Э.Түвшинчулуун: Эрчим хүчний реформ нь судалгаанд суурилсан бодлогын цогц шийдэл байх ёстой
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай ярилцлаа.
-Эрчим хүчний салбар өнгөрсөн өвлийг хүндхэн давсныг бүгдээрээ мэдэж байгаа. Энэ салбарт үүсээд байгаа нөхцөл байдал сонгуулийн үеэр ч, сонгуулийн дараа ч топ сэдэв хэвээрээ байна. Салбарын реформ шинэчлэлийн асуудал яригдаад эхэллээ. Шинэчлэлийг хэзээ, яаж, хаанаас эхлэх вэ. Эндээс яриагаа эхэлье?
Реформ ярихаас өмнө салбарын одоогийн нөхцөл байдлыг авч үзэх нь зүйтэй болов уу. Өнөөгийн нөхцөл байдлаа бүрэн зөв үнэлж, дүгнэсний үндсэн дээр л реформыг эмх, цэгцтэй, эрэмбэ дараатай хийж чадах байх. Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ, тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Мөн төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг байхаар байна. Иймд хөрөнгийн дутагдалтай холбоотойгоор зайлшгүй шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлууд хойшлох, ажиллагсдын цалинг хугацаанд нь олгох боломжгүй болох, түлш шатахуун, сэлбэг материалын хангамж тасалдаж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байна.
Санхүүгийн ийм хүндрэлээс гадна техникийн хувьд хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал, дулааны цахилгаан станц, шугам сүлжээний тоноглолын 19 хувь, шугам сүлжээний 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусаад байна. Мөн эх үүсвэрийн дутагдалтай холбоотойгоор 2023 онд 115 МВт чадлын дутагдал үүссэн.
-Тэгвэл манай улсын одоогийн эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээний өсөлт ямар байна вэ. Хэдий хэмжээний эрчим хүч импортлож байна?
-Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2023 оны байдлаар 11 тэрбум кВт.ц байсан. Үүний 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг импортоор худалдаж авсан байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх 2022 оноосоо хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ 6.1 хувиар, дулааны хэрэглээ гурван хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт. Манай улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1584 МВт байдаг. Үүнээс 81 хувь нь дулааны цахилгаан станц, 19 хувь нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2023 онд 1636 МВт хүрч 11 хувиар өссөн.
Улсын хэмжээнд ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц нийт 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүчийг худалдан авсан. Импортын цахилгааны төлбөрт 2023 онд 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна.
-Салбарын нөхцөл байдал хүндхэн байгаа юм байна. Ямартай ч улс төрийн хүрээнд эрчим хүчний үнэ чөлөөлөх тухай реформ буюу шинэчлэлийн асуудлыг цоо шинэ үзэгдэл мэт дөвийлгөж яриад эхэлсэн нь олон хүний хувьд “эго, амбиц” төдийхөн нь болж байна. Энэ тал дээр таны бодол юу вэ ?
-Эрчим хүчний салбар хөгжлийнхөө 100 жилийн хугацаанд тодорхой өөрчлөлтүүдийг туулсан. Хамгийн сүүлд 2001 онд Эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тус салбарт реформ хийгдсэн гэж үзэж болно. Энэхүү хуулийн хүрээнд хуучин босоо тогтолцоотой байсан бүтцийг задалж олон компани байгуулсан. Эрчим хүчний салбарт шинэ зах зээлийг нэвтрүүлсэн. Салбарын орлогыг “Нэг худалдан авагчийн загвараар” зохицуулдаг болсон. Олон улсын жишгийн дагуу бие даасан зохицуулах байгууллага байгуулагдсан зэрэг олон шинэчлэл хийгдсэн. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн гол агуулга нь босоо бүтцийг задалж, цаашилбал хувьчлах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан гэж ойлгож болно. Гэвч хувьчлал явагдаагүй зогссон учир цаашид энэ олон жижиг компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах нь дараагийн шинэчлэлийн нэг сэдэв байх болов уу гэж бодож байна. Ерөөсөө эрчим хүчний салбарын “реформ” бол маш олон хүчин зүйлийг оролцуулсан, өргөн хүрээг хамарсан цогц бодлого, шийдэл байх ёстой. Энд олон асуудлууд яригдана. Үүний нэг нь л үнэ тариф. Гэхдээ үнэ тариф чухал боловч реформын ердөө нэгхэн хүчин зүйл нь.
