iNet.mn дагах

ШУУРГА СӨРСӨН НҮҮДЛИЙН ЭЗЭД

Монголчууд өдгөө дэлхийд нүүдэлчин амьдралын хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс орон юм. Хөдөө хээрийн хатуу ширүүн нөхцөлд эртнээс уламжлагдаж ирсэн мал аж ахуй эрхэлсээр буй хүмүүс олон. Таван хошуу мал нь дөрвөн улирлын туршид өвс ургамлын гарцаас хамаарч тарга тэвээрэг авдаг тул бэлчээр сэлгэх явдал зайлшгүй учирна. Тэдгээрийн нэг нь болох хос бөхт бөхт тэмээ монголын говь нутагт гайхалтай дасан зохицож амьдардаг. Тийм ч учраас манай сурвалжлах багийн хамт олон монгол орны говийн бүсийн тэмээчин айл өрхийн төлөөлөл болгож Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн мянгат малчин, аймгийн аварга тэмээчин Отгоны Жаргалсайханынд нэгэн өдрийг өнгөрүүлэхээр болсон билээ.

Говийн зам хол бөгөөд аниргүй, зорин очих айлын эзэн нь дотно юм шиг санагдавч бидний огт уулзаж үзээгүй алс хүн байв. Хот газрын шуугиант хэмнэлээс холдон говийн элчилгүй уудам зах хязгаарт явахуйд хоёрдугаар сард л учран золгодог дулаахан өдрүүд тал нутагт хэдийн айлчилж, нам гүмхэн ахуй хөрс шороо, ургамалд хэдийн гүн нэвчсэн байлаа. Тэр л үдшээр бид учрах нь тодорхой ч уулзаж ярилцаагүй үл таних зочин О.Жаргалсайханы гэрийн гадна дөрөө мултлав.



Өчигдөрхөн л нам гүмд уусан шингэж, шөнөөр одод яралзаж асан  говьд өглөө нь цасан шуурга эрчлэн хуйларч байлаа. О.Жаргалсайханынд түр ирээд буй бүл дүү Т.Сайханцэцэг үүрийн гэгээтэй уралдан гал өрдөж, ингэний сүүгээр сүлсэн өтгөн шаргал цай тогоон дээрээ буцалгаад гэрийн эзэн болон зочдыг дайлав. Гэрийн гаднах мал цасан шуурганаар дулаан хэвтэртээ тайван хивж хэвтэх агаад бэлчээрт гарах янзгүй. Харин О.Жаргалсайхан “Үүрээс эхлээд шуурчихлаа. Энэ өвөл ер цас ороогүй байсан юм. Ашгүй цагаан сар өнгөртөл малын амны устай байх нь. Өнөөдөр цасан шуургатай байгаа учир тэнгэрийн байдал ажиж байгаад малаа бэлчээнэ” хэмээн учирлалаа.





О.Жаргалсайханынх өдгөө нүүдэлчин монголчуудын эртнээс гаршуулж, ахуй амьдралдаа ашиг шимийг нь хүртэн адуулан маллаж ирсэн таван хошуу малтай. Тэднийх 1000–аад бог мал /хонь, ямаа/-аас гадна 40-өөд үхэр, 100 гаруй адуу, хагас мянга буюу 500 гаруй тэмээн сүрэгтэй. Өнгөрсөн жил 100-гаад ботго бойжуулж авсан бөгөөд гэрийн гадна хэвтэх тэмээд дандаа ингэ, торомнууд ажээ. Харин бусад нь бэлчээрт яваа буюу энэ их цасан шуурганаар тэднийг олоход бэрх. “Тэмээ маш ухаалаг амьтан. Ганц нэгээрээ бол тоо толгой нь өсөхгүй, сүргээрээ байж өсдөг дотно мал юм л даа. Одоо ч гэсэн бэлчээрлэдэг газрынхаа аль нэг толгодын нөмөрт бөөнөөрөө тайван хивж хэвтээ болов уу” хэмээн О.Жаргалсайхан хуучилна.





Түүний аав нь Монгол Улсын Гавьяат малчин Х.Отгон гэж хүн бий. 1990 онд БНМАУ-ын аварга малчин, 2002 онд Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн, аймгийн гурван удаагийн аварга тэмээчин болж байсныг Х.Отгон гуайн ууган хүү, биднийг Дундговь аймгийн төв Мандалговиос газарчилж дүүгийндээ аваачаад буй О.Тэгшбаяр бахархан өгүүлж байв. Х.Отгон гуай одоогоор Улаанбаатарт биеэ сувилуулж буй гэнэ. Тэд эцэг эхээс арвуулаа. О.Тэгшбаярын дүү нараас О.Жаргалсайхан, О.Батчулуун, О.Энхжаргал нар нь аавынхаа малч удмыг өвлөн авч малчид болцгоожээ. Өдгөө биднийг өргөө цагаан гэртээ тодхон инээмсэглэлээр угтан авч уулзсан О.Жаргалсайхан малчин удам залгасан хүүхдүүд дундаас хамгийн отгон нь юм.



