iNet.mn дагах

Д.Амарбаясгалан: Төрийн өмчийн 98 компаниас 31 нь нэг төгрөг олохын тулд 5-6 дахин их зардал гаргаж байна

“Төрийн өмчит компаниудын сэргэлт Эрдэнэс Монгол нэгдэл” чуулган өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдлаа.
Энэхүү чуулганд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтан, инженер, техникийн 400 гаруй ажилтан оролцов.
Түүнчлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрийн өмчит компанийн сэргэлт" сэдвээр чуулганы эхэнд илтгэл тавилаа. Иймд түүний илтгэлийг хүргэе.


Тэрбээр "Төрийн өмчит үйлдвэрийн газрын үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай болсон.
Төрийн өмчит компаниудын хөрөнгөтэй холбоотой тайлангаас харвал манай улсын ДНБ-ий хэмжээ 52.9 их наяд төгрөг байхад Монголд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 59.2 их наяд төгрөг болсон байна. Үндсэндээ ДНБ-ээсээ 12 хувиар илүү гарсан ба асар их өмч хөрөнгийг төвлөрүүлсэн гэх үзүүлэлт гарсан.
Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хөгжиж буй эдийн засагт хийсэн судалгаагаар бусад улсуудад ДНБ-тэй харьцуулж буй төрийн өмчит компаниудын хөрөнгө 47 орчим хувьтай байдаг юм байна. Гэтэл манайх 112%-д хүрсэн буюу асар их төрийн өмчийн компанитай, хөрөнгөтэй гэх дүгнэлт гарсан.
Нэмэгдсэн хөрөнгийн хэмжээ, хугацааг харахаар сүүлийн 10 жилд төрийн өмчит компаниудын хөрөнгө 9.4 хувь нэмэгдсэн байна. Сүүлийн таван жилд 2.8 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй.
Энэ нь нөгөө талаар хувийн хэвшилд, чөлөөт эдийн засгийн зах зээлд төрийн өмчийн компаниудын оролцож байгаа хувь хэмжээ ямар их байгааг харуулсан дүр зураг юм.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН АШИГ АЛДАГДЛЫН ТУХАЙД

2021 онд 104, 2022 онд 105 байсан төрийн өмчийн компани өнөөдөр ТӨБЗГ-ын тооллогоор 98 компани гэгдэж, дүн мэдээллүүд нь нэгтгэгдэн ирсэн. 98 гэсэн тоонд Эрдэнэс Монголын харьяанд болон ТӨБЗГ-ын харьяанд байдаг газруудын тайланг гаргасныг хэлье. Тодруулбал,
  • Ашигтай ажилласан  -45
  • Алдагдалтай ажилласан -53 байгууллага байна.
Төрийн өмчит компаниудын нийт ашиг нь 2.1 их наяд төгрөг. Үүний 1.9 их наяд төгрөгийг "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" хоёр бий болгож байдаг. Үлдсэн 200 орчим тэрбум төгрөгийг үлдсэн 96 ТӨҮГ бий болгож байна. Үүнийг бага ашиг гэж хэлэхээс илүүтэй ТӨҮГ-ууд үр ашиг багатай ажиллаж байгааг харуулсан тоо болохыг ойлгох ёстой.
98 ААН-ийг нэг төгрөгт ногдох зардлыг тооцоход:
  • 24 компани нэг төгрөг олохдоо 0.95 хүртэлх зардал гаргаж олж байна. Өөрөөр хэлбэл 5 орчим хувийн ашгийн төлөө ажилладаг.
  • 35 компани 0.95-1.05 хүртэлх төгрөгийн зардалтай хуулийн этгээд байдаг.
  • 31 компани 1.06-5.61 хүртэлх төгрөгийн зардалтай хуулийн этгээдүүд байна. Өөрөөр хэлбэл, нэг төгрөг олохын тулд 5-6 дахин илүү зардал гаргаж ажиллаж байна.
Мэдээж хэрэг үнэ өртөг нь тогтсон тарифтай газрууд бий. Гэхдээ төрийн өмчит компаниудын бодит байдлыг харж дүгнэх нь зөв.
Төрийн өмчийн хуулийн этгээдүүдийн хөрөнгийн өгөөж 2021 он 1.9 хувь байсан бол 2022 онд 3.5 хувь болжээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗҮГЭЭС ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДАД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙД …

Үйл ажиллагааг нь тодотгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэгтгэх, Төрийн өмчит үйлдвэрийн газар хувийн хэвшлүүдтэй өрсөлдөхгүй байх, төр зайлшгүй очих шаардлагагүй бизнес төслүүдийг хувийн хэвшилд өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа.
Иймээс төрийн өмчийн компаниудын ил тод байдал чухал. Төрийн өмчийн компаниуд дээр авлигал, хүнд суртал их, үр ашиггүй ажиллаж байна, хувийн хэвшлийн урдуур орж бүх ажлыг хийж байна гэх гомдол санал шүүмжлэл ард иргэдээс төдийгүй олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт дээр гардаг болсон.
Мөн төрийн өмчийн компаниудын засаглал, бодлого ил тод биш гэж үздэг. Хэн яаж орж ажилладаг, ТУЗ нь сонгогддог зэрэг асуудал ихээр хөндөгддөг.
Ажлын гүйцэтгэл албан хаагчдын чадвар, бүтээмжийн асуудал ч хөндөгдөж байгаа. Энэ бүгдээс үзвэл төр татгалзаж болох зүйлсээсээ нэн даруй татгалзаж болох шаардлагатай цаг үе нэгэнт иржээ.

