Э.Бөхбат: Миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байгааг мэдээгүй явсан
Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн гэх автомат тоглоомын газрын талаар тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд тайлбар өглөө.
Э.Бөхбат, Энэ байранд автомат тоглоомын газар ажиллуулж байгааг би мэдээгүй, мэдсэн бол ийм зүйл хийлгэхгүй байсан. Би уучлалт гуйж байна. Байрыг анх түрээсэлсэн хүмүүс давхар түрээсэлсэн байна. Хэвлэлийнхний ачаар мэдэж авлаа. Одоо энэ газрын үйл ажиллагааг зогсооно, түрээсээ цуцална. Намайг маш олон газраас шалгах байх. Манай байгууллагын Дотоодын хяналт шалгалт өчигдрөөс шалгаад эхэлсэн. Зарим зүйлийг тогтоосон байх.
Автомат тоглоомын газар үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байхад цагдаагийн байгууллага арга хэмжээ авч байв?
Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Дэлгэрхангай, Хууль бусаар мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хориглосон заалт Зөрчлийн тухай хуулийн 5-ын 7-д бий. Эрүүгийн хуульд ийм заалт байхгүй. Тэгэхээр Зөрчлийн хуульд зааснаар үр дүнг нь урьдчилан төсөөөлөх боломжгүй аз туршиж тоглодог, хуулиар хориглосон тоглоомын газар ажиллуулсан иргэний 2 мянган нэгж, албан байгууллагыг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ газарт манай Цагдаагийн газар Эрүүгийн цагдаагийн газартай хамтарч 10 удаа нийт 20 сая төгрөгөөр торгосон. Хамгийн сүүлд 2019 оны 9-р сарын 7-ны өдөр 2 сая төгрөгөөр торгосон.
-Хариуцлага хүлээлгэхдээ мөрийтэй тоглоом ажиллуулах орон байраар хангасан хүнд хариуцлага тооцдог уу?
-Хуульдаа мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан, зохион байгуулсан, мөрийтэй тоглосон хүнд хариуцлага тооцох заалт бий гэв.
Цагдаагийн хурандаа Э.Бөхбат уг байрыг 2003 худалдаж аваад өргөтгөл барьж, зоогийн газар ажиллуулж байгаад 2007 оноос хойш түрээслүүлдэг болсон. Ажил ихтэйн улмаас байраа түрээслүүлснээс хойш энэ байранд ирээгүй. Манай байрыг анх түрээсэлсэн хүмүүс мөрийтэй тоглоомын газарт давхар түрээслүүлж, дундаас нь ашиг олж байгааг сая мэдлээ хэмээн тайлбарлав.

37 сэтгэгдэл