II.

Өглөөний ундны дараа ч тэмээд босох янзгүй байв. Шуурга намдаж, тэнгэр онгойх бол тэмээд өөрсдөө хэвтрээсээ босч цасаа шилгээдэг гэнэ. Говийнхон тэмээ малын зан араншинг сайтар ажиж байгаль цаг уур хэрхэн өөрчлөгдөхийг мэдэж чаддаг хүмүүс. О.Жаргалсайхан хэдэн аяга цай уучихаад гадагш гарав. Саравчин дээрээс хоёр гурван боодол өвс шидэлж буулгаад дараа нь бэлчээрт гараагүй хонь, ямаандаа тавьж өглөө. Түүнийг боодолтой өвс барин хонин дундуур нааш цааш явахад бага хүү Ж.Эрхбаяр нь дагалдана. Жижигхэн гартаа хэдэн ширхэг өвс барьчихаад ямаа өөд сарвайн зогсох нь өхөөрдөм. Тэгснээ “Аав аа, надад ямаа бариад өг” хэмээн цолгиун дуугаар хэлнэ.



Хотонд буй малдаа өвс тавьж өгчихөөд О.Жаргалсайханыг гэртээ орж ирэхэд зурагт асчихсан байв. Уг гэрийн хойморт байх зурагтаар монголын төдийгүй гадаадын олон сувгийн мэдээллийг сансрын антеннын тусламжтай саадгүй авч болох ч малчид тэр бүр үзээд суух завгүй. Тодорхой цагт зав зайгаараа л харна. Харин энэ удаад О.Жаргалсайханы том охин Ж.Энхжин хичээлээ хийж сууна. Охин энэ жил 3 дугаар ангид сурч байгаа. Дэлхий нийтээр коронавирусын халдварын улмаас хөл хорио тогтоох, тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэнтэй холбоотойгоор манай улсын Засгийн газраас ч мөн сурагч, оюутнуудын амралтыг сунгаж, зарим хичээлийг телевизээр онлайн явуулах болсон. Ж.Энхжин зурагтаар гарах хичээлийн цагийн хуваарийг сайтар тэмдэглэж авсан бөгөөд түүнийгээ огт мартдаггүй гэнэ. Тиймээс зурагтаар гарах хичээлийг сайтар бичиж авч, тогтоох бөгөөд даалгавар бүрээ ахиулан хийдэг байна. Харин түүний дүү 5 настай Ж.Эрхбаяр энэ жил цэцэрлэгт явж байгаа бөгөөд ирэх жил сургуульд орох юм.





Охиныг хичээлээ хийж суух зуур гаднаас зочин ирлээ. Өвлийн жавар, цасан шуурга сөрөн хүрэн атаараа жонжуулж ирсэн шинэхэн танилыг маань Э.Эрдэнэбаяр гэдэг бөгөөд О.Жаргалсайханы бүл дүү ажээ. Э.Эрдэнэбаярт цай аягалж өгөх болоход тэрбээр өврөөсөө шар торгон уутанд хийсэн, өөрийн идээ ундаа уудаг мөнгөн аягаа гаргаж ирэв.



Монголчуудын хувьд аяга бол хоол унд савлан хүртэх зориулалттай эд төдийхөн байсангүй. “Амьд явбал алтан аяганаас ус ууна”, “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” зэрэг ардын зүйр цэцэн үгсээс харвал аягыг амьдрахуйтайгаа шууд холбож бэлгэшээдэг байсан нь илт. Э.Эрдэнэбаяраас аяганых нь учрыг лавлавал “Эртнээс монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо ууж иддэг нандин өмч нь байсан. Орос хүмүүс аяганыхаа ёроолд мөнгөн зоос хийж цай уудаг байсан гэж сонссон юм байна. Харин монголчууд мөнгөн аяга хэрэглэдэг шүү дээ. Одоо гадаадын олон оронд элдэв төрлийн халдварт өвчин /коронавирусыг хэлж байна/ тархаад байна. Ийм үед хүн бүр өөрийн аягатай байж, зөвхөн түүндээ ууж, идэх нь зөв санагдаад байгаа” хэмээн хариулах нь тэр. Энэхэн зуурт Гавьяат малчин Х.Отгон гуайн том хүү болох О.Тэгшбаяр “Манай аав бас залуухандаа өөрийн гэсэн аягаа хээ угалз шагласан гоёмсог уутанд хийгээд байнга биедээ авч явдаг байсан” гэж дурссан юм.



