iNet.mn дагах

Б.Батцэцэг: Монгол, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ байна

 Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг энэ оны эхнээс өргөн хүрээнд тэмдэглэж, олон цуврал ажил өрнүүллээ. Эдгээрийн ач холбогдол, үр дүнг хоёр тал хэрхэн үзэж байна вэ?  
-Монгол Улс нь Хятад улс 1949 онд байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, эрх тэгш дипломат харилцаа тогтоосон цөөн улсын нэг. Тухайн оны 10 дугаар сарын 16-нд хоёр тал харилцан захидал солилцож, дипломат харилцаа тогтоосон. Тэр цаг үеэс хойш эдүгээ 70 жилийн түүхэн цаг хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд мөнхийн хөрш манай хоёр улсын бүх талын харилцаа, бодит хамтын ажиллагаа, ард түмний найрамдал урагшлан хөгжихийн сацуу амаргүй сорилыг ч даван туулсаар хөгжиж ирлээ. 
Шинэ Хятад улс байгуулагдахад Монгол Улс /1949.10.16/ хүлээн зөвшөөрсөн найм дахь орон болсон. Хамгийн эхэнд хуучнаар ЗХУ /1949.10.03/, дараа нь Болгар /1949.10.04/, Румын /1949.10.05/, Унгар, Чехословак, Хойд Солонгос /1949.10.06/, Польш /1949.10.07/ зэрэг орон тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрчээ. 
Товчхон хэлэхэд, Монгол, Хятадын харилцааны өнгөрсөн 70 жилийн түүх бол хөрш зэргэлдээ улс орнуудын найрсаг харилцаа, бодит хамтын ажиллагааны үлгэр жишээ түүх мөн гэж хэлж болно. 70 жилийн түүхийг өгүүлэх гэвэл маш ихийг ярих хэрэгтэй болно. Тиймээс бид 2019 онд бүтэн жилийн туршид олон төрлийн ажил хамтран зохион байгуулах замаар хоёр улс, ард түмэнд хүртээмжтэй, ойлгомжтой, үр өгөөжтэйгөөр энэ түүхэн ойг тэмдэглэхээр тохиролцож, төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. 
Улс төр, худалдаа-эдийн засаг, соёл-хүмүүнлэгийн зэрэг салбарт болон орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон цуврал ажил хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, улс төрийн салбарт гэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпийн урилгаар дөрөвдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёрдугаар чуулга уулзалтад оролцлоо. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар 7 дугаар сард Монгол Улсад айлчилж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочин боллоо.  
Соёл-хүмүүнлэгийн салбарт гэвэл, есдүгээр сард нийслэл болон зарим орон нутагт Хятадын Өвөр Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулсан. Тухайлбал, Хятадын олон үндэстний дуу хуураас бүрдсэн урлагийн тоглолт, Хятад киноны өдрүүд, олон үндэстэн ястны хоол, хайчилбар урлаг, нэхмэл хатгамал зэрэг соёлын үзүүлбэрүүд, Хятадын сонгодог болон орчин үеийн шилдэг уран зохиолын ном бүтээлээс монгол хэлээр орчуулж хэвлэсэн бүтээлийн нээлт зэрэг ажил өрнүүллээ. Түүхэн ойгоо бүтэн жилийн турш хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, идэвхтэй хамтран ажиллах, хоёр талын итгэлцэлийг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц боллоо хэмээн үзэж байна. 

-Тус ойн хүрээнд Монгол Улсын хувьд, өмнөд хөршид эх орноо сурталчилсан ямар ажлыг Та онцлон хэлэх вэ?  
-Энэ оны турш бид хүүхэд, залуусын харилцан солилцоо, хэвлэл мэдээллийн салбарын харилцан айлчлал, сурвалжилга, эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний хурал, урлаг соёлынхны нөхөрсөг тоглолт зэргийг өрнүүлсэн жил болж байна.  
Онцлон дурдвал, энэ есдүгээр сарын эхээр, ӨМӨЗО-ы Хөххот, Улаанцав хотод “Монгол, Хятадын Экспо” амжилттай болж өнгөрлөө. Энэ үеэр, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл зэрэг салбарын бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүст шинэ боломжийг нээх, шууд солилцоог хөгжүүлэх ажлууд зохион байгуулсан. 
Мөн энэ оны 10 дугаар сард Бээжин болон Хятадын орон нутгийн зарим хотод “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулна. Энэ хүрээнд манай урлагийн шилдэг тоглолтууд Бээжин болон бусад хот, орон нутагт болно. Өнөөгийн Монгол орны хөгжил цэцэглэлт, ард түмний аж амьдрал, үзэсгэлэнт байгалийг тусгасан гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэнг нээнэ. Монголын эртний ба орчин үеийн зохиолч, яруу найрагчдын уран бүтээлээс эмхэтгэн хятад хэлээр орчуулж хэвлэсэн уран зохиолын дээжис, ном бүтээлийг хятад уншигчдад хүргээд байна. 