-Мэдээж бүхэл бүтэн салбарын реформын асуудал гэдэг нь өргөн хүрээний асуудал байх. Одоогоор хүмүүс реформ хийнэ л гэж яриад байгаа болохоос яг гарц гаргалгаа, зүй тогтол ярьж байгаа хүн алга байна.Танд ямар санал байна ?
-Аливаа юм бүхэн цаг хугацааны шалгуураар хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Ялангуяа техник технологийн салбарт өөрчлөлт шинэчлэлт асар хурдтай өрнөж байна. Эрчим хүчний салбарын хувьд ч эрчим хүчний шилжилт болон технологийн хувьсал хүчтэй яригдаж, хийгдэж байна. Тэгэхээр манай салбарт реформ зайлшгүй хийгдэх цаг нь болсон гэж боддог. Хүн болгон эрчим хүчний реформ, либералчлал хийх хэрэгтэй гэж яриад байгаа боловч тодорхой саналууд харагдахгүй байна. Миний бодлоор өнөөгийн байгаа нөхцөл байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт өгч бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн сэтгэлийн хөөрлөөр хөнгөн хандвал дараа нь сөрөг үр дагавар ихтэй гэдгийг анхаарах нь чухал байх. Ер нь олон улсад эрчим хүчний салбарын хамгийн “төгс” бүтэц, зах зээлийн загвар гэж байхгүй. Улс болгон өөр өөрийн онцлогтоо тохируулсан бүтэц, зах зээлийн загварыг авч хэрэгжүүлдэг. Зах зээлийн загвар нь нэг улсад амжилттай хэрэгжиж байхад нөгөө улсад тохирохгүй байх тохиолдол ч байдаг.
- Бусад улс орнууд эрчим хүчний реформыг хэрхэн хийж байсан бэ. Үр дүн ямар байсан талаар судалгаа мэдээлэл байдаг уу?
-Янз бүрийн судалгаа, мэдээлэл байгаа. Олон улсын түвшинд одоогоос 30-аад жилийн өмнө эрчим хүчний салбарыг бүхэлд нь өөрчлөх шинэ үзэгдэл гарч ирсэн. 1990-ээд оны реформын гол үзэл санаа нь улс төрийн нөлөө өндөртэй, хүнд суртлын босоо бүтэцтэй, үр ашиггүй эрчим хүчний салбарын бүтцийг задлаад ашгийн төлөө, өртгийн хяналттай, хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд болгоход чиглэгдсэн байдаг. Өрсөлдөөн, арилжааны зарчим, зохицуулалт нь үр ашгийг сайжруулж, өртөг зардлыг хяналттай болгосноор төсвөөс олгох татаас буурч, салбарын санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалт сайжрах нь реформын гол хүлээлт байсан.
Өнөөдөр 30 жилийн дараа гэхэд хөгжиж буй орнуудаас 10 гаруйхан улс орон энэхүү реформыг бүрэн хэрэгжүүлсэн, ихэнх улсуудад реформ бүрэн хийгдэж чадаагүй гэж олон улсын судлаачид дүгнэсэн. Дэлхийн банкны судалгаанд хөгжиж буй улсуудын 40 хувь, өндөр хөгжилтэй орнуудын 80 хувь эрчим хүчний салбарын реформыг хэрэгжүүлсэн. Эрчим хүчний систем том, орлого өндөртэй орнуудад реформ илүү амжилттай хийгдсэн байхад жижиг систем, орлого багатай, төр засаг төдийлөн тогтворгүй улс орнуудад реформ хийж эхэлсэн ч зогсонги байдалтай байгаа тухай дурдсан байсан. Цаг хугацааны хувьд ч бас харилцан адилгүй. Жишээлбэл, шинэчлэл хийхэд Турк 12 жил, Энэтхэг 13, Филиппин 15, Румын 15, Украйн 18 жил зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа шаардсан нарийн төвөгтэй процессуудыг үе шаттай даван туулж байж реформ хийгдэнэ.
