iNet.mn дагах

Бөөлжитлөө баярладаг монголчууд

Дэлхийн улс орны иргэд тэр аяараа мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж  байхад  монголчууд хавтгайдаа "архидаж" байна. Шинэ жилийн баяр гэхэд л сарын турш үргэлжилдэг болчихож. Ресторан, баар, цэнгээний газрууд хөлчүүрхсэн олны хөлд дарагдаж, маргааш нь гудамж талбай, булан тохой тамхины иш, шүлс, шээс, бөөлжисөөр дүүрэн. Ерөөсөө л хөл гишгэх газаргүй,  нийслэл хот хамгийн том жорлон болж хувирдаг гэхэд хилсдэхгүй.
Хотын А бүс болох Соёлын төв ордон, төв талбайн эргэн тойрон, хүүхдийн 100 орчим гэхэд л шүлс, шээс, тамхины ишээр “баялаг”. Тав алхахгүй баар цэнгээний газрууд үүрлэсэн III, IV хороолол, Сансар орчим бол яриад ч хэрэггүй, дотор эвгүйцэм дүр зураг угтах нь бий. Бид аливаа баяр ёслолыг зөв зохистой, боловсон тэмдэглэж чаддаггүй ганцхан жишээ нь л энэ.
Баярын уур амьсгал орж, хуучин оноо үдэх гэж байгаа энэ үед ажлын өдөр, амралтын өдөр харгалзахгүйгээр шинэ жилийн баярын арга хэмжээ үргэлжилсээр байна. Харин хүмүүс тэмдэглэлт баяраа зөв боловсон тэмдэглэдэг болов уу. Энэ талаар сурвалжиллаа.
Соёлын төв ордон гэхэд л хамгийн том жорлон болчихож. Хөлдсөн шээс, тамхины иш, бөөлжис булан тохой бүрт тааралдах нь ой гутмаар. Тус газрын ойролцоо Туушин зочид буудал, Модерн номадс, Дабль шот гэх мэт томоохон үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Цаашилбал МУИС-ийн орчимд Blue mon, Tse гэх мэт газар ч бий. Эдгээр үйлчилгээний газруудын ойролцоо гудамж талбай, автобусны буудлын орчимд  бас л бөөлжис, нус цэр, тамхины иш, цусны толбо байх нь урд шөнийн баярын “гэрч” болжээ.
Хэдийгээр ТҮК-ийнхэн гудамж талбайг хоггүй, цэвэрхэн байлгахын төлөө хэрдээ л хичээдэг боловч иргэдийн бүдүүлэг үйлдэл хэрээс хэтэрч, ачаалал нь дийлдэхгүй болсныг хэлж байлаа.
ХҮНИЙ ӨТГӨН ШИНГЭНИЙГ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ
ТҮК-ийн ажилтан Б.АРГУН:   

-Энгийн өдрүүдээс илүүтэй баярын уур амьсгал орж эхэлмэгц л ачаалал  80 хувь нэмэгддэг. Өглөө 06:00 цагаас ажиллах ёстой атал дөрвөн цагаас ажил эхэлж байна. Согтуу хүмүүс шаардлага хүлээж авахгүй.  Хогоо битгий хая гэж хэлсний төлөө зодох шахам уур бухимдлаа гаргадаг хүмүүс олон.
Хүмүүст  чихрийн цаасны хаягдал, татсан тамхиныхаа ишийг хогийн саванд хийх ухамсар алга. Гэтэл хогийн сав хангалттай байна. Дээр нь иргэдийн бөөлжис, нус цэр, шээс үнэхээр гутмаар. Сүхбаатарын талбай гэдэг утгаараа ийм бохирдол харьцангуй цэвэрхэн. Харин тэжээвэр нохдын баас талбай дүүрэн, ховхорч өгдөггүй. Энэ бол маш хүндрэлтэй. Төв талбайн эргэн тойрон Соёлын төв ордон, Ардын эрх, Монтель орчим бол үнэхээр гамшиг. Хүмүүсийн бохироор дүүрэн. Үүнийг хэн ч шийдэж өгдөггүй. Байнга л яригддаг асуудал болоод байна.
Цагдаад хандахаар торгоод л өнгөрдөг, тухайн хүнээр цэвэрлүүлдэггүй. Үргэлж яригддаг асуудал боловч харамсалтай нь хэн ч шийдэж өгдөггүй.  Бид өдөр бүр хүмүүсийн бохир завааныг цэвэрлэх үнэхээр хүндрэлтэй байдаг.  Хэчнээн би хог шүүрддэг ч хүний өтгөн шингэнтэй  зууралдах гэж ажил хийгээгүй.  Иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж бид илүү цагаар ажиллаж байна. Нэг цагт шүүрдэх ёстой талбайг цэвэрлэх хугацаа нь суначихдаг. Уг нь ажил маань дөрвөн цагт дуусах байтал  20:00 цаг хүртэл ажиллахаар болж байна. Гэр бүлдээ цаг гаргаж, амрах хугацаагаа иргэдийн бохирыг цэвэрлэхэд зарцуулж байна шүү дээ гэлээ.
Баярын өдрүүдэд ресторан, баар, цэнгээний газрууд албан байгууллагуудын баяр ёслол тэмдэглэх захиалгаар дүүрч, энэ хэрээр үйлчилгээний ажилчид толгой өндийх завгүй их ажилд дарагддаг. Тэр тусмаа ариун цэврийн өрөө хамгийн бохир, бас хамгийн хүнд ажлын нэг аж.
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ХАМГИЙН ХҮНД ХЭСЭГ НЬ АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ
Модерн Номадс рестораны угаагч, үйлчлэгч НАНДИНЦЭЦЭГ: 