Эртнээс уламжилж ирсэн ёс заншлын өвөрмөц нэгэн эл соёл өнөө цагт сэргэж хүмүүс бие биедээ бэлэг бэлгийн дээд хэмээн дээш харсан сав, мөнгөн аяга бэлэглэх болсон. Мөн өөрийн гэсэн аяга, аяганы ууттай явж буй говийн залууг харахад урьдын танилтайгаа уулзсан мэт дотнохон санагдана. Элчилгүй уудам монгол орны говьд нүүдлийн цуваа тасралгүй үргэлжилсээр байгаа шиг зарим мартагдаж орхигдсон ёс заншил эргэн ийнхүү сэргэж байна.

III.

Цасан шуургатай байгаа учраас О.Жаргалсайхан ойролцоох хот айл, ахынхаасаа ингэ саахад туслах хүн хүсч утас цохив. Алс бөглүү говь нутагт “G-mobail” утасны сүлжээ малчдын амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа нь илт. Ингээд хот айлаас О.Жаргалсайханы бэр эгч А.Түмэнжаргал, охин Э.Баярмаа нарын хамт ингэ саалцахаар ирлээ. Тэд бүгд л цасан шуургатай өдрийг үл хайхран ингэ саахаар бэлтгэж, зарим нь тэмээний ноосоор томж хийсэн оосор бүхий модон хувин барьж, зарим нь төмөр хувин хангир жингэр хийлгэн хоорондоо энэ тэрийг ярилцсаар сааль сүүндээ гарцгаав.



Торомнуудыг тусгайлан хашсан хашаанаас нэг нэгээр нь гаргаж эхэд нь жаахан хөхүүлсний дараа саальчид ажилдаа орно. Ингэний сүү нь тослог ихтэй, элдэв өвчинг анагаах ашиг тустай эд юм. Жишээ нь, ингэний сүү хорт хавдрын эсийг буруулах, өвчлөх эрсдлийг багасгах, мөн чихрийн шишин өвчнийг анагаах зэрэг олон талын ач холбогдолтой нь хэдийнэ батлагдсан билээ. Учир нь ингэний сүүнд сахарын агуулагдах хэмжээ бусад малынхаас хавьгүй их боловч эхийн сүүтэй харьцуулахад 2.3 хувиар бага байдаг.​Сүүний сахар нь фермент болон витамины хамт ходоодонд орж сүүний хүчил болон хувирснаар тэнд хүчиллэг орчинг бий болгодог байна. Ингэснээр өвчин, ялзрал үүсгэгч бактерийн амьдралын үйл ажиллагааг устгаж  зүрх, элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг сайжруулдагаараа онцлогтой.





Гэрийн гадаа буй дөч гаруй ингийг гурван саальчин бүсгүй цаг хүрэхгүй хугацаанд сааж дуусгасан нь говийн эмэгтэйчүүд өдөр тутмын ажилдаа огтхон ч түүртдэггүйг илтгэнэ. О.Жаргалсайханых өвөлдөө гаднаа сааж буй ингэнүүдээсээ өдөрт 20 гаруй литр сүү авдаг бөгөөд өөрсдийн хэрэглээндээ хэрэглээд илүү гарсныг нь харимтлууж хоормог хийгээд зарж борлуулна. Өвлийн гурван сарын туршид гэхэд л дунджаар 2 тонн орчим хоормог зах зээлд зарж борлуулан өрхийн орлогынхоо нэг хэсгийг бүрдүүлдэг байна. Мөн сүүгээрээ ааруул зэрэг цагаан идээ хийх бөгөөд ингэний ааруул нь Монголд хамгийн үнэтэйд тооцогддог буюу нэг килограмм нь ойролцоогоор 40 мянган төгрөгийн үнэтэй аж.







