iNet.mn дагах

Б.Мягмарсүрэн: Өлзийт хорооллыг монгол адууг дуусгадаг газар гэж би нэрлээд байгаа

Баянхонгор аймгийн уугуул аймгийн алдарт уяач, 6 дахь үеийн уран дархан, өндөр настан Б.Мягмарсүрэнтэй хурдан морины өнөөгийн дүр төрх, уламжлалт уяаны арга барил, угшил удам, үржлийн талаар халуун яриа өрнүүллээ.

-Монгол адууны үүлдэр угсааг сайжруулна хэмээн харийн үүлдрийн адуу хилийн чанадаас авчрах болсон. Үүнийг та хэрхэн үздэг вэ?  
-Монгол адууны үржлээр оролдох тийм ч сайн үйлс биш. Харин тэр харийн адуугаа тусад нь, морин тойруулгаа байгуулаад уралдуулж болно шүү дээ. Энэ асуудалд цэвэр монгол адуугаа авч үлдэх төр засгийн цогц бодлого үгүйлэгдэж байна. 
-Сүүлийн жилүүдэд өвөл, хаврын морины уралдааныг газар бүрт зохион байгуулж байна. Ер нь ийм уламжлал манайд байв уу?
-Өвөл өргөн хэмжээнд морины уралдаан зохион байгуулах нь тун зохисгүй. Харин монголчууд Цагаан сараар залуус унаж яваа мориороо л 10-20-иулаа багахан бооцоотой уралддаг уламжлал байсан. Морины уралдаан гээд байгаа болохоос уг нь энэ бол яг нарийндаа өв соёл шүү дээ. За бас, уядаг морио онгойлгодог нэг арга гэж болно. Энэ мэтээр монгол хүний бахархал, зан заншил, сэтгэлгээнд нь байдаг үнэт зүйл юм. Ер нь зургадугаар сарын 20 хүртэл, үржлийн үед нь азаргыг уяна гэдэг маш буруу. Сайн адууны генийн сан, удмыг нь авч үлдэх л чухал. Даага бас уралдуулаад байна. Төл амьтан хар чөмөгтэй байхад чөмгийг нь суулгахгүй уралдуулаад байж болохгүй л дээ. Бид нэг юманд анхаарах ёстой. Шинэчлэх ёстой гээд байдаг, шинэчлэх юм байна, бас шинэчлэхгүй ч юм байна л даа.
Уралдаан гэхээс илүүтэй, Монголын уламжлалт өв соёл, зан үйл хэмээх эрхэм зүйл оршиж байдаг. Уралдаан бол нэг өдрийн л бахархал, наадам шүү дээ. Монгол хүний төрөлх чанар гэж юм бий. Би одоо 70 нас хол давсан боловч, ямар ч хүний адууг нэг харсан байхад л, хойтон жил нь тухайн адуу цуваад явж өнгөрөхөд, аа тэгээд алхаж явсан тийм адуу байна гээд л эргээд санаж чадна. Магадгүй, би хойтон жил хүнийг нь танихгүй байж болно, харин адууг нь хараад, яг тэгээд алхаж явсан тэр адуу байна гээд таних жишээтэй. Тэгэхээр энэ бол монгол хүний цусанд нь оршиж байгаа хэрэг юм. Өө, тэдний адуу байна гээд азаргаа сольсон байх нь хамаагүй, тамгаар нь шууд л таньж мэддэг.

