iNet.mn дагах

Монголд зочлох 10 шалтгаан

Давосын эдийн засгийн чуулганы үеэр дэлхийн заавал очих 7 орны тоондМонголУлсыг багтааж, нүүдэлчдийн амьдралыг бодитоор нь харъя гэвэлМонголУлсыг зориорой хэмээн олон улсын аялал жуулчлалын байгууллагаас онцолсон байдаг.Мөн СNN болон дэлхийн нэр хүндтэй байгууллагууд 2016 оны Дэлхийн аялал жуулчлалын онцлох чиглэлийгМонголУлс буюуУлаанбаатар хэмээн зарлаж байсан удаатай.Одоогоос 70 жилийн өмнө олон улсын аялал жуулчлалд 25 сая жуулчин дэлхийгээр аялж байсан бол эдүгээ энэ тоо 1.3 тэрбумд хүрээд байгаа.Түүхийг эргэн дурсах, экотуризм, онцгой адал явдал, спорт, шашин шүтлэг гээд аялагч бүр өөр, өөрийн сонирхлоор аялдаг. тэгвэл Монголд аялах 10 шалтгааныг онцолж байна.



1.НҮҮДЭЛЧНИЙ ӨВӨРМӨЦ СОЁЛЫГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ


МонголУлс өргөн уудам нутаг бүхий онгон төрхөө хадгалсан байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрууд ихтэй.Өргөн уудам нутгаар тархсан олон зуун жил хадгалагдан өвлөгдсөн нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл бүхий түүхийн их өвийгМонголоос л харж болно.Мөн түүхийг шимтэн сонирхдог хүн бүхний очих ёстой газруудын нэг болМонголУлс.Тухайлбал хаадын хаан Их Эзэн Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог, ууж ундаалж өссөн хажуу булгийн цэнгэг рашаан, Боорчийн хөшөө, Хэрмэн зам, хэрлэнгийн хөдөө арал дахь Долоон болдог,Чингис хааны гэрэлт хөшөө болонУлаанбаатараас холгүй оршихЧингис хааны морьт мөнгөн хөшөө гээд түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой.Өвөрмөц байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт газар нутаг,Монгол үндэстний давтагдашгүй өвөрмөц хэв маяг, өнгө төрхийг дэлхий дахинаа илтгэсэн, даган дуурайх давтан үйлдэх арга үгүй соёлын өв, дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх, соёлын дурсгал, хүний бүтээсэн болон биет бус өв, урлагийн бүтээлийг нүдээр үзэх боломжтой.

.


2.ОНГОН ДАГШИН БАЙГАЛИАС ЭРЧ ХҮЧ СЭЛБЭНЭ


Цар тахал бидэнд маш олон зүйлийг ойлгуулсан.Орчин үеийн жуулчдын сэтгэлгээ өөрчлөгдөж энэ хэрээр аялагчид энгийн зүйлийг хүсэх болсон.Өөрөөр хэлбэл хэт их нягтаршил, метрополис хотын дуу чимээнээс холдохыг чухалчилж, байшин барилгын хөгжлөөс илүүтэй натур байгалийг шүтэж, байгалиас тайвшрал, амар амгаланг эрэлхийлэх болсон билээ.Тэгвэл жуулчин та байгалийн өвөрмөц тогтолцоо, дахин давтагдашгүй байгалийн сайхныг харж сэтгэлийн амар амгаланг эдлэе гэвэлМонголыг зориорой.Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь онгон дагшин хэвээр байгааМонголУлс дэлхий дахины хөгжсөн газруудаас тэс өөр.Тухайлбал дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болохМонголын хөх сувд хэмээн нэрлэсэнХөвсгөл нуурыг үзэж болно.Нийт 96 гол,горхи цутгах Хөвсгөл нуураас ганцхан Эгийн гол эх авч урсанСэлэнгэ мөрөнд цутгадаг.МөнБаян-Өлгий аймгийн улаан хус сумын нутагт байрлах биологийн тогтоц, төрөл зүйл ньМонголд байхгүй өвөрмөцАлтай Таван богд нь таван ноён оргилоос бүрдэнэ.Түүнчлэн мөсөн голоос эх авсан цагаан гол нь хүмүүсийн сонирхолыг ихээр татдаг газар.Мөсөн гол нь 30 км урт, 50.200 метр гүн ангалуудтай бөгөөд мөнх цастай гээд маш олон сонирхолтой тогтоцтой өвөрмөц зүй тогтлыгМонголын уудам их нутгаас харж болно.



