iNet.mn дагах

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

"Цагийн зөрүү” хэмээх өвөрмөц нэртэй залуусын форум Монголын хүүхдийн ордонд болов. Цагийн үнэ цэнэ, цагийн ялгаа, түүнээс үүдэлтэй хөгжлийн зөрүү байгаа эсэх талаар залуучууд үзэл бодлоо хуваалцлаа. 


Форумын хөтлөгчөөр МУСТА, дуучин Г.Батсүх, модератороор "Төр” мэдээллийн агентлагийн захирал Н.Амартүвшин, БСШУС-ын яамны хэвлэлийн төлөөлөгч Т.Сайханаа нар ажиллаж, аль болох үзэгч, оролцогчдын дуу хоолойг сонсоход түлхүү анхаарч байсан юм.Алтай сумын уугуул, сэтгүүлч Б.Баяртогтох "Залуучууд хэрхэн нутаг орныхоо хөгжилд тус нэмэр болох вэ, өөрсдөө дэлхийн хүн болоход юуг анхаарах, өөрийгөө хөгжүүлэхэд, өөрийн алдаа дутагдлаа засахад, өөрөө өөрийгөө энэ нийгмийн нэгэн эд эс болгон авч явахад яах шаардлагатай байгаагаа сүүтэй цай тавиад хөгшид хуучилдаг шиг илэн далангүй энэ өдөр ярьсан юм” хэмээн цахим хуудаснаа бичсэн нь оролцогчдын халуун сэтгэгдлийн нэгэн жишээ. 


ХОТ, ХӨДӨӨГ ХОЛБОВ 
Хувь хүний болон нутаг орны хөгжлийн ялгаа яагаад үүсэв, хэн үүсгэв зэрэг асуултад хариулт ирсэн "Цагийн зөрүү” форумд Говь-Алтай аймгаас гаралтай 20 орчим шилдэг залуус илтгэл тавьж, оролцогчидтой үзэл бодлоо хуваалцсан юм.Форумын эхний хэсэгт "Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн продюсер, шүүгчээрээ олны танил болсон МУИС-ийн багш, доктор Ч.Лодойравсал, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар илтгэл тавьсан юм.Хоёрдугаар хэсэгт "Оном сан”-гийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал хүний хамгийн том баялаг бол эрүүл мэнд гэдгийг онцолсон бол ХААН банкны салбарын захирал, лектор М.Батбаяр хандлагаа



өөрчилж, ялгаагаа яаж олж харахыг хэлж өгсөн юм.
Форумын илтгэгчдэд Америк, Орос, Герман, Япон, Хятадад боловсрол эзэмшсэн залуучууд багтсанаас гадна орон нутгийн төлөөлөл, тухайлбал Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа лайваар Дарви сумаас холбогдсон нь оролцогчдод сонирхолтой байлаа. С.Болормаа дарга манай баг аймгийнхаа 18 сумыг тойрох зорилготой гарсан. Одоо 11 дэх сум дээрээ ирээд байна. Төр анх удаа залуучууддаа хөгжлийн үйлчилгээ үзүүлж аймгаа нар зөв тойрч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 2100 гаруй залууст хүрч үйлчиллээ гэсэн юм. Дашрамд дурдахад энэ форумын анхныхыг 2018 оны нэгдүгээр сард Алтай хотноо зохион байгуулж, нийслэлээс гурван машин залуучууд зорьж очсон түүхтэй.


ЯМАР МЕССЕЖ ХАЯВ? 
Даяаршил, цахим ертөнцийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж, хот хөдөөгийн ялгаа аажмаар арилж байгаа ч хувь хүний тухайлбал, баян хоосны, эрүүл болон эрүүл бус хүний, мэдлэг мэдээлэлтэй, эсвэл ажил, мэргэжилгүй хувь хүний ялгаа улам их болж байгааг залуус онцоллоо. 


Зочин илтгэгч Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ хүн бүхэн эргэн тойрондоо хайр түгээхийг уриалсан бол Монгол Улсын гарьд Н.Ганбаатар "Манай Алтайчууд яагаад нэгдэж чадахгүй байна вэ?” гэж асуусан нь олон хүнд нэгийг бодуулав.
Эртэч Монгол хөтөлбөрийг санаачлагч, лектор Н.Энхбаатар "Өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхэлнэ. Гоё яриад, гоё хувцас өмсөхөөс илүү дотоод мөн чанараа өнгөл. Хэн хэндээ чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй” гэснийг оролцогчид алга ташин дэмжсэн юм. 
Энэ мэтээр үг хэлсэн хүн бүхэн хувь хүний хөгжлөөс нутаг орон, улсын хөгжил эхтэй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрч, цагийн назгайрлаас өдрийн зөрүү, өдрийн алдагдлаас жилийн зөрүү, жилийн хоцрогдлоос хөгжлийн зөрүү үүсэж буйг онцлов. 


ТЭД МАНДАТНЫ ХУРААМЖАА НЯРАЙН ТАСАГТ ХАНДИВЛАЛАА 
"Цагийн зөрүү” форумд оролцогчдын мандатны хураамжийг тус арга хэмжээг зохион байгуулагч "Ирээдүй-Алтай” холбооны зүгээс Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн нярай хүүхдийн хэсгийг тохижуулах хандивын аянд 100 хувь шилжүүлэхээ илэрхийллээ.