Өнөө үед энэ сайхан өв соёл ихээхэн алдагдаад байна уу даа?
Өнөөдөр малчдын зан заншил их өөрчлөгдөж, эд мөнгөнд ач холбогдол өгч, явцуу ашиг сонирхлоо өв уламжлалынхаа өмнө тавиад байна уу гэж их эмзэглэдэг. Монгол адуунд дээд хурд нь хэд байх нь огт хамаагүй, монгол адуу л уралдаж байх ёстой. Харин чанаржуулна гэдэг өөр асуудал. Гаднаас авчирч байгаа адуугаа, монгол адуутайгаа хольж байхаар тусад нь үржүүлээд морин тойруулгаа бариад олон улсын жишгээр тэр зэрэглэлийг нь тогтоогоод, дээд зэрэглэлийн таван морь, дунд зэрэглэлийн таван морь гэх зэргээр бооцоо тавиад уралдуулж яагаад болохгүй гэж. Энэ бол морин уралдааны спорт юм. Ер нь эцсийн эцэст аавынхаа мориор оролдож болохгүй л дээ. Аавынх нь хонь хариулдаг морь шүү дээ, өвлийн хүйтэнд ч эмээллээд уначихдаг. Аавыгаа явуулаад байгаа хэрэг л дээ. Хүн, хүн болж чадаагүйд хамаг учир байна. Энэ хэдэн уяачид чинь бусдаас өөр гэж боддог. Яагаад гэвэл, малтай харьцаад, малын дотоод ертөнцийг маш нарийн мэдэрч чаддаг. За яаж байна гээд ааваас асуухад, аав гэрээсээ нөмгөн гарч ирээд уяж буй мориныхоо нүд, бие, үсийг нь хараад л "Ээ дээ миний хүү, одоо уяа нь ихдэж байгаа бололтой" гэж хэлчихээд ороход л тэр бүхнийг нь судалсан хүний шинж шүү дээ. Тэгэхээр залуучууддаа захих зүйл бол, "Өтөл насанд хаях юм их бий, гэвч авах юм бүр их бий. Үндсэн оюуныхаа өв соёлыг өөрчлөх гэж бүү оролд, эхлээд өөрөө хүн бол" гэж хойч үедээ захиж хэлэх байна. ЕБС-ийн хүүхдийн хичээлийн сургалтын хөтөлбөрт эн тэргүүнд их олон мэдээллийг өгөөд байх нь хэр оновчтой вэ? Үнэн хэрэгтээ эхлээд тэдэнд хүн болох ухааныг л зааж сургах ёстой гэж би хувьдаа боддог юм. Яагаад вэ гэхээр, мөнгө, эрх мэдэл хараад нөхрөө худалдаж чадах хүн бол “Хүн” болж чадаагүйн л шинж юм. Би ийм зүйлийг хараад их эмзэглэдэг. “Хүн байна” гэдэг өөрөө ямар ч мэргэжил, боловсрол, ур чадвараас илүү эрхэм, үнэт зүйл гэдгийг өнөөдөр бид мартах учиргүй.
-Гийнгооны аялгуу төгс бус, ая дан нь сулбагар боллоо гэх шүүмжлэл гарах юм?
-Одоо манай баруун аймгийн гийнгоо бараг сонсогдохоо больсон. Бидний үеийн гийнгоолох ая дан, өв соёл их ондоо болжээ. Манай хүргэн ах 80 нэлээд гарсан хөгшин бий. Тэр хүнээр гийнгоо аялуулж бичлэг хийж аваасай гэж бодогддог юм. Харин өнөөдөр 3000 гаруй хүн амтай сумаас ганц л хүн зүй ёсоор нь, гийнгоолж байх жишээтэй болжээ. Үүнээс харахад үндэсний өв соёл цаг хугацаа өнгөрөх тусам улам л мартагдаад байх юм даа.


