iNet.mn дагах

“HIPAY CUP 24” морин тойруулгын уралдаан амжилттай боллоо

Монголдоо анхдагч гэж хэлж болох холын зайн морин тойруулгын “Hipay cup 24” уралдаан амралтын өдрүүдэд /2024.05.11,12/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь тойруулга дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаан эхний өдөр сонгомол дээд, их нас, сонгомол дунд ангиллаар болсон бол ням гарагт соёолон, сонгомол шүдлэн ангиллын уралдаанаар үргэлжилсэн юм.

 
 
 
 
 
зураг 
 Морин тойруулгыг “Монголын финтек групп” хувьцаат компанийн дэргэдэх “Монголын морин тойруулгын клуб” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон юм.
Нээлтийн үеэр тус компанийн захирал Баттулгын Наранбат “Бид Монголын морин тойруулгын клубийг байгуулсан. Клуб гэсний учир нь цаашид 20-30 мянган хүн, уяачдын хөрөнгө оруулалтыг татаж  Монголынхоо олон бүсэд ийм морин тойруулга барина гэж бодож байна. Ингэснээр жуулчид монгол морин уралдаан үздэг болж, энэ хэрээр монголчууд ашиг орлого олно” гэлээ.
зураг 
зураг 
Тус уралдааны нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай, Монгол Улсын Тод Манлай уяач Д.Даваахүү, Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын гавьяат багш, “Шинэ Монгол” сургуулийг үндэслэгч Ж.Галбадрах тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид болон үзэгч олон хүрэлцэн ирж оролцлоо. 
зураг 
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын засгийн газраас 2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарлаж, 1 сая жуулчин татах зорилго тавьсан. Бидэнд жуулчдад үзүүлж гайхуулах, өв соёлоо дэлгэж нээх олон цогцолбор байх ёстой. Тэгвэл үүний нэг нь яах аргагүй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Наадам толгойн өвөрт баригдсан энэхүү морин тойруулга цогцолбор болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид энэ морин тойруулга соёл, спорт, аялал жуулчлалын нэг төв болно гэж харж байна. Энд бооцоот уралдаан хослох хэрэгтэй. Үүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай” хэмээн ярилаа.
зураг 
Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Энхболд “Өнөөдөр энд 21 дүгээр зууны, тив дэлхийн хэмжээний уралдааныг зохион байгуулах стандарт, норм дүрмийг хангасан морин тойруулгын эхлэл тавигдаж байгаа нь бид морин уралдаанаа дэлхийд, бүс нутагтаа таниулах үйлсийн эхлэл болж байна гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.
зураг 
зураг 
Нийт 4.8 км урттай энэхүү морин тойруулга нь олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд дэлхийд алдартай Кентаки, Хонконгийн жокей клубт ашигладаг секундийг 3000:1 хуваасантай тэнцэх хурдтай  Photo finish камер байршуулсан юм. Ингэснээр үзэгчид хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг маш нарийвчлалтай харах боломж бүрджээ. Мөн уралдах морьдын сэрвээний өндрийг тусгай төхөөрөмжөөр нарийвчлан хэмжиж, мал эмнэлэг, хүн эмнэлгийг ажиллуулсан байна.
зураг 
зураг 
зураг 
Тус уралдаанд үзэгчдийн ая тухыг хангахад анхаарч 1200 орчим сандал бэлтгэж, хоол, зоогийн газрууд, кофе шопууд ажиллаж, бүтэн өдрийн турш урлагийн тоглолт болсон юм. Мөн био ариун цэврийн байгууламжуудыг суурилуулжээ.

 
 
 
 
 
Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг байсан бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулсан байна. Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд мөнгөн шагнал, мөн тус бүр Приус-30 автомашинаар байлсан. Их нас, соёолон, шүдлэн насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэсэн юм. Сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол  шүдлэн насны уралдааныг “EFES” группийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэлээ. Их морь, соёолон, шүдлэнгийн түрүү магнай тус бүр мөнгөн шагнал, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлж, шагналыг газар дээр нь гардууллаа.  

“HIPAY CUP 24” УРАЛДААНД ТОРГОН ЖОЛОО ӨРГӨЖ, АЙРГИЙН ТАВД ХУРДАЛСАН ХҮЛГҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ:

Сонгомол дээд /2024.05.11/
  1. “Hipay cup 24” уралдааны анхны түрүү магнай хүлгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, "Нүүдэлчин” группийн уяач Ш.Лхамсүрэнгийн хээр адуу тодорлоо.
  2. Аман хүзүүд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Э.Бат-Эрдэнийн зээрд үрээ,
  3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы бор морь,
  4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач, Улсын алдарт уяач Г.Чинзоригийн хээр морь,
  5. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын хээр үрээ айргийн тавд хурдаллаа.
Их нас /2024.05.11/
  1. Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Ц.Амарсанаагийн хээр морь хурдаллаа.
  2. Аман хүзүүд Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн алдарт уяач М.Сосорбурамын хонгор морь,
  3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Улсын алдарт уяач Х.Гарьдмагнайн халтар морь,
  4. Архангай аймгийн Чулуут сумын уугуул П.Жамсрангийн хар морь хурдаллаа.
Сонгомол дунд /2024.05.11/
  1. Түрүү магнайд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн сартай хээр үрээ хурдаллаа.
  2. Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Б.Наранбатын хүрэн үрээ,
  3. Дондовдоржийн Цогтжаргалын халзан үрээ,
  4. Долгорын Батбаярын хүрэн үрээ,
  5. Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Мөнхбатын хээр халзан айргийн тавд хурдалсан юм.
Соёолон /2024.05.12/
  1. Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Мөнхбатаагийн уясан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Монгол Улсын Алдарт Уяач С.Энхтөрийн халзан үрээ түрүү магнайд хурдаллаа.
  2. Булган аймгийн Булган сумын уяач Ц.Батжаргалын ягаан үрээ аман хүзүүдэж,
  3. Төв аймгийн Аргалант сумын уугуул З.Тэнгисийн хээр үрээ гуравт,
  4. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын уяач, Монгол улсын начин С.Баатарын буурал үрээ дөрөвт,
  5. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын С.Буяндэлгэрийн хээр үрээ айргийн тавд хурдаллаа.
Сонгомол шүдлэн /2024.05.12/
  1. Уяач С.Одгэрэлийн уяж хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уяач М.Жавхлангийн хээр үрээ түрүү магнайд,
  2. аман хүзүүд уяач С.Одгэрэлийн уяж хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбатын хээр байдас,
  3. уяач Ш.Бадамжунайн уяж хурдлуулсан Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Д.Ганбаатарын зээрд халзан үрээ гуравт,
  4. Монгол Улсын Тод Манлай Уяач М.Алтан-Очир уяж хурдлуулсан Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халзан үрээ дөрөвт,
  5. уяач М.Ундрамын уяж хурдлуулсан Хэнтий аймгийн Дархан сумын уяач Г.Энх-Амгалангийн байдас айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.
скачать dle 12.0

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

Өчигдөр, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

Өчигдөр, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Өчигдөр, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

Өчигдөр, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19