Монгол Улсын иргэд гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ руу зорчихыг хориглов
ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэр:
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн 3-р сарын 2-ныг хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдээ 2-р сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотой онц байдал зарлаж, зөвлөмж гаргасантай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад байгаа бөгөөд Засгийн газар мөн энэ асуудлаар хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Ухань хотод сурч байгаа Монголын 31 иргэнийг эх оронд нь авчрах асуудал болон гадаадын иргэдийн Монгол уруу ирэх хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
14:00 цагийн хурлын дараа дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн бөгөөд "Засгийн газрын хуралдаанаар ДЭМБ-аас өгсөн зөвлөмжтэй холбоотойгоор Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэн шийднэ.
Хилийг хэсэгчилсэн зохион байгуулалттайгаар өндөржүүлсэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах нөхцөл байдал үүсээд байна. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвээр үргэлжилнэ. Харин иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Мөн Монголд ирэх иргэдийг хязгаарлана" гэв.

535 сэтгэгдэл