iNet.mn дагах

Миний мэдэх Бямбадорж

“Хүмүүс их мартамхай шүү. Чамайг юу бичдэг байсныг нэг жилийн дараа л мартаж орхино” гэх үг хатуу бөгөөд үнэн билээ. Үүний адилаар өнөөдөр түүнийг Монголын төрд юу бүтээснийг санахаас илүүтэй, чулуу нүүлгэж эхлэв. Жамсрангийн Бямбадорж гэж хэн бэ?
Үг, үйлдэл нь зөрдөг өнөө цагийн улс төрчдөөс хол илүүг нь хэн хүнгүй мэднэ. Зангараг, ноён нуруу, хүн чанараараа өнөөдрийг хүртэл хийсэн бүтээснийг нь тийм ч амархан үлээж амжихгүй. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын Загдаа гээч нөхөртэй утсаар ярихдаа "Гөлөг" гэсэн байна шдээ гэж халаглах хүмүүст угаасаа худлаа ярьж чаддаггүй Бя өөрийнхөөрөө л цүл пал тайлбарлаж орхив. Төрөөс наанадаж 833 сая төгрөгийн санхүүжилт авсан хэрнээ төрийг үгүйсгэж, ядарсан иргэдийн эрхийг зөрчиж, хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус, бие даасан үйл ажиллагаанд саад учруулж байсан тухай ноцтой баримтууд нийгмийн сүлжээний хөөсрөл, хөөрөлд дарагдаж үлдэв.
Одоогоос хэдэн жилийн өмнө түүнийг “Би ажлаа өгмөөр байна” гэж цухуйлгахад нь “Үгүй, ээ та бидэнд хэрэгтэй байна, түр үлдээч. ХЭҮК-ын хууль, Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль батлагдаагүй байна. Байгууллага маань бэхжээгүй байна. Ядаж хуулиа батлуулчихаад яваач” гэж татаж чангааж үлдээсээн, хамт олон нь. Олон жил төрд ажиллаж, хий, хуй нь арилсан том хүний зангараг, нөлөө ХЭҮК-т ус агаар мэт хэрэгтэй байсан учраас тэр.
Үүнийг бичигчийн хувьд анх удаа төрийн албаны шалгалт өгч, Хүний эрхийн Үндэсний Комиссын хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн гэх орон тоонд тэнцэж, Төрийн албанаас өгсөн чигийн дагуу ажилд орохоор очихдоо л Ж.Бямбадорж гэдэг хүнтэй танилцаж байлаа. Нээлттэй зарын дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэндээ учиргүй баярлаж хөөрсөн нөхөр гүйгээд орчихсон хэрэг. Ж.Бямбадорж дарга өөдөөс хараад “За, хүний эрхийн байгууллагад ажиллахын тулд хоёр зүйлд анхаарахыг чамаас хүснэ. Нэгдүгээрт, хэвлэл мэдээлэлд нэвтрэх чадвар, хоёрдугаарт, шударга, үнэнч байдал” гэж хэлээд нэг орос киноны үйл явдлыг детальчлан ярьж өгсөн юм. Дайны үед тэсч үлдсэн цэргийн суман дотроосоо урвасан нэг нөхрөөс болж сүйрдэг тухай. Сонин юм, яагаад надад үүнийг ярьдаг байна аа гэж бодоод л өнгөрсөн…
ХЭҮК-т хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага нь арвин ч ажиллах хүн, бусад нөөц нь хомсхон тул нэг ажилтан 2-3 хүний ажлыг нугалж байж, ачааллыг давна. Шаардлага ч өндөр. Тэр шалгуур, шаардлагыг давж туулах амар биш. Зүгээр цаг нөхцөөх хүн бол эртхэн яваарай л гэнэ.
Гэхдээ ХЭҮК-оос сүүлийн 10 жилд хууль бусаар ажлаас халагдсан, явсан хүн байхгүй ээ. Тэр залуучуудаар багаа бүрдүүлсэн, шижигнэсэн залуучуудыг НҮБ-ын Хүний эрхийн хороонд дадлагажуулж, Австрали, Швейцарь, БНСУ, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хүний эрхийн байгууллагуудаас туршлага солилцож, ажиллах боломжоор бүрэн хангаж, итгэсэн шиг итгэж, даалгаж ажиллуулдаг байв. Яг л өнөөдөр Монголын төрд үгүйлэгдээд байгаа мерит (чадахуйн) зарчмыг ХЭҮК-т аль хэдийнэ нэвтрүүлчихсэн. Чадаж байгаа хүнд бүх боломж байдгийг өөрийн биеэр үлгэрлэж, чадварын сацуу хүн чанар чухал гэдгийг ой тойнд суулгаад өгчихсөн. Хүнд урам зориг өгөх, ажилдаа дуртай, сонирхолтой байлгах идэвхжүүлэлтийг гарамгай хийнэ. Хүний эрхийн сургалт, хяналт шалгалтаар уулзсан хаа газрын