Ц.Цогтбаатар “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч “Бөртэ чоно” цомын эзэн болов
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах“Бөртэ чоно-2022”ёслол өчигдөр үдэш Чингис хаан музейд болж Токиогийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар 2022 оны жүдо бөхийн дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзнээр тодров.
Энэ жил 20 дахь удаагаа зохиогдож буй“Бөртэ чоно”ёслол уламжлал ёсоор 16 номинацаар шилдгүүдээ тодруулсан юм. Оны шилдэг тамирчдыг 39 спортын сэтгүүлчийн саналаар шалгарууллаа.
Өнгөрсөн жил жүдоч М.Уранцэцэг олимпын наадам болон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчнаар шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.
2022 ОНЫ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР (ЖҮДО БӨХ)
Цогтбаатар өнгөрсөн жил оны шилдэг тамирчны санал асуулгад аман хүзүүдсэн бол энэ жил дэлхийн аварга болсон амжилтаараа 2022 оны шилдэг тамирчнаар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзэн боллоо.
Жүдочдоос өмнө нь Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар Оны шилдэг тамирчин шагналын эзэн болж байлаа.
Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар эмэгтэй тамирчдаас Л.Энхрийлэн 24, Д.Отгонжаргал 51, М.Анхцэцэг 75 оноо авсан бол эрэгтэй тамирчдаас Э.Ариунболд 19, М.Лхагвагэрэл 68, Ц.Цогтбаатар 93 оноо тус тус авчээ.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ (ХҮНДИЙГ ӨРГӨЛТ)
Тивийн аваргад итгэлтэй түрүүлж, дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн туйванч бүсгүй М.Анхцэцэг авсан оноогоороо эмэгтэй тамирчдыг тэргүүлж, 2022 оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болов.
Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод 4 дүгээр байр эзэлж, дэлхийн аварга болсон амжилтаараа шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч байсан билээ.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – ЭНХТАЙВАНЫ АРИУНБОЛД (ЖҮДО БӨХ)
Өнөө жил Ташкентийн дэвжээнд одтой барилдаж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн жүдоч Э.Ариунболд оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгын гуравт жагсаж, “Бөртэ чоно”-ын эзэн болов.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – ДОЛГОРЖАВЫН ОТГОНЖАРГАЛ (ЧӨЛӨӨТ БӨХ)
Жилийн өмнө тэрбээр 20 насандаа оны шилдэг залуу тамирчны шагналыг гардсан. Тэгвэл энэ жил амжилтаа ахиулж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ЛХАГВАТОГООГИЙН ЭНХРИЙЛЭН (ЖҮДО БӨХ)
Жүдоч Л.Энхрийлэн дэлхийн аваргаас анхны медалиа зүүж, Улаанбаатарын Их дуулга тэмцээнд аваргалсан амжилтаараа оны шилдэг эмэгтэй тамирчнаар тодорч, “Бөртэ чоно”-ыг анх удаа хүртэв.
ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН – ШАРАВЖАМЦЫН ЭНХИЙН-ОД (САГСАН БӨМБӨГ)
Энэ төрөлд 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн 1-р дивизионд тоглосон анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од, өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга самбочин О.Оюунчимэг, өсвөрийн Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт жүдочин М.Нандин-Эрдэнэ нар эцсийн шатанд тунан үлдсэн.
Улмаар Ш.Энхийн-Од оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртлээ. Түүний шагналыг төрсөн ах Ш.Мөнхийн-Од өмнөөс нь гардан авсан юм.
СПОРТ ТОГЛООМЫН ШИЛДЭГ БАГ – САГСАН БӨМБӨГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ШИГШЭЭ БАГ
2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд 3 ялалт байгуулж дараагийн шатанд шалгарсан сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ оны шилдэг спорт тоглоомын багаар тодорлоо. Шилдэг багийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан юм.
ПАРАЛИМПЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН – Л.ТУРУУНАА (ПАРА ЖҮДО БӨХ)
Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Туруунаа 2022 оны паралимпын шилдэг тамирчнаар тодров.
ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – ЦЭНДИЙН БАЯРСАЙХАН
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдсан чөлөөтийн тамирчид энэ жил ДАШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл, тивийн АШТ-ээс зургаан мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн юм. Мөн эмэгтэй чөлөөт бөхийн баг Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн билээ.
ОНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ – НАРАНЧИМЭГИЙН ЭРДЭНЭБААТАР (ТАЕКВОНДО)
Тэрбээр 2022 онд насанд хүрэгчдийн ДАШТ, Азийн АШТ, өсвөр, залуучуудын ДАШТ болон гранпри ангиллын зэрэг олон улсын есөн том тэмцээнд шүүгчээр ажилласан амжилтаараа оны шилдэг шүүгчээр тодорч, “Бөртэ чоно”-ыг анх удаа гардлаа.
ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Монголын чөлөөт бөхийн холбоо спортын амжилтаас гадна маркетинг, байгууллагын хөгжлийн үзүүлэлтээр олимпын төрлийн шилдэг холбоогоор шалгарав.
ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Спорт холбоодыг тамирчдын амжилт, байгууллагын хөгжил, спортын хөгжил, маркетинг, үйл ажиллагааны оролцоо зэрэг долоон үзүүлэлтээр нэгтгэн шалгаруулдаг.
Энэ үзүүлэлтээр Монголын гимнастикийн холбоо тэргүүлж, олимпын төрлийн шилдэг холбоогоор шалгарлаа.
ШИЛДЭГ СПОРТЫН ХОЛБОО – МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэн сурталчлах ажлыг улс орон даяар өргөн далайцтай өрнүүлж, шилдэг маркетингийг нэвтрүүлж, олон улсын болоод дотоодын олон тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн холбоо олимпын төрлийн шилдэг холбоогоор хоёр жил дараалан тодров.
ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – ГАНХУЯГИЙН ҮҮРЦОЛМОН
Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Үүрцолмон оны шилдгээр анх удаа тодорч байна.
Монголын самбочид 2022 онд түүний удирдлага дор өсвөр, залуучуудын ДАШТ-ээс 4 алт, 7 мөнгө, 4 хүрэл, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.
ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ – ПҮРЭВДОРЖИЙН НЯМЛХАГВА
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва оны шилдэг дасгалжуулагчаар анх удаа тодорлоо. Жүдочид энэ жил ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг, Азийн аваргаас хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм.
ШИЛДЭГ ОЛИМПЫН ЗҮТГЭЛТЭН – ЖҮГДЭРИЙН ОТГОНЦАГААН
1990 оноос хойш МҮОХ-нд гадаад харилцааны референт, ерөнхий нарийн бичгийн дарга, зөвлөхөөр өнөөг хүртэл ажиллаж буй соёлын гавьяат зүтгэлэн, Олимп овогт Жүгдэрийн Отгонцагаан Шилдэг олимпын зүтгэлтнээр тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН АКАДЕМИ
Монголын үндэсний олимпын академи 2022 онд сургалт семинар, зөвлөгөөн, симфозиум, олон улсын форум зэрэг 18 арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ.
МҮОХ, БТСУХ, БШУЯ-тай хамтран зохион байгуулсан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд 450 гаруй сургуулийн хэмжээнд олимпизмыг сурталчилсан мянга гаруй арга хэмжээг зохион байгуулсан үзүүлэлтээр Ажил мэргэжлийн шилдэг холбоогоор шалгарлаа.
ОЛИМПЫН БУС ТӨРЛИЙН ШИЛДЭГ ХОЛБОО – МОНГОЛЫН ЖЮҮ-ЖИЦУГИЙН ХОЛБОО
Монголын жюү-жицугийн холбоо хоёр жил дараалан олимпын бус төрлийн шилдэг холбоогоор шалгарч байна.
СПОРТЫН ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА – ЕВРО ТРЭЙВЕЛ ХХК
Спорт, олимпизмыг тууштай дэмжин ажиллаж буй “Евро Трэйвел” ХХК хоёр дахь жилдээ дараалан спортын шилдэг ивээн тэтгэгчээр тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
"Евро Трэйвел" нь "Парис-2024" олимпын наадам үзэх аяллыг зохион байгуулах онцгой эрхтэй компани юм.
СПОРТЫН ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА – ХАС БАНК
Спорт, олимпизмыг тууштай дэмжин ажиллаж буй “Хас Банк” спортын шилдэг ивээн тэтгэгчээр тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – UG ARENA
“Уран ган” групп 100 хувь өөрийн хөрөнгөөр босгосон UG Arena цогцолбор спортын шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо. Уг ордон 20 мянган метр квадрат талбайтай, зургаан давхар бөгөөд спорт, энтертайнмент, шоу бизнес хосолсон, орчин үеийн шийдэл бүхий цогц бүтээн байгуулалт болсон юм.
СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – “НҮХТ” СПОРТ ЦЕНТР
Нүхтийн аманд байрлах 4200 метр квадрат талбайтай спорт цогцолбор спортын шилдэг бүтээн байгуулалтын нэгээр шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.
Өвөл, зуны дотор мөсөн гулгуурын талбай, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай, шатар, даам, спиннинг, гимнастикийн өрөөтэй, 240 хүүхдийн багтаамжтай дотуур байр бүхий тус цогцолборыг нийт 10 тэрбум төгрөгийн өртгөөр босгожээ.
СПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ – ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР
Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах 1000 хүний суудал бүхий дөрвөн давхар спорт цогцолбор 2022 оны спортын шилдэг бүтээн байгуулалтын нэгээр тодорч байна.
Усан бассейн, бялдаржуулах танхим, бөх, бокс, теннисний өрөө, хоккейн талбайтай тус цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан юм.
ШИЛДЭГ ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ – БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН “НАГАНО” ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ
Баянзүрх дүүргийн Нагано Олимпын зөвлөл нь 2022 онд хүүхэд залууст олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх олон талт үйл ажиллагааг амжилттай өрнүүлж, дүүргийн БТСГ, Боловсрол шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургуулиудтай нягт хамтран ажилласан.
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд улсын тэргүүний Олимпын зөвлөлөөр шалгарсан юм.
ШИЛДЭГ ОЛИМПЫН ТАНХИМ – БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ЭРДМИЙН УНДРАА” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН “ТОКИО-1964” ОЛИМПЫН ТАНХИМ
“Бөртэ чоно” наадмын анхны шагнал болох шилдэг олимпын танхимаар Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн “Токио-1964” олимпын танхим тодорлоо.
“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль нь гурван Олимпын танхимаараа дамжуулан сурагч, хүүхэд багачуудад олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлыг 2022 онд амжилттай өрнүүлэв
СПОРТЫН СЭТГҮҮЛЧ – НАМСРАЙН БЭЛГҮҮН (UBS TV)
UBS телевизээр өдөр тутмын спортын мэдээллээс гадна долоо хоног бүр Супер спорт, Тамирчны нэг өдөр, Гоол зэрэг нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан Н.Бэлгүүн Оны шилдэг спортын сэтгүүлчээр тодорч, “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо.
Тэрбээр Монголын спортын анхны нэгдсэн портал, аппликейшн “Msports”-т сэтгүүлчээр ажиллаж, Тамирчдын тухай 10 факт булан болон Story news булангуудыг бэлтгэн хүргэж байна.