Сарлаг бугуйлдаж, булгиулах тэмцээнд 113 малчин залуу оролцов
Хөвсгөл аймагт болж буй аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Сарлагийн наадам-2023” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмынэхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнболж,113 залуумалчиноролцон эр чадал, авхаалж самбаагаар өрсөлдлөө.
“Сарлаг бугуйлдах” тэмцээний шалгаруулалтыг III үе шатаар зохион байгуулснаасХөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ түрүүллээ. Тэмцээний хоёрдахьшатанд сарлагийг зүсэлж бугуйлдахад 5 залуутунаж үлдэв. Тэдбөөн үхрээс нэг удаа бугуйл шидэж, хамгийн том үхрийгбугуйлджээ.
Тэмцээний дэд байранд Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх, гуравдугаар байранд Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр орж, мeдаль, мөнгөн шагналаар шагнуулав.
Энэудаагийнсарлагийн наадмыг “Зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн,аймгийнХүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин-аялал жуулчлалын болон, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулж байна.
“Сарлагийн наадам-2023” Хөвсгөл аймгинАлаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна.