Амьтай бүхнийг сэрээж, шинэ өдрийг эхлүүлсэн нарны баяр
Баруун монголын тэнгэр дор, алс хязгаар Ховдын цавчим уулс, тунгалаг Буянт, Ховд голын эхээс ундаалан амьдрах хэсэг бүлэг ястан бий. Алганы хонхорхой шиг Ховдын зүүн захад ёс заншил, хэл соёлоороо үндэстний дархлаагаа бэхжүүлэн аж төрдөг түмэн олныг өмссөн дээл хувцас, оёмол ширмэл бүтээл, хоол хүнсний хэрэглээгээр нь ялган таньдаг. Үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй ардын нэгээхэн хэсэг болсон казахууд өчигдөр нарны баяраа тэмдэглэлээ.
Гуравдугаар сарын 22. Энэ өдөр өчигдөр тохиов. Нар ээсэн, дулаан цагийн эхэн. Хаврын энэ өдрийг монголчууд өдөр шөнө тэнцдэг хэмээдэг бол анчин бүргэд, аялгуут домборын эзэн Казах түмэн хаврын баяр хэмээн бэлгэдэж ахан дүүсээрээ зочлон золгоцгоодог. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог энэ үед Наурызын баяр тохиодгоороо онцлогтой. Уух ус, гишгэх газраа хуваан ээжийн хоёр хүү шиг ижилсэж яваа Монгол, Казак түмний нэгэн туурга, дор амьдарч буй түүх тун ч сонин билээ. Энэ тухайг өгүүлбэл уртаас урт болох тул энд онцлох нь илүүц биз ээ. Харин нийслэлд аж төрж, ажиллаж амьдарч яваа казах өрх айлын төлөөлөл Н.Тилеуханынд өнжлөө. Эднийх бол Баян-Өлгий аймгаас нийслэлд суурьшсан казахуудын төлөөлөл. Гэрийн эзэн гэргийн хамт аравдугаар ангиа төгсөөд их сургуульд элссэнээр Улаанбаатарын айл болж суурьшжээ. Энэ тухайгаа Н.Тилеухан “Би МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 2012 онд төгсөж байлаа. Анх хотод хөл тавьж байсан будилуухан насаа мартдаггүй. Хөдөөгийн бор хүү хөлөө олох гэж, хот хүрээтэй танилцах гэж нэлээд зүдэрсэн. Гэхдээ л олсон мөнгөө бага ч гэсэн хуримтлуулдаг, оюутнуудын бие даалт тодорхой үнээр хийж өгдөг амьжиргаатай оюутан байлаа” хэмээн дурсав.
Гэрийн эзэн Н.Тилеухан охидынхоо хамт үндэстнийхээ хувцсаа өмсжээ. “Манайх нэг хүү, хоёр охинтой. Сурагчдыг амраачихсан байгаа энэ үеийг ашиглаад хүү Алигаагаа Баян-Өлгий рүү явуулсан. Хоёр охинтойгоо телевизийн хичээл хийх даалгавартай л аж төрж байна” хэмээн ам бүлээ танилцууллаа. Долоо, есөн настай тэрсхэн хоёр охин Каусар, Ахбота хэмээн нэрээ хэлж, нэрнийхээ утгыг монгол, казахаар зэрэгцүүлэн тайлбарлах нь өхөөрдөм юм. Охидын тайлбарлаж буйгаар Каусар гэдэг нь хамгийн тунгалаг рашааныг бэлгэдэж байгаа бол Ахбота гэдэг нь цагаахан ботго гэсэн утгыг илэрхийлж байгаа гэнэ. Энэ мэтийг ярилцан суух зуур гэрийн эзэн Наурызын баярын утга учиг ханаас эхлэлтэйг, казах түмний аж төрөх онцлогийн талаар бидэнтэй яриа дэлгэлээ. Тэрбээр “Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэхийг чухалчилна. Монголчууд цагаан сарынхаа баярыг өргөн хүрээнд, хүндэтгэл, ёс заншлаа эрхэмлэн тэмдэглэдэг шиг Наурызаа казах түмэн үндэсний их баяр хэмээн тэмдэглэдэг. Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Энэ өдөр өдөр шөнө тэнцэхээс гадна Монгол хүн сансарт анх гарчээ. Мөн дэлхийн усны өдөр тохиож байна. Тэгэхээр олон үйл явдал давхацсан онцгой өдөр гэдэг нь тодорхой байгаа биз. Өглөөхөн энэ бүхнийг эргэцүүлээд олон баяр, тэмдэглэлт өдөр давхацжээ гэж бодож суулаа” хэмээв.