-Таны ажлын туршлагаас харахад эрчим хүчний салбарын бодлого, хэрэгжилт, хяналт, зохицуулалт зэрэг бүх шатанд ажиллаж байсан туршлагатай инженер. Компани ч удирдан ажиллаж байсан. Та дээр миний асуусан асуултад тодорхой хариулт хэлсэнгүй. Манай улсын хувьд эрчим хүчний салбарын реформыг юунаас эхэлж, ямар ажлуудыг нэн тэргүүнд хийвэл тохиромжтой вэ. Реформыг амжилттай хийх гарц, гаргалгаа нь юу байна вэ?
-Эрчим хүчний салбар нь эдийн засгийн суурь салбар болохын хувьд улс хөгжих боломжийг бий болгох үүрэгтэй. Тэгэхээр эрчим хүчний салбар бусдаас түрүүлэн хөгжиж байж энэ үүргээ гүйцэтгэнэ. Тиймээс төр засгаас Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогодоо эрчим хүчний асуудлыг онцгойлон авч үзээд Эрчим хүчний сэргэлт гэж тусад нь зорилт тавиад ажиллаж байгаа. Эрчим хүчний салбар санхүүгийн хувьд алдагдалтай, эх үүсвэрийн дутагдалтай, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадахгүй, боловсон хүчний дутагдалд орсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна. Тэгэхээр салбарын шинэчлэл эдгээр хүндрэлтэй асуудлуудыг засч залруулах, бодлогын өөрчлөлт хийхээс эхлэх учиртай. Үнэ тариф, компанийн засаглал, эрчим хүчний эх үүсвэр, хөрөнгө оруулалт, зах зээлийн загвар, эрчим хүчний ухаалаг цахим үйлчилгээ, хүний нөөц, эрчим хүчний экспорт, хууль эрхзүйн гэх мэт тус тус чиглэлд реформ зайлшгүй хийх ёстой. Эдгээр шинэчлэлийн ажлуудыг хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хийх нь зүйтэй болов уу.
-Үнэ тарифын шинэчлэлийг авч үзье. Нийгмийн бухимдлыг өдөөдөг сэдвүүдийн нэг. Үнэ тарифын шинэчлэлийг хэрхэн хийвэл зохистой юм бэ. Өөрчлөгдөх нь гарцаагүй нөхцөлд ирээд байна шүү дээ?
-Шинэчлэлийг ялангуяа үнэ тариф, эрчим хүчний арилжаа зохицуулалтын чиглэлд хэрхэн хийх тухайд салбарын мэргэжилтэн, судлаачид хоёр ялгаатай байр суурьтай байна. Нэгдүгээрт эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөг, ашгийн зохих түвшинд хүргэн, тогтмол индексжүүлэх замаар эрчим хүчний үйлдвэр, компани, нүүрсний уурхайнуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, улмаар энэ салбарт шинэ хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж нэг хэсэг нь үзэж байна. Хоёрдугаарт эрчим хүчний зах зээл, үнэ, тарифыг бүрэн чөлөөлж, чөлөөт зах зээлийн зарчмын дагуу эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтож, улмаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ гэж өөр нэг хэсэг үзэж байна.
Зохицуулах байгууллагын хувьд нэгдүгээр байр суурь буюу “бодит өртөг дээр нэмэх нь ашиг” байдлаар үнэ, тарифыг тогтоож, тогтмол индексжүүлэх тогтолцоог бий болгох нь ойрын хугацаанд нэн даруй хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр бид холбогдох тооцоо судалгааг хийж, тарифын шинэчлэл, түүний хүрээнд хийх ажлуудаа төлөвлөн авч хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж байна.
-Цахилгаан, дулааны үнэ, тариф бодит өртөгт хүрч, индексжиж эхэлбэл хэрэглэгчид худалдаж буй эрчим хүчний үнэ тарифт ямар өөрчлөлт орох вэ ?
