iNet.mn дагах

"Олзлогдсон япончуудаас Монголд үлдье гэж өргөдлөө бичиж байсан хүн бий"

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд өрнөсөн Чөлөөлөх дайны үеэр ЗХУ-ын талд олзлогдон Монголд албадан хөдөлмөр эрхэлж байсан япон цэргүүдийн талаар бид сайн мэднэ. 1990 онд манай улс ардчилсан нийгэм рүү шилжин, нээлттэй бодлого баримталж эхэлснээс хойш манай эрдэмтэн, докторууд энэ чиглэлээр олон талын судалгаа хийсэн. Хэдий энэ талын судалгаа олон байдаг ч сүүлийн үеийн архивын материалууд дээр үндэслэсэн нарийвчилсан судалгаанууд ховор. Тиймээс энэ удаад бид 1945-1947 оны хооронд Монголын бүтээн байгуулалтад оролцсон олзлогдсон япон цэргүүдийн тухай МУИС-ын Түүхийн шинжлэх ухааны багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Урангуатай ярилцлаа.

-Олзны япон цэргүүдийн тухай уг түүхээс нь ярилцъя. Мэдээж дайны үеээс Халх голын дайныг хөндөх нь зөв байх.
-1939 оны Халх голд өрнөсөн тулалдааны үед Зөвлөлт-Монголын цэргүүд Японы 3000 гаруй цэргийг олзлон авсан. Дайн дууссаны дараагаар буюу есдүгээр сарын 27-ны өдрийн Зөвлөлт-Японы хэлэлцээрээр олзлогдогсодоо хоёр шаттайгаар солилцох гэрээ байгуулсан. Энэ талын нарийн судалгааг оросууд их хийсэн байгаа.
-Тэгэхээр социализмын үеийн гол бүтээн байгуулалтанд Халх голоос олзлогдсон япончууд оролцоогүй хэрэг үү?
-Бүтээн байгуулалтанд Чөлөөлөх дайны үеэр олзлогдсон япончууд оролцсон байдаг. 1945 оны наймдугаар сарын 09-нд Чөлөөлөх дайн эхлэх үеэр Японы Квантуны армийн хуурай замын цэргүүд Манжуурт байрлаж байсан. Наймдугаар сарын 16-нд Япон улс бууж өгөх тухай мэдэгдсэн. Японы эзэн хаан бууж өгөх тухай мэдэгдчихсэн байхад оросууд Японы 640 мянган цэрэг, энгийн иргэнийг олзолж авсан. Тухайн үед тэдгээр олзлогдсон хүмүүсийг Орос болон Монгол руу авчрах асуудал тавигдаагүй байсан. Манайд хоёр жил ажиллаад 1947 онд хамгийн сүүлийн япон цэрэг нутаг буцсан.
-Тэгвэл яагаад ЗХУ эдгээр олзны цэргүүдийг Зөвлөлтийн нутаг руу аваачих болов?
-Ер нь бол тухайн үед ЗХУ Алс Дорнодод зөвхөн Японыг номхтгохоос гадна өөрсдийн геополитикийн ашиг сонирхолоо эрэлхийлж байсан. Тухайлбал, 1904-1905 оны хооронд Орос-Японы дайнд оросууд их хэмжээний газар нутгаа алдсан. Тэр газар нутгаа эргүүлэн авахын тулд Зөвлөлтийн тал Манжуурын ажиллагааг эхлүүлсэн. Цаашлаад ЗХУ Японы Хоккайдо мужид десант буулган эзэлж авах төлөвлөгөө боловсруулсан байсан. Энэ үеэр Сталин Японы олзлогдогсдыг Манжуурт тухайн орон нутгийнхаа хэрэгцээг хангаад байлгаж байх бодлоготой байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Трумэн ЗХУ-ын десантыг Хоккайдод буухыг хориглосон. Үүнээс улбаалан наймдугаар сарын 23-ны өдөр ЗХУ-ын удирдагч И.Сталин Японы олзлогдогсдыг ЗХУ руу авчрах тушаал өгсөн. Уг нь холбоотон гүрнүүд Потсдамын хэлэлцээрээр дайнд олзлогдогсдыг дайн дуусмагц нутаг руу нь буцаах шийдвэрт санал нэгдсэн. Гэтэл ЗХУ нь Герман, Японы өмнө энэ шийдвэрээ биелүүлээгүй.
-Тэгвэл Зөвлөлтийн тал олзны цэргүүдийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Ер нь аль аль хэсэгт хуваарилсан бэ?