-1950, 1960-аад онд манай улсад Хятад улсын буцалтгүй тусламжаар барьсан бүтээн байгуулалт өдгөө ч хоёр улсын ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг болсоор байна. Ер нь 70 жил хөгжиж ирсэн хоёр улсын найрамдалт харилцааны сайхан дурсамжаас хуваалцана уу? 
-Тийм ээ, 1950-1960-аад оны үед БНХАУ-аас Монгол Улсад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн шугамаар зам гүүр, орон сууцны хороолол, үйлдвэр завод, цахилгаан станц зэргийг барьж өгсөн нь өнөөдөр ч ашиглагдсаар байна. Улаанбаатар хотод гэхэд Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр, Биеийн тамир, спортын ордон, Гуравдугаар цахилгаан станц, Улаанбаатар-Налайхын автозам, Налайхын шилний үйлдвэр, Сэлэнгэ аймагт чүдэнзний үйлдвэр, Хархорины усжуулах суваг гээд олон жишээг дурдаж болно. 
Өнөөдөр ч найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон ийм бүтээн байгуулалтууд үргэлжилсээр байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Улаанбаатар-Налайхын 20.9 км автозам, Нисэхийн хурдны зам, Замын цагдаагийн гүүрэн гарц, Завханы Тосонцэнгэл-Улиастайн 67 км автозам, Баянхонгор-Говь-Алтайн чиглэлийн 127 км автозам зэрэг бүтээн байгуулалтыг дурдахад таатай байна.

- 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ эрин рүү хөгжүүлж, хоёр улсын дээд, өндөр түвшний харилцаа тогтмолжсон. Хойшид өндөр түвшний ямар айлчлал болох талаар мэдээлэл өгч болох уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил БНХАУ-д төрийн айлчлал хийж “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон. Мөн долоодугаар сард Үндэсний баяр наадмын үеэр БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсад найрсгаар зочилсон. Хоёр тал дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, харилцан тохиролцож хэрэгжүүлнэ. Он дуустал төлөвлөгөөний дагуу айлчлал, үйл ажиллагаанууд үргэлжлэх болно. 

- Монгол Улсад БНХАУ-аас үзүүлж буй тусламж, хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Энэ талаар онцлон дурдвал?
-Ноднингийн байдлаар, Монгол Улсад БНХАУ-аас 4.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улсад бүртгэлтэй БНХАУ-ын нийт 10.000 гаруй аж ахуйн нэгж байна.
БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжаас дурдвал, 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж, 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлах үеэр 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо Хятадын тал мэдэгдсэн. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, 1008 айлын орон сууцны төсөл, Хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах төсөл, Ерөнхий боловсролын долоон сургууль, нэг цэцэрлэг зэрэг нийгмийн хөгжил, ард иргэдэд хүртээмжтэй олон томоохон төсөл хэрэгжүүлж байна. 
Хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийт 12 төсөл хэрэгжүүлсэн. Тодруулбал, 300 сая ам.долларын хөрөнгөөр 2 төсөл, 500 сая ам.долларын хөрөнгөөр 10  төсөл хэрэгжүүлээд байна. Мөн 2014 онд олгохоор болсон нэг тэрбум ам.долларын хөрөнгөөр 11 төсөл хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Тухайлбал, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төсөл хэрэгжиж, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төсөл”, “УБ хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төсөл хэрэгжиж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийг энэ эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон. 