-Эрчим хүчний тарифт маш олон хүчин зүйлс бодитойгоор нөлөөлдөг. Бид хэрэглэгч болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад ойлгомжтой энгийн байлгах зорилгоор дараах дөрвөн хүчин зүйлсээс хамааран тохируулах буюу индексжиж өөрчлөгдөхөөр томьёолоод байгаа юм. Үүнд Монгол Улсын хэрэглээний үнийн өөрчлөлт буюу инфляц, гадаад валютын ханшийн өөрчлөлт, импортоор худалдан авч буй цахилгааны үнийн өөрчлөлт, шинэ эх үүсвэрийн нөлөөлөл зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйл орно. Өөрөөр хэлбэл цаашид цахилгаан, дулааны тариф зөвхөн нэмэгдэх бус, эдгээр дөрвөн хүчин зүйлсэд буурах өөрчлөлт гарсан бол тариф тодорхой хэмжээнд буурах боломж бүрдэнэ. Мөн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны хөтөлбөрт эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж, улирал тутам шинэчилнэ гэж тусгасан байгаа. Тиймээс эрчим хүчний салбарт төрөөс барьж буй бодлоготой уялдуулан энэ арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Үүнээс гадна хэрэглэгчийн тарифын бүтэц, загвар, ангиллыг үе шаттай сайжруулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, айл өрхөд оргил цагийн тариф нэвтрүүлэх, ердийн хэмжээнээс илүү өндөр хэрэглээний тарифыг өсгөх, дулааны хэрэглээнд суурилсан тариф нэвтрүүлэх гэх мэт.
-Эрчим хүчний салбарт үнэ тарифыг чөлөөлөөд орхивол зах зээлийн зарчмаараа илүү хурдтай хөгжих юм биш үү?
-Өрөөсгөл төсөөлөл. Үүний тулд эрчим хүчний зах зээлд шударга, чөлөөт өрсөлдөөн явагдах урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Энэ нь тухайн “Зах зээлийн төвлөрөл”-ийн үзүүлэлт байдаг. Тодруулбал тухайн зах зээлийн төвлөрөл бага буюу хангалттай тооны ижил тэнцүү хүчин чадалтай оролцогч байснаар бодит өрсөлдөөн үүсэж улмаар өрсөлдөөний үр дүнд хэрэглэгч хожно. Манай улсын хувьд жишээ нь төвийн бүсийн цахилгааны зах зээлийг авч үзвэл:
Нэгдүгээрт, Өнөөдрийн байдлаар нийт 19 эрчим хүчний үйлдвэрлэгчид (дулааны цахилгаан станц, нарны болон салхин цахилгаан станц) ажиллаж байгаа боловч ДЦС-4 ХК дангаараа нийт цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг үйлдвэрлэн нийлүүлдэг. Хүчин чадлын хувьд яалт ч үгүй зах зээлд монопол. Тэгэхээр өрсөлдөөнд оролцох эх үүсгүүрүүдийн чадал эрс тэс ялгаатай байна.
Хоёрдугаарт, Шинээр ашиглалтад орсон сэргээгдэх эрчим хүчний нар, салхин цахилгаан станцууд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах урт хугацааны гэрээтэй байдаг. Тиймээс тухайн үеийн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ, тарифыг хатуу тогтоож тусгаж өгсөн байдаг.
Гурвадугаарт, Хувийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, ашиглалтад орох Бөөрөлжүүт болон бусад нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцуудад тухайн төслийн санхүүгийн эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалт татах чадвартай (bankable) гэрээг байгуулах зорилгоор жил бүр худалдан авах цахилгааны хамгийн бага хэмжээ болон үнийг тусгасан нөхцөлүүдийг гэрээнд зааж, 20-оос дээш жилийн хугацаатайгаар байгуулж байна.
Манай улсын эрчим хүчний салбарын дээр дурдсан онцлог нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр үнийг чөлөөлснөөр чөлөөт, шударга өрсөлдөөн үүсэхгүй байх талтай. Улмаар зах зээл дээр бодит бөгөөд шударга үнэ тогтох нөхцөл бүрдэхгүй л болов уу.
Харин зах зээлийн тодорхой хэсэгт оролцогч талуудын хооронд шударга өрсөлдөөн үүсэхүйц байдлаар загварчилсны үндсэн дээр төвийн бүсийн цахилгааны зах зээлийн зохих хувийг чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Гэхдээ үүнд бэлтгэл ажил шаардлагатай.
