iNet.mn дагах

Бид XXI зуунд бурхны шашинтан байх ёстой

Бид XXI зуунд бурхны шашинтан байх
Ёстой
Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцтай Монголын сэтгүүлчдийн хийсэн ярилцлага
Бурханы шашинд товчоор илэрхийлбэл гэгээрэл гэж юу вэ?


Ер нь аль ч шашинд ариун дагшин, тэнгэрийн орны тухай ойлголт байдаг. Гэгээрэл гэдэг нь өөр бусад олон шашинд байдаг ойлголт мөн. Харин бурханы шашны хувьд бол өөрийн сэтгэлийн хир буюу сөрөг муу сэтгэлүүдийг арилгаснаар гэгээрэлд хүрнэ гэж үздэг. Дотоод сэтгэл дэх хамгийн гол сөрөг муу сэтгэл нь юу вэ гэвэл аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг ухаарч чадаагүй мунхаг ухаан төдий бус юмс үзэгдлийн мөн чанарыг чанх буруугаар ухаарсан буруу ойлголтууд юм. Энэхүү буруу ойлголтыг хэрхэн арилгах вэ гэвэл юмс үзэгдлийн мөн чанарыг үнэн зөвөөр нь таньж мэдсэн саруул оюун ухаанаар арилгах болно. Буруу ойлголтыг арилгах гол хүчин зүйл нь аливаа юмсыг үнэн зөвөөр нь таньсан саруул ухааны дадлага хэрэгтэй ба үүнийг олохын тулд өндөр түвшиний бясалгалын дэмжлэгтэйгээр юмсын мөн чанарыг үнэн зөвөөр нь ухаарах хэрэгтэй болно. Энэ өндөр түвшиний бясалгалыг олж авахад ёс суртахуун зайлшгүй хэрэгтэй байдаг. Гүрэм засал хийлгэсэн төдийгөөр гэгээрэлд хүрнэ гэж Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номын нэгд нь ч дурьдаагүй. Тийм учраас гэгээрэлд хүрэхэд аливаа юмс үзэгдэл бүгдийн мөн чанарыг үнэн зөвөөр нь таньсан саруул ухаан хэрэгтэй ба энэхүү саруул ухаан нь ёс суртахуун дээр суурьлахын зэрэгцээ бясалгалын өндөр түвшиний дэмжлэгтэй байж чадвал сая нэг гэгээрэлд хүрч чадах болно. Бодит түвшинд гэгээрэлд хүрэх арга замын талаар ярихаас өөр гэгээрэлд хүрэх арга зам гэж байхгүй. Гэгээрлийн тухай бүр гүнзгий нарийн ойлголт авах хэрэгтэй бол буддын гүн ухааны нотлохуйн ухаан болон төв үзлийн номлол сургаалд суралцах хэрэгтэй. Буддын гүн ухааны Абхидармын ёсонд гэгээрлийн тухай номлосон байдаг боловч нотлохуйн ухаанаар нотлон гаргаж ирсэн нь төдийлөн бага байдаг.

Төвд болон таны талаар бид гайгүй сайн мэддэг гэж боддог байсан. Энэ сайхан аялалын дараа тун бага мэддэг гэдгээ ойлголоо. Төвд хүн ухаалаг, нигүүлсэнгүй, маш хөдөлмөрч хүмүүс юм байна. Дарамсалад маш ихийг бүтээж, өөрсдөө ч гэгээрч боловсорчээ. Танд сэтгэл дундуур байх үе байдаг байх. Энэтхэгт буй Төвдүүдийн төлөө хийсэн зүйдээ та сэтгэл хангалуун байж болохгүй юу?
Ерөнхийдөө бидний амьдрал гайгүй сайн гэж бодож байгаа. Олон жилийн турш цагаач Төвдүүд бидэнтэй сэтгэл зүрхээрээ нэгдэн тууштай бидэнд туслаж ирсэн хүмүүс олон байдаг. Тэд нар биднийг “дэлхий дээрх хамгийн амжилттай дүрвэгсэдийн нийгэм” гэж дүгнэдэг. Энд Дарамсала хотын амьдралтай танилцсан төдийгөөр цагаач Төвдүүдийн амьдралыг бүрэн дүүрэн мэдэх боломжгүй. Тийм учраас та нарын зарим нь өмнөд Энэтхэг дэх Төвдийн томоохон сүм хийдүүд, ялангуяа Монгол лам хуврагуудын ном үзэн суралцаж байгаа хийдүүдээр аялан нэвтрүүлэг хийвэл сайн. Тэдний амьдрал ямаршуу байна, тэд үнэхээр ном үзэж суралцаж байна уу эсвэл зөвхөн гүрэм засал хийгээд сууж байна уу, гүн гүнзгий сургаал номлолд хэрхэн суралцаж байгаа талаар мэдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт орчин үеийн боловсролыг бид хэрхэн эзэмшиж байгаа талаар Энэтхэгийн Варанас хот дахь Төвд судлалын их сургуульд очиж үзэж нэвтрүүлэг хийвэл сайн байна. Ингээд эртнээс нааш олон зуун жилийн турш уламжлагдаж ирсэн уламжлалт сургалтаа хэрхэн авч байгаа болон орчин үеийн мэдлэг боловсролыг хэрхэн олж авч байгаа талаар үзэж танилцаарай.