Өдөр шөнө тэнцсэн, хаврын урь орсон ийм сайхан өдрөөр манай казахын ард түмэн шинэхэн өглөөний нарыг харж, тухайн жилийнхээ өнгийг шинждэг. Ингээд л идээ будаагаа засаж, ах дүү хамаатан садантайгаа хавартай урин золгосны баяр болгож тэмдэглэдэг заншилтай. Наурызын баяраар аксакал буурлууддаа зочилж, айл хотлоороо, сум багаараа Наурыз көжеге идэж, залуучууд нь дуу хуураа өргөж, настан буурлуудаа хүндэлдэг сайхан баяр. Энэ баяраар хамгийн настай аксакал хүн ерөөл айлтгаж, хүндэтгэлийн идээнээс хүүхдүүд, залуучууд, ирсэн зочиддоо хувь хүртээдэг өдөр. Наурызын баяраар ах дүү нар тэр жилийн сайхныг билэгшээгээд хоорондоо хэрүүл уруул хийхээс аль болох хол байж, нэг нэгэндээ гомдсон бол тэр гомдлоо тайлж эв найрамдал тогтоодог ёс жудагтай байдаг юм.
буйгаар Наурызын утга агуулгыг илүү өргөн хүрээнд харах нь зүйтэйг ойлгов. Тодруулбал, “Энэ өдөр айл болгон хоол ундаа элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурдан үндэснийхээ тоглоом наадгайгаар тоглон инээлдэж хөөрөлдөн, хүн амьтан гомдоосон бол нэг нэгнээ уучлан баярладаг. Мөн Казах түмэн Наурызын баяраа угтан рашаан булаг, хашаа хороо, гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг. “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн бэлгэдэж ирж буй жил сайхан болно гэж баярладаг. Харин золгохын тухайд, эрчүүд нь өөдөөсөө харж зогсоод гараа атгалцаж баруун, зүүн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн тул хоёр гол эрхтнээрээ хүндэтгэл үзүүлж буй юм. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл” гэлээ.
“Худалдааны бэлэн хүнсээр ширээгээ дүүргэхээс илүүтэй малын гаралтай идээгээр ширээ засдаг. Тухайлбал, манайх энэ ээзгий, ааруул, шар тос зэргийг Наурызын баяртаа зориулаад Баян-Өлгийгөөс авчирсан. Өөхөн тосонд боорцгоо хайрсан. Тэгээд адууныхаа махыг, гурилтай чанасан. Хонины толгойг ялз чанаж зоогийн шүүсний эхэнд тавьдаг. Зочин гийчнээ дайлах хамгийн гол хоол бол “Наурыз-көже” шөл. Энэ нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа (цагаан будаа, улаан будаа, шар будаа), сүү гэсэн орцтой. Баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай, өсөж үрждэг, бурхнаас өршөөлтэй байх гэсэн утгыг энэ шөлний орц бэлгэддэг. Наурызын шөл болон бусад идээ будаагаар ирсэн зочдоо дайлах ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн ерөөл болдог. Мөн манайхан Наурызыг тэмдэглэхдээ долоогийн тоог заавал оруулдаг. Энэ нь долоо хоногийн нийт гарагийн тоо бөгөөд үүгээр гараг бүхнийг ижилхэн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж байгаа юм. Мөн алс хол яваа болон настан буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалдаг. Наурызын баяраар архи, сархад хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Харин идээ будааны хувьд, нэг хүн барагцаагаар 40 гаруй айлаас идээ будаа амсах ёс заншил бий. Энэ жилийн тухайд коронавирусийн халдварын улмаас 40 бүү хэл дөрвөн айлаар ч орохгүй, гэр гэртээ ёслож байна. Түүнчлэн эмэгтэйчүүд хоол ундыг яг ёсоор нь бэлтгэж идээ будаагаа аль зэрэг сайн хийснээс тэр жилийн өнгө тодордог гэж үздэг” хэмээн яриад ширээ тойрон суух охиддоо хандан “Миний хүүхдүүд цадталаа идээрэй, наашаа суугаад хоолоо ид” хэмээн санаа тавих нь гоёхон.
