iNet.mn дагах

“Бид бие биенийхээ ажил, мэргэжлийг ойлгодог болохоор сайхан”

Цагдаагийн цаг наргүй ажилд гэр бүлээрээ зүтгэдэг хос олон. Тэдний төлөөлөл болох ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авагч, ахмад Ч.Оюунгэрэл, Техник ашиглалтын хэлтсийн ахлах инженер, ахмад Л.Ганзориг нартай ярилцсан юм.
-Та хоёрын ажлын онцлог юу вэ?
Л.Г: -Би ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо, технологийн сургууль төгссөн. Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор анх томилогдон орж байлаа. Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I, II хэлтэст ажиллаж байгаад Шуурхай удирдлагын төвдөө сүлжээний инженерээр шилжин ирсэн. Манай байгууллага иргэд, аж ахуй нэгжүүдээс гал түймэр, гамшиг осол, яаралтай түргэн тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах чиглэлээр ажиллаж, технологийн олон чухал дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Үйлдвэржилтийн эрин үеийг дагаад инженерүүдээс өндөр мэдлэг чадвар шаардсан технологиуд бий болсонтой уялдуулан манай төв ч алба хаагчдынхаа ажиллах нөхцөл бололцоог сайжруулахын тулд мэдээлэл хүлээн авагч нарынхаа шугамын тоог нэмэх, дүүргүүдэд суурилуулсан камерын хяналтын системийг цагдаагийн байгууллагад төвлөрүүлэх зэрэг ажил хийж байна. Мөн “Ковид-19” өвчнөөс шалтгаалан тусгаарлах байруудын гадна камер байрлуулах, тэдгээрийг ЦЕГ-ын төв штабт холбох зэрэг ажлыг үргэлжүүлэн хэрэгжүүлж ирлээ.
Ч.О: -Би Шуурхай удирдлагын төвийг анх байгуулагдахад ажилд орсон. Энэ жил манай төвийн 10 жилийн ой болж байна. ХААИС-ийн математик программ хангамжийн ангийг төгсөөд энд ажилд орсон доо. Ханьтайгаа 2013 онд байгууллагынхаа шинэ жилийн баяраар танилцаж байлаа. Манай төвийнхөн яарсан, бухимдаж сандарсан иргэдийн гомдол, мэдээлэл, дуудлагыг хүлээн авч холбогдох нэгжүүдэд дамжуулдаг. Түүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мессежээр дуудлага хүлээн авч байгаа. Дуудлага, мэдээллийг нь нэгжүүд рүү яаралтай дамжуулаад иргэдээс “баярлалаа” гэсэн үг сонсоход урамтай. Манай иргэд хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүй байх нь цөөнгүй. Тийм дуудлага хүлээн авахад л хамгийн хэцүү. Дуудлага өгсөн иргэнтэй болзох цэг гэж байдаг ч тэрийг ч олохгүй хүн олон.
-Цагдаагийн байгууллага техник, технологийн өргөтгөл, шинэчлэл хийж байгааг жирийн иргэд тэр бүр мэддэггүй. Гэсэн хэдий ч иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж, дуудлагад нь цаг алдалгүй очиж буй нь үүний илрэл гэж хэлж болох уу?
Л.Г: -2019 онд манай цагдаагийн байгууллагад олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор утасгүй сүлжээний өргөтгөл хийж, энэ нь Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 50 хувийг хамарсан. Энэ сүлжээгээр дамжуулан Улаанбаатар хотын хаа нэгтээ хяналтын камер тавих шаардлага гарахад зөөврийнхийг суурилуулж, ЦЕГ-ын төв штабтай холбон, хянах боломжоор хангасан. Манай албаны удирдлага инженерүүдийнхээ саналыг сонсож, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг юм. 2019 онд Үндэсний их баяр наадмаар камерын ухаалаг систем туршсаны үр дүнд сан үүсгэж, түүн дээрээ эрэн сурвалжилж буй төөрсөн хүний зургийг оруулан царайгаар, хувцасны өнгөөр таних зэрэг ажлыг туршиж удирдлагаасаа өндөр үнэлэлт авч байлаа. Энэ туршилтын үр дүнд нийслэлийн ЗДТГ-аас “Ухаалаг хот” ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Удахгүй томоохон үр дүн гарна гэж бодож байна.
Цагдаагийн алба хаагчдынхаа шуурхай байдлыг хангах зорилгоор Монголын цахилгаан холбоо компанитай хамтран 7019... гэсэн нэгдсэн дугаарынхаа сүүлийн дөрвөн орныг хийгээд хоорондоо үнэгүй ярих дотуур холбооны шинэ үеийн технологи боловсруулсан нь хамт олны талархлыг хүлээсэн.
Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Мэдээлэл технологийн газартай хамтарч, дүүргүүдийн хороо хариуцсан 154 хэсгийн байцаагчийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбож, мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх, нөхцөл боломжоор хангасан байгаа. Үүгээр зогсохгүй 310 сум, суурин, өртөөний хэсгийн төлөөлөгч нарыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг санаачлан, зохион байгуулсан нь цагдаагийн алба хаагчийн цаг зав, зардал мөнгийг хэмнэсэн чухал ажил боллоо. Энэ бүхэнд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Алба хаагч нар маань хэмнэсэн зардлаа гэмт хэрэг мөрдөх, илрүүлэхэд зарцуулж буйг нь сонсоход сайхан байдаг юм.
ЦЕГ хэмээх энэ том байгууллагыг шуурхай холбоогоор хангах, Мэдээлэл, технологийн төвөөсөө нэвтрүүлж байгаа программ хангамжуудыг нэгж байгууллагуудад үндсэн сүлжээний дэд бүтцийг хариуцан ажилладаг инженерийн ажил маш хариуцлагатай. Миний гаргасан нэг алдаанаас болж цагдаагийн байгууллага иргэдэд шуурхай үйлчлэхгүй, хяналтын камерын систем доголдож, түүнээс шалтгаалан гэмт хэрэг зөрчил, хулгай дээрэм гарах вий гэдгийг ямагт ухамсарлан хичээж ажилладаг.
Ч.О: -Манай Шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээж авдаг шугам анх байгуулагдах үед дөрөв байсан бол одоо есөн шугамтай болж өргөжсөн. Ингэснээр иргэдэд илүү хурдан шуурхай үйлчилж байна гэсэн үг. Нөхөр минь цагдаагийн байгууллагын техникийн шинэчлэлийн ид үед цаг завгүй ажиллаж, хувь нэмрээ оруулж байгаа нь бахархмаар санагддаг.
-Цагдаагийн байгууллагын ажил цаг наргүй шүү дээ. Нэг нь ээлжтэй байхад нөгөөх нь дуудагдах тохиолдол цөөнгүй гардаг биз. Больё гэж бодож байв уу?
Л.Г: -Цагдаагийн байгууллагад инженерээр ажиллана гэдэг мэргэжлийн ур чадвараас гадна сахилга, ёс зүй, хүмүүжил, тэр ч байтугай бие бялдрын бэлэн байдал хүртэл шаарддаг онцгой алба. Больё гэж бодож байсан удаагүй ээ. Цагдаагийн байгууллагад тууштай ажиллах урам зориг, дадлага чадвар олгосон удирдлагууд, ахлах албан тушаалтнууддаа баярлаж явдаг.
Ч.О: -Гэр бүлийн хүн минь техникийн шинэчлэлийн үед завгүй ажиллаж байгаа. Намайг ээлжтэй, нөхөр минь томилолттой, яаралтай ажил гарлаа гэж дуудагдсан үед хоёр талын аав ээж, ах дүү нар маань үргэлж тусалдаг юм. Дүрэмт хувцсаа өмсөөд хүүхдүүдээ тэврээд явж байхад үнэхээр аз жаргалтай. Хоёулаа бие биенийхээ ажил мэргэжлийг ойлгодог болохоор сайхан шүү.
Энэ ташрамд, цагдаагийн байгуулагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, удирдлага, одоо мөр зэрэгцэн ажиллаж, байгууллагынхаа нэгэн үеийн түүхийг бичилцэн яваа залуустаа түүхт 99, Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулагдсаны 10 жилийн ойн мэндийг хувийн болон гэр бүлийнхээ өмнөөс хүргэж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Бэлтгэсэн: Г.Равжааскачать dle 12.0

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

3/11/2026, 19:23

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

3/11/2026, 19:21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа

3/11/2026, 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

3/11/2026, 19:15

Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

3/11/2026, 19:13

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

3/11/2026, 19:09

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

3/11/2026, 19:07

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

3/11/2026, 19:06

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3/11/2026, 19:05

Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ

3/11/2026, 19:01

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

3/11/2026, 19:00

Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ

3/11/2026, 18:59

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд-

3/11/2026, 18:55

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3/11/2026, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

3/11/2026, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19