iNet.mn дагах

ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ: "Холливүүд Монголд" фестивалийн эхний зочин хүрэлцэн ирлээ










"Холливүүд Монголд" Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн талаар мэдээлэл хийлээ. 
"Холливүүд Монголд" төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг: 

"Холливүүд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Өнөөдөр тус наадамд оролцох эхний зочин болох Оскарын шагнал хүртсэн, оны шилдэг "Рома" киноны Креатив продюсер Брайс Нильсен Монголд ирээд байна.
 
Өнөөдөр болон маргааш үлдсэн 15 зочин ар араасаа ирнэ. Тавдугаар сарын 1-ний өдөр төлөвлөсөн үйл ажиллагаануудаа хийж эхлэхэд бэлэн болоод байна" гэлээ.

Монголд ирэх Холливүүдийн 16 зочноос хамгийн эхэнд ирсэн Креатив продюсер Брайс Нильсен сэтгэгдлээсээ хуваалцлаа. 
"Сэтгэгдэл өндөр байна. Монгол хатдын хувцастай гурван бүсгүй  намайг тоссон нь гайхалтай байлаа. Анх удаа ааруул амсаж үзлээ. Маш сайхан байсан. Хотын төв рүү явж байхдаа түгжрэл харсан. Хотын сайхан талбайг явлаа. Дараа дараагийн өдрүүдэд оролцох арга хэмжээнүүдэд би кино салбарт хуримтлуулсан туршлагаасаа хуваалцах болно" гэлээ.

Найруулагч Т.Алтантуяа:
""Холливүүд Монголд" анхдугаар наадмын ажлын гүйцэтгэл хамтран зүтгэгчдийн хамтаар өндөр гүйцэтгэлтэй явж байна. Энэ үйл ажиллагааг санаачилсан, зохион байгуулсан, дэмжин ажиллаж байгаа бүх хүнд баярлалаа" гэлээ. 

16 зочныг хүлээн авч буй Best Western Premier Tuushin зочид буудлын гүйцэтгэх захирал ЖТуяа:
"Монголд анх удаа Холливүүдийн алдартай хүмүүс хүрэлцэн ирж манай зочид буудалд буудаллаж байгаад баяртай байна. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжөөд 80 гаруй жил болж байна. Энэ фестивалийг зохион байгуулж байгаа нь Монголын кино урлагийг нэг шат ахиулсан түүхэн үйл явдал болж байна гэж бодож байна. Манай зочид буудал таван одтой Америкийн сүлжээ зочид буудал. Бид зочдоо тав тухтай байлгаж, сайхан хоол ундаар үйлчилж,  бүх талаар сэтгэл хангалуун байлгах болно" гэлээ.

"Дижитал контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төгсөө:
"Манай компани 2011 оноос хойш Монголын кино уран бүтээлийг гадаадын зах зээлд борлуулах, фестивальд оролцуулах монгол жүжигчдийг гадаадын уран бүтээлд тоглуулах зэрэг ажлууд хийж байсан. Гадаадын зах зээлд кино борлуулахад хууль эрх зүйн орчин хамгийн чухал асуудал байдаг.
Олон улсын кино дистрибютерийн холбоо FDA-д манай компани элссэн юм. Энэ холбооны ерөнхийлөгч Лойд Кауфманыг эхнэртэй нь хамт урьсан. Эхнэр Свинни нь Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг. Хөрөнгө оруулалтын улсын байгууллагад 8 жил ажилласан хугацаандаа 15 төслөөр 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан туршлагатай. Эдгээр хүмүүс Монголын кино уран бүтээлийг гадаадын зах зээлд борлуулахад хууль эрх зүйн тал дээр хэрхэн ажиллах, хэрхэн анхаарах чиглэлээр семинар явуулах болно.
Мөн олон улсын фестивалийн мэргэжлийн шүүгч Карло Антонио Жентил ирнэ. Тэрбээр Канн, Венец, Монте Карло зэрэг кино фестивальд шүүгчээр ажиллаж байсан, 35 жилийн туршлагатай хүн юм. Эдгээр хүмүүс "Холливүүд Монголд" арга хэмжээнд оролцсоноор Монголын уран бүтээлчид ихээхэн мэдээлэл авах болно гэж бодож байна" гэлээ.“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

Наадмын хүрээнд “Кино Урлагийн Нэгдсэн Форум”, Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтууд, “Монголын Кино Урлагийн Үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Түүнчлэн Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлт болно. Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм.

Мөн “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн 2019.05.01-07-нд MN Tower-ийн 17-р давхарт байрлах MN ART галерейд бүх хүмүүст нээлттэйгээр болно.Гадны туршлагатай уран бүтээлчдээс сургалт авахын зэрэгцээ тэдэнтэй харилцаа холбоо тогтоон, дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавих, ирээдүйд хамтран кино бүтээх, дэлхийн хэмжээний томоохон кино зураг авалтыг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлэх, эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой олон улсын статус бүхий энэхүү наадам нь цаашдаа 2 жил тутамд зохион байгуулагдах алсын хараатайгаар анх удаагаа болох гэж байна. 
скачать dle 12.0

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19