iNet.mn дагах

Оюу толгойн бүтээн байгуулалтын гэрээг шинээр байгуулахаар тохиролцлоо

Монгол Улс, “Rio Tinto” группийн хооронд урт хугацааны турш үргэлжилсэн маргааны эцэст талууд Оюу толгой зэсийн далд уурхайн өндөр өртөгтэй бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх шинэ гэрээг байгуулахаар тохиролцлоо гэж “Nikkei Asia” сонинд мэдээлжээ.


Дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэгд тооцогдож буй Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн нь Монголын өмнөх Ерөнхий сайд болон “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал асныхэн хэнийг албан тушаалаа хүлээлгэн өгөхөд нөлөөлсөн юм. Мөн төслийн хамтран эзэмшигч талуудыг зардлаа хэрхэн зохицуулах нөхцөлийг өөрчлөх эхлэлийг тавихад хувь нэмэр оруулсан бололтой байна.

Монгол Улсын Засгийн газар уурхайн 34 хувийг эзэмшигчийн хувьд анх тооцоолж байсанчлан 2032 оноос ногдол ашиг хүртэж эхлэх төлөвгүй байгааг харуулсан шинэ үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны сүүлээр танилцуулснаас үүдэн олон нийт бухимдлаа илэрхийлэх болсон юм. Мөн олборлолт хоёр жилээр хойшилж, төслийн зардал 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 6.8 тэрбум ам.долларт хүрсэнтэй холбогдуулан Засгийн газар уурхайн нөөц шавхагдах хүртэл ямар ч ногдол ашиг авахгүй байж магадгүйд санаа зовниж эхэлжээ.

“Rio Tinto” уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дангаар санхүүжүүлж, Монгол Улсад уурхайн эзэмшиж буй хувиа санхүүжүүлэх зээлийг олгосон бөгөөд одоогоор бүх ашгаас гадна менежментийн болон зээлийн төлбөрийг Оюу толгойн орлогоос авч байгаа юм. 2015 онд байгуулсан бүтээн байгуулалтын гэрээний дагуу Улаанбаатар зээлээ бүрэн төлөгдөх хүртэл ногдол ашиг авахгүй хэдий ч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авна.

Харин одоо талуудын аль аль нь уг гэрээг цуцалж, шинээр байгуулахад бэлэн болжээ.

“Талууд 2015 оны гэрээг цуцалж, шинээр байгуулах чиглэлд ажиллахаар тохиролцсон” гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Rio Tinto”-той Оюу толгойн асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийн гишүүн Б.Солонго “Nikkei Asia” сонинд мэдээлжээ. “Rio Tinto” зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Мөн “Rio Tinto” 2015 оны гэрээг хүчингүй болгож, заалтуудыг өөрчлөхийг эрмэлзэж байгааг тус компанид ойр эх сурвалж баталсан байна. Ийнхүү зардлын цаашдын өсөлтийг хэрхэн зохицуулах нь гол асуудал болох төлөвтэй байна.

“2015 онд байгуулсан гэрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн тохиолдолд хэрхэн зохицуулах талаар тусгаагүй. Иймээс бид уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахын оронд шинээр байгуулахыг эрмэлзэж байгаа юм” гэж "Оюу Толгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн “Rio Tinto” Монгол Улсын Татварын албанаас тогтоосон татварын актыг хэрэгжүүлж, 230 тэрбум орчим төгрөгийн төлбөрийг төлсөн талаар Засгийн газар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. Мөн 420 тэрбум төгрөгийн төлбөрийг тус группээс энэ долоо хоногт хүлээн авах төлөвтэй байна.

Оюу толгойн ил уурхайн олборлолт 2012 онд эхэлсэн бөгөөд энэхүү уурхайгаас мөн алт олборлодог юм. Одоогоор далд уурхайн олборлолтыг 2022 оны 10 дугаар сараас эхэлнэ хэмээн тооцоолж байна.

