iNet.mn дагах

Өвлийн аялал жуулчлалд хувь нэмэр оруулах онцгой эвентүүд

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй манай улсад энэ оны гуравдугаар сарыг дуустал хэд хэдэн онцлох эвент болох бөгөөд товч мэдээлэл хүргэе.

Тамирын голын жавар-2024
2024 оны өвлийн эвентийн салхийг энэ сарын 13,14-нд “Winterland ice festival” буюу “Тамирын голын жавар-2024” хагалах юм. Тамирын голын хөвөөнд зохион байгуулах энэхүү фестивальд зориулан архангайчууд өвсөн цэнгэлдэх хүрээлэн барьсан бөгөөд энэ нь Монголд анхдагч аж. 14-нд энэхүү эвент дууссаны дараа өвсийг нь Архангай аймгийн малчдад хөнгөлөлттэй үнээр худалдах юм байна. Уг фестивалийн үеэр мөсний сур харваа, кёрлингийн тэмцээн болохоос гадна завины үзүүлэн, хангайн хасар банхарын үзэсгэлэн зохион байгуулах ажээ. Түүнчлэн “100 мянган ямаа” төсөл нээлтээ хийх бөгөөд энэ үеэр хамгийн анхны гадаад жуулчинд ямаа бэлэглэх юм байна.
Үүнээс гадна гуравдугаар сарын сүүлчээр Архангай аймгийн Өгийнуурт мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.


Мөнгөлөг шагшуурга
Жил бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, олон угсаатны өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Хар ус нуурын мөсний баяр “Мөнгөлөг шагшуурга” зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэхүү эвент энэ сарын 20, 21-нд болох тов гарчээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвөл ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, олон улсад таниулахын тулд энэхүү фестивалийг жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулахаар болсон байна. Өнгөрсөн жилийн “Мөнгөлөг шагшуурга” фестивальд дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин Хар ус нуурын хөвөөнд цуглаж байсан юм.


Түмэн тэмээний баяр-2024
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сараас өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад хотод сонирхолтой эвент ирэх сарын 1, 2-нд болно. Энэ бол 1997 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Түмэн тэмээний баяр” юм. 25 дахь жилдээ зохион байгуулж буй тус эвент цаашид жил бүрийн хоёрдугаар сарын 1, 2-нд болохоор тогтжээ. Тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалаа хадгалах, өвлүүлэх, мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг энэхүү наадмын үеэр шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй хос шалгаруулахаас гадна тэмээн полоны тэмцээн, тэмээний уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Үүнээс гадна “Ингэний сүүний баяр”-ыг энэ жилээс анх удаа зохион байгуулахаар болжээ.


Хөх сувд
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулдаг эвентүүдийн нэг нь яах аргагүй “Хөх сувд” мөсний баяр юм. Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулдаг эл баяр жил бүрийн гуравдугаар сарын 2-нд эхэлдэг уламжлалтай. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй. Харин 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм. Баярын үеэр Хөвсгөл аймгийн онцлогийг харуулсан олон эвент зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн жил тус баярт АНУ, БНСУ, Тайланд тэргүүтэй орноос гадаадын 300 орчим жуулчин ирж оролцсон юм.
Дашрамд дурдахад, Хөвсгөл аймгийн Ханх суманд мөсний загасчлалын “Хөвсгөлийн цом-2024” олон улсын тэмцээн гуравдугаар сарын 15-нд эхэлнэ.


Цаа, цасны баяр
Дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татах нэгэн шинэ эвент өнгөрсөн жилээс бий болсон. Энэ бол Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зохион байгуулсан “Цаа цасны баяр” юм. 2023 онд анх удаа зохион байгуулахыг дотоод, гадаадын 1000 гаруй жуулчин Цагааннуур сумыг зорин очиж байлаа. Тэгвэл ирэх гуравдугаар сарын 5, 6-нд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Цаатнуудын ёс заншил, уламжлалыг таниулдаг эл баяр энэ жилийн онцлох эвентэд зүй ёсоор багтана. Өнгөрсөн жил тус баярт зориулан мөсөн урлаач Д.Цэрэнбат тэргүүтэй уран бүтээлчид цасан хотхон байгуулж байсан юм. Цаа цасны баярын үеэр цаа бугын цагаан идээний үзэсгэлэн, цаа бугын уралдаан, олон угсаатны хувцас загварын уралдаан, “Цаа цасны орон” сэдэвт уран зургийн уралдаан болно.скачать dle 12.0

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:22

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

20/07/2026, 19:19

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

20/07/2026, 16:22

“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

20/07/2026, 16:20

Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ

19/07/2026, 13:56

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

19/07/2026, 13:54

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

19/07/2026, 13:52

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:50

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:44

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

19/07/2026, 13:40

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026, 19:58

Домогт "боохой” Данзан

29/06/2026, 16:13

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

29/06/2026, 16:07

Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт

29/06/2026, 16:03

“Unlock the Mongolian economy” хуралдаанд хөрөнгө оруулагчид оролцлоо.

29/06/2026, 16:00

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19