Сурагчдад зориулсан теле хичээл өнөөдрөөс эхэллээ
ЕБС-ын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл өнөөдрөөс орон даяар эхэлж байна.
БСШУСЯ-наас өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталсан. Нийт 13 телевизээр дамжуулах бөгөөд нөхөж үзэх боломжтой байхаар зохицуулсан байна.
Өнөөдрийн хувийг танилцуулбал, сургуулийн өмнөх боловсролын теле хичээл "NTV" телевизээр 09.30 цагаас бага ангийнханд зориулан эхэлж, 16.10 цагт давтан үзүүлнэ. 09.40 цагаас дунд ангийнханд, 09.50 цагаас ахлах ангийнханд, 10.00 цагаас бэлтгэл ангийнхны хичээл эхэлж, 16.20, 16.30, 16.40 цагт давтах юм.
Удаалаад мөн өнөөдөр "25 суваг" телевизээр 1-р ангийнханд зориулсан хичээл 11.30 цагт эхэлж, 15.30-д давтана. 2-р ангийнханд зориулсан хичээл "С-1" телевизээр 12.30 цагт эхэлж, 16.30-д давтана. 3-р ангийнхны хичээл 10.00 цагт "Эх орон" телевизээр эхэлж, 14.00-д давталтыг үзүүлнэ. 4-5-р ангийнхны хичээл "UBS", "ETV" телевизээр 11.00 болон 11:40 цагт эхэлж, 13.50-16.40 болон 14.20 цагт тус тус давтан үзүүлнэ.
6-р ангийнхны хичээл өнөөдөр "TV-5" телевизээр 11.20 цагт эхэлж, 15.20 цагт давтан үзүүлнэ. 7-р ангийн хичээл "Боловсрол" телевизээр 11.00 цагт эхэлж, 15.00 цагт давтана. 8-р ангийн хичээл "TV-8" телевизээр 11.00 цагт мөн эхэлж, 15.00 цагт давтан үзүүлнэ. 9-р ангийн хичээл "TV-9" телевизээр 10.00 цагт эхэлж, 14.30-д давтана.
10-р ангийн хичээл "SBN" телевизээр 09.30 цагт эхэлж, 16.30-д давтана. 11-р ангийнхны хичээл "Eagle" телевизээр 10.30 цагт эхэлж, 15.30-д давтана. 12-р ангийн "Монгол TV" телевизээр 10.00 цагт эхэлж, 14.30 цагт давтана.
Тодруулга: Танхимын хичээлийн үргэлжлэх цаг 40 минут байдаг бол теле хичээл 20 минут байх юм. Ихэнх хичээлийг дадлага ажил давамгайлсан байдлаар (аргаар) заах тул сурагчид даалгавраа хийхдээ багш, эцэг, эх, асран хамгаалагчийн тусламж авах хэрэгтэй талаар салбарын яамнаас мэдээлж байна.

Танхимын хичээлийн үргэлжлэх цаг 40 минут байдаг бол теле хичээл 20 минут байх юм. Ихэнх хичээлийг дадлага ажил давамгайлсан байдлаар (аргаар) заах тул сурагчид даалгавраа хийхдээ багш, эцэг, эх, асран хамгаалагчийн тусламж авах хэрэгтэй талаар салбарын яамнаас мэдээлж байна.

152 сэтгэгдэл