-Хурдан морь унах хүүхдийн насны талаар нэлээд маргаан гарч байгаа. Энэ талаар таны байр суурийг сонсоё, та ч их багаасаа морь унасан байх даа?
-Бодоод байх нь ээ, би бол 6 настайдаа хонь хариулж эхлээд л морь унаж сурсан байгаа юм. Тэр үед би анх нэг өвөл явган хонь хариулсан. Дараа жилээс нь тэмээ унаж сураад л, түүнээс хойш морь унаж уралдах, морь сунгах гээд л бүх ажлыг сурч эхэлсэн. Тэгэхээр дээр үеийн морь, мал ахуйн талаар одоо яривал үлгэр шиг юм даа. Ер нь л дэндүү чанга байсан гэж болно. Би мориноос ямар шалтгаанаар ойчсон нь хамаагүй, харин мориноос ойчсон гэдэг шалтгаанаар зэмлэл хүртдэг байв. Тэр үед би морин дээрээ өөрөө мордож чадахгүй настай байлаа шүү дээ. Ер нь морь харуулдаж л ойчно, хүүхдийн дээрээс унана гэж байдаггүй. Ойчсон тэр үед нь буцаад мордож чадахгүй учраас морио босохоос нь өмнө үсэрч очиж морддог байсан. Одооны хүүхдүүд ойчвол тэндээ л хэвтчихнэ. Тэгэхээр энд жаахан өөр зүйлс харагдаад байгаа юм шүү дээ.
-Энэ нь өнөөгийн хүүхдүүд таны үеийнхнээс өөр байна гэсэн үг үү?
-Одооны хүүхдүүдийн идэж, хэрэглэж байгаа зүйлс, байгаль орчны доройтол зэргээс шалтгаалаад хүний яс чанар муудаж байгаа тал бий л байх. Хамгийн гол нь “Хүн” байхын утга учрыг багаасаа эзэмших явдал чухал байна. Одооны 20 нас хүрсэн хүүхдүүдэд энэ талаар хэд ч хэлээд нэмэргүй. Тиймээс 2-4 настайгаас нь өвөг дээдэс, аав, ээж нь ямар их өв соёлтой эрхэм хүн гэдгийг нь ухааруулж, зааж сургах ёстой. “Зөв монгол хүн” байх тухай, эцэг эхээ, ерөөсөө хүнийг хайрлах тухай багаас нь зааж, хүмүүжүүлж өөрийнх нь оюуны өмч болгон суулгах хэрэгтэй. Энэ бүхнийг манай төр засаг бодлогоор хийх ёстой ажил гэж боддог.
-Та монгол адууны онцлог, шинж чанарын талаар юу хэлэх вэ?
-Монгол адууны талаар товчхон ярихад, монгол адуу бол маш их онцлогтой. Өөрөөр хэлбэл, хаана ч очсон өөрийн эх нутгаа зорин гүйдэг, өнгөтөөр зүүдэлдэг, эзнээ таньдаг энэ бүхэн үнэхээр гайхамшигтай. Би 35 нас хүрсэн зээрд хүлэг морьтой байсан бөгөөд надаас өөр хүн ойртвол булгина. Бас саяхан Сүхбаатараас авчирсан хүрэн морь байгаа. Тэр бол  хэнийг ч ойртуулахгүй, харин намайг очиход яах ч үгүй, тийм л ухаантай. Энэ бол агуу чанар. Монгол адуу үржил селекцид орохдоо хүүхнээ хураахгүй, эхийгээ хураахгүй. Одоо харин хараад байхад юу ч хамаагүй очоод мордчихдог болж, энэ бол үнэхээр эмгэнэл. Үүнд юу нөлөөлөв, яагаад ийм болоод байгааг олж мэдэх хэрэгтэй юм. Би бол жирийн уяач дархан хүн болохоор хааяа нэг хэрэг гарахаар л хэдэн хүүхдүүд дуудаж ярихаас биш, өөрөө дарханы ажлаа хийгээд, морио уяад л байж байна даа.