Оюу толгойн бүтээн байгуулалтын зардлыг шүүмжилсээр ирсэн Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 27-нд Монголын Ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн юм. Өмнөх Ерөнхий сайдын хувьд ард иргэд коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийг эсэргүүцэн жагссантай холбогдуулан огцорсон билээ.

Далд уурхайн зардал өссөн нь “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жакийг албан тушаалаа хүлээлгэн өгөхөд ч мөн адил нөлөө үзүүлжээ. Түүний халааг нэгдүгээр сарын 1-нээс авсан Якоб Стаусхолм Монголын иргэн Б.Болдыг “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилсон юм.

“Б.Болд өөрийн багийг хэдийнээ байгуулж, Монголын Засгийн газартай хэлэлцээг эхлүүлсэн” гэж Я.Стаусхолм өнгөрсөн долоо хоногт “Nikkei”-д мэдээлсэн байна.

"Оюу толгойн бүтээн байгуулалт нь хэрэгцээт зэсийг дэлхийн зах зээлд нийлүүлэх инженерингийн гайхалтай ололт болохын сацуу Монголын ард түмэнд үр өгөөжтэй бүтээн байгуулалт тул бид харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдлүүдийг олж чадна гэдэгт би итгэлтэй хэвээр байна" гэж Б.Болд мэдэгджээ.

Монгол, “Rio Tinto” нь Оюу толгойг хэрхэн бүтээн байгуулах талаар урт хугацааны турш маргаантай байгаа юм. “Rio Tinto” нь төслийг шууд эзэмшдэггүй хэдий ч “Turquoise Hill” компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг тул үйл ажиллагааг нь хариуцдаг юм.  

“Rio Tinto” 2013 оноос хойш менежментийн төлбөр болох 1.3 тэрбум ам.долларыг цуглуулсан бол Монгол Улс тус группт 2.2 тэрбум ам.долларын өртэй хэвээр байна. “Rio Tinto”-гийн мэдээлснээр, уурхайн төсөл Монголын Засгийн газарт жилд 300 сая орчим ам.долларын татвар төлдөг бөгөөд үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг оруулжээ.

Үүнээс гадна “Turquoise Hill”,“Rio Tinto” болон тус тусын хувьцаа эзэмшигчид нь Оюу толгойн далд уурхайн зардал нэмэгдэж, олборлолт нь хойшлогдсонтой холбоотойгоор сүүлийн саруудад зөрчилдөх болжээ.

Мөн 2015 оны гэрээг байгуулсан Монголын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг уг гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа боловч тэрбээр хилийн чанадад байгаа юм. Түүнчлэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг уг гэрээтэй холбоотой өөр хэрэгт эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн үзэж, 2020 онд таван жилийн хорих ял оноожээ.  скачать dle 12.0

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

3/08/2026, 19:31

“Нутаг заагдсан” С.Зориг

3/08/2026, 19:30

Дэлхийн өвд бүртгэсэн “Чихэртийн зоо”-нд “Хаадын хүлэг” үйл ажиллагааг зохион байгуулав

3/08/2026, 19:10

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

3/08/2026, 19:06

Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 568.9 мянгад хүрчээ

3/08/2026, 19:03

Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана

3/08/2026, 19:01

Бага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна

28/07/2026, 17:11

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр

28/07/2026, 16:59

Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

28/07/2026, 12:09

СЭЛЭНГЭ: МОНЦАМЭ-гийн анхны мэдээ дамжуулсан түүхэн байр хадгалагдаж байна

28/07/2026, 12:06

Монгол Улсад энэ оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ

28/07/2026, 12:04

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:22

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

20/07/2026, 19:19

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

20/07/2026, 16:22

“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

20/07/2026, 16:20

Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ

19/07/2026, 13:56

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

19/07/2026, 13:54

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

19/07/2026, 13:52

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:50

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:44

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

19/07/2026, 13:40

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19