Саалийн цаг дуусч саальчид хувинтай сүүгээ барин гэр өөд алхууллаа. Харин О.Жаргалсайхан тэмээнүүдээ бэлчээрт гаргана. Хэвтрээсээ холдсон тэмээд шуудхан л шуурга уруудан алхуулав. Амьтны зан нь тэр хойно доо... Гэтэл эзэн нь “хаа, хөж” хэмээн чимээ өгч эргүүлсээр баруун урд зүг рүү тэмээдийг чиглүүлж орхив. “Нэгэнт зүгийг нь залж чиглүүлсэн байхад энэ их цаснаар хаана очиж идээшлэхээ тэд мэднэ” хэмээн тэрбээр хэлэв. Тэр зуурт “Тэмээ зөн совин сайтай амьтан уу” гэж асуухад минь О.Жаргалсайхан нэгийг бодмоглон гутлын дор нужигнах цасны чимээг чагнан хэсэг алхаснаа “Говь салхи шуургатай газар гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ бид говьдоо хэдийнэ ээнэгшин дасчээ. Өвлийн адаг сард дулаахан байснаа гэнэтхэн цасан шуурга тавих нь энүүхэнд. Олон жил говийн энэ толгод дунд тэмээ маллаж амьдарсан хүн ч тэр их элсэн болон цасан шуурганд төөрч будилах нь бий. Би гэрээ олохгүй төөрөх үедээ  тэмээнийхээ бурантагийг нь суллаж бариад л зөнд нь орхидог. Ямарч шуурганд зүг чигээ алдалгүй, тайван алхсаар нэг л мэдэхэд гэрээ олоод ирчихдэг. Надад ч, нутгийн олонд ч ийм явдал зөндөө тохиолдож байсан. Тэгэхээр яалт ч үгүй их ухаалаг, зөн совинтой амьтан байгаа биз” гэж ярив.





Дараа нь хонь, ямаагаа ч бэлчээрт гаргалаа. Хэрвээ цас орж шуураагүй бол О.Жаргалсайханд худаг дээр мал услах нэг ажил нэмэгдэх байжээ.



Сааль сүүний ажлаа дуусгасан малчид халуун гал дээр буцлах хоол хүлээх зуур элдвийг хуучилна. Ихэнхдээ тэмээн сүрэг, мал ахуй, тэнгэр хангайн тухай ярих бөгөөд тэд зовлон тоочиж, тулгамдсан элдвийн асуудлыг сөхөх нь ховор. Цөхрөлд нулимс байдаггүй гэдэг шиг хэчнээн ч удаа байгалийн хэцүү араншинтай нүүр тулсан ч ийм л амгалан, тэвчээртэй хүмүүс л их говьд идээшин дасаж чаддаг болов уу хэмээн бодлоо. Энэхэн зуур малчдын их ажлын дараа хоромхон зуур олддог халуун яриа, дулаахан инээмсэглэл гэр дүүрнэ. Тэр нь хачин гоё.

IV.

Үдээс хойш цасан шуурга намжиж холын бараа харагдахуйц болоход О.Жаргалсайхан бэлчээрт буй нэг бүл тэмээгээ эргэхээр явах болов. Нийт 500 гаруй тэмээтэй учир бүх тэмээ нь нэг дор биш хэсэг хэсгээрээ салж бэлчээрлэдэг аж. Бид ч мөн түүнийг даган бэлчээр тийш зорив. Зам зуур тэмээний гол хоол болох харгана, шавагийн бут цасан дунд цоохортон үзэгдэнэ. Аргагүй л тэмээний нутаг юм даа...



О.Жаргалсайхан мал маллах болсон цагаас л ханын хэцийн хүрэн тэмээтэй байжээ. Тус үүлдрийн тэмээ нь ихэвчлэн хүрэн сор үс ихтэй, хар хүрэн зүстэй байдаг байна. Харин хэдэн жилийн өмнөөс Галбын говийн улаан тэмээний үүлдэртэй буур авчирч тэмээнийхээ цусыг сэлбэжээ. Галбын говийн тэмээний 70-аас дээш хувь нь улаан хүрэн зүстэй, биеэр харьцангуй том байдаг аж. Том тэмээ гэснээс монголчуудын уламжлалт баяр болох цагаан сарын битүүний өдөр буур өөд очих цээртэй. Учир нь гэвэл буур их муухай ааштай, номхон дөлгөөн зангүй байдаг гэнэ. Өдгөө говийн зарим газарт Галбын говийн улаан тэмээний ноосыг дэлхийн түвшинд өрсөлдөх монгол брэнд болгохоор өсгөж, үржүүлж байгаа тухай ч алгасалгүй дурдсан билээ. Эднийх жилдээ 500 гаруй тэмээнээс 2 тонн 500 килограмм ноос авдаг байна. Мөн 400 гаруй ямаанаасаа хавартаа дунджаар 200 гаруй килограмм ноолуур авдаг. Өнгөрсөн жил тэмээний ноос нэг кг нь 6000 төгрөг хүрсэн бол ямааны ангилаагүй ноолуур 70-80 мянган төгрөгийн үнэтэй байжээ.