3. МОНГОЛ ГЭР-ДЭЛХИЙН ШИЛДЭГ АРХИТЕКТУРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ


Монгол гэр бол яах аргагүй гадны жуулчдын сонирхолд байдаг нэг зүйл.Монгол гэр дэлхийн шилдэг архитектурын бүтээл гэдгээрээ ялгардаг.Өдрийн турш гэрэлтэй агаар сэлгэлт төгс, фэнг шү талаасаа төгс хувилбар гэдгийг эрдэмтэд онцолсон юм.Газар хөдлөлтийн үед тэсвэртэй, энэхүү эко сууц нь 3000 жилийн түүхтэй. XIII зууны үед монголчууд гэр тэргийг их хэрэглэдэг байж.Нүүж суухад энэхүү хөсөг амар хялбар байсан гэдэг.Гэр сууцны хамгийн чухал нэг үзүүлэлт бол "Сууц байх газар хүн амьдрах бус, хүн амьдрах газар сууц байх" боломжтой гэдгийг тодотгож өгснөөрөө онцлогтой.Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотгол бүхийМонгол гэрт тухлах боломжтой юм.Нутгийн зон олонМонгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялгадаг.



4.ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦӨЛҮҮДИЙН НЭГ МОНГОЛД БИЙ

Монголын говь нь Ази тивд орших хамгийн том, дэлхийд тавд жагсдаг цөлийн бүс юм.Монголын өмнөд хэсэгт орших говь цөл нь байгаль цаг уур, топографийн хувьд олон янзын, ховор амьтан ургамал олонтой.ЯлангуяаӨмнөговь аймгийн нутагт орших нэмэгт уул нь эртний үлэг гүрвэлүүдийн ховор олдвор ихээр олддогоороо алдартай.Түүнчлэн Хонгорын элс нь манханы тогтоцтой цөөхөн газруудын нэг. Говийн хойд талын захаар жижигБаянбүрд байх бөгөөд говийн ундны усыг тэтгэгч гэдгээрээ онцлогтой.Говийн нэг онцлог нь ар талаар нь загийн мододтой.Эхийн гол нь говийн өмнө хэсгээр байрлах ба тусгаарлагдсан үржил шимгүй цөлөөр хүрээлэгддэг.Энд улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэрэг олон жимс ургадаг.ИйнхүүМонголын говиор аялах нь хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээнэ.



5.ТАЛ ДҮҮРЭН БЭЛЧИХ ТАВАН ХОШУУ МАЛ


МонголУлс мал аж ахуй өндөр хөгжсөн орон. Тэр ч утгаараа жуулчдын анхаарлыг ихэд татдаг.Хотоос гараад л тал дүүрэн бэлчих адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүрэгтэй таарах болно.Монгол мал 500 гаруй нэр төрлийн эмийн болон тэжээллэг ургамал иддэгээрээ онцлогтой.Энэ хэрээрээМонгол малын мах хүний биед үзүүлэх үр шим өндөр эко бөгөөдМонгол хүний дархлааг өндөр байлгадагаараа онцлогтой.Малын гаралтай түүхий эдийн хамгийн том зах зээл болох 70 сая мал Монголд бий.Түүнчлэн монголчууд ямааны ноолуураа боловсруулан хамгийн нарийн ширхэгтэй, нягтаршил ихтэй ноолуураар дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд хүргэж байгаа.Жуулчдын хувьд удаан эдэлгээтэй, хамгийн сайн чанарын ноолуур “Монгол ноолууран бүтээгдэхүүн” хэмээн нэрлэдэг. 



6.ДЭЛХИЙД ЦӨӨХӨН ҮЛДСЭНМАЗААЛАЙГ ХАРЖ БОЛНО


Монгол нэн ховор ан амьтад ихтэй орон.Тухайлбал Монголын Улаан номд орсон мазаалайг говь нутгаас харж болно.Говь хээрийн бүст хамаарах дэлхийд ердөө 26 ширхэг үлдсэн “Мазаалай” баавгайМонголын их говьд амьдардаг.Мазаалай нь говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог бөгөөд зуны улиралд жигд хүрэн бор өнгөтэй байдаг бол өвөл, хавар хүрэвтэр, бор саарал болж хувирдаг. 11- 3 сар хүртэл хадны агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур, нүх, хэвтэр засан ичдэг бол зун задгай усны ойролцоо нутагладаг амьтан.Мөн говийн бүст цасны ирвэс амьдарна.Дэлхий дээр байгаа цасны ирвэсийн талаас илүү хувь ньМонголд байдаг бөгөөд уугуул оршин суугчид тоо толгой нь үлэмж багассан цасны ирвэсийг хайрлан хамгаалахад анхаардаг.