-Та өөрийн хурдан хүлгүүдийнхээ амжилтаас дурдана уу?
- Дорнодын Чойбалсан сумаас аваачсан даага, одоо морь болчихсон адуу өнгөрсөн жил айргийн таваар давхисан, мөн Булганаас дамжиж ирсэн хүрэн үрээ аман хүзүүдсэн, бас нэг цоохор үрээ гуравлаад Баянхонгорын бүсийн наадамд ингэж миний гурван адуу айрагдсан. Баг бүсийн наадамд бол, хамгийн сүүлд Баацагаанд болсон наадамд нэг соёолон түрүүлж нэг мотоцикль авч байлаа. Энд тэнд явж байгаад харахад, монгол наадам, морин уралдаанаа зүй ёсоор нь хийж чадахаа больсон байна. Жишээ нь, би Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд очиж  уралдаад тэнд баараггүй түрүүлээд, зарлагдчихаад байсан ч, хамгийн сүүлд нь цолонд ороход адуу тань газар гишгээгүй байна гэж оношилж байна билээ. Үүнээс дүгнээд хэлэхэд, хүн болж чадаагүй, наадаж сураагүй байдал илт харагдах болжээ. Бидний хамгийн эрхэм зүйл бол хүн байхад оршдог юм байна.
-Ер нь монгол адууны угшлыг сайжруулна хэмээн эрлийзжүүлэхэд ямар муу тал гарч байна вэ ?
-Монгол адуу бол эрлийз адуунаас тусдаа л уралдах ёстой. Залуучууд энэ гадны үүлдрийн адуугаа тусад нь уралдуулж морин спортоо дэлхийн түвшинд гаргах нь зөв. Адуу үржүүлгийн хувьд зоо-мал эмнэлгийн хяналт дор явуулах ёстой, үгүй бол мутац үүсэх, өвчин эмгэг гарах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр хамгийн наад захын жишээ бол, Сүхбаатар, Хэнтий аймагт адууны өвчин гарлаа л гээд байгаа. Монгол адуунд ям гэх мэт хэдхэн өвчин байдаг, өөр олон өвчин байхгүй дээ. Шүлхий тусахгүй. Чойбалсангийн Баянтүмэнгээс Дэлгэрсайхан гэж хүнээс авсан монгол адуу маань хурдтай байгаа. Би чинь адууныхаа угшлыг сайжруулахын төлөө л яваа хүн. Манай баруун аймгаар бол адууны хурд асар их муудсан байна. Яагаад муудсан гээд харахаар, манай баруун нутгаар зуд их болдог. Хурдан адууны арьс нь нимгэн, тархай үстэй, хөлс их гадагшлуулдаг учраас шар усны нүх нь олон бүдүүн нүхтэй, чөмөгний яс нь нимгэн, доторх чөмөг нь бүдүүн гээд асар их юм бий. Хүйтэнд тэсвэр муутай болохоор нөгөө хониныхоо мориноос урьтаж үхэх нь элбэг. Ялангуяа, бага насандаа их эмзэг шүү.