Басхүү тэмээний махыг говийнхон хүнсэнд хэрэглэж борц хийх аргаар хадгалдаг гэнэ. Буурны амьдын жин нь дунджаар 700-800 кг татах бөгөөд дан мах нь 500 кг хүрнэ. Харин эр тэмээ 300-400 кг татдаг ажээ. Тэмээний махаа нэг кг-ийг 4000 орчим төгрөгөөр борлуулдаг байна. Ингэхээр нас бие гүйцсэн атан тэмээ 1 сая 600 мянга орчим төгрөг, зарим том нь 2 сая төгрөг хүрдэг ажээ. Эндээс харахад О.Жаргалсайханых малын түүхий эд, мах, сүүнээс багагүй мөнгө олдог, түүгээрээ амьдрал ахуйгаа түүртэлгүй зохицуулдаг нь харагдана.

Тэмээний бэлчээр эргэх зам зуур ийнхүү малын түүхий эд, мах, сүүний үнэ ярьж байх завсар О.Жаргалсайханы том ах О.Тэгшбаяр “Орой очоод та нарт говийн будаатай, хавирга, мах үйсэн сайхан цай хийж өгье” хэмээв.



Удалгүй говийн манхан толгодын дунд О.Жаргалсайханы нэг хэсэг тэмээд бэлчээртээ тайван идээшилж буй нь харагдлаа. Манай сурвалжлагын гол дүрийн баатар О.Жаргалсайхан, бүл дүү Э.Эрдэнэбаярын хамт бэлчээр дэх тэмээдийг тойрч явснаа тус бүр нэг ат бугуйлдаж аваад унаагаа солилоо. Зарим ойрд унаагүй тэмээгээ эдэлгээг нь мартуулахгүйн тулд хааяахан бэлчээрт нь барьж тэмээдээ хураах мэтээр унаж дасгадаг байна. Ингээд үстэй лоовуузан малгай, хярсан дах нөмөрсөн тэмээчин эр О.Жаргалсайхан өндөр хүрэн аттайгаа тэмээн сүргийн цаагуур жонжуулав.



Бэлчээр дэх тэмээгээ бүртгэж, байр байдлыг нь ажих зуур О.Жаргалсайхан “Аав минь багаас л намайг малд хайртай хүн болгож өсгөсөн дөө. Тэмээ хариулдаг хүн буурныхаа занг андахгүй гэгчээр таван хошуу малаас тэмээгээ хамгийн сайн мэддэг болоод байх шиг байна. Тэмээ нам дор газар өсөж үрждэг онцлогтой болохоор говийн бидэнд хамгийн ач тустай мал юм шүү дээ. Алсын барааг өдөр шөнөгүй хардаг, үнэр сайн мэдэрдэг учраас худаг ус, айлын бууцыг 30 орчим километрээс мэдэрч чадна” гэв.

|Сурвалжилга доторх яриа|

Бид сүүлд Улаанбаатарт ирсэн хойно түүний аав Монгол Улсын Гавьяат малчин Х.Отгон гуайтай уулзахад “Би хар бага наснаасаа мал малласан хүн. 16 настайдаа анх улсын бэлтгэлийн мал тууж дараа нь 1986 онд анх тэмээ маллаж эхэлсэн. 70 гаруй жил тэмээ маллахдаа төлийн болон малын гарз хохирол ер амсч байгаагүй. Одоо тэгээд байгалийн элдэв үзэгдэл зуд турхан тохиоход нутаг орны тэмээчин залуус Отгон гуай энэ зудыг яаж давах вэ, яавал малын гарз хохирол бага байх бол гэж асууж зөвлөгөө авч л байдаг.



Харин миний хүү Жаргалсайханд нэг том авууштай чанар бий. Зөвхөн өөрийн мал гэлтгүй  тухайн нутагт буй ойр орчмын малчин айлуудын малыг андахгүй таньдаг, малд нүдтэй хүү байгаа юм. Би хүүхдүүдээ өдөр тутмын ажлаа ягштал сайн хийж явбал айл дэгжин дээшилдэг, тэмээ малынхаа ашиг тусыг зөв зарцуулж, хэрэглэх хэрэгтэй гэж байнга захидаг” хэмээсэн юм.

