iNet.mn дагах

Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл…

70 жилийн гэрч Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 10 сарын 10-аас эхлэн дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү сурвалжлаганд Монгол улсаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МҮСХНХ-ны УЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Г.Эрдэнэтуяа нараар ахлуулсан МҮСХНХ-ны гишүүн сайт Unen.mn, Fact.mn, Zuv.mn, Amjilt.com, Jirgee.mn, Bolod.mn, Updown.mn, Zaluu.com, Arslan.mn, Inet.mn, Report.mn МОСАХ-ны Dorgio.mn Zindaa.mn Ugluuniishuudan.mn, TV8 телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн баг ажиллаж байна. 
Монголоос ирсэн сэтгүүлч, зочид төлөөлөгчдийг ӨМРТ-ийн Талын дуу хоолой радиогийн захирал Баясгалан захиралтай сэтгүүлчдийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Бичигт боомт дээр ёслол төгөлдөр хүлээн авлаа. 
Хоёр орны сэтгүүлчдийн баг Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай суурины Давшилт багийн адуучин Бөх-Эрдэнэ гуайнд зочилж сурвалжлагаа эхлүүлсэн юм. 
Бөх-Эрдэнийнх 600 гаруй адуутайгаас 200-аад нь шарга адуу



Монголчууд эртнээс адуун сүргээ дээдэлж ирсэн ард түмэн. Бөх-Эрдэнийнх малч удмаа алдалгүй, Монгол ёс заншлаа дээдлэн адуун сүргээ өсгөн үржүүлж байгаа нь Монголын сэтгүүлчдэд бахархах сэтгэгдэл төрүүлж байв.  Адуучин Бөх-Эрдэнэ удам дамжсан адуучин бөгөөд 600 гаруй монгол удмын адууг өсгөн үржүүлж байна. Үүнээс 200 гаруй нь шарга адуу. Эднийх мөн “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-г бүтээн байгуулж, цаашдаа адуун сүргээ өсгөх зорилт тавьжээ. 
Ангус үхэр тэжээх суурин газартай танилцлаа
 
Бид адуучин Бөх-Эрдэнэ гуайнхаас гараад Зүүн үзэмчин хошууны Дуутнуур суурины Улаантуг багт орших Ангус үхэр тэжээх суурингийн малчин Аюур гуайнд зочиллоо. Аюур нь багаас малч хүн бөгөөд үхэр өсгөн үржүүлэхэд түлхүү анхаарч байгаагаа сэтгүүлчдэд ярьсан. Сүүлийн жилүүдэд Улаантуг баг нь хонио цөөрүүлж үхрээ олон болгох шаардлагын дагуу 350  Ангус үхэр оруулсан байна. Уг баг нь мэргэжлийн том хэмжээний төвлөрсөн Ангус үхэр тэжээх суурин газар байгуулснаар бүх улсын хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ суурин газар болох, цаашдаа бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 
Хоёр Монголын хамтарсан сэтгүүлчдийн баг Зүүн үзэмчин хошуунаас гараад Тунляо хотод ирсэн юм.
Тунляо хотын үхрийн захтай танилцав
Тунляо хотын үхрийн зах нь Хятадын зах зээл болон хөрш орнуудад үхрийн махыг экспортлон гаргадаг. Тус захад өдөрт 10 мянган үхэр борлуулагддаг. Сүүлийн жилүүдэд Хорчин зүүн гарын хойд хошууны махны үхрийн аж ахуй тус хошууны найман том гол аж үйлдвэрлэлийн тэргүүлэх аж ахуйн болсон байна. Уг хошуу нь үнээг олон болгох “түм мянга зуу арав” гэдэг нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор уг хошууны 19 сум суурин газрын 15 сум нь 10 мянгаас дээш толгой махны үхэртэй болсон байна. Хошууны 262 багаас 218 баг нь мянгаас дээш үхэртэй ажээ. Уг хоршоо нь малчидтайгаа харилцаж ажилласнаар ядуурлыг 72 хувиар бууруулж чаджээ.
Түүхт дурсгалт газруудтай танилцлаа
Бид 12-ны өдөр Хорчин зүүн гарын хошууны Манж Чин улсын түүхэнд алдартай Тахимдуу Амарлангуй Гэгээн Сүд хатны Хүрээлэн болон Өвөрмонголын Үндэстний Их Сургуулийн музей зэрэг газруудаар орж, түүх соёл, үйл ажиллагаатай нь танилцлаа. 
Мөн Тунляо хот дахь Өвөрмонгол Яс засах эмнэлэгтэй танилцлаа. Тус эмнэлэг нь хугарч гэмтсэн ясны бэртлийг уламжлалт аргаар эмчилж иржээ. Үүнд хатуу градустай архиар шавшиж бариа засалтай хавсран давхар тан уулгаж, ховсын аргаар эмчилдэг. Ингэснээр өвчтөний ясны хугарал гэмтлийг багадаа долоо хоногт эдгээж илааршуулдаг байна.
23 сэтгүүлчдээс бүрдсэн Монголын сэтгүүлчид цахим хэвлэл мэдээллээр дамжуулан уншигчдад Өвөрмонгол орны түүх соёл, хөгжил дэвшлийг сурвалжлан хүргэхийг зорилоо. 
Энэхүү сурвалжлага нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, БНХАУ болон Монгол улс дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулан ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МСНЭ хамтран Өвөрмонголын Талын дуу хоолой радио телевизийн “Талын дуу хоолой” радио зохион байгуулж байна. Энэ нь хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан гурав дахь удаагийн сурвалжлага.
Үргэжлэл бий…
скачать dle 12.0

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19