iNet.mn дагах

Нийслэлийн дөрвөн дүүргийн 838 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргийн 838 ээжид “Эхийн алдар” одонгбямба гарагтгардуулсан юм.

Энэ жил Хан-Уул дүүргээс нийт 613 ээжид, үүнээс “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 24, хоёрдугаар зэргийн одонг 589 ээжид тус тус гардуулсан байна. Харин Налайх дүүрэгт амьдардаг 125 ээж, үүнээс 8 ээж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, 117 ээж хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ. Мөн Багануур дүүргээс нийт 90 ээжид, үүнээс “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 3, хоёрдугаар зэргийн одонг 87 ээжид, түүнчлэн Багахангай дүүргээс нийт 10 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 3, хоёрдугаар зэргийн одонг 7 ээжид тус тус гардуулсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээж нарт хандан:

“Ачит ээж нар аа,

Монгол хүн бүрийн бахархал, хайр нь болсон хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүй, айл бүрийн гэрэл гэгээ, хөөр бахдал болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 613, Налайх дүүргийн 125, Багануур дүүргийн 90 ээж, Багахангай дүүргийн 10 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулж байна.

“Бурхны шашинд эх болсон зургаан зүйл, хамаг амьтан” хэмээх хэллэг бий. Энэ хэллэгийн утга нь бусдыг ачит эхтэйгээ зүйрлэн санах, ээжийгээ хайрладаг, энэрдэг шигээ бусдад хандахыг сургаж байгаа юм. Ээж бол ханийнхаа, үр хүүхдийнхээ сэтгэл зүрхэнд хамгийн ойр, хайр халамжийнхаа дээдийг зориулах нандин эрдэнэ нь байдаг. Яагаад гэвэл эх хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, үр хүүхдийнхээ төлөө ямар ч бэрхийг давах чин сэтгэл, зүтгэлийг хүн бүр амсаж, мэдэрч өсдөг. Тийм болохоор эхийн ачийг яаж хариулах вэ, ээжийгээ хэрхэн баярлуулах билээ гэж монгол хүн бүр хичээн санаж явдаг. “Эхийн алдар” одон Та бүхний нэгэн шөнө үрээ хуурайлан, бүүвэйлсэн ачийг хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа. Монголын төр үр хүүхдүүдийн чинь хайр, хүсэл, сэтгэлийг нэгтгэн төлөөлүүлж энгэрт тань “Эхийн алдар” одонгоо зүүж өглөө.

Монголчууд бидний хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүд гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг бид мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг Төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авч байгаа ачит ээж нартаа, өнөр Монголыг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ үр хүүхдүүдийн тань нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор эх үрс баяр жаргалтай, амар амгалан, энх тунх аж төрөх болтугай” гэлээ.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.


Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.



Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн ээж нарын “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.


“Эхийн алдар” одон гардуулах ёслолыг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.

скачать dle 12.0

Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ

3/11/2026, 19:23

Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна

3/11/2026, 19:21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа

3/11/2026, 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна

3/11/2026, 19:15

Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

3/11/2026, 19:13

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

3/11/2026, 19:09

Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

3/11/2026, 19:07

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

3/11/2026, 19:06

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

3/11/2026, 19:05

Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ

3/11/2026, 19:01

Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна

3/11/2026, 19:00

Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ

3/11/2026, 18:59

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд-

3/11/2026, 18:55

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

3/11/2026, 18:53

С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг

3/11/2026, 18:52

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19