Ер нь тэгээд элэг бүтэн, эсэн мэнд л байвал олон хаврыг үзнэ дээ. Үүнээс гадна үндэсний онцлогоо тодотгож түүгээрээ аялал жуулчлал, дотоодын эдийн засгаа дэмжмээр байна. Бүргэдийн баярыг гэхэд л өнгөрсөн онд 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон тоо бий. Тэгэхээр бидэнд бүргэдээ бүртгэлжүүлээд үүгээр дамжуулан ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулах хэрэгтэй байгаа юм. Үүнд бодлого хэрэгтэй. Уг нь бол ЮНЕСКО-гоос бүргэдээр ан хийлгэх энэ соёлыг Дэлхийн биет бус өвд бүртгэсэн байдаг” гэх. Тэрбээр мөн манай нутгийн зөвлөлөөс цаг налайж, айх аюул алсарчихвал хэд хэдэн томоохон ажил хийхээр зорьж байна. Зарим нэг бодлогын шинжтэй ажлууд ч орхигдсон болохыг анзаарч байна. Тэр бүхнээс онцолж ярихад эртхэн бүргэдийнхээ тоо толгойд анхаармаар байна. Залуучуудыг боловсролтой болгоход бодлого ярихгүй бол казах залуучуудын боловсрол, мэргэжилтэй ажиллах хүчний оролцоо, хандлага дулимагхан байна. Уг нь бол Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс санаачилан казах оюутан, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ бүхнийг шинэ төвшинд гаргахгүй бол олон асуудал орхигдож байна. Энэ нь залуусын оролцоо, идэвх сул байгаагаас хамаарч байна. Мөн нутгийн зөвлөл гэх ажил нь их, алдар нь багахан энэ байгууллагад төсөв алга. Угтаа бол нутгийн зөвлөлөөр дамжуулан орон нутаг дахь залуусын оролцоог сайжруулж болмоор санагддаг” хэмээн өөрийн бодлоо хуваалцлаа.
Хойморт нь домбор эгшиглэсэн казахын ард түмэн нарны баяраа тэмдэглэж, ертөнцөд шинэ өдөр эхэлснийг зарлан бие биенээ хүндэтгэн золгож байна.
Эх сурвалж: NPost.mn
Гуравдугаар сарын 22. Энэ өдөр өчигдөр тохиов. Нар ээсэн, дулаан цагийн эхэн. Хаврын энэ өдрийг монголчууд өдөр шөнө тэнцдэг хэмээдэг бол анчин бүргэд, аялгуут домборын эзэн Казах түмэн хаврын баяр хэмээн бэлгэдэж ахан дүүсээрээ зочлон золгоцгоодог. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог энэ үед Наурызын баяр тохиодгоороо онцлогтой. Уух ус, гишгэх газраа хуваан ээжийн хоёр хүү шиг ижилсэж яваа Монгол, Казак түмний нэгэн туурга, дор амьдарч буй түүх тун ч сонин билээ. Энэ тухайг өгүүлбэл уртаас урт болох тул энд онцлох нь илүүц биз ээ. Харин нийслэлд аж төрж, ажиллаж амьдарч яваа казах өрх айлын төлөөлөл Н.Тилеуханынд өнжлөө. Эднийх бол Баян-Өлгий аймгаас нийслэлд суурьшсан казахуудын төлөөлөл. Гэрийн эзэн гэргийн хамт аравдугаар ангиа төгсөөд их сургуульд элссэнээр Улаанбаатарын айл болж суурьшжээ. Энэ тухайгаа Н.Тилеухан “Би МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр 2012 онд төгсөж байлаа. Анх хотод хөл тавьж байсан будилуухан насаа мартдаггүй. Хөдөөгийн бор хүү хөлөө олох гэж, хот хүрээтэй танилцах гэж нэлээд зүдэрсэн. Гэхдээ л олсон мөнгөө бага ч гэсэн хуримтлуулдаг, оюутнуудын бие даалт тодорхой үнээр хийж өгдөг амьжиргаатай оюутан байлаа” хэмээн дурсав.