Тэмээний бэлчээрээс буцахын алдад нар хэдийнэ манхан толгодын цаагуур тонгойсон байв. Говийн өвөл хангай газрыг бодвол өдөр нь урт ч гэсэн малчин хүний завгүй амьдрал өрнөсөөр нэг л мэдэхэд үдшийн бүрийтэй золголоо. Бид ч гэр өөдөө буцав. Алгаа элсээр дулаацуулж тоглодог багачуул аргандаа багтаж тэмээний алхаанд бүүвэйлэгдсэн говийн их нүүдлийг тэмээн цуваагүйгээр төсөөлөх аргагүй юм. Монголчууд “Гаднаа тэмээтэй айл өвөлдөө дулаахан” гэж ярьдаг. Цагийн шуургыг сөрж давсан нүүдэлчдийн ундаашиж дассан Монголын говь нутагт тэмээн сүрэг идээшилсээр үлдэв.



V.

Гэрийн гадна буцаж ирэхэд хонь, ямаа хэдийнэ хотолчихсон, харин ингэ ирээгүй байлаа. Торомнууд хашаан дотроосоо ганц нэгээр уянгалуулан буйлах нь сонстоно. “Ингэнүүд нэлээд орой цагаан гэгээ тасарсан хойно л хэвтэртээ ирдэг” гэснээ О.Жаргалсайхан хотолсон хонь өөдөө хараад “Тал нь алга байна, энүүхэн хойд дор үлдчихэж дээ” гэсээр явж одов. Энэ зуур О.Тэгшбаяр ах гал дээр цагаан будаа хуурч, шар тос хоолны халбагаар нэмж, дээрээс нь өмнө чанаж бэлтгэсэн сүүтэй цай хийж буцалгав. Удалгүй дээрээс нь хонины хавирга, цорой жижиглэн хийлээ. Ингээд хэдэн минутын дараа говийнхны уудаг амтат будаатай цай бэлэн болох нь тэр.



Бас ингэний хоормог дээр сүү нэмэн шингэлж, шар тостой цуг буцалган “Ингэний буцалгаа” хийж биднийг дайлав.

Гадаа хэдийнэ харанхуй болсон хойно гэрийн эзэн О.Жаргалсайхан орж ирэв. Тэрбээр бэлчээрт тасарч үлдсэн хонь, ямаагаа тууж ирээд сүрэгт нь нийлүүлжээ. Ойрхон худаг дээр байсан гэнэ.

Гэрийн эзнийг дээлээ тайлж, гэртээ тухлан цайлах зуурт өдөр ингэ саах үеэр асуучихаад тодорхой хариулт аваагүй үлдсэн ихэр ботгоны тухай яриагаа үргэлжлүүллээ. “Ихэр ботго гарсан талаар сураг дуулддаг. Зурагтын мэдээгээр хааяа харагддаг л юм. Би лав энэ олон жил тэмээ маллахдаа ихэр ботго үзээгүй. Тиймээс сайн мэдэхгүй байна. Харин манайд ноднин жил яг л хонь шиг халзан зүсмийн ботго гарч байсан. Одоо тором болоод бэлчээрийн тэмээтэй цуг яваа” гээд гар утсан дээрээсээ зургийг нь харууллаа. Нээрэн л халзан зүсмийн хоньтой ч адилхан юм шиг харагдав. Яг ямар учраас ийм зүстэй төрснийг нь улс амьтнаас асууж тодруулж үзээгүй гэнэ. Тэгснээ “Байгалийн зохилдлого юм байлгүй дээ” гэж нөгөө л уужимхан сэтгэлээр хариулав.



Элсэн манхадын оройгоор багачууд хөл нүцгэн гүйж, ингэ ботгоны буйлаанд хүмүүсийнх нь сэтгэл уярсан их говийн нутагт О.Жаргалсайхан төрж өссөн. Үг дуу цөөтэй хэдий ч үзэл бодлоо шулуухан хэлчихдэг түүнтэй нэг өдрийг хамт өнгөрөөлөө. Цас шуурч өнжсөн өдрийн хүйтэн жаврыг үл тоож “Дулаахан байнаа” л гэж үргэлжид хэлдэг, аянчин гийчин ирвэл үүрийн жингээр өөрөө босч галаа өрдөн цайгаа чаначихдаг тэмээчин залуугийн өвлийн өдрүүд ийнхүү нэг хэмнэлээр урсана. Гэвч энд амар амгалан аж төрөхүй бий. Сурвалжлагаа дуусгаад бид О.Жаргалсайханд талархлаа илэрхийлж, дурсгалын зураг хамт татуулан буцах замаа сайтар заалгаад Улаанбаатарын зүг эргэлээ.









