iNet.mn дагах

Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Та “Хар салхи” үржлийн газраа нээсэн түүх, үйл ажиллагааныхаа талаар танилцуулахгүй юу?
-Үржлийн газрынхаа үйл ажиллагааг эхлүүлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Нэг сайшаалтай зүйл нь хүмүүс нохойг их сонирхдог болжээ. Манай үржлийн нохойг хүмүүс их тэжээдэг. Зарим гоёлын тайга нохойг суурин газрын хүмүүс орон сууцад тэжээж байна. Ингэхдээ биеийн хөгжилд нь тасралтгүй анхаарал тавьж, салхилуулдаг.  Үүнээс гадна чоно элбэгтэй газрын малчид гаршуулдаг. Тайга нохой сэргэлэн зантай учраас шөнө унтдаггүй, хотоо манана, эзэндээ ээлтэй. Хотонд чоно орж ирлээ гэхэд мал барихаас нь өмнө арга хэмжээ авдаг.
-Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг. Тэгвэл нохой үржүүлж, тэжээх болсон нь юутай холбоотой вэ?
-Би бага байхаасаа нохой тэжээх сонирхолтой байсан. Манайх байранд амьдардаг ч гэртээ тэжээнэ. Төрөл бүрийн нохой тэжээсэн. Ингэхдээ гоёлын, зодолддог, хамгаалалтын гээд үргэлжилнэ. Хэнтий аймгийн Галшар суманд амьдарч байна. Харин одоо тайга нохой тэжээх миний сонирхол болжээ. Учир нь тайга нохойнд бусад нохойноос илүү давуу тал, шинжийг бүрдүүлсэн байдгаараа онцлог. Цайвар зүстэй нохой ховордсон. Одоогоор дөрвөн нохойтой. Одоо үржүүлж байгаа ноход маань гоёлынх. Энэ нь үзэсгэлэнгийн тэмцээн их зохион байгуулагдаж байгаатай холбоотой.  Цаашид гоёл, хурдыг нь хослуулж тэжээхийг зорьж байгаа. Нутагтаа тэмцээн уралдаанд оролцдог. Сүүлийн үед өгөөшинд уралдуулж сургаж байгаа. Хоёр настай ноход маань өгөөшинд уралдаад сурсан. Энэ уралдааны онцлог нь ангийн арьсыг эргэдэг дамартай төхөөрөмжөөр татаад км цагийн хурдыг нь хэмждэг. Төхөөрөмжөө зогсоогоод ангийн арьс хөөлгөж уралдуулдаг.
-Хэд хоногтой байхад нь хүмүүст үрчлүүлдэг вэ?
-Монголчууд эм нохойгоо төрөөд удаагүй байхад нь гөлгийг нь хүмүүст үрчлүүлэх нь түгээмэл. Харин одоо дөнгөж төрсөн гөлгийг үрчлүүлэх боломжгүй. Би малын эмч мэргэжилтэй учраас үүн дээр онцгой анхаардаг. Нохой парвовируст, гударгаар өвчлөх эрсдэл өндөртэй. Тиймээс эхний гурван сар вакцин хийж хүмүүст өгөх нь зохистой. Зарим  тохиолдолд эхний вакцинаа хийлгэсэн нохойг үрчлүүлдэг. Ингээд тухайн эзэн нь дараагийн хоёр вакциныг нь хийлгэнэ гэсэн үг. Үржлийн газрууд тэжээж байгаа нохойгоо үйлдвэрийн хоолоор тэжээнэ. Тус хоолоор ихэвчлэн 3-6 сар тэжээнэ. Үүнээс цааш төрөлхийн онцлогоороо түүхий мах бусад зүйлээр хооллоно. Тайга нохой үс багатай, туранхай хэр нь дүн өвлийн хүйтнээр гөлөглөнө. Гөлөгнүүд нь эндэгдэлгүй өсөж торнино. Энэ нь нэг давуу тал нь.
Нохой тэжээх нь өртөг өндөртэй. Хоол тэжээлээс эхлээд зардал, цаг зав шаардана. Үүнийг нохой тэжээхээр зэхэж байгаа хүмүүс урьдаас тооцоолох нь чухал болов уу. Сонирхуулахад, хамгийн үнэтэй тайга нохой зургаан сая төгрөгийн ханштай. Дундаж үнэ гэвэл гөлгөн нохой нэг сая төгрөг.
-Монгол түмэн тайга нохойг дээр үеэс  өсгөж үржүүлсэн гэсэн судалгаа бий.  Одоо үед тайга нохойны үржил ямар түвшинд байна вэ?