Долоо, есөн настай тэрсхэн хоёр охин Каусар, Ахбота хэмээн нэрээ хэлж, нэрнийхээ утгыг монгол, казахаар зэрэгцүүлэн тайлбарлах нь өхөөрдөм юм. Охидын тайлбарлаж буйгаар Каусар гэдэг нь хамгийн тунгалаг рашааныг бэлгэдэж байгаа бол Ахбота гэдэг нь цагаахан ботго гэсэн утгыг илэрхийлж байгаа гэнэ.Залуу хосууд төрийн шийдвэр, зарлигийн дагуу үндэснийхээ баярыг даруухан тэмдэглэж, өрх гэрийнхээ хойморт идээ шүүсээ засжээ. Гэрийн эзэн Н.Тилеухан өдгөө Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн Зөвлөлийн даргын үүрэгт ажилтай бол гэргий Т.Нурзат нь Нийслэлийн ерөнхий боловсролын хорьдугаар сургуульд англи хэлний багшаар ажилладаг гэнэ. Биднийг очиход Н.Тилеухан “Төр засгийнхаа шийдвэрийг дагаж Наурызаар айл хэсэхгүй, зочин хүлээж авахгүй байна. Гэлээ гээд идээ шүүсээ засахгүй байж болохгүй. Гэр гэртээ ёсоо үйлдэж, халуун ам бүлээрээ золголтоо хийлээ. Наурызын хамгийн чухал үйл бол өглөөний нар ямар өнгө, гэрэлтэй мандаж байгааг харах юм. Миний хувьд өглөө нар мандахыг харлаа. Үнэхээр үүлгүй цэлмэг тэнгэрээс алтан шар нар хурц гэрлээ цацруулсаар мандлаа. Ийм сайхан нар харсан хүний бүтэн жилийн ажил үйлс бүтэмжтэй байх нь дамжиггүй. Улс орон ч том, дүрлэгэр нар шигээ саадгүй мандах нь гарцаагүй” гэж сүсэглэн бодлоо. Онцгой ажлаа бүтээхээр манайхыг зориод ирсэн та бүхэн Наурызын хүндэт зочин шүү гэсээр биднийг хоймортоо урилаа. Амар мэндээ мэдэлцэхийн завсарт эхнэр Т.Нурзат шалмаг гэгчийн үйлчилж, ширээ дүүрэн ааруул, ээзгий, өрөм, хайлмаг, идээ шүүс, гэрийн боорцог дэлгэв. Өтгөн шаргал сүүтэй цайнд шар тос хөвүүлж, том аяга дүүргэж, зочиндоо барих нь нүнжигтэй.
Гэрийн эзэн Н.Тилеухан охидынхоо хамт үндэстнийхээ хувцсаа өмсжээ. “Манайх нэг хүү, хоёр охинтой. Сурагчдыг амраачихсан байгаа энэ үеийг ашиглаад хүү Алигаагаа Баян-Өлгий рүү явуулсан. Хоёр охинтойгоо телевизийн хичээл хийх даалгавартай л аж төрж байна” хэмээн ам бүлээ танилцууллаа. Долоо, есөн настай тэрсхэн хоёр охин Каусар, Ахбота хэмээн нэрээ хэлж, нэрнийхээ утгыг монгол, казахаар зэрэгцүүлэн тайлбарлах нь өхөөрдөм юм. Охидын тайлбарлаж буйгаар Каусар гэдэг нь хамгийн тунгалаг рашааныг бэлгэдэж байгаа бол Ахбота гэдэг нь цагаахан ботго гэсэн утгыг илэрхийлж байгаа гэнэ. Энэ мэтийг ярилцан суух зуур гэрийн эзэн Наурызын баярын утга учиг ханаас эхлэлтэйг, казах түмний аж төрөх онцлогийн талаар бидэнтэй яриа дэлгэлээ. Тэрбээр “Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэхийг чухалчилна. Монголчууд цагаан сарынхаа баярыг өргөн хүрээнд, хүндэтгэл, ёс заншлаа эрхэмлэн тэмдэглэдэг шиг Наурызаа казах түмэн үндэсний их баяр хэмээн тэмдэглэдэг. Наурыз гэдэг нь нарны баяр буюу ирж яваа цагийн баяр юм. Энэ өдөр өдөр шөнө тэнцэхээс гадна Монгол хүн сансарт анх гарчээ. Мөн дэлхийн усны өдөр тохиож байна. Тэгэхээр олон үйл явдал давхацсан онцгой өдөр гэдэг нь тодорхой байгаа биз. Өглөөхөн энэ бүхнийг эргэцүүлээд олон баяр, тэмдэглэлт өдөр давхацжээ гэж бодож суулаа” хэмээв.