Мөн Төвдийн зарим нэгэн залуучууд хар тамхи хэрэглэдэг муу зуршилтай болсон байна. Тэднийг манай засгийн газраас анхаарч тэдэнд хар тамхи татахын хор уршгийг таниулан тайлбарлах болон зарим эмчилгээ хийж байгаа бөгөөд эмчилгээ ч үр дүнтэй сайн болж байна. Одоо тэд хар тамхи татахын хор уршиг зэргийг сайтар ухаарч хар тамхи зэрэг буруу муу зуршлаас татгалзаж чадаж байна. Монголд залуучууд хар тамхи татаж байна уу? Хэрэв татаж байгаа бол бидний хийж байгаа энэ ажилтай танилцбал сайн болов уу гэж бодож байна.
Монголын хэвлэл мэдээллийн төлөөллийг Төвдийн уламжлалт шашин соёлтой танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Дилав хутагтыг та анх тодруулж байсан. Шинэ зуун гарснаар Монголоос арав гаруй хувилгаан тодроод байна. Хувилгаадын талаар ямар бодлого барьвал зохимжтой вэ?
IX Богд гэгээнтэй та их ойр холбоотой байсан. Гэгээнтний талаар та дурсамжаасаа хуваалцана уу?
Хутагт хувилгаадад шашин болон амьтанд тус болж чадна гэсэн баталгаа хэрэгтэй гэж XIX зуунд Төвдийн нэгэн хувилгаан хэлсэн байдаг. Шашин хийгээд амьтанд тус болж чадаж байвал хичнээн их байх тусмаа сайн бөгөөд хэрэв ийм үйл хэргийг хийж чадахгүй бол байхгүй байсаннь дээр гэж би бодож байна. 1950 аад оны үед намайг Төвдөд байх үед Төвдийн Дияан дацангийн өндөр настай өвгөн хамба байлаа. Тэрээр надтай хутагт хувилгаадын олон цөөний талаар ярьж байгаад “Хэрэв хутагт хувилгаад бусдад тус болж байвал зуу байсан ч цөөднө, бусдад хор болж байвал ганц байсан ч ихдэнэ” гэж хэлж билээ. Тийм учраас хутагт хувилгаад номд шамдан суралцах нь маш чухал байна.
Хоёрдугаарт IX Жавзундамба хутагтыг би маш багаасаа мэддэг байсан. Намайг бага байх үеэс л түүнийг Жавзундамба хутагтын хойд дүр гэж ярьцгаадаг байсан юм. Тэр үед түүнийг Жавзундамба хутагтын хойд дүрээр тодруулсан байсан боловч ширээнд залах тэргүүтэй албан ёсны зан үйл хийгдээгүй байсан юм. Би ойролцоогоор 12 13 настай байх үед тэрээр 15 орчим настай байсан бөгөөд бид ийм багаасаа бие биенээ мэддэг байлаа. Төдөлгүй IX богд хийдэд сууж ном үзсэн бөгөөд хожим тэрээр хуврагын дүрээ өөрчилсөн. Гэвч шашны төлөө үнэхээр үүрэг хариуцлага хүлээсэн нэгэн байсан юм. Хожим Монголд цаг төрийн байдал өөрчлөгдөж шашны эрх чөлөө нээгдсэнээр түүнийг албан ёсоор IX богд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн ба бүр сүүлд Монголд морилсон. Харамсалтай нь тэрээр насан өндөр болсон хойноо Монгол оронд морилсон боловч түүний бурханы шашны төлөө, ялангуяа Их Монголын оронд бурханы шашин дэлгэрэхийн төлөө санаа зовнин, агуу их ерөөл тавьж явсан нь тодорхой байдаг. Хожим нас сүүдэр маш өндөр болсон хойноо надад нэгэн захидал явуулсан байсан. Тэрхүү захидалд нас өндөр болсон тухай ба хэзээ, хаана насан эцэслэхийг асуусан байлаа. Би тэр үед та Монголд таалал төгсвөл сайн ба одоогоор жилийн төгсгөл болж байгаа тул ирэх жилийн эхээр байвал сайн байна гэж хариу өгсөн. Төдөлгүй тэрээр нирваан дүрийг үзүүлсэн бөгөөд тэр нь миний хэлсэнтэй яв цав таарсан юм. Энэ үйл явцыг гаднаас харвал Жавзундамба хутагт робот мэт, түүнийг Дарамсалагаас удирдсан мэт байдаг /инээв/. Хожим намайг насан эцэслэх үед хэн намайг удирдах бол доо /инээв/.