ажилтан, алба хаагчдад ч хувь хүний үүднээс ахын сургааль, төрийн хүний хувьд урам бадраах үгсийг хэлчихээд гарна. Тухайлбал, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнуудад “Та нар бол хүний эрхийг хамгаалагчид юм, өнөөдрийн ажил үүрэг тань баривчилж, хорьж цагдах мэт санагдавч  бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах нь та бүхний үүрэг юм. Хүний амьдрал хоёрхон газар өнгөрч байна. Нэг нь ажил, нөгөө нь орон гэр. Энэ хоёр газраа л аз жаргалтай байх ёстой. Ажил дээрээ уурлаж бухимдсан бол түүнийгээ тайлчихаад гэртээ ороорой. Эхнэр, нөхөр, үр хүүхэд тань чиний ажлын нөхцөлөөс болсон зүйлд чинь буруугүй шүү дээ.” гэх мэт дотночилно. Ерөөс хүний эрхийн байгууллага нь “хүнтэй л ажиллах” учраас энэ байгууллагыг төлөөлөхдөө уурлах, загнах, аргадах, эвлэрүүлэн зуучлах, албан ёсны шаардлага илгээх зэрэг бүхий л аргаар ажиллаж ирсэн байдаг.
Тиймдээ ч өнөөдөр үр хүүхдийг хашаандаа авч үлдчихээд эцэг, эхэд нь өгдөггүй этгээдтэй 40-өөд минутын турш аргадаж, учирлаж ярьсан нь муу хүмүүсийн өгөөш болоход хүргэв.
Ж.Бямбадорж даргын хувьд намайг телевизээр гарга, ярилцлага өгье, миний зураг ийм тийм гэхгүй амар. Угаасаа түүнд сурталчилгаа ч хэрэггүй. Монгол Улсын Үндсэн хуулийг болон бусад олон хуулийг эх барьсан, хэлэх үг, хийсэн зүйлтэй Монгол Улсын Гавьяат хуульчтай хэн юу ярих билээ. “Даргаа сурталчлах шаардлагагүй Монголын ганц хэвлэлийн төлөөлөгч” гэж нэг удаа намайгаа хөөрхөн шоолчихож билээ.
Мань эр 2017 оноос хойш “За, чи намайг хэвлэлээр яриа өгүүлж болохгүй шүү. Энэ байгууллага надаас болж муухай харагдах ёсгүй. Хүний эрхийн үндэсний байгууллагын нэр хүнд надаас шалтгаалж сэвтэх учиргүй. Залуучуудынхаа хийж бүтээж байгааг бусдаар үгүйсгүүлгэмээргүй байна. Яриа өгөх бол надаас бусдаар нь яриулаад байгаарай” гэж захиад хэвлэлд гарахаас цааргалах болсон юм.
Гэсэн хэрнээ сэтгүүлчдэд их сайн. ХЭҮК-т ирэхдээ л “Хүний эрхийн байгууллага ил тод байх ёстой, бидэнд нууж хаах зүйл байхгүй, тиймээс хэвлэл мэдээлэлтэй маш ойр нээлттэй ажиллая. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага хоёр бол манай комиссын хоёр тулгуур байх ёстой” гээд юун түрүүнд Комиссын дэргэд сэтгүүлчдийн клубыг байгуулж, сэтгүүлчдэд хүний эрхийн мэдлэг ойлголт олгох сургалтуудыг тасралтгүй явуулахад онцгой ач холбогдол өгч байв. Хувь хүний хувьд нээлттэй хүн болохоор утасны дуудлага бүрийг ялгахгүй авна. Хүнийг ялгахгүй, жигд харилцана. Угаасаа ч хүмүүс түүнд хайртай. Олны хайр хүндэтгэлийг хүлээдгээ ч мэдэрдэг. Гомдол гаргаж, тусламж эрсэн хүн бүрт туслахыг хичээнэ. Зөрчил гаргасан этгээдтэй ч нөхөрсөгөөр зөвлөнө, учирлана. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, монголын төрд гомдсон, цөхөрсөн, аргаа барсан иргэд ХЭҮК-т ханддаг. Тухай бүрт мань эр үнэн, зөвийг ялгаж шударга ажилласан. Өнөөдөр тэр ажлаа хүлээлгэн өгч байна.
Ж.Бямбадорж ХЭҮК-т юу үлдээв?
Хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн орчинг сайжруулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэх шаардлагатайг ярьсаар, хөөцөлдсөөр 20 жилийн дараа өнөөгийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн батлуулж, хүний эрхийн зөрчил гаргасан этгээдэд бултах зай үлдээхээргүй хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадав. 2020 оны 01 дүгээр сарын 23-нд батлагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Комиссын гишүүний шаардлагыг эрх зөрчигч этгээд “заавал” биелүүлэх болж хариуцлагаас мултарч чадахааргүй болгов.