ЁС ЗАНШИЛ, УДАМ СУДАР, ТҮҮХИЙН СУРВАЛЖАА ЭРГЭЖ ХАРАХ ӨДӨР
Хүн гэгч бие биенээ таньж мэдэх хүслээр дүүрэн амьдардаг ч яагаад ч юм казах түмний соёл, зан заншлын хэлхээ рүү тэр бүр өнгийдөггүй юм шиг ээ. Улаанбаатарт амьдран суугаа казахууд хэдүүлээ юм, үр хүүхдийнх нь боловсролын төвшин, хэл соёлын дархлаа нь ямар байдаг юм, тэдний бахархал болсон бүргэдийн тоо толгой өсөж байна уу, устаж алга болох аюул нүүрлэв үү зэрэг казах түмний үндэстний онцлог хэрхэн, хаана сарниж байгаад төдийлөн анхаардаггүй юм шиг. Энэ тухай нь лавлан сонирхсон миний асуултад тэрбээр “127 мянга 322 казах иргэн Монголд амьдарч байна гэсэн тоо бий. Үүний 9.3 хувь нь Улаанбаатарт аж төрдөг гэсэн судалгааны тоо байдаг юм билээ. Цөөн хувь нь Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймагт амьдардаг. Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, шинэ өдрийн эхлэл, байгаль дэлхий өвлийн нойрноос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Наурызыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, Кавказ гээд 50 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэхдээ эх дэлхийг халуун дулаан элчээрээ амьдруулдаг наран ээж наашилж, шинэ бүхний эхлэл болгон тэмдэглэдэг учраас шашны баяр гэж ойлгож болохгүй. Ер нь Наурызын баяр маань өнө эртний түүхтэй. Судлаачид, түүхчдийн үзэж буйгаар манай эриний өмнөх 684 оны үед анх Наурызын тухай гэж тэмдэглэгдэн үлдсэн гэж бичсэн байдгаас үзвэл Наурыз өнө эртний түүхт баяр, хосгүй өв уламжлал юм. Тийм ч учраас Нэгдсэн үндэстний байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн 64-р чуулганаараа Олон улсын Наурызын өдрийг тунхагласан байдаг” хэмээв. Тэрбээр мөн “Энэ өдрийн түүхэн зорилго бол ёс заншил, удам судар, түүхийн сурвалжаа эргэж харах өдөр гэж боддог. Орчин үед залуус нийгмийн харилцаанд хил, хэл хамаарахгүй оролцдог болсон учраас үндэстний мөн чанараа гээх магадлалтай боллоо. Тухайлбал, англи,орос хэлээр чөлөөтэй ярьж, монгол хэл рүү ном орчуулаад байгаа хэрнээ эх хэл рүүгээ өнөөх ном, зохиолоо орчуулж чадахгүй залуус олширч байна. Тэгэхээр цаг алсрах тусам энэ мэт соёлоо мартах үзэгдэл гаарах вий гэдэгт санаа зовдог” гэв.ХАМГИЙН БАГАДАА 40 АЙЛААР ОРОХ ЁСТОЙГ ААВ МИНЬ ХЭЛДЭГ БАЙЛАА
Н.Тилеухан гэрийнхээ хойморт тухалж, эхнэрийнхээ чанасан идээ, шүүсийг хүүхдүүддээ хувааж, зочиндоо ялз болсон шүүснээс хэрчин жижиглэж өгөх юм. “Гэрийн эзэн ирсэн зочин, гийчнээ дайлж, идээ шүүсээ жижиглэж тарааж өгдөг. Тиймээс нэрэлхээд байлгүй тал талаас нь аваад идээрэй” гэв. Таны хүүхэд нас хаана өнгөрөв. Сэтгэлээс гардаггүй Наурызын дурсамж бий юү” гэвэл инээд алдан “Миний бага нас Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд өнгөрсөн. Таних танихгүй айл бүхнээр ордог хүүхэд байлаа. Мэдээж хоол идэх нь чухал биш, чихэр, бэлэг л горьдож яваа шүү дээ. Хэдэн халтар жаалууд нийлж аваад сумынхаа бүх айлаар ордог байсан. Аав минь хожим хэлж байсан. “Наурызаар хамгийн багадаа 40 айлаар ороорой” гэж. Энэ нь нэг талдаа гайхмаар яриа ч нөгөө талдаа энэ өдөр айл бүрийн хаалга хэн бүхэнд нээлттэй гэсэн бэлгэдэл” гэдгийг онцоллоо.