-Морины эзэн, уяач хоёрт адилхан цол өгөөд байгааг хамгийн их шүүмжилж ярих боллоо. Энэ талаарх таны байр суурийг дуулмаар байна?
-Ээ дээ юу гэхэв. Уяач хүний хөдөлмөр, зүтгэл гэдэг үнэхээр их шүү. Би энэ тухай байнга ярьдаг. Адууг сайжруулаад байгаа хүн болон адууг мөнгөтэй хүн худалдаад авч байгааг бол адууны зүтгэлтэн гэх ч юм уу өөр цол хэргэм өгч байх учиртай. Уяач хүний цол уяачид л байх ёстой. Жишээ  нь, сэтгүүлч хүн “Сайн малчин”-ы цол авч болох уу. Та нарт чинь “Ган үзэг” гэх мэт мэргэжлийн онцлогтой сайхан шагнал байдаг биз дээ. Энэ бол нөгөө хүн байхын утга учир бөгөөд тэднийг хүн болж чадаагүйг л харуулж байна. Тэд ичихгүй яаж зүүж чадаж байна аа. Би бол ичнэ. Төр намайг “Алтан гадас” одонгоор шагнасан. Энэ бол миний 50 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг болохоор би хязгааргүй баярладаг. Адууны судалгаагаар хийсэн ажилд минь ХАА-н тэргүүний ажилтан цол өгсөнд би бас л баярладаг. Яагаад гэвэл, хөдөлмөр, туршлагыг минь үнэлсэн хэрэг. Харин зүгээр байж байгаад л цол хүртэнэ гэдэг бол, хүн болж чадаагүйн илрэл юм даа.
-Та өөрийн хурдан буянуудаа унуулах хүүхдийг яаж сонгож, сургадаг бол?
-Хурдан морь унуулах хүүхдийг их балчир наснаас сургах нь зүйтэй гэж үздэг. Би нэг жил хоёр хүүхэд сургаж байлаа. Тэр жилийн уяа бол байхгүй, хүүхэд сургах ажилтай зууралдаад л өнгөрсөн. Хүүхэд, нас нь том байх тусмаа биеэ бариад байдаг. Тэгээд нэг л хөдөлбөл ойчдог. Харин жаахан хүүхэд бол биеэ сул тавьж орхидог болохоор дэргэд нь дагуулж давхиад л хоёр өдөрт л сурчихдаг. Яг өөрөө цуг хөтөлж яваад жолоог нь бариулаад, "За миний хүү, жолоогоо тийш нь дар, цуг дар, салгаж татахгүй" гээд л заагаад өгөхөд дороо л морь унаад сурдаг. Харин өнөөдөр хүүхэд яагаад мориноос унаж бэртээд байгааг би 2 талын хүчин зүйл нөлөөлж байна гэж үздэг. Монгол хүний амны бэлгэ гэж агуу юм байдаг. Хүүхдээ, ойчно, ойчно гээд байхаар хүүхэд ойчихоос аргагүй. Хоёрт, хүүхдийг багаас нь морь унах сэтгэл зүйг нь төлөвшүүлэхгүй, морийг өөрийн болгож чадахгүй байгаатай шууд холбоотой гэж үздэг. Энэ бол миний л бодол, дүгнэлт юм даа.
-Ер нь таны морийг уная гэсэн нутгийн хүүхдүүд байна биз?
-Миний хамаатан ч биш Галаа гэж хүү бий. Тэр 5-6-хан наснаасаа л хурдан морь унасан. Одоо 15, 16 нас хүрээд байгаа ч миний дэргэд, адуун дээр л байна. Тэгэхээр энэ өвгөнтэй хамт байхад, үгүй дээ л архи уухгүй, тамхи татахгүй, сонирхолтой зүйлээ хийж болно гэсэн  хүсэлдээ хөтлөгдөж тэр хүү надаас салахгүй байна гэж боддог. Аав, ээжийнх нь болон ард олны “Өвгөнд” итгэсэн үнэлгээ юм даа. Тиймээс надад бас өндөр хариуцлага, итгэл ирж байгаа хэрэг шүү дээ. 
-Хурдан морь унах хүүхэд хөнгөн жинтэй байх ёстой гэдэгт та юу хэлэх бол?
-Хурдны морь хэрхэн давхих нь, угаасаа унаж байгаа хүүхдийн жингээсээ их хамаардаг. Одооны морьдын жин, төрх байдлыг харахад урьд үеэсээ тэвчээргүй болжээ. Яагаад гэвэл, том хүн унахаа больсон. Би алаг мориндоо хааяа морддог. Би унаад жин дарж юу шалих билээ. Түүнийг хонинд унахгүй байгаа болохоор жаргалтай л явна даа. Өнөө жил тэжээхгүй гээд тавьчихсан. Хавар тэжээлийн хорыг нь гаргаж, яг ногооны цагаар буюу элэгний үйл ажиллагаа солигдож байдаг 5, 6 дугаар сард жижиг адуу, азарга уядаггүй. Яг энэ үед үржил явагддаг учраас сайн төл авах хэрэгтэй биз дээ. Энэ талаар өнөөгийн залуу уяачдад өргөн хүрээнд сургалт, дадал эзэмшүүлэх хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-Та энэ асуудлыг хөндсөн ном, гарын авлага гаргах бодол байна уу?