-Ер нь бол ЗХУ-ын эрх баригчид Монголын Ардын армитай тулалдаж байсан япончуудыг Монгол руу явуулах, Хятадтай дайтаж байсан япончуудыг Хятад руу явуулахаар шийдвэрлэсэн. Мөн тодорхой хэмжээг нь Хойд Солонгост албадан хөдөлмөр эрхлүүлж байсан.
“ЯПОНЧУУД МОНГОЛЫН 48 ЛАГЕРУУДАД БАЙРЛАН АЖИЛЛАЖ БАЙСАН”
-Монголд хэд орчим япон, хаагуур орж ирсэн бэ?
-Монголд 12 мянган олзны хүмүүс ирсэн. Тэдгээр нь Хабаровск, Улаан-Үүдээр дамжин Сүхбаатар хилийн боомтоор орж ирсэн. Нааш нь авчрах ажлыг манай офицерууд гардан хийсэн. Архивын баримтаас үзэхэд аравдугаар сарын сүүлээс арванхоёрдугаар сарын хооронд орж ирсэн. Ямар ч дулаалгагүй машинд, хүйтэн өвөл нэрсийн ямар ч жагсаалтгүйгээр авчирсан. Япончууд дулаан орны хүмүүс учраас тэд манай орны байгаль цаг уурын нөхцөл байдалд дасан зохицох хүндрэлтэй байсан. Мөн аян замд 15 хүн нь хөлдөж нас барсан. Нэрсийн жагсаалтгүй байсан учраас тэдгээр 15 хүнийг хэн гэдэг нь одоо ч тогтоогдоогүй байна.
-Монгол руу орж ирсэн тэдгээр япончуудын нэрсийн жагсаалт байгаагүй гэж үү?
-ЗХУ-д тэр олон мянган япончуудын нэрийг тэмдэглэж аваагүй юм. Сүхбаатар боомт дээр авчирсны дараа бүх олзлогдогсдын нэр болон ажил мэргэжлийг нь тэмдэглэж авсан байв. Тухайн үед тэдгээр хүмүүсийн нэрсийг бичиж авахдаа дуудлагаар нь бичиж авсан. Зарим нь нэрээ худал хэлж бичүүлсэн учраас манай архивын баримтууд Японыхтой зөрдөг.
-Дөнгөж Монгол руу авчирсан тэдгээр япончуудын асуудлыг Засгийн газраас хэрхэн шийдсэн тухай дэлгэрэнгүй ярилцах уу?
-Засгийн газраас Олзны япончуудын хэрэг эрхлэх газрыг байгуулсан. Тухайн үед Монгол Улсад аж үйлдвэр дөнгөж эхэлж байсан үе. Бүтээн байгуулалтанд ажиллах хүн хүчний дутагдалтай байсан. Манайд тэдгээр олзны япончуудыг хоол хүнс, дулаан байр, эрүүл ахуйн орчин зэргээр хангах олон асуудал гарч ирсэн. Гэсэн хэдий ч тэднийг ахуйн хэрэгцээгээр нь тодорхой хэмжээнд хангаж чадсан. Гэвч архивын баримтаас үзэхэд зарим үед тэдний өдрийн хоол хүнсийг тухай бүр нь өгөөгүй, үүнээс улбаалан өвчлөл нэмэгдсэн зэрэг олон бэрхшээлүүд үүсч байсан.
-Тус хариуцсан газар нь япончуудаг хэрхэн зохион байгуулж, ажлын байраар хангаж байсан бэ?
-Япончууд Монголын 48 лагеруудад байрлан ажиллаж байсан. Тэднийг офицер, бага дарга  нар нь хариуцаж ажиллуулахаар зохион байгуулсан. Офицерууд нь тодорхой хэмжээний бага цалинтай байсан юм билээ. Тухайн үеийн бүхий л бүтээн байгуулалтанд япончуудыг дайчилсан. Гэхдээ манай зарим эрдэмтэн, түүхчид ташаа мэдээлэл бичсэн тохиолдол бий. Тухайн үед баригдаж байсан барилгуудыг тэр чигт нь япончууд бариагүй. Харин барилга барих явцад тодорхой хэсгийг нь хариуцан ажиллаж байсан. Жишээ нь манай МУИС-ын зөвхөн баруун хойд талын жигүүрийг япончууд барьсан. Гэтэл зарим хүмүүс МУИС-ын барилгыг тэр чигт нь япончууд барьсан гэж ярьдаг.
-Тэдгээр олзны хүмүүс дунд цэргийн бус энгийн япон иргэд ихээр байсан гэдэг. Энэ талаар?