Өдөр шөнө тэнцсэн, хаврын урь орсон ийм сайхан өдрөөр манай казахын ард түмэн шинэхэн өглөөний нарыг харж, тухайн жилийнхээ өнгийг шинждэг. Ингээд л идээ будаагаа засаж, ах дүү хамаатан садантайгаа хавартай урин золгосны баяр болгож тэмдэглэдэг заншилтай. Наурызын баяраар аксакал буурлууддаа зочилж, айл хотлоороо, сум багаараа Наурыз көжеге идэж, залуучууд нь дуу хуураа өргөж, настан буурлуудаа хүндэлдэг сайхан баяр. Энэ баяраар хамгийн настай аксакал хүн ерөөл айлтгаж, хүндэтгэлийн идээнээс хүүхдүүд, залуучууд, ирсэн зочиддоо хувь хүртээдэг өдөр. Наурызын баяраар ах дүү нар тэр жилийн сайхныг билэгшээгээд хоорондоо хэрүүл уруул хийхээс аль болох хол байж, нэг нэгэндээ гомдсон бол тэр гомдлоо тайлж эв найрамдал тогтоодог ёс жудагтай байдаг юм.
ГАР, ЦЭЭЖЭЭРЭЭ БИЕНДЭЭ ХҮРЧ ЗОЛГОДОГ
Дэлхий даяар 300 гаруй сая хүн Наурызын баярыг тэмдэглэдэг гэх тоо байна. Тэдний дундаас Монголын Казах түмэн нарны баяраа илүү сайхан, илүү ёслол төгөлдөр, уламжлал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн ном зохиол, олон улсын эрдэмтдийн судалгаа байгааг энд дурдая. Учир нь Наурыз бол шашин, хатуу ёс заншил дунд энэ баяр өрнөдөг...гэх яриа, нийтлэг ойлголтод хариулт авахыг хүслээ. Гэрийн эзэн Н.Тилеуханы ярьжбуйгаар Наурызын утга агуулгыг илүү өргөн хүрээнд харах нь зүйтэйг ойлгов. Тодруулбал, “Энэ өдөр айл болгон хоол ундаа элбэг дэлбэг бэлтгэж, бие биедээ зочилж, идэж ууж, дуулж хуурдан үндэснийхээ тоглоом наадгайгаар тоглон инээлдэж хөөрөлдөн, хүн амьтан гомдоосон бол нэг нэгнээ уучлан баярладаг. Мөн Казах түмэн Наурызын баяраа угтан рашаан булаг, хашаа хороо, гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг. “Буян хишиг, эв нэгдэл жилийн эхээс эхтэй” гэж үзээд бүтэн жилийн турш идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж, шөнө бүх сав суулгаа сүү тараг, ингэний хоормог, уураг зэрэг цагаан идээ, буудай арвай, шар будаа, эрдэнэ шиш зэрэг будааны төрөл болон булгийн тунгалаг усаар дүүргэж тавьдаг. Энэ өдөр цас бороо орвол тэнгэрийн хишиг орлоо хэмээн бэлгэдэж ирж буй жил сайхан болно гэж баярладаг. Харин золгохын тухайд, эрчүүд нь өөдөөсөө харж зогсоод гараа атгалцаж баруун, зүүн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн тул хоёр гол эрхтнээрээ хүндэтгэл үзүүлж буй юм. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл” гэлээ.
