцны буудал дээр үү?
-Тийм хил давахаас өмнө гэсэн үг. Дөрвөн цаг суусан. Зарим хүнийг хоёр гурван хоног суулгадаг. Олон хүн байгаа учир хүлээгээд тэгэж удсан л даа. Намайг сууж байхад 130, 140-өөд хүн байсан. Оросууд, польшууд, вьетнамчууд гээд газар газрын улс байсан.
-Израилийн тагнуулын алба дэлхийд хүчирхэгт тооцогддог шүү дээ?
-Тэр бол арабын террорын ертөнцийг тагнаж байх шиг байгаа юм. Тагнуулууд нь арабууд дотор байгаа байх л даа. Тийм сүлжээ нь сайн биз.Пуужин харвах гэж байна шүү гээд дор нь мэдэгдэнэ. Заавал хариуг нь барьдаг. Ер нь Израил чинь тийм шүү дээ. Олимпод очсон Израилийн бүх тамирчныг хядчихсан шүү дээ.
-Германы Мюнхен хотод болсон 1972 оныОлимподбайх аа. "Харесөн сар" нэртэй Палестины алан хядагчдын үйлдсэн хэрэггэдэг?
-Тийм. Хамгийн сүүлд нэгийг нь,42 жилийн дараа Латин Америкийн нэг оронд нуугдаж байхад нь очиж алаад, манай тамирчдыг хөнөөсөн бүх алан хядагчдыг устгаж дууслаа хэмээн зургийг нь үзүүлсэн гэдэг. Арабын терористуудтай хэлэлцээр хийгээд нэмэргүй, тэгэж л жаахан номхруулдаг гэлцдэг.
Эхлээд Иордан, Сири хоёр нийлээд Израил руу дайрахад урдаас нь байлдаж Голланы өндөрлөгийг эзлээд авчихсан. Арабууд нэг дайрч няц цохиулаад, Голланы өндөрлөгөө алдаад сууж байна. Элгэн нутгаасаа хөөгдөж 2000 жил болоод, бүр хагас хүнээ Германынационал социалистуудад хядуулаад, дараа нь улсаа байгуулж, төдхөн дэлхийн тэргүүн хөгжилтэй орны нэг болгож чадсан үндэстнийг зүгээр нэг муу зальтай этгээдүүд гэж хэлж болохгүй шүү дээ.





-Та нар “Израиль Монголын соёл нөхөрлөлийн нийгэмлэг”ТББ байгуулсан гэсэн. Ямар ажлууд явуулах вэ?
-Израильд Монгол улсаа сурталчлахыг бодно. Хоёр орны соёлын харилцааг л мэдээлэх бодолтой байна. Эхний ээлжинд телевизийн хүн явуулах бодолтой байгаа.Израилиасбас телевиз, радио хэвлэл мэдээллийнхнийг ирүүлэх гэх мэт хүмүүнлэгийнюм хийнэ.Бид чадлынхаа хэрээр, эхний удаад хоёр хэсэг ном явуулна. Үндсэн хуульангли хэлээр байна уу, олж өгвөл сайн байна гэсэн.Дөрвөн сард итгэмжит консулирнэ.
Цаашдаа тэнхээ хүрвэл, Йерусалимын их сургууль гэх мэт зарим их сургуульд лекц уншуулах юмсан гэсэн бодолтой. Шинэ технологийн мэдээлэл Монголд оруулж ирэх санаа байна. Израильд очиход хэлний бэрхшээл багатай. Англи, орос хэлний аль нэгтэй байхад л болно. Монгол, Еврей хоёр чинь Дорно, Өрнийн тэнгэризм, иүдаизм гэх эртний өндөр соёл иргэншилтэй ард түмнүүд шүү дээ. Харилцан ярилцах, солилцох бишгүй юмтай.
                                                            Б.Хандмааскачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. Зочин

    2019/05/26 12:05:31

    Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн "Еврей монгол хоёр" гэсэн сонирхолтой нийтлэл baabar.mn-д гарсан байна билээ. Тэр нийтлэлийг танайх авч гаргаасай гэж хүсэж байна.

  2. MatthewBrofs

    2020/02/12 05:02:07

    Pero uno de los síntomas más comunes, aunque menos comentados, de la depresión es la disfunción eréctil. Comprar viagra generico españa envio 24 horas

    La disfunción eréctil es un problema que afecta a millones de hombres en todo el mundo, y que tiene una gran repercusión en su calidad de vida y en la de sus parejas. Todavía es un tema tabú y, por eso, los afectados consultan poco con su médico. Comprar viagra generico españa envio 24 horas

    La impotencia o disfunción eréctil es una enfermedad frecuente que si no se trata puede llegar a afectar a las relaciones con la pareja, la familia, el entorno laboral y social. Comprar viagra generico en farmacia sin receta

Сэтгэгдэл үлдээх

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19