Бурханы шашинтан болж төрөх нь их хувь тохиол байдаг байх. Мөн Төвд хүн болж төрснөөрөө бахархадаг уу? Дилав хутагт өчигдөр Төвд Монголыг ард түмнийг ихэр ард түмэн гэж хэлсэн. Та энэ талаар айлдана уу?
Төвд болон Монголчууд хөх толботой төрдөгөөрөө адилхан. Дундад Азид суурьшин амьдарсан нүүдэлчид Төвд болон Монголоос эхтэй байж болох юм. Тэдгээр нүүдэлчид сайн морьдтой, мал маллан, нутаг сэлгэн амьдардаг, дайн тулаан их хийдэг ийм хүмүүс байсан бололтой. Хожим бурханы шашин дэлгэрснээр эдгээр нүүдэлчид энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болсон байна. Төвд Монгол хоёр улс ийм байдлаар оршин тогтносон бололтой.
Жишээлбэл Төвдүүд бидний хэрэглэдэг “дүг” /сүм хийдүүдийн орой дээр байрлуулдаг ялалтын дуазын нэр/ гэж үг байдаг. Энэ үг Төвд хэлтэй ямар ч холбоогүй байна. Дээр үед Монголчууд дайн тулаан хийж ялалтын “тугаа-дүг” мандуулан явдаг байсан ёс манай Төвдөд дэлгэрсэн байна. Энэ мэт манай Төвдөд Монголын ёс дэлгэрсэн байдаг бол Монголд ч гэсэн манай зарим нэгэн ёс дэлгэрсэн байгаа. Тийм учраас би байнга Төвд Монголын ард түмэн ихэр хүүхэд мэт ард түмэн гэж хэлдэг. Анх би 1979 онд Монголд очиход бид хоорондоо үг хэл ойлголцохгүй байлаа. Хэдий үг хэлээр ойлголцохгүй байсан ч бид хоорондоо төвд бичигээр харилцаж байсан юм. Тэд төвд үсгээр бичиж надад үзүүлэхэд би хариу бичиж ойлголцож байлаа. Тэр үед Гандан хийдэд очиж хурал хурах үед лам хуврагууд надад мандал өргөсөн бөгөөд чанга дуугаар аялгуулан уншиж бүгд нүдэндээ нулимастай уйлан уншиж байсан ба би ч өөрийн эрхгүй уйлж байлаа. Түүхэнд аль III Далай ламаас хойш Төвд Монголчууд хоорондоо нандин барилдлага тогтоосон бүгд санаанд орж сэтгэл ихэд хөдөлж, бас харамсах сэтгэл төрж билээ. Монголчууд төвд хэл мэдэхгүй ч хурал номоо төвд хэл дээр уншдаг.
Би дэлхий дээрх бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Эньштейн “Бурханы шашин нь шинжлэх ухаантай хослож чадах шашин мөн” гэж хэлсэн байдаг. Би шинжлэх ухааны эрдэмтэй харилцаа холбоо тогтоогоод гуч гаруй жил болж байна. Ингээд барууны орны олон эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоож хамтран ажилах үедээ бурханы шашны ойлголт, ухагдахууныг бүрэн дүүрэн илэрхийлж чадах хэл бол дан ганц Төвд хэл юм байна гэсэн байр сууринд хүрсэн. Монголд олон эрдэмтэн лам хуврагууд гарсан боловч тэд сургалт судалгаа, хурал номоо төвд хэл дээр явуулж байсан байна. Харин Төвдүүд бид Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номыг Энэтхэгийн санскрит болон пали хэлнээс орчуулсан бөгөөд тарнийн ёсны зарим нэгэн үг хэллэг Санскрит хэл дээр байгааг эс тооцвол бүгдийг нь Төвд хэл дээр хэрэглэж байна. Тийм учраас Монголчууд та нар Төвд хэл дээрх бурханы шашны эх сурвалжыг судалбал сайн гэж бодож байна. Гэхдээ алсдаа та бүхэн эдгээр сургаал номлол бүгдийг нь бүрэн эхээр нь өөрийн хэл дээрээ орчуулан авах хэрэгтэй.