БАЯРЫН ГОЛ ЗООГ НЬ “НАУРЫЗ КӨЖЕ” ШӨЛ
Наурызын баярын зоогийн ширээ яах аргагүй нүд баясгам сайхан харагддаг. Адууны давсалж, хатаасан мах, хөц будаа зэргээр нь мэдэх ч тэр бүр Наурызын ширээний ард тухалж үзсэнгүй. Миний адил уншигчид олон байгаа байх. Тиймээс баярт зориулж засдаг зоогийн ширээнд зайлшгүй байх ёстой идээ шүүс бий болов уу гэсэн асуултад минь гэрийн эзэгтэй Т.Нурзат инээмсэглэн ийн хариуллаа.“Худалдааны бэлэн хүнсээр ширээгээ дүүргэхээс илүүтэй малын гаралтай идээгээр ширээ засдаг. Тухайлбал, манайх энэ ээзгий, ааруул, шар тос зэргийг Наурызын баяртаа зориулаад Баян-Өлгийгөөс авчирсан. Өөхөн тосонд боорцгоо хайрсан. Тэгээд адууныхаа махыг, гурилтай чанасан. Хонины толгойг ялз чанаж зоогийн шүүсний эхэнд тавьдаг. Зочин гийчнээ дайлах хамгийн гол хоол бол “Наурыз-көже” шөл. Энэ нь амьдралын долоон элементийг илтгэдэг ус, мах, давс, өөх, гурил, будаа (цагаан будаа, улаан будаа, шар будаа), сүү гэсэн орцтой. Баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл, элбэг дэлбэг, хурдан шаламгай, өсөж үрждэг, бурхнаас өршөөлтэй байх гэсэн утгыг энэ шөлний орц бэлгэддэг. Наурызын шөл болон бусад идээ будаагаар ирсэн зочдоо дайлах ёстой. Энэ нь жилийн турш цатгалан байг гэсэн ерөөл болдог. Мөн манайхан Наурызыг тэмдэглэхдээ долоогийн тоог заавал оруулдаг. Энэ нь долоо хоногийн нийт гарагийн тоо бөгөөд үүгээр гараг бүхнийг ижилхэн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж байгаа юм. Мөн алс хол яваа болон настан буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалдаг. Наурызын баяраар архи, сархад хэрэглэхийг хатуу цээрлэдэг. Харин идээ будааны хувьд, нэг хүн барагцаагаар 40 гаруй айлаас идээ будаа амсах ёс заншил бий. Энэ жилийн тухайд коронавирусийн халдварын улмаас 40 бүү хэл дөрвөн айлаар ч орохгүй, гэр гэртээ ёслож байна. Түүнчлэн эмэгтэйчүүд хоол ундыг яг ёсоор нь бэлтгэж идээ будаагаа аль зэрэг сайн хийснээс тэр жилийн өнгө тодордог гэж үздэг” хэмээн яриад ширээ тойрон суух охиддоо хандан “Миний хүүхдүүд цадталаа идээрэй, наашаа суугаад хоолоо ид” хэмээн санаа тавих нь гоёхон.
“НАУРЫЗ”, “БҮРГЭДИЙН БАЯР”, НУТГИЙН НЭГДСЭН ЗОЛГОЛТ, “ДОМБОРЫН ЭГШИГ-2019” АРГА ХЭМЖЭЭГ ЦУЦАЛСАН
Монголчууд ашдын бэлгээс амны бэлгэ хэмээдэг. Казах түмэн ч бэлгэ, учгийг ам нээх бүртээ ярьдаг байх юм. Ямар сайндаа л гэрийн эзэн алив нэгийг тодруулж ярих бүртээ “Монгол эх орон болон Баян-Өлгий аймгийн маань эдийн засаг, нийгэм, хүн зоны амьдралд хөгжил дэвшил авчирсан, түүхэн ач холбогдолтой, үр өгөөжтэй жил гарч байна. 130-аад мянган казах түмэн энэ жил монголчуудын адил хөл хориотой байна. Улс орныг онцгой нөхцөлд ажиллаж, амьдрахыг шаардаж байгаа гоц халдварт коронавирусийн улмаас Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг хэд хэдэн арга хэмжээг хориглосон. Тухайлбал, Наурызын баяр, “Бүргэдийн баяр”, Нутгийн нэгдсэн золголт, “Домборын эгшиг-2019” хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг цуцалсан.