скачать dle 12.0
238 Сэтгэгдэл

238 сэтгэгдэл

  1. Violetror

    2020/02/21 03:02:44

    eurotic etv show http://altoonamirror.net/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi fucking with har http://remote-security.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi xxx vom vido http://guyadesigns.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi lilly jones porn http://maseaw.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi ladge sex xxx https://indianaeconomicdigest.com/Redirect.asp?UID=38321160&SubSectionID=15
    0&LinkID=47&LinkURL=https://tubeplus.mobi/ gadi ka xx http://eng.upnm.edu.my/home/changelang.aspx?lang=BM&page=https://tubeplus.m
    obi/ xxxx vldoe hd http://supermarketim.net/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi boobs pressing softly http://piipo.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi x hamster animal http://effectiveinvesting.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi xnnx videos downloads http://www.greatoakenergy.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi x video katan http://www.equipmentlocator.com/remarket/dealer/dlrsitesearch-all.asp?sort=pric
    e desc&master=FARMERSEQWA&class=30&type=1&url=tubeplus.mobi/ bf sex vivo http://dotcomoutlets.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi beautiful xxxyas com http://www.canbiotech.com/redirUrl.asp?u=https://tubeplus.mobi/ new kamasutra japan http://opac2.mdah.state.ms.us/stone/SV50I1.php?referer=https://tubeplus.mobi/ porn xxx pla http://www.iran-forum.ir/go/go.php?url=https://tubeplus.mobi/ xxx vadeb hd14 http://www.gindex.com/out.cgi?id=12630&url=https://tubeplus.mobi/ to porn video3gp http://dotfurther.net/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi xxx video रानी http://qualityplannedcommunity.us/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.m
    obi porno rababu xvideo https://indianaeconomicdigest.com/Redirect.asp?UID=29809890&SubSectionID=15
    0&LinkID=54&LinkURL=tubeplus.mobi/ mallu sex scandals http://ww55.aviationguys.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi

  2. ievmwlez

    2020/02/21 03:02:05

    como tomar la pastilla azul viagra cheap generic viagra buy viagra online mexico

  3. StevenOvasy

    2020/02/21 04:02:52

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  4. Gamaivut

    2020/02/21 04:02:32

    Чтобы начать играть в minecraft, нужно сделать несколько вещей: Зайти на Gamai.Ru: Пройти регистрацию на сайте; Скачать лаунчер; Выбрать сервер, на котором ты будешь играть. Всё элементарно, поверь, оно того стоит. Введи бесплатный промокод "/kit Gamai2020"

  5. VioletKnilt

    2020/02/21 04:02:16

    porn habsi hd http://vmdoh.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi milkman porn video http://greenkites.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi xnxxx sasha grey https://creativa.su/away.php?url=https://tubeplus.mobi/ weptrk xxx wep http://starbuckmusic.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi xxx expired video http://www.bondageview.com/cgi-bin/a2/out.cgi?s=60&c=1&u=https://tubepl
    us.mobi/ big land sexx http://alpinum.at/rlink/rlink_top.php?url=https://tubeplus.mobi/ xxxii sex anty http://2fwww.websl.cn/link.php?url=https://tubeplus.mobi/ bokeb sek eropa http://medsolutionsonline.net/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi 3x video play https://www.travelrentalnetwork.com/external_link.php?url=https://tubeplus.mobi
    / xxxxi hd video http://www.mtgone.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi video movies xxx http://www.traumfaehrte.de/core.php?p=books&do=show&id=20536&tag=27
    74&backlink=https://tubeplus.mobi/&l=de&l=en&l=de&l=de&
    l=en&l=de&l=de&l=de&l=de&l=de&l=de jav meguri mp4 http://www.nhhappenings.com/links_frame.asp?L=https://tubeplus.mobi/ tiru nakkae sex http://www.google.ch/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd
    =3&ved=0CDsQtwIwAg&url=https://tubeplus.mobi/&ei=1B4rU-GgCYmg7Aa8xo
    CoCA&usg=AFQjCNFaFJq4wS3DW0o27G37eJ0xN5pX1g&sig2=OAppSEhfEoqnCJBA6IG9GQ
    &bvm=bv.62922401,d.ZGU&cad=rja pront videos hd http://cognito2.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi hot sanilion xnxx https://www.immojobs.at/redirect.php?url=https://tubeplus.mobi/ repu sex video http://party9.de/redirect.php?https://tubeplus.mobi/ bf xxxx hb http://gokartrecords.de/link.php?link=https://tubeplus.mobi/ saxy xxxii porn http://pmdrealty.net/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi sasaki reuna jav http://prosoftball.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi vaginal discharge xxx http://wolframdemo.com/__media__/js/netsoltrademark.php?d=tubeplus.mobi

  6. SteveTaw

    2020/02/21 04:02:12

    General professional manhattan The part of General construction manhattan is to transmit to the client the entire amenities all at once, as well as not such as independently executed job. Of certain relevance is actually the part of the general contractor in the course of the large development of apartment buildings of property style, commercial facilities, commercial locations. new construction manhattan; Industrial buildings. Today, the checklist of development services features different company interior decoration. An investor and also a client may spend a bunch of time-solving on all business issues. A more rational remedy is to delegate this part to General construction NY.

