iNet.mn дагах

Н.АМАРТҮВШИН: БАРИЛГЫН САЛБАРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДЫН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ ОРОЛЦОО НЭМЭГДСЭН

Барилгын хөгжлийн төвөөс салбарын мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох сургалтыг зохион байгуулдаг. Тус төвөөс зохион байгуулж байгаа сургалтуудын талаар Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа,мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшингээс тодрууллаа.
-Барилгын хөгжлийн төвөөс салбарын инженер, техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Жилд дунджаар хэчнээн суралцагсад хамруулдаг вэ?
-Барилгын салбарт 60 мянга гаруй инженер техникийн ажилтнууд бий гэсэн судалгаа байдаг. Тэдгээр мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж шинэ мэдлэг, мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэд технологи, норм стандарт, салбарын хууль эрхзүйн орчин гэх мэт заавал суралцах болон сонгон суралцахбагц цагийн сургалтуудыг зохион байгуулдаг.
   Бид цар тахал, хөл хорионы үед сургалтуудаа цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулснаар олон давуу талыг бүрдүүлж чадсан. Тухайлбал, хөдөө орон нутагболоод гадаад улсад сурч, хөдөлмөрлөж буй инженер техникийн ажилтнууд орон зай үл хамааран хаанаас ч сургалтад хамрагдан мэдээлэл авч чадлаа. Түүнчлэн суралцагсдын тоо, оролцоо улам нэмэгдлээ. Жилд дунджаар 1000 орчим инженер, техникийн ажилтнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн жил харьцангуй өндөр тоогоор буюу 5000 гаруй инженер техникийн ажилтан /ИТА/ хамрагдлаа.
Энэ нь нэг талаас Барилгын салбарын инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, мэдээлэл олж авах, ур чадвараа дээшлүүлэх оролцоо нэмэгдсэнтэй, нөгөө талаар цахим сургалт нь суралцагсдад цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг бий болгож, үр дүнтэй байгаагийн илрэл.
-Заавал суралцах ёстой багц цагийн сургалт гэж та ярилаа. Багц сургалтаас гадна бусад сургалтын талаар?
-Зэрэг горилж буй инженер техникийн ажилтнууд 10 багц цагийг хангаж байж шалгалт өгөх эрх үүсдэг. Үүний 5 нь заавал үзэх ёстой, харин үлдсэн 5 нь сонгон суралцах боломжтой байдаг. Заавал суралцах багц цагийн сургалтаар Салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, түүнийг дагалдан гарсан дүрэм журмын талаармэдлэг олгодог. Үүнийг тухайн ажлын хэсэгт ажилласан болон боловсруулсан зөвлөх, тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд заадгаараа онцлог.
Үүнээс гадна салбарын ИТА нарт зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, Төсөвчний анхан шатны мэдлэг олгох зэрэг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна.
-Барилгын салбар дахь инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгодог. Зэрэг горилох инженерүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Мэргэшсэн зэрэг горилох инженер техникийн ажилтнууд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Харин зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтнүүд нь мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш гурван жилийн хугацаанд заавал суралцах сургалтын гурван багц цагийг хангасан байх ёстой байдаг. Хэрэв хугацаа нь гурав болон түүнээс дээш жил хэтэрсэн тохиолдолд 5 багц цагийн хичээлд суух шаардлагатай болдог. Зэрэг ахиулснаас хойш тус бүр хоёр удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцдог. Манай мэргэжилтнүүд зэрэг авснаас хойш сургалтад хамрагдан багц цаг хангах талд дээрх анхаарахгүй байснаас шалтгаалж зэргийн хүчинтэй хугацаа дуусахад шалгалтад орох шаардлага хангахгүй болчихдог. Үүнээс болж зэргээ хугацаанд нь сунгуулж чаддаггүй асуудал гардаг.  
Мөн мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг зөвлөлөөс хүчингүй болгож болдог.
-Сургалтыг тогтмол хийснээр ямар давуу талтайвэ?
-Барилгын салбарт дэвшилтэд технологи нэвтэрч, норм, норматив, стандарт өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Энэ бүх цаг үеийн мэдээлэл, өөрчлөлтийг барилгын салбарынхан алхам тутамдаа авч, мэдэж байх ёстой. Иймдээ ч манай төвөөс барилгын салбарын инженер, техникийн ажилтнууддаа тогтмол мэдээлэл өгч, сургалтад хамруулснаар тэдний ур чадвар нэмэгдэх, аюулгүй ажиллагаагаа хангах, дэвшилтэд технологи, ололтыг салбартаа нэвтрүүлэх, нутагшуулах зэрэг давуу талтай.
Зөвхөн салбарын мэдээлэл, норм, норматив,стандартыг таниулахаас гадна байгууллагын менежмент, хувь хүний хөгжил, манлайлал зэрэг сэдвээр сургалт хийгддэг. Ингэснээр нийгмийн харилцаанд дутагдалтай байгаа ёс зүй, хандлагыг өөрчлөхөд салбарын инженер, техникийн ажилтнууд маань манлайлах, өөрийгөө хөгжүүлэх, бусдад зөвөөр үлгэрлэж, мэдлэг, мэдээлэлтэй болж байна.