-БНХАУ-ын дарга Си Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгад Монгол Улс ямар байдлаар оролцох нь зүйтэй вэ?
-“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэхээр хоёр тал тохиролцож, 2017 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хамтарсан төлөвлөгөө гарган хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон. Хоёр талаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөөс гадна 3 талт хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага гарч байна. Тухайлбал “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” юм. Энэ чиглэлээр бид хоёр хөрштэйгөө идэвхтэй ажиллаж байна. 
“Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т талууд 2016 оны зургаадугаар сард гарын үсэг зурсан. Хөтөлбөрийн дагуу зам, тээвэр, дэд бүтцийн 32 төсөл хэрэгжүүлэх бөгөөд гурван тал эхний ээлжинд төмөр замын төв коридорыг шинэчлэх, Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх гэсэн гурван чухал төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. 
Монголын тал “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, бодит үр дүнд хүрэх сонирхолтой байдаг. “Бүс ба зам”-ын хүрээнд энхтайвны төлөөх үйлсэд залуу дипломатуудын оролцоог дэмжсэн "PPPPA" санаачилгыг дэвшүүлж, “Торгоны зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” тусгай гарц байгуулах зэргээр бид ажиллаж байна. 

-Хоёр орны найрамдалт харилцаанд гарч буй ахиц дэвшил, хөгжлийн ямар шинэ боломж нээгдэж байна вэ? 
-Ахиц дэвшил, хөгжлийн шинэ боломжуудыг ярихын өмнө Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн хүрсэн түвшин, онцлог, хэтийн төлвийн талаар дурдах нь зүйтэй. Юуны өмнө хэлэхэд, өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ явж байна. Энэ утгаараа хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шат эхэлсэн гэж хэлж болно. Хоёр улсын дээд, өндөр түвшний  харилцан айлчлал, уулзалтын үеэр талууд энэ тухай санал нэгтэй дүгнэсэн.   
БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Бид мөнхийн хөршүүд бөгөөд хоёр талын харилцаа бол “хөгжлийн төлөөх харилцан ашигтай, түншлэлийн харилцаа” гэсэн үзэл санааны дагуу хөгжиж, бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд үлгэр жишээ харилцаа болсон гэж бид үздэг. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан тасралтгүй хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж байгаа Си Жиньпин даргын зарчим манай эрх ашигт бүрэн нийцэж байгаа бөгөөд бид анхааралтай ажиглаж байна. 
Манай хоёр улсын харилцаа эрүүл, эрчимтэй урагшлан хөгжиж байна. Харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн гэдэг нь харилцаа, хамтын ажиллагааны бүх салбар, чиглэл, бүх түвшинд хүрч анхаарч, төлөвлөн хэрэгжүүлж байгааг хэлж байгаа юм. Түүнчлэн стратегийн түншлэл нь зөвхөн дээд дарга нарын хүрээнд биш, илүү өргөн хүрээг хамарч хэрэгжиж байгаа хэрэг юм. Тухайлбал, хоёр улсын хил орчмын бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хэлье. Хилийн боомтууд, орон нутгийн бүс газруудаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна.
Жижиг, том улс бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж болдог нь Монгол, Хятадын харилцааны хөгжлөөс тод харагддаг.
Хятадын Засгийн газраас хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж буй нь хоёр талын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж олгож байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баримталж буй “чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй” гэсэн энэ зарчим бол хөрш орнууд, тухайлбал манай улсын ашиг сонирхолтой бүрэн нийцэж байгааг анхааралтай ажиглаж, сайшаан дэмжиж байна. 
Манай хоёр талын харилцааны чухал хэсэг бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа байгаа. Хоёр улсын хоорондын худалдааны эргэлт сүүлийн 20 жилийн хугацаанд тогтвортой өсөн нэмэгдэж, 2017 оны худалдааны эргэлт 2010 оны үеийнхээс 2 дахин өссөн нь их сайн үзүүлэлт. Талуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд БНХАУ-ын эзлэх хувь хэмжээ өндөр байна. Манай улсад хөрөнгө оруулсан орнуудын дунд Хятад улс 2 дугаарт орж байна.
Худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд худалдааны бүтцийг сайжруулж, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингээсэн, хөдөө аж ахуйн гаралтай, уул уурхайн бус салбарын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. 
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:54

    Los medicamentos orales (a veces llamados “píldoras de erección”) son el tratamiento más común para la DE y generalmente son efectivos. Comprar viagra generico sin receta

    Los hombres son más propensos a problemas de erección si no están tan interesados ​​en el sexo; y son más propensos a la pérdida de la libido si tienen problemas de erección. Comprar viagra generico en farmacia sin receta

Сэтгэгдэл үлдээх

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

Өчигдөр, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

Өчигдөр, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

Өчигдөр, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

Өчигдөр, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

Өчигдөр, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

Өчигдөр, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Өчигдөр, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Өчигдөр, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өчигдөр, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19