39000 орчим хүүхдийг эх барьсан, ахмад эмч С.Жаргахсайхан тайзнаа талархалын үг хэлж, тусламжийн эхний хэсгийг "Ирээдүй-Алтай” холбооны Гүйцэтгэх захирал Б.Азжаргалаас гардан авав. Холбооны зүгээс хандивын аяныг илүү өргөн хүрээнд өрнүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэдгээ ч хэлсэн.


Хүүхдийн яаралтай тусламжийн хэсэг нь 24 цагаар ажилладаг бөгөөд амь тэнссэн үеийн тусламж үзүүлж, хүүхдийг эрэмбэлэн шийдвэрлэх, тусгаарлах, хянах зэрэг үйл ажиллагааг явуулдаг боловч одоогоор энэ хоёр өрөө нь ямар ч тохижилтгүй байгаа ажээ. 

ЭКС ТЭРГҮҮНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 
"Цагийн зөрүү” форумыг 16 жилийн түүхтэй "Ирээдүй-Алтай” холбоо зохион байгуулсан юм. Энэ үеэр тус холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн таван эрхэмд хүндэтгэл үзүүлсэн юм. Тус холбооны анхны тэргүүнээр УИХ-ын гишүүн асан, доктор Р.Цогтбаатар, удаах тэргүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Дашдорж, одоогийн Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа нар ажиллаж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд тус холбооны Тэргүүнээр ажиллаж ирсэн гурван эрхэм, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан таван залуу оролцсон байв.

Монголын Залуучуудын Холбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар анхны тэргүүн Р.Цогтбаатарыг шагнаж, шагналыг Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь МЗХ-ны салбарын тэргүүн П.Оргил гардуулан баяр хүргэлээ.

 ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН, БҮТЭЭЛЧ ЗАЛУУС, АЗЫН БЭЛЭГ 
"Цагийн зөрүү” форум залуусыг уйдаахгүй олон хөтөлбөртэй байснаараа онцлог юм. Зочдыг гэрэлчин зурагчин Б.Болор-Эрдэнийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр угтаж, уран бүтээлчид ая дуугаа өргөсний зэрэгцээ бүтээлч залуусын сайн үйлсийг танилцуулж, алдаршууллаа.
Форумын үеэр танилцуулсан Алтай нутгийн бүтээлч залуусын дунд шинэ ургамлын зүйл нээж, аав Ванжилын нэрээр буюу "Ванжилын гичгэнэ” хэмээн нэрлэсэн судлаач В.Гүндэгмаа, ном хандивлах аяныг удаа дараа зохион байгуулсан сэтгүүлч Я.Одгэрэл, байгалийн гамшигт өртсөн Бугат сумын айл өрхүүдэд 7 сая төгрөгийн эд хогшил, мөнгөн тусламжийг цуглуулж, хүргүүлсэн А.Баясгалан, Баянзүрх хайрханыг ойжуулан нөхөн сэргээхээр ажиллаж буй Б.Базарваань зэрэг олон залуусыг багтаасан байлаа. 


Тэдний төлөөлөл төмөр барималч Б.Хаянхярваа тайзнаа гарч бүтээлүүдээ танилцуулсан. 2011 оноос төмрийн хаягдлаар уран бүтээл хийж эхэлсэн түүний найзууд Терминатор, Хүн чоно, Хар азарга, Янгир, Трейк чоффер, Анаконда могой зэрэг бүтээлийг урласан нь залуусын сонирхлыг татаж, дурсгалын зургаа татуулах "трэнд цэг” нь болов.Төгсгөлд нь оролцогчдын дундаас азтан шалгаруулж, Алтай нутгийн бренд бүтээгдэхүүний дээж болон Бурхан буудай уулын гэрэл зургаар азыг нь мялаалаа.
скачать dle 12.0
15 403 Сэтгэгдэл

15 403 сэтгэгдэл

  1. stromectol achat

    2020/04/11 08:04:14

  2. achat stromectol en ligne

    2020/04/11 09:04:50

  3. price aralen

    2020/04/11 09:04:47

    comment6, cheap chloroquine, uvytbq, order plaquenil, gmjvui, buy chloroquine uk, 322,

  4. achat stromectol

    2020/04/11 10:04:16

  5. acheter aralen france

    2020/04/11 10:04:15

  6. vente stromectol

    2020/04/11 10:04:17

  7. order chloroquine

    2020/04/11 10:04:08

    comment1, sale chloroquine, iixl, price plaquenil, 354253, online chloroquine, :-DDD,

  8. plaquenil acheter

    2020/04/11 10:04:28

  9. cost aralen

    2020/04/11 12:04:39

    comment2, purchase chloroquine, vkk, cost plaquenil, achg, price chloroquine, >:-))),

  10. sale chloroquine

    2020/04/11 12:04:51

    comment3, sale stromectol, 764466, online chloroquine, hpf, cheap stromectol, hfgo,

  11. buy plaquenil online

    2020/04/11 13:04:57

  12. buy plaquenil online

    2020/04/11 14:04:07

  13. order aralen

    2020/04/11 15:04:18

  14. buy stromectol uk

    2020/04/11 15:04:21

  15. buy plaquenil uk

    2020/04/11 16:04:09

  16. buy aralen

    2020/04/11 16:04:05

  17. cost plaquenil

    2020/04/11 17:04:04

Сэтгэгдэл үлдээх

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

Өчигдөр, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Өчигдөр, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

Өчигдөр, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

Өчигдөр, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

Өчигдөр, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

Өчигдөр, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

Өчигдөр, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Өчигдөр, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

Өчигдөр, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19