Олон улсад нэр хүндтэй хүний эрхийн үндэсний байгууллагыг бэхжүүлснээр 3 удаагийн магадлан итгэмжлэлээр “А” статусаар үнэлэгдэв. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны бүрэн эрхэт гишүүн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ази, Номхон Далайн бүсийн бусад орнууд туршлага судалж,  манай сайн жишгийг бүс нутагт нэвтрүүлж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагуудын уулганыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 3 жилийн турш удирдаж, 2019 оноос шинэ удирдлагын тогтолцоо бий болоход Дэд даргаар сонгогдон ажиллаж байна.  “Уул уурхай ба Хүний эрх”, “Хүний эрхийн үндэсний байгууллагуудын удирдах түвшний уулзалт”, Хүүхдийн эрхийн олон улсын чуулган зэрэг олон улсын хурал, уулзалтыг Монголдоо зохион байгуулж асуудлыг олон улсын анхааралд аваачив. Хараат бусаар, бие даан ажиллах хүний эрхийн үндэсний байгууллагын санхүүжилт түүнийг ирэх үед (2010 он) 200 гаруй сая төгрөг, олон улсын төсөл хөтөлбөрүүд зогссон байсан бол түүний хөөцөлдлөгөө, нэр нөлөөгөөр төсвөө нэмэгдүүлж, НҮБ-ын холбогдох байгууллагууд, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран, олон тооны судалгаа, шинжилгээг хийж, хэрэгжүүллээ. ХЭҮК нь орон нутагт хүрч ажиллахаар аймаг бүрт орон тооны нэг ажилтантай болов. Хүний эрхийн ойлголт, мэдлэг олгох сургалт, нөлөөллийн ажиллагааг эрчимжүүлснээр ХЭҮК-т иргэдээс ирүүлэх гомдол мэдээллийн хандалт 3 дахин нэмэгдэв. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл” 19-ийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлснээс сүүлийн 10-ыг нь тэр редакторлаж, хянан буулгаж, хүний эрхийн анхаарал татсан асуудлаар 350 гаруй саналыг хууль тогтоогчдод хүргүүлж, тогтоол батлуулан олон үр дүн гарч байна. Энэ мэтийг тоочвол хийсэн бүтээсэн нь их ээ.
“…Ганц л зүйлийг захья. Янз бүрийн захиалга, дарамт, шахалт ирнэ. Битгий автаарай. Дараа нь ичихгүй байя, хэдүүлээ. 10, 20 жилийн дараа судлаачид үзээд тэр хүн ямар арчаагүй байсан юм бэ гэхээргүй ажиллаарай. Улстөрч, төрийн өндөр алба хашиж байсан хүний хувьд зарим хүмүүс, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж сэтгэл санаагаараа өлсөж байна. Энэ гэдэс өлсөхөөс хэцүү эд. Зарим шөнө нойр хүрэхгүй. Бухимдах тохиолдол гарах л юм. Хүний эрх гэдэг товчхондоо хүн нийгэмдээ амьдрах, боломж нөхцөлийг хэлж байгаа юм. Энэ боломж нөхцөл бүрдэхгүй бол хүний эрхийн зөрчил болно. Үүнийг хүн бүр өөрөө хичээж, бас төр нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой.” хэмээн тэрээр ажилтнууддаа захиад явлаа.
Тийм ээ, Монголын төрд үнэнч зүтгэсэн Ж.Бямбадоржид нууж хаах зүйл байхгүй. Ичих шалтгаан байхгүй. Учир нь тэр ямар ч үед үнэн байсан. Нүүр бардам үлдэх хангалттай үнэн, хийж бүтээсэн хүний эрхийн өв түүнд бий.
СЭТГҮҮЛЧ З.БАДМААРАГскачать dle 12.0

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Монголын волейболын дээд лигийн тоглолт долоо хоногийн дараа эхэлнэ

24/10/2024, 11:23

БРИКС-ийн удирдагчид хамтарсан тунхаглал гаргажээ

24/10/2024, 11:23

НҮБ-ын өдөр тохиож байна

24/10/2024, 11:22

“Болор цом-42” яруу найргийн наадам Улс тунхагласны баяраар болно

23/10/2024, 13:28

Ихэнх нутгаар ирэх өдрүүдэд дулаарна

23/10/2024, 13:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19