Г.Занданшатар: Ард түмэн шударга ёсыг хүсэж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.02.14) Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзаж, ойрын үеийн зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл, үүрэг даалгавар өгч хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг толилуулъя.
• Ардчилсан төрийн үндсэн зарчим бол ард түмэн өөрийнхөө сонгосон төлөөлөгчдөөр дамжуулж засаглах эрхээ хангах явдал юм. Тэгэхээр УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааны зорилго нь ард түмнийхээ засаглах эрхийг нь хангах, шинжлэх ухааны үндэстэй, нотолгоо баримтад тулгуурласан, парламентын мэтгэлцээнээр хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах явдал мөн.
• 2017 онд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлгээр өнөөдөр ард түмний хүсэмжлээд байгаа шударга ёс, сахилга хариуцлага, дэг журам, хууль дээдлэх ёсыг сахиулах, хууль нэг мөр, тэгш үйлчилдэг, хэрэгждэг байх, өнөөгийн нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа асуудлын талаарх санал зовнил тод томруун илэрхийлэгдсэн. Энэ бол тахиа жилд эхэлж, нохой жил өрнөсөн эрс өөрчлөлтийн төлөөх үндэсний ухамсрын сэргэлтийн урьдчилсан нөхцөл, мэдрэмж болсон гэж ойлгож болно.
• Бидэнд ард түмнийхээ хүсэл хүлээлтэд нийцсэн, тэдний засаглах эрхийг хангасан өөрчлөлтийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай.
• Социологийн судалгаагаар хамгийн нэр хүндгүй институцүүдийн нэгд парламент орж байна. 10 онооны үнэлгээтэй хийгдсэн судалгааг үзэхэд парламентын үнэлгээ 2 гэсэн дүнтэй байна. Ийм учраас УИХ-ын, УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар бид парламентын нэр хүндийг сайжруулах нь зөв гэж үзэж байна.
• Парламентад хэлбэрийн өөрчлөлтүүдийг ч хийх шаардлагатай. Жишээлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын дотоод зохион байгуулалт, байнгын хороодын хуралдааны зохион байгуулалтын асуудлыг олон улсын парламентын нийтлэг жишигт нийцүүлж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөдөг хэлбэр лүү оруулах хэрэгтэй. Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй.
• УИХ-ын нэр хүндийг сайжруулахын тулд дан ганц хуулийн шинэчлэл хангалтгүй. Байнгын хороодын ажлын алба өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой судалгаа, лавлагаагаар гишүүдийг сайтар хангадаг болох хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын эрдэм шинжилгээ, судалгааны төвийг шинэчлэн байгуулах шаардлагатай.
• Парламентын гишүүд кноп дарчихаад ямар үг хэлэхээ бодох биш, судалгаанд үндэслээд санал, хэлэх үгээ Байнгын хорооны хуралд танилцуулдаг, Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, санал нь зарчмын зөрүүтэй саналын томъёолол хэлбэрээр нэгдсэн хуралдаанд хэлэлцэгддэг, хуулийн үг үсэг, найруулгыг гарсан хойно нь биш өмнө нь засдаг болох нөхцөлийг бүрдүүлэх нь парламентын нэр хүндийг өсгөх, ард түмний индэр болох бололцоог хангахад чухал гэж үзэж байна.
• Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд захирагдах ёстой. Засгийн газар бол Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын философи бол Үндсэн хуулийн зарчимд нийцэж ажиллах явдал юм.
• Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Энэ хүсэмжлэлд хариулт өгч байж төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл сэргэнэ. Ийм учраас Тамгын газрын ажилтнууд илүү хариуцлагатай ажиллах ёстой.

36 сэтгэгдэл