Таныг дэлхий нийтээр бурханы шашны тэргүүн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэвч танд бурханы шашны сургаал номлолд илтгэл алдрах үе байсан уу? Хэрвээ байсан бол тэр үед та ямар шийдэлд хүрч байсан бэ?
Нэг зүйлийг онцлоход би дэлхий дээр бурханы шашныг дэлгэрүүлээгүй шүү. Би өөр өөрдсийн шашнаа шүтэх нь зүйтэй гэж хэлдэг. Бурханы шашны талаар үнэн зөв ойлголттой болоод ирэх үед энэ шашинд эргэлзэх зүйл гарахгүй. Учир нь бурханы шашинд бүх сургаал номлолыг учир шалтгааны үүднээс нотлон тайлбарладаг. Учир шалтгаан нь буруу бол Бурхан багш айлдсан байсан ч бид дагах шаардлага байхгүй. Жишээлбэл би Сүмбэр уул гэдгийг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Ингэснээрээ би бурханы шашинтан биш болчихгүй. Богд Зонхов “Учир шалтгааны ухаантай харшлах аваас номлогч тэрбээр шалгарсан дээд төрөлхтөн нэгэн бус болой” хэмээн айлдсан байгаа. Тийм учраас надад бурханы шашинд эргэлзэх шалтгаан нэгээхэн ч байхгүй ээ. Харин бурханы шашны талаар ойлголт муутай байвал асуудал өөр байх болно. Жишээлбэл Хятадын шоронд хоригдож байсан Төвд лам хуврагуудад шоронгийн харгалзагч нар хоол унд өгөхгүй их зовоодог байсан бөгөөд “Та нарт бид нар хоол унд өгөхгүй, танай бурхан чинь та нарт хоол өгөх байлгүй” хэмээн тавлаж байсан гэдэг. Ийм нөхцөл байдал Монголд ч гэсэн гарч байсан биз. Бурханы шашны талаар төдийлөн ойлголт муутай хүн байвал энэ үед нээрээ юу ч билээ дээ гэж бодож магадгүй. Ойлголт муутай хүн бурхан аврана гэхээр шууд татаад авчих мэт боддог ба ингэхгүй үед үнэхээр бурхан чухаг дээд байгаа юм уу үгүй юм уу, би бишгүй их аврал айлтгалаа, надад нэг ч тус гарсангүй гэх эргэлзээ тэдэнд төрөх болно.
Таныг би зөвхөн бурханы шашинтан гэдэг үүднээсээ бус хувь хүнийхээ үүднээс хайрлан хүндэлж явдаг. Олон хүмүүс, улс орон таныг хүндлэн биширдэг бөгөөд таны хойд дүрийг өөр өөрсдийн нутагтаа төрөөсэй гэж залбирч явдаг байх. Таны хойд дүр хаанатөрөх бол? Мөн таны удамд Монгол хүн байдаг гэж сонссон. Та энэ талаар айлдана уу?
Намайг ном үзэж байх үед надтай номын барилдлагатай байсан хүмүүсийн дотор хамгийн сайн номтой нь Өвөр Монгол Ойдүв Чогни гэж хүн байсан юм. Би түүнийг багш шигээ хүндлэн биширч явдаг. Намайг бага байхад манай Төвдийн томоохон хийдүүдэд эрдэм номоороо алдарт гарсан олон Монгол лам нар, мөн Монгол хамба лам нар маш их байсан. Тэдгээр хүмүүс хувьсгал гарахаас өмнө ирсэн хүмүүс байсан юм. Зарим нэг нь хувьсгалын үед ч ирсэн байдаг. Лэгдэн гуай гэж их алдартай хүн байлаа. Тэр хүн хувьсгалын үед хонины дах нөмөрч өдөр нь хонин дунд , үдэш нь зам ахиж явсаар Төвдөд ирсэн хүн юм.
