Улаанбаатар хотод тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ
Улаанбаатар хотодөнөөдөртарваган тахал өвчнийнэгтохиолдол бүртгэгдсэнийг Зооносын өвчин судлалын төв мэдээллээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгтсэжиг бүхий тохиолдолилэрснээрХӨСҮТ-д шинжилгээ хийхэд шинжилгээний хариу эерэг гарчээ. Одоогоор өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлээд байна.
Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж, нэгдүгээрхавьтлын 5 хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ.
Энэ оны байдлаар Монгол орны 17 аймгийн 81 суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа аж.
ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байгаа бөгөөд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.Үүнд:
-Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
-Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
-Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
-Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үүгэжээ.