-Манж-го улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад олзлогдсон хүмүүс их байсан. Тэдгээр хүмүүс “Олон улсын конвенцыг зөрчөөд биднийг олзолсон” хэмээн олон удаа эрх баригчдад санал тавьж байсан. Бас олзны хүмүүс дотор хоёр ч эмэгтэй хүн байсан. Гэвч тухайн үед манай улс дайны ямар ч олон улсын конвенцод нэгдээгүй байсан юм.
“ЖЕНЕВЫН КОНВЕНЦОД НЭГДСЭНЭЭР МАНАЙ УЛС НҮБ-Д ЭЛСЭХ БОЛЗЛОО ХАНГАСАН”
-Олзны цэргүүдийн асуудлыг шийдэх тухай олон улсын конвенц байдаг. Тэр конвенцын дагуу шийдээгүй гэж үү?
-Үндсэндээ бол манай улс Оросын олон улсын хууль дүрмийг дагадаг байсан. Гэвч манай улс бүр 1958 онд Женевын конвенцод нэгдсэн. Ингэснээр манай улс НҮБ-д элсэх томоохон болзлоо хангасан. Энэ конвенцод гол нь олзны хүмүүст хүнлэг хандахыг тусгасан. Хужирбуланд нас барсан япончуудыг манайхан зүгээр л овоолоод оршуулсан. Гэтэл энэ нь Женевын конвенцын дүрмээр хориотой зүйл байв. Тэгээд тус конвенцод нэгдсэний дараагаар тэдгээр цогцоснуудыг нэг нэгээр нь гаргаж тусд нь оршуулж булш бүр дээр нэрийн пайз тавьсан.
-Японы засгийн газраас нас барагсаддаа зориулан ямар арга хэмжээг хэрэгжүүлсэн бэ?
-Японы талаас бунхан, хашаа, цэцэрлэгжүүлэлт хийх удаа дараагийн санал тавьж байсан. 1972 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны дараагаар энэ асуудал цэгцэрсэн. Хужирбулан бол манай цэргийн зориулалттай бүс учраас тэнд байсан япончуудын шарилыг Дамбадаржаа руу шилжүүлэх, далан давхарт оршуулсан байсан хоёр булшийг Дамбадаржаа руу шилжүүлэх, Сэлэнгэ дэх шарилын газрыг тохижуулах зэргээр олон ажил хийсэн. Үүнийг 1975-1980-аад оны сүүл хүртэл хийж гүйцэтгэсэн. Их олон удаагийн гэрээ хэлэлцээрийн хүчинд энэ асуудлыг шийдвэрлэсэн. 2000-аад онд бүх шарилыг нь Япон руу буцаасан. Сүүлд Японы засгийн газраас Дамбадаржаад цогцолбор босгосон түүхтэй.
-Япончууд байгалиасаа загас, ногоогоор хөнгөн хооллодог хүмүүс. Тухайн үед манайхаас өгч байсан хүнс нь япон хүний бие организмд зохицож байв уу?
-Монголын Засгийн газар эдгээр хүмүүсийн хоол хүнсэнд ихээр анхаарч байсан. Япончуудын уламжлалт загас агнуурын ажлыг эрчимжүүлсэн, өөрсдөөр нь хүнсний ногоо тариулж байсан зэргээр олон ажил авч хэрэгжүүлсэн. Гэхдээ цөөхөн хүн амтай манай орны хувьд эдгээр хүмүүсийн хэрэгцээг хангахад бага зэрэг бэрхшээл үүссэн. Нэгэн жишээ татахад МУИС-ын барилга дээр ажиллаж байсан өвгөний дурсаж ярьснаар бол тэдгээр олзны хүмүүст шөл, тостой хоол их өгдөг байсан гэдэг. Уг нь япон хүн шөл уувал ихэвчлэн жижиг нүдэн аягаар уудаг шүү дээ.
-Орос, Монголд байсан япончуудын нас баралт түвшин ямар зөрүүтэй байв?
-Ер нь бол Орост 600 мянга гаруй япончууд ажиллаж байснаас 62 мянга нь нас барсан юм. Гэвч Монгол улсад 12 мянган хүн байснаас 1.6 мянга нь нас барсан. Хувиар авч үзэх юм бол Монголд Оросоос их хүн нас барсан.
-Тэгэхээр манайд ажиллаж байсан япончуудын дунд өвчлөл их байсан хэрэг үү? Ямар өвчлөл голцуу нас баралтанд нөлөөлөв?
