Батцагаан цогчин дуганыг нээх ёслол
Аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны билэгт өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуганыг нээлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар 2006 онд эхэлсэн долоон давхар дуганы барилга энэ онд ашиглалтад орсноор 1080 лам хурах багтаамжтай шашин, соёлын томоохон төвтэй болж байна. Дуганы нээлтийг тохиолдуулан “Самвад III” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулсан бөгөөд бурханы шашинтай Энэтхэг, Япон, Бутан, Шри Ланк, Мьянмар, Тайланд, Бангладеш зэрэг 18 орны 80 гаруй шашны болон энх тайвны зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачид иржээ.
Батцагаан дуганы нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын зарим гишүүд оролцож, үг хэлэв.
Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Монголын төрийн зүгээс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурханы шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгч байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас монголын ард иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг эдлэхэд тав тухтай орчин боломжийг бүрдүүлсэн, сүсэгтэн олны сэтгэлд нийцсэн үйл явдал болж байна” гэлээ.

194 сэтгэгдэл