-Үнэ тарифыг чөлөөлөх биш, зохицуулалттай өөрчлөлт шинэчлэл хийх нь зүйтэй юм байна гэж ойлголоо. Тэгвэл цахилгаан, дулааны үнэ, тарифыг нэмэгдүүлснээр одоо үүсээд байгаа тулгамдсан асуудлууд болон хүндрэлийг бүрэн шийдвэрлэж чадах уу?
-Эрчим хүчний салбарт тулгамдаад буй санхүүгийн хүндрэл, хүчин чадлын дутагдлыг шийдвэрлэхийн тулд олон арга хэмжээг зэрэг болон шат дараатай авч хэрэгжүүлнэ. Үнэ, тарифын шинэчлэл бол шаардлагатай олон арга хэмжээнүүдийн зөвхөн нэг нь. Үнэ, тарифаа зохистой түвшинд хүртэл нэмбэл ойрын хоёр жилийн хугацаанд салбарт хуримтлагдсан, хугацаа хэтэрсэн өр төлбөрийг барагдуулж, улмаар санхүүгийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Тэгэхээр тарифын шинэчлэлийн зэрэгцээ салбарын үйлдвэр, компаниудын үргүй зардлыг бууруулах, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, хяналтыг сайжруулах чиглэлээр наад зах нь дараах 2 арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.
- Зохицуулах байгууллагын хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тариф тооцож буй аргачлалд өөрчлөлт оруулах, “зардалд суурилсан” хандлагаас “урамшуулалд суурилсан” хандлага руу шилжих,
- Эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох. Ингэснээр нээлттэй хувьцаат компаниуд нь олон нийтэд ил тод, илүү хариуцлагатай ажиллах боломжийг бүрдүүлэн компанийн засаглал, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж өртөг зардлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Мөн төрийн өмчийн компанийн үр ашиггүй байдал, санхүүгийн алдагдалд хараат бус аудит хийх замаар шалтгааныг тодорхойлж хөдөлмөрийн бүтээмжээс хамаарсан бүтэц, орон тоог тогтоох жишиг норм нормативыг баталж мөрдөх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага бол байгаа.
-Төрийн өмчит компаниудыг хэрхэн нээлттэй хувьцаат компани болгох вэ. Ингэснээр хөрөнгө оруулалтыг татаж чадах уу?
-Уг нь эрчим хүчний салбарын компаниуд тарифаар өөрийн урсгал зардлаа санхүүжүүлэхээс гадна үндсэн хөрөнгийнхөө элэгдлийн зардлаар их засвар болон урт хугацаанд хийгдэх техник технологийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж хуримтлуулаад явах ёстой юм. Ер нь бол эрчим хүчний төрийн өмчийн хувьцаат компаниудаа одоо байгаа хөрөнгөн дээр нь нийт хувьцааны тодорхой хувиас дээш нэг болон нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж болохгүй гэсэн нөхцөлтэйгөөр нэмж хувьцаа гаргах замаар хөрөнгийн бирж дээр гаргаж нээлттэй хувьцаат компани болгоод олон нийтийн хяналтад оруулчихмаар байгаа юм. Тэгвэл сайн засаглалтай болох, мэдээлэл ил тод нээлттэй болох, үр ашиггүй зардлыг бууруулах, компани бизнесийн зарчмаар ажилладаг болох зэрэг олон сайн талтай. Энэ ажлыг хийхийн тулд замын зураглалаа хийж түүндээ үндэслэсэн ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, гадаад эх үүсвэртэй урт хугацаат зээлүүдээс төр хариуцах хэсгээ авч, компани хариуцах хэсгээ тодорхой болгож төрийн өмчит хувьцаат компаниудын санхүүг эрүүлжүүлж цэгцлэх хэрэгтэй. Ингэж чадвал зах зээл дээр компанийн хувьцаа үнэ хүрнэ, компани ч цаашдаа санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох чадвартай болж бие даан хөгжих боломж бүрдэнэ гэж бодож байна.
-Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаас гарахын тулд шинэ станцууд барих шаардлагатай байгаад байдаг. Төрөөс баримталж байгаа бодлогод тусгагдсан эрчим хүчний төслүүдийн явц ямар байгаа вэ. Шинээр төслүүд нэмж хэрэгжих үү?