7.АДАЛ ЯВДЛААР ДҮҮРЭН АЯЛЛЫГ ӨВӨЛ ХИЙЖ БОЛНО


Монголын өвөл жуулчдыг татах өвөрмөц улирал гэж хэлж болно.Цан хүүрэг савсаж, цасан бүрхүүлээр хучигдсан өвөл цаг жуулчдын үзэх нэг хэсэг.Улаанбаатарын өвлийн наадам, цагаан сарын аялалуудыг энэ улиралд үзэх боломжтой. 2014 оноос эхлэнУлаанбаатарын өвлийн наадмыг зохион байгуулж эхэлснээр Монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын улирал уртассан гэж хэлж болно.Улаанбаатарын өвлийн наадмын мөсөн шагай болон өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан зэрэг нь жуулчдын сонирхдог арга хэмжээний нэг болсон.Өвлийн аялал жуулчлалын хүрээнд морь, тэмээн аялал, морин чарганы аялал, нохойн чарганы аялал, цана тэшүүрийн аялал, цаа бугын аялал, цаатаны урцанд хоноглох, өвлийн наран мандахыг харах, цас мөсний баяр,Монголын шинэ жилийн баяр үзэх аялал, монголчуудын цагаан сарын баярыг үзэх, малчин айлын өвлийн амьдралыг турших аялал, ан хийх, мөсөн цооногоос загас барих, харзны усанд орох, бөөгийн тахилга үзэх, мөсөн шагайгаар наадах, сүрлэг бүргэдээр ав хийлгэх гэх мэт маш олон сонирхолтой адал явдлаар дүүрэн аяллыг хийх боломжтой.



8.ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ

Жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд монголчууд үндэсний их баяр наадмаа хийдэг.Үндэсний их баяр наадмаар монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг уламжлалтай. Эрийн гурван наадмыг төрт ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. 1206 оны улаан барс жилИхМонголУлсыг тунхаглаж,ТэмүжингЧингис хаанд өргөмжилснөөс эхлэнЭрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон түүхтэй.Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын нээлтийг хийдэг бөгөөд түүхийн үечлэл, их өв соёлыг харуулсан зохиомжит урлагийн нээлт хийдэг нь жуулчдын хувьд хамгийн сонирхолтой үзүүлбэр.Үндэсний их баяр наадам нь сум, аймаг, нийслэлд нэгэн зэрэг тэмдэглэдэгээрээ онцлогтой.




9.ҮНДЭСНИЙ ХЭВ ШИНЖИЙГ АГУУЛСАН МОНГОЛ ХООЛ

Монголчуудын хоол хүнс, идээ ундаа нь эртнээс уламжилж ирсэн нүүдэлчин амьдрал, байгаль газар зүйн онцлог, мал ахуйтай нарийн холбоотой.Монголын уламжлалт идээ ундаа нь эрүүл чийрэг, хүч чадалтай нүүдэлчин үндэстний оршин тогтноход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.Монголчууд дөрвөн улирлын цаг уурт тааруулан хоол хүнсээ хэрэглэсээр ирсэн.Тухайлбал өвлийн хүйтэнд махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол голлон хэрэглэдэг.Шинэ хоолнууд амсаж үзэх нь аяллын хамгийн сонирхолтой мөч.ТэгвэлМонгол үндэстний хоол ямар амттай болохыг өөрийн биеэр ирж, идэж үзэж мэдэрнэ.Малчин айлаар зочлохдоо өөрсдийн нөөц бололцоо болон амьтны гаралтай түүхий эдийг ашиглан хэрхэн хүнс хоолны хэрэгцээг хангаж буйтай танилцах болно.Сүүлийн үед аялал жуулчлалын үйлчилгээний уламжлалт тансаг хоолоор жуулчид “Хорхог”-ыг нэрлэх болсон.Хорхогыг ихэвчлэн хонь, ямааны махаар хийдэг бөгөөд битүү чанаж бэлтгэдэгээрээ онцлогтой.ТүүнчлэнМонгол хоолны дахин давтагдашгүй соёлыг жуулчдад түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "UB FOOD FESTIVAL" арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн.Эл арга хэмжээний хүрээнд “Монгол хоол”-ны онцлогыг мэдэрч амтлах боломжтой.



10.НАЙРСАГ АРД ТҮМЭН, ОРЧИН ҮЕИЙН ХЭВ ШИНЖИЙГ МЭДЭРНЭ


Орчин үеийн жуулчид сонирхон ирж үзэх тэдний сонирхлыг татах олон зүйл монголд бий.Морин дэл дээр хийсгэж, дэлхийн талыг эзэлсэн хэмээх төсөөлөл ул болж орчин үеийн соёл иргэншилтэй монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна.Электроникоос эхлээд жуулчдын хүсэх дээд зэрэглэлийн зочид буудал, рестораны үйлчилгээ, дэлгүүр хоршоо гээд бүх зүйлМонголд бий.Мөн кино урлаг, дуу хөгжмийн ертөнц, спортын талбар гээд сонирхол татах зүйлс олон.Тухайлбал амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци,Ногоон хөгжил-Монголын ирээдүйн төлөө уриатай “PLAYTIME” олон улсын хөгжмийн наадмыг зун цагт үзэх боломжтой.Эцэст нь хэлэхэд,Монголд аялсан жуулчдын дийлэнх нь дэлхий дээрх хамгийн найрсаг ард түмнээр монголчуудыг нэрлэсэн удаатай.Монгол зон гадны зочдыг найрсагаар угтан авч, соёл уламжлалаа таниулан сурталчилж, орчин үеийн хэв шинжийг агуулан байна.скачать dle 12.0

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Өчигдөр, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

Өчигдөр, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

Өчигдөр, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Өчигдөр, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

Өчигдөр, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19