-Баярын өдрүүдэд ачаалал ихэсдэг. Манайх ажлын ачаал их. Уул нь би угаагчаар ажилладаг, давхар нийтийн талбай дээр ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн нэг хэсэг нь соёлтой байхад нөгөө хэсэг нь бүдүүлэг. Ариун цэврийн өрөөг завааруулах тохиолдол маш их. Ихэнхдээ гадуур нь бөөлжинө, бие засна. Энэ бүхнийг цэвэрлэхэд үнэхээр хүнд. Цэвэрлэгээний хамгийн хүнд хэсэг ариун цэврийн өрөө. Хамгийн бохир хэсэг. Ялангуяа оройн цагаар хүлээн авалт болсны дараа 00 бохирддог. Ийм үед дор хаяж 2-3 удаа цэвэрлэх шаардлага гарна гэлээ.
Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд ихэсч, эрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Энэ сарын 1-23-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад 36.393 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурсан боловч эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо өссөн аж.
Эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол шинэ жилийн баяр дөхөхөөр өдөрт 300 гаруй хүн эрүүлжүүлэгдэх болсныг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэв. Насны хувьд ихэвчлэн 18-35 насны залуус гэнэ.
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРААР ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЭЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТОО 20-30 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА
Уг асуудлаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа.

-Баярын өдрүүдэд эрүүлжүүлэх байр хүрэлцээтэй байж  чаддаг уу ?
-Цагдаагийн байгууллагад ирүүлж буй дуудлага мэдээлэл буурч байгаа ч эрүүлжүүлэгдсэн хүний тоо өссөн. Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд дүүргүүдийн эрүүлжүүлэх байрт 205-230 хүн саатуулагддаг. Энэ тоо баасан гаригт 260-д хүрдэг. Гэхдээ шинэ жил, тэмдэглэлт баярын өдрүүдээр хоногт эрүүлжэгдэж буй хүний тоо 270-300 болж байна. Тэр тусмаа баасан, бямба гаригт хоногт 300 орчим хүн эрүүлжүүлэгдэж байна. Эрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхгүйд хүрсэн.
Зөвхөн ахуйн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг саатуулж, гудамжинд маргалдсан, бусад зөрчлөөр саатуулагдсан хүмүүсийг байрны ачаалал дүүрсэн учраас торгох арга хэмжээ авч, ар гэрт нь хүлээлгэж өгөх зохицуулалтыг зарим үед хийдэг. Энэ бол иргэдийн архи согтууруулах ундааны хэрэглээ их байгаатай холбоотой.
Жишээ нь,  Хүүхдийн 100 орчимд томоохон баар, цэнгээний газрууд байдаг учраас шөнө 1-4 цагийн үед өдрийн цаг шиг түгжрэл үүсч, замын цагдаа дуудах шаардлага гардаг.  Шинэ жилийн баяраар албан байгууллагын албан ёсны арга хэмжээ дууссаны дараа хүмүүс хэсэг бүлгээрээ үргэлжүүлэн баяраа тэмдэглэдэг. Үүний улмаас хоорондоо маргалдаж, зодолдох тохиолдол гарч байна.
-Нийслэлийн есөн дүүргээс хамгийн их ачаалалтай дуудлага мэдээлэл их хонодог дүүрэг байна уу?
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн ачаалалтай байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүргийн V хорооны оршин суугчдаас их дуудлага мэдээлэл ирнэ. Энэ хэсэгт 1000 оюутны байр, Монель, Да хүрээ захын орчим согтуугийн дуудлага ихтэй.
-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн. Баярын өдрүүдээр эрүүлжүүлэх байрт хоногт хэчнээн эмэгтэй саатуулагддаг вэ?
Эрүүлжүүлэгдэж буй хүмүүсийн 70 хувь нь 18-35 насны залуус байгаа юм. Эндээс харахад л сүүлийн үед архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн гэж хэлж болно. Ямар нэгэн баяр тэмдэглэлт ойг архи, согтууруулах ундаагүй хэрэглэж чадахаа больсон. Спортын өдөрлөг гэж нэрлэчихээд л хамт олноороо архи хэрэглэж байна. Гэхдээ бүгд биш,архийг зөв зохистой хэрэглэж байгаа хүмүүс байна. Эмэгтэйчүүдийн дунд ч бас архи согтууруулах ундааны хэрэглээ өндөр.
Баярын өдрүүдээр эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүд харьцангуй цөөхөн. Баярын үеэр эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн тоо 20-30 орчим хувиар нэмэгддэг.  Энгийн үед хоногт 7-8 эмэгтэй эрүүлжүүлэгддэг бол баярын өдрүүдээр  хоногт 10-15 болж нэмэгддэг.
Эмэгтэйчүүдийн хувьд гудамж талбайд бусдын амар тайван байдлыг алдагдуулсан, хэрүүл, зодоон хийсэн шалтгаанаар саатуулагддаг.  Ихэнх нь 20-35 хүртэлх насны залуу бүсгүйчүүд.
-Шинэ жилийн баяраар гудамжинд согтуу тасарсан хүмүүсийн хувьд осгож хөлдөх эрсдэлтэй. Ийм хүмүүсийг ч бас эрүүлжүүлдэг шүү дээ. Идэр ес эхэлсэн энэ үед гудамжинд тасарсан гэх дуудлага мэдээлэл хэр ирж байна?
-Хоногт ирж буй дуудлагын 250-300 нь согтуугийн тухай дуудлага мэдээлэл. Нийт дуудлагын 10 хүрэхгүй хувь нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж гудамжинд  хүрэхгүй дуудлага тасарсан, орцон хэвтсэн гэх мэт дуудлага ирж байна.скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19