“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ аль болох иргэдийн оролцоог бий болгох, тэдэнд үлдэцтэй бүтээлч ажлыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байсан. Энэхүү бодлого шийдвэрийн дагуу Нийслэлийн ЗДТГ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран гэрэл зурагчдын дунд өнгөрөгч наймдугаар сард хуваарласан сэдвийг сугалуулан, тухайн сэдвийнхээ хүрээнд 24 цагийн дотор гэрэл зураг авах 5.5 сая төгрөгийн шагналын сантай “УЛААНБААТАРЫН НЭГ ӨДӨР” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан.
“Хамаг бүхэн бороо шиг арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэсэн үг бий. Нийслэл хотынхоо өнгө төрхийг аль болох гэрэл гэгээтэйгээр харуулж, ард иргэдийн аз жаргалтай, баяр баясгалантай агшныг гэрэл зургийн хальснаа буулгах нь уг уралдааны гол зорилго байсан. Өөр өөрийн гэсэн өвөрмөц өгүүлэмжээр дахин давтагдашгүй мөчийг мөнхөлсөн гэрэл зурагчиддаа Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсны 380 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхний мэлмий тунгалаг, мэдрэмж сэргэг байх болтугай” хэмээлээ.
Мэргэжлийн ангилалд 28 хүний 129 гэрэл зургаас тэргүүн байрыг Э.Цэнд-Аюуш, дэд байрыг Э.Төрбат, гуравдугаар байрыг Б.Билэгдэмбэрэл нар хүртсэн байна. Сонирхогчдын төрөлд 23 хүн 110 бүтээлээс С.Манас тэргүүн байр, Ц.Балжиннямын бүтээл дэд байранд шалгарчээ. Нийслэлийн түүхт ойг тохиолдуулан зохион байгуулсан гэрэл зургийн уралдаанд оролцогчдын шилдэг 35 бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр маргааш хоёр өдөр олны хүртээл болон дэлгэгдэж байна.

127 сэтгэгдэл