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ НЭГТГЭСЭН КОРПОРАЦТАЙ БОЛОХ ЧИГЛЭЛ РҮҮ БИД ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ

зураг 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Төрийн өмчит хуулийн этгээдийн шинэчлэлийн бодлогын хүрээнд менежментийг сайжруулах 2-3 үе шаттай бодлогын арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн судалсан.
Нэг. Эрдэнэс Монгол нэгдлийг бодитой менежментийн хөрөнгө оруулалтын компани болгож, олон улсын түвшинд өрсөлдөж чадахуйц  нэгдэл болгох нь нэг номерын зорилго юм. харамсалтай нь байгуулагдсан цагаасаа хойш тус нэгдэл нь нэгдлийн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Охин компаниудаасаа дэмжлэг авдаг байдалтай явж ирсэн. Ерөнхий сайдын чиглэлийн дагуу тус нэгдлийн дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. энэ хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн дүрэмд өөрчлөлтүүд орсон.
Цаашид Эрдэнэс Монгол 32 компанийн хүрээнд нэгдэл болж ажиллах учиртай. Мөн тус нэгдэл нь Засгийн газрын аливаа хэлбэрийн төрийн өмчит компанийг байгуулах, аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж байгуулдаг шийдвэрээсээ бүрэн татгалзах үүргийг баримталж ажиллана. Хэрэв эдийн засгийн өгөөжтэй, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой гэж үзсэн тохиолдолд ТУЗ-ийн түвшиндээ шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулж болно. үүнд нь улс төрийн нөлөө орохгүй байхад анхаарч ажиллах чиглэл өгсөн. Эрдэнэс монголын ажилчдыг сонгон шалгаруулах шалгаруулалт зэргийг нээлттэй явуулсныг та бүхэн мэднэ.
Хоёр. Дараагийн шинэчлэлийн ажил бол ТӨБЗГ-ын Б.Цэнгэл дарга тэргүүтэй хүмүүс шинэчлэлийн бодлогыг оруулж ирж танилцуулж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн компаниудыг нэгтгэсэн корпорацтай болох чиглэл рүү бид явах нь зүйтэй. Эрдэнэс Монгол нь эдийн засагт үр өгөөжтэй томоохон төслийг хариуцаж байгаа бол төр нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй авч явах ёстой төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлагаар буюу бизнесийн зарчмаар удирдаж чаддаг төрийн өмчит компаниудын корпорац байгуулах чиглэлийг баримталж ажиллах саналыг оруулж ирсэн. Энэ санал урт хугацаанд яригдана.
Төрийн захиргааны асуудал эрхэлсэн төв байгууллага нь төрийн өмчит компаниудыг удирддаг байгууллага гэхээс илүүтэйгээр төрд байгаа төрийн өмчийн бүртгэл менежментийг хариуцдаг төрийн захиргааны байгууллага болж хувиръя. Бусад шаардлагатай компаниудыг корпорацаа байгуулаад харьяанд оруулах юм.
Ногоон өнгөөр тэмдэглэгдсэн төрийн өмчит компаниудыг хооронд нь үйл ажиллагааны хувьд нэгтгэнэ. /Эдгээр нь ойрын ирээдүйд хийх ажил гэдгийг анхааруулъя/
зураг 
Түүнчлэн Улаанбаатар хотын дарга бидэнтэй ирж уулзсан. Улаанбаатар хотын харьяа орон нутгийн өмчит 108 нэгж байна. Үүнийг 55 болгохоор зорин ажиллаж байна. Есөн төрлийн үйлчилгээг хувийн нэгжид шилжүүлнэ. Үүний дотор
  • Цэцэрлэгжилтийн компани
  • Бохир соруулдаг компани
  • Замын үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэх мэт.
Миний зүгээс ийнхүү хувийн хэвшилд энэ ажлуудыг шилжүүлэх гэж байгаа бол хуулиараа олон нийтийн нүдэнд дээр шилжүүл гэж хэлсэн. Мөн урт хугацаанд сонгон шалгаруулаач гэж хэлсэн" хэмээв. 
Нэмж хэлэхэд Засгийн газар яамдыг үнэлж эрэмбэлдэг байдлаас татгалзаж, яамд өөрсдийн тавьсан зорилгоо хангасан байдалд шилжинэ. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн хөгжлийн яам ямар зорилго тавиад эдийн засаг өссөн гэх мэт олон агуулгаар үнэлгээний системийг бий болгоно. Тэгэхгүй бол Хууль зүйн яам, Батлан хамгаалахын яамыг харьцуулж үнэлж болохгүй. Үүний тусгалыг төрийн өмчийн компаниуд дээр хийнэ" хэмээн ярилаа. скачать dle 12.0

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:22

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

20/07/2026, 19:19

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

20/07/2026, 16:22

“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

20/07/2026, 16:20

Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ

19/07/2026, 13:56

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

19/07/2026, 13:54

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

19/07/2026, 13:52

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:50

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:44

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

19/07/2026, 13:40

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026, 19:58

Домогт "боохой” Данзан

29/06/2026, 16:13

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

29/06/2026, 16:07

Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт

29/06/2026, 16:03

“Unlock the Mongolian economy” хуралдаанд хөрөнгө оруулагчид оролцлоо.

29/06/2026, 16:00

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19