-Би адууны хатгуурын талаар гарын авлага гаргая гэсэн бодолтой явдаг. Харин би зургаан үе дамжсан дархан хүн. Бичгийн боловсрол маруухан, дээр нь нас өндөр болохоор асуудал байна аа. Гэхдээ энэ тухай зайлшгүй хэлэх шаардлагатай байгаа. Би тэр Өлзийт хорооллыг Монголын сайн адууг авчирч дуусгадаг газар гэж нэрлээд байгаа. Яагаад гэвэл, нутаг нутгийн сайхан адууг энд бүгдийг нь хөлгүй болгож байна. Монгол хүн адуугаа хэзээ ч хөлгүй болгож байгаагүй. Үүнийг эртнээсээ ихэд цээрлэдэг. Голхион цохисон адууг чинь юу ч гэдэг юм, хааяа нэг адууны шөрмөс задарна л даа. Тэгээд ямар ч судалгаагүй есөн шидийн юм хэлж, янз янзын арга хэрэглэж байна. Би иж бүрэн хатгуур хийхээр төмрийг нь боловсруулаад 3-4 жил болж байгаа. Бүх төрлийн хатгуурыг хайрцаг савтай нь хийгээд, гарын авлагын хамт хадгалж, хамгаалаад явах хүнд хүлээлгэж өгөх бодол бий. Одоо нас дээр гарч байгаа болохоор үүнийг даруй дуусгах бодолтой л явна.
-Өнөөгийн уяачдын яриад байдаг гол сэдэв хурдан удам, угшлын адуу төрүүлэх тухай байдаг?
-Ер нь, хурдан морь олон дахин төрдөггүй байхгүй юу. Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны YII Их хурлын үеэр Тод манлай уяач Д.Даваахүүтэй би нэг ширээнд суулаа. Тэр надаас дүү боловч хурдан морины өндөрлөгийн дээд цэгт нь хүрчихсэн хүн. Би түүнээс, "За өөрөө, өвгөний хүрэн азарганаас эхлээд л олон уяа тань таарч олон түрүү магнай, айрагдуулсан хүн. Ийм адууг үржил хийгээд олдоггүй болов уу. Би 40-өөд жил адуу судлачихаад, олон жил  хурдлах хурдан буян зөвхөн нэг л төрдөг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн" гэхэд, яг тийм л гэж байна билээ.
-ММСУХ-ны YII Их хурлаас гарсан сэрвээний өндрөөр уралдуулна гэх зэрэг олон шийдвэрийг уяачид эсэргүүцээд байгаа?
Би энэ их хурлыг маргаангүй аятайхан болох байх гэж бодож зорьж ирсэн. Харин 80 шахсан насандаа монгол адууг булшлах эх үүсвэрийг би өөрөө тавилцсандаа их харуусч байна гэж хэлэхээс өөр хэлэх үг байсангүй дээ. За тэгээд, сэтгүүлч та бүхний хар цагааныг дэнслэх үйлсдээ үзэг нь хурц байх болтугай гэж ерөөе дөө.скачать dle 12.0
808 Сэтгэгдэл

808 сэтгэгдэл

  1. jonn3

    2020/01/31 01:01:34

  2. jonn1

    2020/02/01 03:02:58

  3. jonn3

    2020/02/02 00:02:09

  4. jonn1

    2020/02/02 10:02:19

  5. jonn3

    2020/02/03 02:02:11

  6. jonn3

    2020/02/03 12:02:44

Сэтгэгдэл үлдээх

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

Өчигдөр, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

Өчигдөр, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

Өчигдөр, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

Өчигдөр, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

Өчигдөр, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

Өчигдөр, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Өчигдөр, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Өчигдөр, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өчигдөр, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19