-Тэдгээр олзны хүмүүс ихэвчлэн 18-35 насны идэр залуу эрэгтэйчүүд байсан. Уг нь анх бүртгэж авахдаа тариа, вакцин их хийсэн. Гэвч Манай улсад нийт ирсэн япончуудын 10 хувь нь нас барсан юм. Үүнд манай улсын цаг агаарын нөхцөл байдал ихээхэн нөлөөлсөн. Ихэвчлэн уушги, гэдэс ходоодны өвчнөөр, мөн хөлдөлтийн улмаас нас барж байсан. Бас ариун цэвэр сахиагүйн улмаас бөөсний хижиг өвчин ихээхэн дэлгэрсэн. Тэгээд тавын халуун усыг анх япончуудад зориулж барьсан.
“МОНГОЛ ХҮНИЙГ САЙХАН СЭТГЭЛТЭЙ, ӨРӨВЧ, ОМГОЛОН, САЙХАН ХҮМҮҮС ХЭМЭЭН ДУРСАЖ БИЧСЭН БАЙДАГ”
-Гэмт хэрэг үйлдээд хуулийн дагуу эсвэл бусад байдлаар цаазаар авахуулах тохиолдол байв уу?
-Тэд эсэргүүцлийн янз бүрийн хэлбэр гаргадаг байсан нь үнэн. Эсэргүүцлийн нэг хэлбэр нь барилгын үйл ажиллагаагаа бүрэн хийдэггүй байсан. Ийм ч утгаараа хуулийн дээд хэмжээгээр цаазаар авахуулсан олон хүн бий. Мөн оргож байгаад харуулд буудуулсан хүмүүс бий. Гэхдээ бүр ноцтой гэмт хэрэг харьцангуй бага. Нэг япон хүн нас барахад хамт байсан нөхрүүд нь тэр хүнийхээ хамаг хувцас эд зүйлийг нь авчихдаг байсан. Нэг цэрэг нас барсан нөхрийнхөө алтан шүдийг авч зарсан байдаг. Аргагүй биз, хоол хүнс, хувцас хунараар их дутмаг байсан шүү дээ.
-Тухайн үед манайх социалист улс байсан. Үзэл суртлын бодлогоо япончуудад хэрэгжүүлж байв уу?
-Манай улс тийм бодлого хэрэгжүүлж байгаагүй. Харин ЗХУ өөрийн улсад ажиллуулж байсан япончуудад коммунист үзэл санаа шингээх гэсэн олон ажил хийж байсан. Тийм учраас эдгээр хүмүүс Японд буцаж очсоны дараагаар тус улсад коммунист намын нэр нөлөө ихээхэн дэлгэрсэн ч энэ нь яваандаа замхарсан. Үндсэндээ бол Оросын үзэл сурталжуулах бодлого амжилттай хэрэгжиж чадаагүй. Монголд үлдэе гэж өргөдлөө бичсэн хүн бий. Учир нь тэр хүний тосгоныг америкчууд бөмбөгдсөн учраас гэр бүлээ дайны хөлд алдсан. Бас тухайн үед шинэ Япон улс америкчуудын найруулсан хөрөнгөтний улс болсон хэмээн тэр хүн Монголд үлдэх хүсэлтэйгээ тайлбарлаж байв. Гэвч манай тал түүнд зөвшөөрөөгүй.
-Хожим нь тэдгээр япончууд монголчуудыг хэрхэн дурссан байдаг юм бол оо? Сайнаар уу, муугаар уу?
-Орост байрлаж байсан япончууд, Монголд байрлаж байсан япончуудын бичсэн дурсамж, ном зохиолууд нэлээд ялгаатай. Тэд монголчуудын сайхан сэтгэлтэй, өрөвч, омголон, сайхан хүмүүс гэж дурсаж бичсэн байдаг. Хоёр улсын харилцаа сайжирсны дараагаар Касуга гээд эмч Монголд буцаж ирээд Дамбадаржаад мөргөлийн сүм байгуулж өнчин хүүхдүүдийн асрах газарт хандив өргөсөн юм. Үүнээс үзэхэд монголчууд тэдэнд үнэхээр элэгтэй хандаж байсан юм. Хожим нь тэдгээр япончууд нөхдийнхөө шарилыг эргэх гэж их жуулчилж ирдэг байсан. Ялангуяа төр засгийн тэргүүнүүдээс авхуулаад япон хүн бүхэн Монголд ирэхдээ дурсгалт газруудад очиж хүндэтгэл үзүүлдэг.скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:29

    Pero también podemos decir que no, ya que hombres muy jóvenes también sufren impotencia. Mejor pagina para comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19