Хойд дүрийн хувьд бол ямар нэгэн улс үндэстэний ялгаа гэж байхгүй. Хойд дүр хаана төрөхийг би шийдэж чадахгүй. Хэрвээ шийдэж чадах байсан ч одоо шийдэх нь арай эрт байна. Хоёр жилийн өмнө Америкт нэгэн сэтгүүлч надаас хойд дүрийн талаар асуусан юм. Тэр үед би нүдний шилээ аваад “Миний нүүр царайг харахад хойд дүрийн асуудал арай эрт байгаа юм биш үү” гэж хэлж байсан юм. Төвдийн томоохон хутагт хувилгаад ойр ойрхон цуглаж хурал хийдэг. Тэр хурал дээр Далай ламын хойд дүрийн талаар хэд хэдэн удаа яригдаж байсан. Ингээд хоёр жилийн өмнө уг хурал дээр “Далай Ламыг 90 насыг зооглох үед хойд дүрийн талаар тодорхой шийдэлд хүрнэ” гэсэн шийдвэр гаргасан байгаа.
Шинэ мянганд Монголчуудын бурханы шашныг шүтэх чиг хандлага ямар байвал зохистой вэ?
Хамгийн гол нь ард түмэнд бурханы шашны талаар ойлголт өгөх нь их чухал байна. Бурханы шашин гэхээр ихэнх хүмүүс хурал ном хурах төдийхнөөр ойлгож байна. Бурханы шашин гэдэг нь өөрийн дотоод сэтгэлээ засахын хэлнэ. Тийм учраас бурханы шашны талаар суралцах нь маш чухал ба үүнийгээ дагаад бурханы шашны талаар ойлголт, таниулан тайлбарлах нь чухал байна.
Бид таны эгчийн үүсгэн байгуулсан Төвдийн дунд сургуульд зочилж хичээлийн хөтөлбөртэй танилцсан. Орчин цагийн боловсрол, уламжлалт боловсрол хоёрыг уялдуулах нь үр өгөөжтэй болох нь тодорхой болж байна. та энэ талаар өөрийн айлдвараа айлдана уу?
Бид Төвдийн хүүхдүүдэд сэтгэлийн амгалан тайван байдал гэх мэт зүйлүүд дээр сургалт өгч байгаа. Ганц Төвд ч бус гадаадын бусад улс орнуудад, жишээлбэл Америкт ийм сургалт явуулаад эхэлсэн. Тэдний судалгаагаар оюутан сурагч нарт гурван долоо хоногийн турш бурханы шашны сургалт өгөхөд уг хүүхдийн сэтгэлд өөрчлөлт гарна гэж үзэж байгаа. Үүнийг шинжлэх ухааны аргаар нотлосон байна. Өнөөдөр манай Төвдүүдийн дунд бурханы шашнаа сонирхон судлах явдал улам ихэссэн. Тэд бурханы шашин бидэнд үнэхээр тус болж байна гэж үзэж байгаа.
Монголын сүсэгтэн олон оюун санааны удирдагчаа хэмээн хүндэтгэн дээдэлж таны айлдсан сургаалыг эрхэмлэн дээдэлдэг билээ. Би хувьдаа таны айлдсан “өөртөө итгэж өргөн сэтгэ” гэсэн үгийг байнга санаж явдаг юм. Та өнөөдөр сүсэгтэн олондоо хандан сургаалаа айлдана уу?
Миний сая хэлсэн бүгдийг сайн бодох юм бол олон үг гарч болно. Яг одоогоор онцгойлоод хэлэх зүйл хараахан алга байна. Миний бичсэн олон ном байгаа. Зарим нь Англи хэл дээр, зарим нь Төвд хэл дээр бий. Тэдгээрийг Монгол хэл дээр орчуулан гаргавал сайн. Мөн хэвлэлийн сувгуудаар миний хэлсэн зүйлүүдийг гаргаж болж байвал гаргаад энэ тал дээр хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцож байвал сайн байна. Шинжлэх ухааны эрдэмтэй уулзсан уулзалт дээр хэлсэн миний үгүүдийг та нар сонирхон судлаж, ярилцаж хэлэлцэж байвал тус болох болов уу гэж бодож байна. Мөн шашин шүтдэг ба шүтдэггүй ямар ч хүнд хэрэг болох миний байнга хэлж байдаг зөв явдал, сайхан сэтгэл гэх мэтийн талаар хэлэлцүүлэг явуулбал сайн байна. Эдгээрийг зохион байгуулж чадвал би нэг удаа хэлснээс илүү үр дүнтэй байх болов уу. Мөн миний цахим хуудсыг Монгол хэл дээр орчуулан гаргаж байгаа. Тэдгээрийг үзэж сонирхох хэрэгтэй.скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өчигдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19