-Эрт үед Монголд гурван үүлдэр байсны нэг нь тайга нохой. Улсын зүүн бүсээр тайга нохой нутагшсан байдаг. Нэг үе тайга нохойны үүлдэр угсаа орхигдож устах аюулд хүрсэн. Хэнтий аймагт нохойн үржлийн газар эрхэлдэг залуус байдаг.  Үүний ач болон бусад зүйлийн нөлөөгөөр тайга нохой олширсон. Тайга нохойны давуу тал нь хурдтай учраас ан хийх зориулалтаар тэжээдэг. Дээр үед хүмүүс зээр, туулай тэргүүтэй амьтдыг хөөлгөж намнуулдаг байсан. Тухайн үеийн амьдралын нөхцөл  амаргүй байсан болохоор хүмүүс амьдаар хооллож байж. Тайга нохойн үүрэг ан ав хийж эзнийгээ тэжээх. Сонирхуулахад, сүүлийн үед уяачид тайга нохойг гаршуулж байна. Учир нь тайга нохой, хурдан морь хоёр нэг саванд багтдаг гэж үздэг.  Мөн тайга нохойны хурд, биеийн галбир, харагдах байдал нь хурдан морьтой төстэй.
-Тайга нохойг анд зориулж тэжээдэг гэж ойлгож болох уу?
-Тайга нохойг зөвхөн ан амьтан агнахад зориулан тэжээдэг гэж ойлгох нь өрөөсгөл. Сүүлийн жилүүдээс үзэсгэлэнгийн тэмцээн их зохион байгуулагддаг болжээ. Тайга эр нохойноос улсын аварга гурав тодорсон. Манай улсаас банхар нохой дэлхийн хэмжээний тэмцээнд оролцдог болсон. Банхарыг тайга нохойтой харьцуулахад банхар хөгжил сайтай. Тиймээс тайга нохойг ДАШТ-д оролцдог болгохыг зорьж үржүүлж байна. 
Харахад туранхай биетэй ч чоныг дийлэх чадвартай. Банхар хотонд орж ирсэн чоныг барьдаг бол тайга нохой гүйцэж барьдаг. Тайга нохойны үржлийн газар зүүн аймагт дэлгэрсэн байсан. Харин сүүлийн үед Монгол орны бүх газар тайга нохойг тэжээх болжээ. Хангайн амьтан элбэгтэй газрын иргэд тайга нохойг авдаг. Туранхай харагдах нэг шалтгаан нь ходоод нь өрц рүүгээ байрласан болохоор тэр л дээ.
-Ан хийдэг  гэхээр зоригтой байх нь. Тайга нохойг анд зориулж хэрхэн сургадаг вэ?
-Гөлгөн нохой байхаасаа том нохойнуудаасаа суралцдаг гэж ойлгож болно. Намар болоод сэрүү унахаар тайга нохой гөлөгнүүдээ дагуулаад уул хад руу явах нь түгээмэл. Ингэхдээ ан гөрөө хийж сурдаг. Харахад гоёмсог, хөл нь бахим байвал хурдтай гэсэн үг. Тайга нохой бүр хурдтай гэж ойлгох нь өрөөсгөл. Удмаасаа шалтгаалаад хурд нь өөр.
-Нохойг  гаршуулж тэжээдэг уламжлал үргэлжилсээр байна. Тиймээс нохой тэжээхийн ач холбогдол нь юунд оршдог бол?
-Нохой бол гэр бүлийн нэг гишүүн. Манай хүүхдүүд нохойнд их  хайртай. Хамт тоглож эрхэлдэг. Нохой огт хүүхдийг төвөгшөөдөггүй. Их ухаантай амьтан шүү.  Гөлөг байхдаа их дүрсгүй, том болох тусмаа дөлгөөн болдог. Яг л хүнтэй ижил. Нохой эзнийхээ занг дуурайдаг гэдэг. Үүнээс гадна хамт өсөж байгаа том нохойноосоо их суралцдаг.
Нохой бүрийн наслах хугацаа  харилцан адилгүй. Уугуул нохой гэхэд  10 жил наслах жишээтэй. 7-8 наслахаараа хөгшин нохойдоо орно. Нас бие гүйцсэн нохой чоныг дийлэх чадвартай. Том ангийн нохой нь хурд хүч жирийн тайгатай харьцуулшгүй. Гадаад байдал нь гэхэд толгой нь том, биерхүү байна. Жижиг биетэй тайга нохой нь түрүүлж очоод чоныг эргүүлнэ. Харин ангийн тайга араас нь очиж багалзуурдана. Эр эмгүй чоно барина. Тухайлбал, таван нохой хөтөлж яваад чоно руу тавилаа гэхэд хоёр нь хазна. Зан араншин нь ангийн үед хурц болдог бол бусад үед эрх байдаг. Хоол тэжээлийн хувьд нохойноосоо хамаараад өөр. Зарим нохой нь бага хүнсээр хооллоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

Өчигдөр, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

Өчигдөр, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

Өчигдөр, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Өчигдөр, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Өчигдөр, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19