Владимир Путин өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэсэн гурван вакцины нэгийг сонгож хийлгэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт “COVID-19”-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийсэн. Тэрээр уг уулзалтын үеэр мягмар гаригт буюу өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинд хамрагдахаа илэрхийлсэн.
Владимир Путин даваа гаригт энэ талаар “Вакцинд хамрагдах нь хүн бүрийн сайн дурын шийдвэр, сонголт юм. Дашрамд хэлэхэд би маргааш вакцин хийлгэх бодолтой байна” гэж мэдэгдсэн.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгч Владимир Путин дотоодод үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн эсрэг гурван вакцины нэгийг сонголтоороо хийлгэнэ гэжээ. Гэвч тэрээр ОХУ-ын Төрийн тэргүүн олон нийтийн өмнө вакцины тарилга хийлгэхгүй гэж мэдээлсэн юм.
ОХУ нь Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг “Sputnik-V”, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эрдэмтдийн боловсруулсан “CoviVac” вакцинуудад зөвшөөрөл олгоод байсан бол хамгийн сүүлд даваа гаригт Вектор институцийн боловсруулсан “EpiVacCorona” вакциныг эмнэлзүйд баталсан. ОХУ-ын холбогдох байгууллагууд эмнэлзүйн судалгаагаар “Sputnik-V” вакцин нь “SARS-CoV-2” вирусийн эсрэг 92 хувийн үр дүнд хүрсэн бол “CoviVac” 90 хувь, “EpiVacCorona” 100 хувийн үр дүнд тус тус хүрсэн гэж мэдээлжээ.
Эх сурвалж: TASS