Хэнтийд Ц.Идэрбат, Сонгинохайрханд Э.Батшугар олонхын санал авлаа

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 22.00 цагт дууссан бөгөөд нэр дэвшигчдийн авсан саналын урьдчилсан дүн гарч байна.
Нөхөн сонгуулийг энэ сарын 10-нд 148 хэсгийн хороонд явуулсан ч 17 хэсгийн хорооноос бусдад нь 50+1 хувьд хүрээгүй юм. Иймд ирц хүрээгүй 131 хэсгийн хороонд тус нэмэлт санал хураалтыг явуулсан юм. Энэ сарын 16-ны санал хураалтад оролцоогүй иргэд энэ удаагийн нэмэлт санал хураалтад хамрагдсан.
Дийлэнх хэсгийн хорооны санал СЕХ-ны төв серверт нэгтгэгдэн ирсэн бөгөөд 22.30 цагийн байдлаар нэр дэвшигчдийн авсан саналыг урьдчилсан байдлаар танилцуулж байна.
18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт:

- Ц.Идэрбат /МАН/ - 16 482
- Б.Гарамгайбаатар /АН/ - 4 322
- М.Чингисхаан /Бие даан нэр дэвшигч/ - 730
- А.Бархүү /ИЗНН/ - 364
- Д.Баатаржав /ШИНЭН/ - 233
- Д.Чулуунбат /АТОЗН/ - 198
- Э.Батшугар /МАН/ - 28 097
- Б.Найдалаа /ЗХЭЭ/ - 7 188
- Э.Бат-Үүл /АН/ - 6 029
- А.Отгонбаатар /ҮБЗН/ - 4 222
- Ш.Гантулга /ИЗНН/ - 3 696
- Х.Бат-Ялалт /Бие даан нэр дэвшигч/ - 2 481
- Ц.Гантулга /ШИНЭН/ - 1 684
- Л.Цог /ДМН/ - 265
- Ш.Төмөрсүх /ЭЧХН/ - 140
- А.Батдорж /АТОЗН/ - 123