Ер нь тэгээд элэг бүтэн, эсэн мэнд л байвал олон хаврыг үзнэ дээ. Үүнээс гадна үндэсний онцлогоо тодотгож түүгээрээ аялал жуулчлал, дотоодын эдийн засгаа дэмжмээр байна. Бүргэдийн баярыг гэхэд л өнгөрсөн онд 20 мянга гаруй хүн үзэж, сонирхсон тоо бий. Тэгэхээр бидэнд бүргэдээ бүртгэлжүүлээд үүгээр дамжуулан ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчлан таниулах хэрэгтэй байгаа юм. Үүнд бодлого хэрэгтэй. Уг нь бол ЮНЕСКО-гоос бүргэдээр ан хийлгэх энэ соёлыг Дэлхийн биет бус өвд бүртгэсэн байдаг” гэх. Тэрбээр мөн манай нутгийн зөвлөлөөс цаг налайж, айх аюул алсарчихвал хэд хэдэн томоохон ажил хийхээр зорьж байна. Зарим нэг бодлогын шинжтэй ажлууд ч орхигдсон болохыг анзаарч байна. Тэр бүхнээс онцолж ярихад эртхэн бүргэдийнхээ тоо толгойд анхаармаар байна. Залуучуудыг боловсролтой болгоход бодлого ярихгүй бол казах залуучуудын боловсрол, мэргэжилтэй ажиллах хүчний оролцоо, хандлага дулимагхан байна. Уг нь бол Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс санаачилан казах оюутан, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч урлаг, спортын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ бүхнийг шинэ төвшинд гаргахгүй бол олон асуудал орхигдож байна. Энэ нь залуусын оролцоо, идэвх сул байгаагаас хамаарч байна. Мөн нутгийн зөвлөл гэх ажил нь их, алдар нь багахан энэ байгууллагад төсөв алга. Угтаа бол нутгийн зөвлөлөөр дамжуулан орон нутаг дахь залуусын оролцоог сайжруулж болмоор санагддаг” хэмээн өөрийн бодлоо хуваалцлаа.
БИ БОЛ ЖАНТЕКЭЙ ОМГИЙН ХҮН
Гэрийн эзэн Н.Тилеухан өөрийн омог, язгуур өвөг дээдэс, уг гарвалаараа хамгийн ихээр бахархан дээдэлдэг гэнэ. Энэ тухайгаа тэрбээр тодруулж учрыг нь тайлбарлаж өглөө. Түүний тайлж хэлснээр Казахуудыг түрэг угсааны кипчак, монгол угсааны найман, хэрэйд, жалайр, хонгирад, хатагин иран угсааны скиф, сак, сармат, массагет зэрэг аймгуудаас бүрдсэн үндэстэн гэдэг аж. Эдгээрийгээ их, дунд, бага үеийн казахууд гэдэг ба Их овгийнхон казахын төрийг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой. Казах үндэстнийг 12 яс овогт хуваадаг бөгөөд хамгийн дээд овог нь Жантекэй гэнэ. Энэ овгоос сайн эрчүүд, эрэлхэг баатрууд төрдөг бөгөөд казах түмний 70 гаруй хувь нь энэ овогт хамаардаг аж. Жантекэй овгоос гадна Харахас, Меркит, Молхы, Шыбарайгыр, Жастабан, Ители, Көнсадах, Шеруши, Хултайболат, Жэдик, Сарбас гэх овогт хуваагддаг байна. Наурызын баяраар бидний зочилсон айлын өрхийн тэргүүн Н.Тилеухан өөрийгөө хамгийн том овог болох Жантекэйн удмын хүн гэдгээрээ туйлаас бахархдагаа хэлсэн. Тэрбээр “Өнөө жил хэдийгээр өвчин зовлонтой байгаа ч эргэх цагийн жамаар урин хавар, “Нарны баяр”-тайгаа айлчлан ирлээ. Монгол Улсын туурга нэгт ахан дүүс бүхэн минь эрүүл энх байж, буян заяа нь өөдрөг, аз хийморь нь улам дээшээ байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Казах түмэндээ хаврын баярын мэнд дэвшүүлье” гэх өлзий бэлгэтэй ерөөлөөр биднийг үдлээ.Хойморт нь домбор эгшиглэсэн казахын ард түмэн нарны баяраа тэмдэглэж, ертөнцөд шинэ өдөр эхэлснийг зарлан бие биенээ хүндэтгэн золгож байна.
Эх сурвалж: NPost.mn