Мөн Төсөвчний анхан шатны мэдлэг олгох сургалтад барилгын салбарын ИТА нараас гадна ААНБ-ын удирдлага, санхүүгийн ажилтнууд, менежерүүд хамрагдсанаар төсвийн талаарх анхан шатны мэдлэгтэй болж төсөвтөө өөрсдөө хяналт тавих чадвартай болж байна.  
-Сургалт зөвхөн цахимаар явагдаж байна уу? Эсвэл
-Танхимаар заавал орох ёстой сургалтууд бий. Тухайлбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, чадавхжуулах сургалтыг танхимаар ордог. Суралцагсад ХАБЭА-н жишиг танхимд дадлага сургуулилт хийдэг. Харин бусад сургалтыг цахимаар хийж байна. Сургалтыг хосолмол хэлбэрээр зохион байгуулах нь илүү үр дүнтэй байдаг тул цаашид танхим болон цахим хэлбэрийг хослуулахаар төлөвлөж байна.
-Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхимд нээгдсэн байна?
-Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс Жайка Олон Улсын байгууллагатай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2022 оны хооронд хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд манай төв дээр барилгын салбарын ХАБЭА-н жишиг танхим нээгдсэн. Энэ нь барилгын салбарын хэмжээнд анх удаагаа ийм төрлийн практикт суурилсан танхим гэдгээрээ онцлогтой.
Энэхүү танхимд VR төхөөрөмжийг ашиглан ослыг бодит мэтээр мэдрэх, өндөрт ажиллах аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар турших, барилгын шат, тавцан дээр дадлага хийх, анхны тусламжүзүүлэх, Барилгын талбайд өглөөний уулзалт, гимнастик,  цугларалт, мэдээлэл хэрхэн хийх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх чадамжид суралцах ур чадварыг эзэмшинэ.
Энэ жишиг танхимд барилгын салбарын бүхий л инженер техникийн ажилтнууд болоод ажил олгогч хэн ч хамрагдаж, сургалт, дадлага хийх боломжтой юм.
-Одоо ямар сургалтууд явагдаж байна вэ?
-БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2022 оны сургалтын төлөвлөгөөний дагуу мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтнүүдэд зориулсан заавал суралцах болон сонгон суралцах багц цаг тооцох гуравдугаар сарын сургалт эхэлж байна.
Энэ сарын 09-25-ны хооронд зохион байгуулахаар бүртгэл явагдаж байна. Сургалтаар Барилгын салбарын эрх зүйн орчин, шинээр батлагдсан норм, норматив, барилга, байгууламжийн төсөв, үнэ бүрдлийн нормативын баримт бичиг, ХАБЭА-н сургалт, төсөвчний анхан шатны мэдлэг олгох, Барилгын салбарын шинэ дэвшилтэд технологи, эрчим хүчний хэмнэлттэй барилгын техник технологи зэрэг цогц мэдээллийг өгөх юм.
Цахим сургалтад хамрагдсанаар тухайн хичээлийн бичлэгийг сургалт үргэлжлэх хугацаанд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч хаанаас, хэзээ ч, хэдэн ч удаа давтан үзэх боломжтой. Нэг ёсондоо цахим сургалт нь сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ илүү баталгаажуулах давуу талтай.
-Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж И-Монголиа платформоос бүхий л мэдээллийг авах боломж нэмэгдсээр байна. Тэгвэл Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагаа энэ систем руу хэрхэн нэгтгэгдэж байгаа вэ?
-“Барилгын хөгжлийн төвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн сан” платформыг бид хөгжүүлж байна. Тухайлбал энэ платформд барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой дата сан, шинэ норм,норматив, стандартууд, сургалтын зарим өгөгдөл зэрэг мэдээлэл холбогдсон. Цаашид баригдаж байгаа болоод ашиглалтад орсон барилга, байгууламжийн мэдээлэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл,  барилгын материалын үйлдвэрлэл болон үнийн судалгаа, салбарын статистик мэдээ, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн судалгаа гээд салбартай холбоотой бүхий л мэдээлэл “Нэгдсэн бүртгэл мэдээллийн сан”-д байршина. Мэдээллийн сан ашиглалтад орсноор манай төвийн үйл ажиллагаатай холбоотой олон үйлчилгээнүүд E-Mongolia систем руу шууд холболтоор хийгддэг болно.
Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, "E-Mongolia" системд нэгтгэгдсэн. Үүнд,  Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой болсон.
-Ярилцсанд баярлалааскачать dle 12.0

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

Өчигдөр, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

Өчигдөр, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

Өчигдөр, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

Өчигдөр, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

Өчигдөр, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

Өчигдөр, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Өчигдөр, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Өчигдөр, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өчигдөр, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19