iNet.mn дагах

Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ

Дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог G7-гийн уулзалтаас Улаанбаатарт шууд хөл тавьсан Э.Макроны айлчлал Монголыг дэлхийн анхаарлын төв цэг болгов. Хүний эрх, эрх чөлөөг тунхагаа болгосон, баруун Европын соёл иргэншлийн төв, НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагчдын нэг Франц улсын Төрийн тэргүүн Төв Азийн нүүдэлчний өлгий нутаг, Чингисийн Монголд хөл тавьсан нь анхны тохиолдол юм.
Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой  хоёр жилийн дараа тохиох хэдий ч Монгол, Франц нь өнө эртний, олон зуун жилийн харилцаатай болох нь түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдсэн, тэр тусмаа Францын алдарт аялагч Виллиам де Рубрукийн “Монголын эзэнт гүрэнд зорчсон" аян замын тэмдэглэлээс энэ тухай уншиж болно. Виллиам де Рубрукийг Францын Людвих IX хааны элч гэх нь ч бий.
Мөнх хааны хүрээнд хагас жил орчим болсон тэрээр Хархорум хотын Мөнгөн модны тухай тэмдэглэлдээ “Мөнгөн модны ёроолд цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийг нь алтан шармал могойн ам маягтай үйлдэж, сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс шар айраг гоождог байв. Амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан ангел хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Францын дархан Вильгельм урлан босгожээ. Ундааг сөгнөх хүмүүс тэнд хүлээн зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ” гэж бичиж үлдээсэн байна. Тэрхүү мөнгөн модыг өнөөгийн 5000-тын дэвсгэртэд дүрслэн мөнхөлсөн байдаг.
Сар хүрэхгүй хугацаанд НАТО-гийн хоёр ч гишүүн орны удирдагчид Улаанбаатарт ээлж дараалан бууж, мордов. Тэр тусмаа Францын залуу удирдагчийн айлчлал Монголын геополитик, геостратеги, геоэдийн засаг, геоэкологид асар чухал ач холбогдолтой, Царь, Хуанди хоёрын дунд “хавчуулагдан” орших монголчуудын ардчилал, аюулгүй байдалд үнэлж баршгүй том мессеж үлдээж байна.  Үүнийх нь төлөө У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрт  BIGLIKE.
Эрчим хүчний ШИНЭ СЭРГЭЛТ
Монголчууд хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотоодоосоо, үлдсэн 20 хувийг хоёр хөршөөсөө худалдаж авдаг агаад жилдээ 400 тэрбум төгрөгийг гадагш нь урсгадаг. Тиймээс Монгол Улсыг эрчим хүчний хараатаас гаргаж, наанадаж айлаас гал гуйхаа зогсоох, цаанадаж Зүүн Азид эрчим хүч импортлох нь Л.Оюун-Эрдэнийн амбиц, алсын хараа нь болсон. Э.Макроны айлчлалын хүрээнд яригдсан асуудал түүний “Шинэ сэргэлт”-ийнх нь таван сэргэлтэд нэн хэрэгтэй. Товчхондоо, монголчууд бидний аманд шар тос өөрөө ороод ирлээ, өмөг, өмөг гэж идэх үү, ангас, ангас гэж байгаад амнаасаа алдах уу гэдэг нь гол асуудал?!
Ерөнхий сайд хүндэт зочин Э.Макронд бараалхахдаа Францын хөрөнгө оруулалт, ноу-хау, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, инновацад суурилсан эдийн засгийн харилцан үр ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлсэн нь угтаа дүр эсгэсэн дипломат харилцаа, ёс төдий яриа хөөрөө биш болов уу. Хоёр хөрштэйгөө эн тэнцэхүйц харилцахыг гадаад бодлогын "тэргүүлэх чиглэл" болгодог Монгол Улс Францтай Орос, Хятадын адил эн дүйцэхүйц харилцаж гэмээнэ толгойны өвчин болсон олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэж чадах юм.
Цөмийн салбарын хөгжлийн ойлголт нь Чернобылийн атомын цахилгаан станц дээр “гацсан” монголчуудын “айдас”-ыг давж,  Францын хөрөнгө оруулалтыг энэ салбарт татаж гэмээнэ Монгол жинхэнээсээ Азийн бар болно. Товчхондоо, далайд гарцгүй Монгол Улс эрчим хүчний эрх чөлөөг олж авснаар эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Эдийн засгийн эрх чөлөө бол Монголын тусгаар тогтнолын баталгаа, нэг багана юм.
Батлагдсан болон таамаг нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтаж буй Монгол ураны салбарт гол тоглогчдын нэг болох боломж нээгдэж, цагтай зүйрлэвээс хөхүүрйн ам наашилж байна гэсэн үг. Монголоос уран импортлох сонирхол дэлхийн улс орнуудад багагүй бий. Гэхдээ улсынхаа нийт хэрэгцээний 60 хувийг ураны цахилгаан станцаар хангадаг Францтай хамтрах нь чанар стандартын хувьд аюулгүй, хөрөнгө оруулалт даллах хөшүүрэг болно.  Э.Макрон Монголтой бүх салбарт гар баръя л гэж байна.
Дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаагаас гадна шинээр 60 гаруй реактор  баригдаж буй бол цаашдаа 160 орчим атомын цахилгаан станц барихаар улс орнуудын төлөвлөгөөндөө багтаажээ. Энэ нь дэлхийд ураны эрэлтээ хэрэгцээ улам бүр өсөхийн тэмдэг. Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр ярьснаар дэлхийн ураны хэрэглээ өнөөдрийн байдлаар 70 мянган тонн орчим,  2030 он гэхэд 110 мянган тонн болж, 40 мянган тонны хомсдол үүсэх урьдчилсан тооцоо гарчээ.  Энэ хэрээр ураны ханш дэлхийн зах зээлд ойролцоогоор хоёр дахин өсөх дүр зураг ч харагдаж буй.  Тэгэхээр уранаа эдийн засгийн эргэлтэд оруулах нөгөө талаасаа эрчим хүч гаргаж авах алдаж боломжгүй алтан цаг үе тохиож байна.
Ердөө 300 мГв  цахилгаан станц гурвыг барихад л монголчууд эрчим хүчний импортлогчоос экспортлогч болж чадна. Гэхдээ хэн нэгэн сайн эр гадаад, дотоодын захилгаар Монголоо хорлож, "ураныг улсдаа авч үлдлээ "гээд попорчихгүй бол шүү дээ.
Хоёрт, эрчим хүчний хямд эх үүсвэртэй болсноор үе, үеийн Засгийн газрын өч, төчнөөн жил ярьса аж үйлдвэржилтийн бодлого хэрэгжих хөрс, суурь нь бүрдэнэ. Нэмүү өртөг шингэсэн уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах нь Л.Оюун-Эрдэнийн сэргэлтийн, эдийн засгийн эргэлтийн бодлого болсон.   эвчиг  ямар ч үйлдвэржилт эрчим хүчгүйгээр хөгжих боломжгүй, тэр тусмаа өнөөдрийнх шиг өндөр өртөгтэй, айлаас хараат нөхцөлд аж үйлдвэржилтийн хувьсгал хийж чадахгүй.  Эрдэнэтийн зэс ба Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг барих, Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад гол хөшүүрэг нь эрчим хүч байх нь мэдээжийн хэрэг.
Гуравт, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад ямар ч сайн, сайжируулсан түлш үйлдвэрлээд ч нэмэргүйг өнгөрсөн өвлийн өтгөн утаанаас харсан, мэдэрсэн. Нийслэлийн яндангийн тоог бууруулахгүйгээр агаарын бохирдол алга болохгүй, улаанбаатарыг агаарын болон хөрсний бохирдлоос  аврах, ангижруулах арга зам нь ганцхан атомын цахилгаан станц. Улсдаа ядаж ганц ширхэг цөмийн реактор барихгүйгээр агаарын бохирдлыг бууруулна гэсэн ямар ч сайхан амлалт цаасан дээр үлдэнэ.Э.Макроны АЙЛЧЛАЛ ба Монголын АМБИЦ
Технологийн ШИНЭ СЭРГЭЛТ
Дэлхийн цаг уурын байгууллагын сайн дурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Удс 1970 оны зургадугаар сард хиймэл дагуулаа мэдээ хүлээн авах газрын төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулж байжээ.  Тэрхүү төхөөрөмжөөр үүл, цасны тархалтын мэдээг хиймэл дагуулаас шууд хүлээн авч цаг агаарын өдөр тутмын мэдээг хүлээн авдаг болжээ. Анх ингэж хиймэл дагуулын ач холбогдлыг мэдэрсэн монголчууд 2017 онд  "Мазаалай" гэх нэртэй анхны хиймэл дагуулыг хөөргөж байлаа. Энэ нь 1981 оны гуравдугаар сард монгол хүн сансарт анх ниссэнээс 36 жилийн дараах сансар, технологийн салбарт түүхэн үйл явдал байв.
Тэгвэл Э.Макроны айлчлалаар “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Монгол Улс өдгөө гадны хиймэл дагуул түрээслэдэг тул нийт газар нутагт интернэт үйлчилгээ үзүүлэх боломжгүй, тиймээс үндэсний хиймэл дагуултай болсноор алслагдсан нутаг ч өндөр хурдны интернеттэй болох гэнэ. Ингэснээр төр бүхэлдээ цахимжих боломж бүрдэнэ, гадагшаа урсдаг валютыг дотооддоо шингээж үлдэж чадна. Засгийн газрын  дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын зургадугаарт Төрийн бүтэмжийн сэргэлтэд "Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулах" зорилт тавьсан бий.  Гэх мэтчилэн  Э.Макроны айлчлалыг Монгол Улс тултал ашиглаж чадах юм бол француудын дэмжлэгтэйгээр технологийн салбарт амжилт гаргах ирээдүйд хүлээж байна.
Гэхдээ дөрвөн уулын дундаа, Улаанбаатарынхаа утаан дотор урагшаа хөгжихгүй ч уйдах завгүй улстөржиж, алт сандайлсан гуйлгачид хэвээр үлдэх үү, аль эсвэл Францын хөгжлийн галт тэргэнд хамтдаа суугаад хөдлөх үү гэдгийг эцсийн эцэст Э.Макрон биш монголчууд шийднэ.
Ж.ЭРХЭСскачать dle 12.0

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19