  7. aiigbdyc

    2020/02/21 04:02:23

    https://juega-loteria.blogspot.com/2020/02/cuanto-tiempo-lleva-obtener-el-diner
    o.html Puedo jugar a la LoterГ­a de EE. UU. Desde India http://srnsk.com/index.php?option=com_k2&view=itemlist&task=user&id
    =155283 medication no physician approval ivermectin Link affiliates, including those supported by the first two years of menopause. https://nwcasualclassics.online/Video/members/ClaraWaters/ those patients who received the silvercoated transferring costs to insurance doesnt actually make anything free. canada fedex delivery clobetasol to one side or another, but confined to view more price for each vaccination. http://www.kellyandbuzz.sakura.ne.jp/skc/index.php?option=com_k2&view=iteml
    ist&task=user&id=149884 http://www.jkflowers.com/index.php?option=com_k2&view=itemlist&task=use
    r&id=630640 More medication error involving a prescription for Norvasc. by mail retin-a http://arcisatesolidale.it/index.php?option=com_k2&view=itemlist&task=u
    ser&id=472352&retin-a is easier to prevent than to treat http://ortodent.spb.ru/index.php?option=com_k2&view=itemlist&task=user&
    amp;id=1905149 tenofovir in uk without a prescription pediatricians do not do this test in their office. see details mindfulness may help surgical residents cope with their

  8. OWRobert

    2020/02/21 04:02:16

  9. ssgkwumd

    2020/02/21 05:02:57

    generic viagra penegra tablets http://usbuyes.com/ buy generic viagra and cialis online order viagra

  10. Stevenchurn

    2020/02/21 05:02:33

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  11. Stevenbaw

    2020/02/21 05:02:05

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  12. tzclfmgg

    2020/02/21 05:02:37

    buy tesco viagra online http://usbuyes.com/ comprare viagra generico in farmacia female viagra

  13. StevenJek

    2020/02/21 06:02:39

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  14. Gamaimouch

    2020/02/21 06:02:27

    Сервер minecraft Gamai.Ru создан в 2012, и при самом старте он показали всем, что есть реально годные сервера, где администрация следит за происходящим, а руководители активно ведут разработку по сегодняшний день! Введи бесплатный промокод "/kit Gamai2020"

  15. StevenLic

    2020/02/21 06:02:12

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  16. StevenHOx

    2020/02/21 06:02:17

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  17. skameika1euron

    2020/02/21 07:02:16

    Вы всегда будете в курсе последних новостей в профилактике здоровья на сайте Сила здоровья Бaльзaмoлeчeниe - oдин из ecтecтвeнныx выcoкoэффeктивныx мeтoдoв пpoфилaктики здopoвья. Пpимeняeтcя бaльзaмoлeчeниe в мeдицинe c дaвниx вpeмeн для пpoфилaктики paзличныx зaбoлeвaний.

  18. Steveneldes

    2020/02/21 07:02:27

    Hello, check this websites very good: http://culagufon.com http://lamperdone.com http://mercodesa.com http://naspedorna.com http://oprasdelan.com http://rambestoda.com http://www.culagufon.com http://www.lamperdone.com http://www.mercodesa.com http://www.naspedorna.com http://www.oprasdelan.com http://www.rambestoda.com thanks

  19. efmwaqerlx

    2020/02/21 07:02:07

    Знакомый советует платежную платформу PayProuk (payprouk.uk). Почитал, вроде и условия нормальные, поддержка хорошая имеется, работает без перебоев. Он рекомендуюет пользоваться PayProUK, тем более уже пол года сам успешной с ней работает.) Всем добра!

  20. Steverhync

    2020/02/21 07:02:31

    General service provider manhattan The duty of General building and construction New York is actually to move to the customer the entire facility as a whole, and also certainly not such as individually carried out work. Of certain usefulness is the job of the basic service provider in the course of the big building and construction of apartment buildings of household type, industrial complexes, industrial amenities. commercial renovation; Industrial structures. Today, the list of construction solutions features various company interior decoration. An investor as well as a customer may spend a ton of time-solving on all company concerns. A even more sensible remedy is actually to entrust this job to General construction NY.

Сэтгэгдэл үлдээх

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19