Гадны хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилнэ
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэг эрхлэх газар Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжихээр өнөөдөр нээлтээ хийлээ.
Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын фото сэтгүүлчдээр дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд оршиж буй аж.
Төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид хамрагдах бөгөөд наймдугаар сарын 12-20-нд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах юм.
Тэгвэл "Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна.
Өнгөрсөн жил буюу 2018 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт ОХУ (Тасс, Риа новости), БНХАУ (Синьхуа, CCTV), Япон (Киодо), Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 10, дотоодын хэвлэлийн 10 гэрэл зурагчин тус тус хамрагдаж, тайлант үзэсгэлэнг тав хоногийн турш олон нийтэд дэлгэсэн удаатай.
Зочин зурагчид:

- Vladimir Astapkovich-Russia, RIA Novostiagency, Photojournalist
- Alexander Garmaev- Russia, Tassagency, Photojournalist
- Asigang –China,Xinhua agency
- Suliya- China, Xinhua agency
- Takeshi Goto –Japan, The Daily Sports (The Kobeshinbun), Photojournalist
- Kanako Onishi – Japan, Tokyo news, journalist, book editor
- Hasan Oymez –Turkish, Anadolu Agency (AA)Visual News Editor in Chief
- Fırat Yurdakul – Turkish, Photo Editor Anadolu Agency (AA)
- Mehmet Emin- Turkish, Photojournalist
- MiHee Han- South Korea, Yonhap News Agency, Photojournalist
Монгол талаас: - Ц.Батбаатар - Фотосэтгүүлч
- С.Бадамханд - Фотосэтгүүлч
- В.Баттулга - Фото сэтгүүлч
- Б.Батцэрэн - Фото сэтгүүлч
- Э.Цэрэнбаяр - Фото сэтгүүлч
- Б.Чадраабал - Фото сэтгүүлч
- Ж.Гэрэлчулуун - Сэтгүүлч
- Ж.Баярмагнай - Зохион байгуулагч
- Д.Эрдэнэцэцэг - Зохион байгуулагч
- Ууганбаяр - Зохион байгуулагч
- Б.Үзмээ - Зохион байгуулагч
- Т.Билгүүтэй - Сэтгүүлч(MNB World суваг)
- Ч.Баттулга - Найруулагч(MNB World суваг
- П.Алтан-Өлзий - Зураглаач (MNB World суваг)
131 сэтгэгдэл