-Шинэ эх үүсвэрийн төслийн тухайд бол шинэ сэргэлтийн бодлогод байгаа төслүүд болон сүүлийн үед Эрчим хүчний яамнаас бодлогын хувьд дэмжсэн Төв аймгийн Баян суманд баригдах нүүрсээр ажиллах 660 МВт-ын цахилгаан станц, мөн тус сумын нутаг дэвсгэрт баригдах нүүрсний гүн боловсруулалтын хийгээр ажиллах 300 МВт-ын, Бөөрөлжүүтийн 300 МВт, Сэлэнгэ аймагт баригдах 70 МВт, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдах 30 МВт-ын цахилгаан станцууд байна.
Үүнээс гадна Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Шинэ Зуунмод хотын ойролцоо 300 МВт-аас багагүй хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих нь зүйтэй гэж бодож байна. Шинэ хотыг дагаад эрчим хүчний эх үүсвэр болон эрчим хүчний дэд бүтцийг урьдчилан тодорхой төлөвлөлттэйгээр хөгжүүлэх нь хотын хөгжил, тогтвортой байдлыг хангах чухал алхам болох байх.
-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эрчим хүчний салбар ямар оролцоотой вэ?
-Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Парисын хэлэлцээрт нэгдэн орж, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийг 74.2 сая тонноос 22.7 хувиар буюу 16.9 сая тонн болгож бууруулах зорилтыг тавьсан. Үүний 66.7 хувь буюу 11.3 сая тонн хүлэмжийн хийг эрчим хүчний салбар бууруулах юм. "Алсын хараа - 2050" хөтөлбөрийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ биелэлтийг хангахын тулд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, гэр хорооллыг төвлөрсөн, хэсэгчилсэн болон бие даасан инженерийн шугам сүлжээний хангамжид холбон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар тусгасан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогод сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана гэж заасан байдаг тул нар, салхи, усан цахилгаан станцыг үе шаттайгаар ашиглалтад оруулж олон улсын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх юм.
-Эрчим хүчийг байгальд ээлтэй ашиглах тухайд эрчим хүчний шилжилтийн асуудал яригдаж байсан. Эрчим хүчний шилжилтийн талаар мэргэжлийн хүний хувьд санал бодлоо хуваалцана уу?
-Бид хоёрын ярилцлага нэлээн өргөн хүрээг хамраад байх шиг байна. Тиймээ, нэгэнт эрчим хүчний салбарын шинэчлэлийн асуудлаар ярилцаж байгаа тул үүнд олон асуудлууд хамаарна л даа. Эрчим хүчний шилжилтийн хувьд юуны өмнө эрчим хүч хангамжийн хүртээмжтэй, найдвартай байдал, хоёрдугаарт байгаль орчны тогтвортой байдал, гуравдугаарт эдийн засгийн хөгжил, өсөлт гэсэн гурван хүчин зүйлийн тэнцвэртэй харьцааг алдагдуулахгүйгээр тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх боломжийг олгодог илүү хүртээмжтэй, тогтвортой, хямд, найдвартай эрчим хүчний систем рүү шилжих үйл явцыг л ярьж байгаа шүү дээ.
-Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй гэдэг. Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлж байна. Манай улс ч гэсэн СЭХ-ний хуультай, урт хугацааны бодлоготой. Бодлогодоо 2030 он гэхэд СЭХ-ний нийт суурилагдсан хүчин чадлын 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан байгаа. Одоохондоо СЭХ-ний үнэ өндөр, тогтворгүй эх үүсвэр гэх мэт болгоомжлол их байгаа боловч үнийн хувьд цаашдаа бууна гэж харж байгаа. Тогтворжилтын хувьд дэлхий нийтээр тодорхой шийдэл гаргаад хөгжүүлээд явж байна. Тэгэхээр бид тодорхой техникийн шийдлийг нь гаргаад хөгжүүлэх л хэрэгтэй.
-Эрчим хүчний салбар ухаалаг болох ёстой гэж та түрүүнд ярьсан. Энэ талаар тодруулж яриач?
-Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа илүү ухаалаг, хялбар бас цахим байх ёстой. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хангах үйл ажиллагаа буюу хэрэглэгчтэй харьцдаг хэсгийг нэн тэргүүнд ухаалаг болгох хэрэгтэй. Илүү боломжтой ч гэж харж байгаа. Ингэснээр хэрэглэгч хаана байгаа байрлалаасаа үл хамаараад хэрэглээгээ хяначихдаг, төлбөрөө төлчихдөг, таслах, залгах үйлчилгээгээ авчихдаг болно гэсэн үг. Харин энэ систем нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хялбар ойлгомжтой байх ёстой.
-Монгол Улс эрчим хүчний экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ боломжтой юу?
-Манай улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй. Ийм арвин нөөцөө ашиглаж сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг экспортлох бүрэн боломжтой. Гаднын хөрөнгө оруулалтаар том чадлын СЭХ-ний цогцолбор баригдлаа гэхэд Монгол улс хэрхэн ашиг хүртэх вэ гэдэг асуудал хамгийн чухал.
-Салбарт шинэчлэл хийхэд хууль эрх зүйн орчныг тойрон гарч болохгүй биз ээ. Ярилцлагын эхэнд та реформ хийх шаардлагатай нэг бүтэц нь эрх зүйн орчин гэсэн шүү дээ ?
-Эрчим хүчний хуулийн 2001 оны өөрчлөлтийн талаар дээр дурдсан. Энэхүү хууль нь эрчим хүчний салбарт зохих үүрэг гүйцэтгэж, үр дүнгээ өгсөн. Одоо харин Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнт зах зээлийг дэмжих, техник технологийн шинэчлэл, инновацыг нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цэвэр шинэ эрчим хүчийг дэмжих бодлогыг тусгах зэргээр шинэчлэл, өөрчлөлтүүд оруулах шаардлага байгаа. Бидэнд энэ талаар хийсэн судалгаа бий.
-Эрчим хүчний салбарт мэргэшсэн туршлагатай ажилчид ажлаас гарч байгаа талаар яригдах болсон. Үүний шалтгаан нь юу вэ?
-Эрчим хүчний үйлдвэр компаниудаас цалин хөлс, нийгмийн асуудлаас шалтгаалан нарийн мэргэжлийн ажилчид ажлаас гарах тохиолдол нэмэгдсээр, улмаар бэлтгэгдсэн, туршлагатай ажиллах хүчний хомсдолд орж байгаа нь үнэн. Ингэхээр боловсон хүчний хомсдолоос хамааран гарах үйл ажиллагааны эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Салбарын ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалинг инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдүүлж байх, үүнтэй зэрэгцээд мэргэжил, албан тушаалын нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив, тогтоох байгууллага болон эрх, үүргийг тодорхой тусгах шаардлага байна.
Боловсон хүчний хомсдолын шалтгаан нь ур чадвар, мэргэшлийн түвшин, хариуцлагаас хамаарсан цалин хөлс, урамшууллын системтэй болох, өндөр ур чадвар бүхий нарийн мэргэжлийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал тулгамдаж байгаатай холбоотой. Хамгийн гол нь техник, технологи өдрөөс өдөрт хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэргэжилтэй ажиллагсдыг мэргэшүүлж давтан сургах, мэргэжилтэн бэлтгэх ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх талаар салбар тусдаа бодлого боловсруулах тал дээр анхаарах цаг болсон.
-Бид эрчим хүчний салбарын реформыг тойрсон өргөн сэдвээр ярилцлаа. Төгсгөлийг танд үлдээе.
-Эрчим хүчний салбарт реформыг хэрэгжүүлэхдээ дээр яригдсан үнэ тариф, компанийн засаглал, эрчим хүчний эх үүсвэр, зах зээлийн загвар, эрчим хүчний ухаалаг цахим үйлчилгээ, хүний нөөц, экспортын бодлого, хууль эрхзүйн шинэчлэл гэх мэт бодлогын ажлуудыг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь зүйтэй. Дахин хэлэхэд эрчим хүчний салбарын реформын асуудал бол маш олон хүчин зүйлийг оролцуулсан, өргөн хүрээг хамарсан цогц шийдэл байж зорилгодоо хүрнэ. Цаг хугацаа шаардсан нарийн төвөгтэй процессуудыг үе шаттай даван туулж байж реформ зүй зохистой, зөв хийгдэнэ гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)